-
2015 оны 9 сарын 25
“АСЕМ ВИЛЛА” ХОТХОНООС “ШАНГРИ-ЛА” ХҮРТЭЛХ ЗАМЫН ТОХИЖИЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 9-р сарын 25, Баасан гариг, 11:48
Ирэх 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд “АСЕМ Вилла” хотхоноос “Шангри-Ла” зочид буудал хүртэлх маршрутын дагуу ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Нийслэлийн ЗДТГ, ХЗЯ-ны холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан энэ 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлын аялал зохион байгууллаа.
Уг танилцах аялал нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид төлөөлөгчдийн байрлах хотхоны ойр орчмоос арга хэмжээ зохиогдох газар хүртэлх аюулгүй байдлыг хангах, автозамын нөхцлийг сайжруулахад шаардлагатай тохижилтын ажлыг тодорхойлох, тэдгээрийн төсөв хөрөнгө, гүйцэтгэгчийг шийдэх, цаашид цаг алдалгүй хэрэгжүүлэх бусад арга хэмжээг тодотгох зорилготой байв.
Танилцах аялалд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр тэргүүтэй АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх болон Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдал хариуцсан ажлын хэсгийнхэн оролцож дүгнэлт гарган, тус тусын чиглэлээр санал зөвлөмжөө боловсруулан, ойрын хугацаанд Ерөнхий сайдаар ахлуулсан АСЕМ-д бэлтгэх Үндэсний Зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.
АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан нийт 3500-4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна.
-
2015 оны 9 сарын 25
Ч.Сайханбилэг: Сайд нарын уулзалтыг нээж үг хэллээ
-
2015 оны 9 сарын 25
УИХ-ын дарга Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор боллоо
-
2015 оны 9 сарын 25
2015 оны 09 дүгээр сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орно. Салхи баруун хойноос екундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2015 оны 9 сарын 24
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг КАРЕК-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцлоо
-
2015 оны 9 сарын 24
“Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
-
2015 оны 9 сарын 24
МАН-ын гишүүд махны экспортын талаар Р.Бурмаа сайдад асуулга тавилаа
-
2015 оны 9 сарын 24
Пүрэв гараг бүр болдог “Сайдын 30 минут” уулзалт өнөөдөр 12 цагаас болно.
-
2015 оны 9 сарын 24
ОХУ-ын Свердловск мужид хийх албан ёсны айлчлал эхэллээ
-
2015 оны 9 сарын 24
Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулна
-
2015 оны 9 сарын 23
Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулна
-
2015 оны 9 сарын 23
Ерөнхийлөгч “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцоно
-
2015 оны 9 сарын 23
Ч.Сайханбилэг: Бидэнд бүсээ чангалахыг шаардаж байна
-
2015 оны 9 сарын 23
”Үндсэн хуульт ёс ба ерөнхийлөгчийн бүрэн эрх” олон улсын онол-практикийн бага хурлыг нээв
-
2015 оны 9 сарын 23
Монгол Ардын нам/МАН/-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр/IX.22/ 17.00 цагт хуралдана гэх мэдээлэл гарсан байсан ч хуралдаагүй байна. Ямар шалтгаанаар Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаагүй болохыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодруулахад ”Хурлын тов эцэслэн гараагүй байсан, гэхдээ ойрын үед хуралдаж үүсээд байгаа хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэдгийг хэллээ.
-
2015 оны 9 сарын 23
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа
-
2015 оны 9 сарын 22
Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод айлчилж буй Сөүл хотын дарга Пак Вонсүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа.
-
2015 оны 9 сарын 22
Иргэдийн санал хүсэлтийг холбогдох албаны хүмүүст хүргүүлэв
-
2015 оны 9 сарын 22
Засгийн газрын ээлжит хуралдааны товч мэдээг хүргэе.
-
2015 оны 9 сарын 22
“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Хууль зүйн сайдтай хамтран баталж, бодлогын баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.