-
2015 оны 6 сарын 03
Дэлхийн сүлжээний зочид буудлыг барихад 150 тэрбум төгрөгийн зээл олгоно
Лхагва, 6 сарын 03 2015
Бичсэн Б.Туул
Хэвлэх
Email
Дэлхийн сүлжээний зочид буудлыг барихад 150 тэрбум төгрөгийн зээл олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Тус хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт ирэх онд манай улсад болно. Уг уулзалттай холбоотой нэг асуудлыг өчигдрийн хуралдаанаас гаргажээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр, “Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад харилцаа хөгжинө, нэр хүнд өснө, олон улсад Монголыг таних сурталчилгаа болно. Үүнээс үүдээд манай улсад аялал жуулчлал хөгжинө гэсэн зорилго агуулж байгаа учраас уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа. Иймээс өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар АСЕМ-ын уулзалтад оролцох төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал, унаа тэрэг, “Их тэнгэр” болон төрийн тусгай хамгаалалтын үйлчилгээний салбарт байдаг зочид буудлуудын тоног төхөөрөмжийг солих, шинэчлэх асуудлуудыг хэлэлцлээ.
Энэ уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн нар, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Дээр нь хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийтдээ 5000 гаруй зочдыг хүлээж авна гэсэн урьдчилсан төсөөлөл байгаа. Ийм хэмжээний хүмүүсийг Монгол Улс хүлээж авах зочид буудлын нөхцөл байдал ямар байна вэ гэдэг асуудлыг өнгөрсөн хугацаанд судалж үзсэн. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 450 гаруй аж ахуй нэгж зочид буудлын үйлчилгээ эрхэлж байна. Үүнээс 59 буудал одны зэрэглэлтэй үйлчилгээ эрхэлж байгаа юм. Эдгээрийг шалгаж үзээд 45 буудлыг шаардлага хангаж байна гэж үзсэн. Гэхдээ нэмэлт засвар хийх, үйлчилгээг нь сайжруулах, олон улсын зэрэглэлд хүргэх шаардлага бий.
Дээр нь дэлхийн зочид буудлын сүлжээний 4 буудлыг шинээр нээх саналаа аж ахуй нэгжүүд ирүүлсэн. Тэдгээр буудлыг барихад багагүй хөрөнгө шаардагдахаар байсан. Зочид буудлуудын хөрөнгийн асуудлыг судалж үзээд 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгоё гэсэн шийдвэрийг тус хуралдаанаас гаргалаа. Зээл нь 5 хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байх юм. Зочид буудлуудад оруулж буй хөрөнгө бол АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад тус нэмэр болоод зогсохгүй цаашдаа Монгол Улсад өндөр хэмжээний зочдыг болон жуулчдыг хүлээж авахад дэд бүтцийн томоохон түшиг болно гэж үзэж байгаа юм. Дээр нь зочдод үйлчлэх унааны асуудлыг хэлэлцлээ. Нэг цуваанд 5 машин явахаар, 50 гаруй орны төр засгийн тэргүүн ирнэ гэж тооцохоор олон тооны машин шаардлагатай болно. Тиймээс Японы ”Тоёото” корпорацитай ярьж байгаад хамгийн сүүлийн үеийн машиныг нийлүүлье гэдэг асуудлыг зохион байгуулах хорооноос танилцуулсан. Санхүүжилтийн эх үүсвэрийг ойрын үед шийдвэрлэхээр тогтлоо” гэв.
-
2015 оны 6 сарын 03
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо
-
2015 оны 6 сарын 03
Тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт хэрэгтэй гэв
-
2015 оны 6 сарын 03
Туркменистан
-
2015 оны 6 сарын 03
Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
2015 оны 6 сарын 03
Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.06.03/
Байнгын хорооны хуралдаан:
06 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Бусад.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;
“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.22-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Газрын тосны асуудлаар Уул уурхайн яамны мэдээлэл сонсох;
Бусад.
4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
Бусад.
5.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай;
Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай.
-
2015 оны 6 сарын 03
Үүнд дурдсанаар, Аж, үйлдвэрийн яамны газрын дарга С.Балжинням нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын төрсөн дүү, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын танил, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр, ТӨХ-ны газрын дарга Сэр-Од ТӨХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Солонгын нөхрийнх нь ойрын танил гэх мэтээр бичжээ.
-
2015 оны 6 сарын 02
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, гэр бүл нь эрүүл, энхийг хүсье. Баяраа сайхан тэмдэглээрэй.
-
2015 оны 6 сарын 02
ооо
-
2015 оны 6 сарын 02
“Тавантолгой”-н гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх, үгүй шийдэх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс ажлын хэсгийн ажил ямар шатандаа явж байгаа талаар асууж тодрууллаа.
-
2015 оны 6 сарын 02
Ч.Улаан “Оюутолгой”-гоор мэдээлэл хийнэ
-
2015 оны 6 сарын 02
Ч.Улаан “Оюутолгой”-гоор мэдээлэл хийнэ
УИХ дахь Шударга ёс” эвслийн бүлэг маргааш 11 цагт хэвлэлийн хурал зарлалаа. Уг хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар оролцох аж. Ерөнхий сайд Дубайд “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөн гарын үсэг зурсан. Дээрх асуудлаар гишүүд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэх аж.
Н.Нягт
-
2015 оны 6 сарын 02
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Тус ажлын хэсэг өнөөдөр АН-ын бүлэгт мэдээлэл хийжээ.
-
2015 оны 6 сарын 02
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Тус ажлын хэсэг өнөөдөр АН-ын бүлэгт мэдээлэл хийжээ.
-
2015 оны 6 сарын 02
А.Бакей: Намууд холимог тогтолцоог дэмжсэн байдалтай байна
-
2015 оны 6 сарын 02
ааааааа
-
2015 оны 6 сарын 02
ЕС-ыг огцруулах бичигт хэдэн хүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна
-
2015 оны 6 сарын 02
Гадны иргэн оршин суух, бүртгэх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
Мягмар, 6 сарын 02 2015
Бичсэн Б.Туул
Хэвлэх
Email
Гадны иргэн оршин суух, бүртгэх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Засгийн газрын хуралдааны танхимд 16 цагаас болно.
Хуралдаанаар Бразил Улстай визийн тухай ноот бичиг солилцох тухай, “Монгол Улсад 2015-2016 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн тухай, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл зэрэг нийт 20 асуудал хэлэлцэх юм. Мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурах тухай, Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийж байгаа хэлэлцээрийн тухай, Эрүүл мэндийн салбарын эмийн төсвийг нэмэгдүүлэх тухай зэрэг дөрвөн асуудлыг холбогдох сайд нар тус хуралдаанд танилцуулах аж.
-
2015 оны 6 сарын 02
Өнөөдөр Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдаантай. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2015 оны 6 сарын 02
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10.00 цагаас эхэлж хуралдана. Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд эхлэх бол Монгол ардын намын бүлгийн хуралдаан энэ цагт “Б” танхимд болох юм байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд болох аж.
Намын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэгдэх хуулийн төслүүд болон зарим асуудлыг хэлэлцэх юм.