Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1430 1431 1432 1433 1434 1435 1436
  • УИХ-ын дарга Сэлэнгэ аймагт ажиллаж байна
    2015 оны 6 сарын 06
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.06/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд угтан авлаа.

    Тус аймгийн Засаг дарга С.Бүрэнбат аймгийнхаа цаг үеийн асуудлаар танилцуулга хийсний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймгийн удирдлагуудаас хил, гаалийн зөрчил, өнөөдрийн нөхцөл байдал болон 1000 айлын орон сууцны хөтөлбөрийн талаар асууж сонирхов.

    Өнгөрсөн онд “Сэлэнгэ-Ногоон бүс” хөтөлбөрийг боловсруулан гаргаж, Сэлэнгэчүүдийнхээ идэвхи оролцоо, сэтгэл зүтгэл, хамтын үр нөлөө, хүчин чармайлтаар манай аймаг “Ногоон-Сэлэнгэ” хөдөлгөөнийг өрнүүлсэн. Мөн Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 2015 оныг “Иргэн таны төлөө ажиллах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд сумдууд өөр өөрийн онцлогт нийцсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” уриан дор зохион байгуулсан бөгөөд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газар дээр нь иргэдэд нэг цэгээс чирэгдэлгүй хүргэдгээрээ онцлогтой болсныг аймгийн удирдлагууд онцоллоо.

    Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт түрээсийн орон сууц, залуу гэр бүлд зориулсан орон сууцны асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан хэлэхдээ, Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал, Сүхбаатар суманд нийт 720 гаруй айл шинээр орон сууцанд орсон бөгөөд цаашид иргэдийн хэрэгцээ нэмэгдвэл шинэ орон сууц барих боломж байгаа гэв. Мөн 64 айлын “Залуус хороолол” болон бусад шинэ орон сууц барих бүтээн байгуулалтын ажлууд графикийн дагуу хийгдэж байгаа талаар мэдээлэв. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлэхдээ шинээр орон сууц баригдахын зэрэгцээ бид дэд бүтцийн асуудлыг давхар шийдэж ажиллах хэрэгтэй байгаа гэв.

    Улсын Их Хурлын дарга аймгийн удирдлагуудад УИХ-аар хэлэлцэж байгаа болон батлагдсан хуулиудын ач холбогдлын талаар ярилаа. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа бөгөөд хууль удахгүй батлагдана гэлээ.

    УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцсоны дараа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтийн арга хэмжээг нээж үг хэллээ.

    УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2013 оны 3 дугаар сард УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд олон ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн байна. Нэгдүгээрт, Сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгож байна. 2013-2014 онд улсын хэмжээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүнээс тус бүр 2, Монголын Нутгийн удирдлагын холбоо, Монголын Баг, сумдын үндэсний холбооноос тус бүр 10, нийт 62 сургагч багшийг сургаж бэлтгээд байна. Хоёрдугаарт, Сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг гаргаж байна. Тухайлбал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчин, ногоон хөгжил, Хүний эрх ба жендэр зэрэг сэдвүүдээр 24 цагийн сургалтын хөтөлбөр, дагалдах гарын авлагын хамт боловсруулсан байна. Мөн энэхүү сургалтын хоёр дахь шатны сургалтын агуулга, хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хурлын төлөөлөгчийн Манлайлал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох, Судалгаа хийх арга зүй, ИТХ-аас бусад байгууллагуудтай харилцах зэрэг сэдвүүдийг боловсруулж, өнөөдрөөс та бүхэнд энэ сургалт явагдах гэж байна. Гуравдугаарт, Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт явуулж байна. Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг иргэдийн Төлөөлөгчдийн 361, Хурлын 8000 гаруй сонгуульт төлөөлөгчдөд хүргэж, хамрагдалт 85.5 хувьтай болжээ. Судалгаанаас үзэхэд нийт оролцогчдын 69.5% нь сургалт маш чухал ач холбогдолтой байсныг онцолсон бол 30.5% нь хэрэгцээтэй сургалт байсан гэж үзжээ. Энэ жил зохион байгуулагдах хоёрдахь шатны сургалтанд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар нийт 3000 орчим хүн хамрагдана. Дөрөвдүгээрт, Эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 21 аймаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс 30 сургагч багш бэлтгэсэн байна. Мөн уг сургалтыг өнгөрсөн жил 5 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заасан бөгөөд энэ жил үлдсэн 16 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заахаар “МонФемНет” байгууллага төлөвлөж, Өвөрхангай аймгаас сургалтаа эхлүүлээд байна. Ингэснээр бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2084 төлөөлөгч эмэгтэйчүүд бүрэн хамрагдана гэв.

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлэхдээ, УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төслийн сургалтын үйл ажиллагаанд оролцож буй нь арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч буй хэрэг юм. Өнгөрч буй долоо хоногт Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг бид Улаанбаатар хотноо хийлээ. Энэхүү хуралдааны үеэр Сэлэнгэ аймаг шилдэг аймаг болсон. Энэ нь Сэлэнгэчүүд та бүхний хөдөлмөрийн үр дүн юм гэлээ. Мөн тэрээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй хуулиудын талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өглөө.

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, ”Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн Үндэсний удирдагч Б.Болдбаатар сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, энэхүү төслийн зорилго, хүрэх гол үр дүн нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгоход оршиж байна. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургалтад хамруулж, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. УИХ-ын Тамгын газар уг төслийн үндэсний хэрэгжүүлэгчээр нь ажиллаж байгааг хэллээ.

    Улсын Их Хурлын даргыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Шинэ нисэх буудлын нэмэлт зээлийг шийдвэрлэлээ
    2015 оны 6 сарын 05
    Шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
  • Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойг тэмдэглэнэ
    2015 оны 6 сарын 05
    Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ой энэ жил тохиож байна.
  • Д.Дорлигжав Францын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2015 оны 6 сарын 05
    Төлөөлөгчид 6 дугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын үеэр эрх зүйн шинэчлэл хийгдэж буй энэ цаг үед хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож байгааг онцлон тэмдэглэв.
  • ЗГ Гацууртын ордыг ашиглах асуудлаар шийдвэр гаргажээ
    2015 оны 6 сарын 05
    “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ.
    Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ) авах талаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээг 2015 оны 03 дугаар сарын 25-аас хойшхи хоёр сарын хугацаанд хийсэн байна. “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд

    1. Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох

    2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө тал буюу хөрөнгө оруулагч талд шилжүүлэх талаар хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг зохих журмын дагуу тогтоож, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрөхөөр тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/10020#sthash.qvPYDjv1.dpuf
  • Гацууртын ордын эзэмших тогтоолын төслийг өргөн барилаа
    2015 оны 6 сарын 05

    Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
  • Галт зэвсгийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
    2015 оны 6 сарын 05

    Галт зэвсгийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • Ч.Сайханбилэг: Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгоно
    2015 оны 6 сарын 05
    Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинар боллоо
    2015 оны 6 сарын 05
    Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинар боллоо
  • Сайншандын аж, үйлдвэрийн паркийн ажил юу болсон бэ гэв
    2015 оны 6 сарын 05
    УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
  • ХУД-ийн ИТХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барьжээ
    2015 оны 6 сарын 05
    Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар өргөн барьжээ.
  • Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
    2015 оны 6 сарын 05
    Өнөөдөр үдээс хойш буюу 14:00 цагт Монгол Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Монгол Улсын засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар” мэдээлэл хийнэ. Саяхан эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Барилга хот байгуулалтын сайд ипотекийн зээлийн урдчилгааг 10 хувь болгох талаар ярьсан нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.
  • 2014 оны ажлаараа тэргүүлсэн Засаг даргын Тамгын газруудыг шагналаа
    2015 оны 6 сарын 05
    Аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын 2014 оны ажлыг дүгнэж бүс бүсдээ өндөр үнэлгээ авсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах арга хэмжээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр боллоо.

  • Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
    2015 оны 6 сарын 05
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав
    2015 оны 6 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсуг хүлээн авч уулзав.
  • Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2015 оны 6 сарын 04

    Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • С.Бямбацогт: Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдээгүй байж насыг нэмэх тухай ярьж болохгүй
    2015 оны 6 сарын 04
    С.Бямбацогт: Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдээгүй байж насыг нэмэх тухай ярьж болохгүй
  • З.Энхболд: Алт ухсан хүнээр нь нөхөн сэргээлт хийлгэх ёстой
    2015 оны 6 сарын 04
    УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд “Ер нь эздийг нь олж нөхөн сэргээх нь зөв. Жишээ нь Төв аймгийн Заамар суманд Эрэл компанийн алт олборлосон талбай гээд маш том талбай бий. Нөхөн сэргээх шаардлагатай. Тийм учраас саналын томъёоллынхоо найруулгыг өөрчилье” гэв.
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
    2015 оны 6 сарын 04
    Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Ерөнхий сайд Нью Иорк таймс сэтгүүлд ярилцлага өгчээ
    2015 оны 6 сарын 04
    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлого, хөрөнгө оруулагчдад хандсан бодлого шийдвэрийн талаар Нью Иорк таймс сэтгүүлийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тодрууллаа.
1430 1431 1432 1433 1434 1435 1436
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    1 цаг 31 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    2 цаг 17 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    2 цаг 33 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    2 цаг 40 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    2 цаг 59 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    3 цаг 28 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    4 цаг 9 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    4 цаг 32 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    4 цаг 33 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    4 цаг 36 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    5 цаг 19 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    5 цаг 27 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    5 цаг 33 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    6 цаг 21 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    7 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    7 цаг 7 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    7 цаг 11 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    7 цаг 21 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    7 цаг 28 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК