Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1435 1436 1437 1438 1439 1440 1441
  • АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн мэдэгдэл гаргав
    2015 оны 5 сарын 27
    АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн сүүлийн үед үйл ажиллагаа идэвхжүүлж байна. Учир нь АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний гишүүд өчигдөр намын бодлого, дүрмээ шинэчлэхийг уриалсан мэдэгдэл гаргаж, намын удирдлагууддаа хүргүүлжээ.

    Тус хөдөлгөөнийхөн тэрхүү мэдэгдэлдээ,

    Ардчилсан хувьсгалаас хойш даруй 25 жил өнгөрчээ. Ардчилсан нам нийгэм эдийн засгийн форумыг зоригтой хийж, хүний эрх, эрх чөлөө шударга ёсыг дээдэлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооход түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Улс орноо удирдах удирдах түүхэн үүргийг олгосон. Гэтэл тэд 1996-2000 оны МАН-тай хамтран засаг барьсан гашуун туршлагаа давтан Засгийн газраа МАН-тай нийлэн огцруулж иргэд сонгогчдынхоо итгэлийг алдлаа. Бидэнд эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй байна. Тэртээ 20 жилийн өмнө УИХ-д сууж байсан хариуцлагагүй нөхөд өнөөдөр ч УИХ-д алдаагаа давтсаар сууж байна. Манай намаас гарсан УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь бие биенийхээ хийснийг үгүйсгэсээр байна. Давхар дээлтэй байхыг эсэргүүцэж байсан албан тушаалтан өөрөө сайд болчихоод дуугүй байхыг үзлээ. Мөн намынхаа буруу зөрүүг хэлсэн гишүүдээ ажлаас нь халж байна. АН үнэт зүйлээ алдаж, бодлогын алдаатай, хүний нөөц дутагдалтай байна.

    /Мэдэгдэл бүрэн эхээрээ/

    Иймээс АН хариуцлага шинэчлэлийг зоригтой хийх цаг болсон. Бидэнд эрх тэгш байдал, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй. Намын үндсэн дүрмээ хэрэгжүүлж чадахааргүй болтлоо фракцын бүлэглэлд автсан. Улс оронд эдийн засаг хүндэрч, намуудад итгэх ард түмний итгэл буурч байна. Гэтэл ирэх жилийн сонгууль дөхөж, бидэнд харицлагатай үе ирсэн. Иймээс АН-ын удирдлагууд, Үндэсний зөвлөлдөх хорооноос намын Их хурлаа зарлан хуралдуулахыг хүсэж байна гэв.

    Ингээд АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн намынхаа удирдлагуудад Намын их хурлаа яаралтай хуралдуулж, намын санхүүжилтээ ил тод нээлттэй болгож, хүний нөөцийн бодлого, намын дүрмээ шинэчлэхийг уриаллаа.
  • Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн гэрээний улс төр, атаа жөтөө зэргийг авч хаяад зөвхөн хар, цагаанаар хараад үз
    2015 оны 5 сарын 27
    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
  • Газрын асуудлыг цэгцэлнэ
    2015 оны 5 сарын 27
    “Шийдлийн цаг”-аар газрын асуудлыг цэгцлэхээр ярилцлаа
    39 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Лхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар газрыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо.

    “Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Ойрын өдрүүдэд батлагдана. Далд байгаа боломж, баялгаа эргэлтэд оруулах нь энэ уулзалтын зорилго. УИХ-аар хууль хэлэлцэгдэхээс гадна Засгийн газар, нийслэлийн хэмжээнд Яармаг тойрсон газрыг асуудлыг шийдвэрлэх шийдэл хайя. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар Яармаг орчинд газар хуваарилаад дууссан, нэмж олгох боломжгүй гэдэг ч тэнд бүтээн байгуулалт хийгдэхгүй, газар эргэлтэд орохгүй байна. Энэ асуудлыг зөв шийдвэрлэж чадвал бусад газраа эмхэлж цэгцлэх туршлага болно” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

    Газрын гэрчилгээгүй, салбарын сайдын шийдвэр гараагүй байхад их хэмжээний газрыг тойруулан төмөр хашаа татсан зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, цэгцлэх нь зөв гэж үзэж буйгаа БОНХАЖ-ын сайд хэллээ.

    Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус яамны мэргэжилтнүүд Яармаг, Зайсангийн чиглэлд шалгалт хийхэд хууль бусаар газар эзэмшсэн 130 гаруй аж ахуйн нэгж байна. Мөн газрын татварт нэг ч төгрөг төлөөгүй, хоёр жилд бүтээн байгуулалт хийгдээгүй, эргэлтэд оруулаагүй компаниуд ч байна. Тиймээс Яармаг орчмын газрыг эргэлтэд оруулах энэ асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байгаа юм.

    Хотын захиргаа 2012 оноос Яармаг орчимд нэг ч га газар олгоогүй. Хууль бус 47 газрын эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээгээр олгогдох газрыг Дүүргийн Засаг дарга олгосон, хуульд заасан хоёр жилд ажлаа эхлүүлээгүй зэрэг шалтгаанаар ийм шийдвэр гаргасан ч захиргааны хариуцлагагүй үйлдлийн төлөө иргэн, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй, хууль зөрчсөн албан тушаалтныг эхэлж шалгуулах ёстой гэж шүүх үзсэн гэж нийслэлийн Засаг дарга хэллээ.

    Газрын тухай хуулиар хоёр жилийн дотор эзэмшиж буй газар дээрээ хөрөнгө оруулалт хийхгүй, үйл ажиллагаа явуулахгүй бол хүчингүй болгох заалттай. Аж ахуйн нэгжүүдийг энэ заалтыг зөрчлөө гэж үзэхэд хэцүү. Барилгын зөвшөөрөл авах, зураг төсөл хийлгэх зэрэг захиргааны хүнд суртлын хариуцлагагүйгээс хугацаа алддаг гэж Засаг дарга тайлбарласан юм.

    Яармаг орчимд нэг ч ам метр талбай үлдээгүй хуваарилагдсан, хууль бус газрыг хүчингүй болгох боломжгүй, иргэн, аж ахуйн нэгж газраа авчихсан ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийдэггүй. Ийм мухардмал байдлаас гарах хэрэгтэй. Ингэхдээ ил тод нээлттэй, авлига хээл хахуульгүй, газрын наймаагүй ажиллах зарчим баримтлах ёстой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

    Газрын гэрчилгээ авчихсан хуулийн этгээдэд эхний ээлжинд тэр газраа албан ёсоор өмчлөх бололцоог олгоё. Засгийн газраас нэг га газрын суурь үнэлгээг зах зээлийн ханшаар тогтоож, иргэн аж ахуйн нэгж төлбөрөө төлөөд эрхээ авдаг зарчимд шилжих нь зүйтэй гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Энэ нь газартай ч юм шиг, үгүй ч юм шиг байгаа аж ахуйн нэгж, компаниудад ашигтай, газар нь хууль ёсны болно. Харин Яармагийн дэнжид сургууль, эмнэлэг, байр орон сууц, хороолол барих зэрэг төр засгийн холбоотой хөтөлбөрт энэ зарчим үйлчлэхгүй байхаар зохицуулах нь зөв гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Улаанбаатар хотоо хөгжүүлэх, газраа эдийн засгийн эргэлтэд зөв оруулахын төлөө тууштай ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд үүний төлөө БОНХАЖЯ, Хотын захиргаа зоригтой шийдвэр гаргах, аж ахуйн нэгж, иргэдэд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа эрхлэх бололцоо олгох, бодлогын дэмжлэг, шийдвэрлүүлэх асуудлаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/9915#sthash.9n4Gfq0N.dpuf
  • Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа
    2015 оны 5 сарын 27

    Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа
  • Ерөнхий сайд ”Шударга ёс” эвслийн бүлэгт мэдээлэл өгнө
    2015 оны 5 сарын 27
    “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг дуусгаж, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Манай бүлгийн гишүүд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт хурдан шийдэгдэж, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс маргааш буюу энэ сарын 26-нд бүлгийн ээлжит бус хуралдаан зарлаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв гэж үзсэн” гэв.
  • Я.Содбаатар: Үүргийг биелүүлээгүй учраас хурлыг орхин гарсан
    2015 оны 5 сарын 27
    Я.Содбаатар: Байнгын хорооноос өгсөн хугацаатай үүргийг биелүүлээгүй учраас хурлыг орхин гарсан
  • Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа
    2015 оны 5 сарын 27
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.
  • Д.Сумъяабазар: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал НҮБ-д яригддаг боллоо
    2015 оны 5 сарын 27
    Д.Сумъяабазар: Гэр хорооллын иргэдийн эрхийг зөрчсөн асуудал НҮБ, дахин төлөвлөлт нь Бээжинд яригддаг боллоо
  • НББСШУБХ-ны хурал хойшлов
    2015 оны 5 сарын 27
    НББСШУБХ-ны хурал хойшлов
  • БНЧУ-ын хорих ангид ял эдэлж буй монгол иргэдээ эргэв
    2015 оны 5 сарын 27
    БНЧУ-ЫН ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭРГЭВ
  • Ерөнхийлөгч Израилийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
    2015 оны 5 сарын 27
    Ерөнхийлөгч Израилийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
  • Оюутолгойн менежерүүдийн цалин ОУ-ынхаас 2.8 дахин их
    2015 оны 5 сарын 27
    Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой” компанид хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээллийг хаалттай горимоор сонслоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Уянга ахалж буй. Тэрээр өнгөрсөн онд энэ тухай мэдээлж байснаар “Оюутолгой” компанийн менежерүүдийн цалин 2011 оны байдлаар 92 мянган ам.доллар байгаа нь олон улсын байгууллагын дэлхийн 29 орон дахь төслийн менежерүүдийн цалингийн дунджаас 2.8 дахин их байжээ. Мөн 2010-2012 оны хооронд гадаад ажилчдын цалингийн зардалд төлсөн нийт дүн дээрх судалгаанд хамрагдсан менежерүүдийн дундаж цалингаас илүү байсныг онцолж байв.
  • Байнгын хороодын хуралдаантай
    2015 оны 5 сарын 27
    Байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.05.27/

    Байнгын хорооны хуралдаан:

    05 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:

    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Бусад.

    2.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулга.

    3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай;

    Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай.

    Бидэнтэй нэгдэж Facebook хуудсанд зочлоорой
  • Ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдана
    2015 оны 5 сарын 27
    Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болно.



    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/, Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.



    Харин Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд болж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг хэлэлцэнэ.



    Үдээс хойш 14.00 цагаас Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд эхэлж Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай, Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • О.Баасанхүү байр сууриа ашиглан баахан шоудав
    2015 оны 5 сарын 26
    О.Баасанхүү байр сууриа ашиглан баахан шоудав
  • Ч.Сайханбилэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн Шадар сайд бараалхлаа
    2015 оны 5 сарын 26
    Ч.Сайханбилэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн Шадар сайд бараалхлаа
  • Эмират, Австрали улс Элчин сайдын яамаа байгуулах хүсэлтээ ирүүлжээ
    2015 оны 5 сарын 26
    Эмират, Австрали улс Элчин сайдын яамаа байгуулах хүсэлтээ ирүүлжээ
  • МСК-тай компакт гэрээ байгуулах талаар санал солилцов
    2015 оны 5 сарын 26
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
  • Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авахыг дэмжсэнгүй
    2015 оны 5 сарын 26
    Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авахыг дэмжсэнгүй
  • Ц.Нямдорж: Мэдлэг нимгэнтэй ажилтан хуулин дотор их төөрнө дөө
    2015 оны 5 сарын 26
    • УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
    Энэхүү хуулийн зорилт нь УИХ-аас гарч буй хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, түүнд эрх зүйн магадлан шалгалт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийг боловсруулахаас хэрэгжүүлэх хүртэлх харилцааг нэгдсэн аргачлал стандартад оруулж байгаа гэсэн үг юм. Тус хуулийн төсөл УИХ-д хэлэлцэгдсэн цагаасаа эхлэн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч буй. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ”Эрх зүйн төөрдөг байшингаасаа гаръя гэж энэ хуулийг Засгийн газар өргөн барьсан байх. Хууль тогтоомж гэдэг нь өргөн ойлголт. Хуулийн төсөлд дэмжүүштэй заалтууд байна. Гэхдээ зорилго зорилтоо бүрэн хангаагүй гэж гэж үзэж байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ”Монголын өнөөгийн хэрэгжиж буй хуулиуд олон улсын жишигт нийцүүлж хийсэн боломжийн хууль. Хууль төөрүүлээд байгаа гэхээсээ төрийн албан хаагчид төөрөлдөөд байна. Мэдлэг нимгэнтэй төрийн албан хаагч бол хуулинд их төөрнө дөө” гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Мөн үеэр зарим гишүүд хөдөө орон нутгийн түвшинд гарч буй эрх зүйн баримт бичгүүд хэрээс хэтэрч байна гэсэн шүүмж хэлсэн ба үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ”Захиргааны хэм хэмжээг Захиргааны хуулиар тогтооно. Энэ хууль нь зөвхөн УИХ-аас гаргах баримт бичигт хамаарна” гэсэн тайлбарыг хийж байв. Үүний зэрэгцээ хуулийг хэзээнээс дагаж мөрдөх вэ гэдэг дээр энэ хоёр ч санал гарсан. Иймд хэрэгжих хугацаа хэзээ байх вэ гэдэг дээр санал хураалт явуулахад энэ оны 7 дугаар сарын 15-наас гэдэг дээр санал нэгдлээ. Ингээд зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалт явуулснаар энэ удаагийн хэлэлцүүлэг өндөрлөв.

1435 1436 1437 1438 1439 1440 1441
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    58 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    2 цаг 22 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    3 цаг 54 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    4 цаг 41 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    4 цаг 57 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    5 цаг 4 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    5 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    5 цаг 52 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    6 цаг 33 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    6 цаг 56 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    6 цаг 57 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    7 цаг 0 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    7 цаг 43 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    7 цаг 50 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    7 цаг 56 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    8 цаг 44 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    9 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    9 цаг 31 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    9 цаг 35 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК