Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1429 1430 1431 1432 1433 1434 1435
  • Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцлээ
    2015 оны 6 сарын 09
    Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.09/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
  • С.Одонтуяа: ”Шинэ яармаг” төсөл хүний хэрэгцээг цогцоор нь шийдэж чаджээ
    2015 оны 6 сарын 09
    “Шинэ яармаг” төслийн I үе шат хэрэгжиснээр 368 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг бүхий хороолол байгуулагдах юм. - See more at: http://zasag.mn/news/view/9197#sthash.tK14afSH.dpuf
  • Эмнэлгүүдийн эм, тариа тасарсан асуудлыг ЗГ-аас шийдвэрлэлээ
    2015 оны 6 сарын 09
    Эмнэлгүүдийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасарсан асуудлыг шийдвэрлэнэ
  • Амгалангийн станц 10 дугаар сард дулаанаа өгч эхэлнэ
    2015 оны 6 сарын 09
    Амгалан дулааны цахилгаан станцад аравдугаар сард дулаанаа өгч эхэлнэ
    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэнсуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
    Амгалан дулааны цахилгаан станцад 106 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд барилгын ажлын явц 92 хувьтай явж байгаа аж. Наймдугаар сарын 15-нд барилгын ажил дуусч, турших, үйл ажиллагаанд холбох ажиллагаа эхлэх юм байна.
    Тус станцыг БНХАУ-ын компани байгуулсан байна. Гэрээнд зааснаар турших үйл ажиллагаанд холбох зардлыг Монголын тал даана гэж тусгасан байна. Тиймээс Хөгжлийн банкнаас дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх шийдвэр гаргажээ. Тус хөрөнгийг 2015 оны Төсвийн хуульд тодотгол оруулах замаар төлөхийг Сангийн сайдад үүрэг болгосон байна. 348 МВ-ын хүчин чадалтай тус станц ирэх аравдугаар сард дулаанаа өгч эхлэх бөгөөд Улаанбаатар хотын зүнн дөрвөн замаас зүүн тийш бүх барилга байгууламжийг дулаанаар хангах юм байна.
    4500 айлын орон сууцыг БНХАУ-ын санхүүжилтээр барина
    БНХАУ-ын даргыг айлчлах үеэр Монгол Улсын ТОСК, БНХАУ-ын банктай VII хорооллын Г1, Г2 хорооллыг барих төсвийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Тус хорооллыг барих санхүүжилтийн 85 хувь буюу 188 сая долларыг Хятад Улсын банкнаас авах ёстой аж. өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар тус 188 саЯ долларыг Хятад улсаас авч ТОСК-т зээлдүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ. Үлдсэн 15 хувийг ТОСК санхүүжүүлэх аж.
    Тус хороолол Ногоон нуур, Зуун айл орчимд баригдах бөгөөд 4500 айл бүхий 31 барилга байгууламж баригдах аж.
    Эмнэлгүүдийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасарсан асуудлыг шийдвэрлэнэ
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн дараагийн нэг асуудал нь эм эмнэлгийн хүрэлцээтэй холбоотой асуудал байжээ.
    2015 оны Төсвийн тухай хуулийн Эрүүл мэнд спортын салбарын эм эмнэлгийн төхөөрөмжийн зарим санхүүжилтийг дутуу тооцоолж хийснээс болж хүндрэл үүсээд байгаа. Тодруулбал, зарим эмнэлгүүд эмгүй болж байгаа, нийтдээ эм эмнэлгийн төхөөрөмжийн өр 7.8 тэрбум төгрөгт хүрсэн байдалтай байгаа юм. Тиймээс энэ асуудлыг төсвөөс яаж нөхөж санхүүжүүлэх талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
    Ингэхдээ Эрүүл мэнд, спортын яам Сангийн яамтай харилцан ажилласны дүнд энэ асуудлыг улирлын мөнгөн дүнг шилжүүлэх замаар зохицуулах шийдвэр гаргасан талаар хэлсэн байна. Ингэснээр 2015 оны дөрөвдүгээр улиралд авах ёстой 10 тэрбум төгрөгийн хоёр болон гуравдугаар улиралд шилжүүлээд санхүүжилтээ хийх юм байна. Харин үлдсэн улирлын санхүүжилтийг ирэх 10 дугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэхээр болжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн дараагийн нэг асуудал нь эм эмнэлгийн хүрэлцээтэй холбоотой асуудал байжээ. 2015 оны Төсвийн тухай хуулийн Эрүүл мэнд спортын салбарын эм эмнэлгийн төхөөрөмжийн зарим санхүүжилтийг дутуу тооцоолж хийснээс болж хүндрэл үүсээд байгаа. Тодруулбал, зарим эмнэлгүүд эмгүй болж байгаа, нийтдээ эм эмнэлгийн төхөөрөмжийн өр 7.8 тэрбум төгрөгт хүрсэн байдалтай байгаа юм. Тиймээс энэ асуудлыг төсвөөс яаж нөхөж санхүүжүүлэх талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
    Ингэхдээ Эрүүл мэнд, спортын яам Сангийн яамтай харилцан ажилласны дүнд энэ асуудлыг улирлын мөнгөн дүнг шилжүүлэх замаар зохицуулах шийдвэр гаргасан талаар хэлсэн байна. Ингэснээр 2015 оны дөрөвдүгээр улиралд авах ёстой 10 тэрбум төгрөгийн хоёр болон гуравдугаар улиралд шилжүүлээд санхүүжилтээ хийх юм байна. Харин үлдсэн улирлын санхүүжилтийг ирэх 10 дугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэхээр болжээ.


  • Залууст зориулсан хуулийг Засгийн газар дэмжлээ
    2015 оны 6 сарын 09
    Залууст зориулсан хуулийг Засгийн газар дэмжлээ
  • О.Баасанхүү: АТГ ”Петро Чайна Дачин Тамсаг” компанийг хамгаалж байна
    2015 оны 6 сарын 09
    О.Баасанхүү:
  • “Оюутолгой”-н төлөвлөгөөний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна
    2015 оны 6 сарын 09
    “Оюутолгой”-н төлөвлөгний асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна
  • Гацууртын ордын асуудлыг МАН-ын бүлэг хойшлууллаа
    2015 оны 6 сарын 09
    Гацуурын ордын асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа
  • Байнгын хороодын хуралдаантай
    2015 оны 6 сарын 09
    Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.06.09/

    Байнгын хороодын хуралдаан:

    06 дугаар сарын 09-ний Мягмар гарагт:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлт;

    Бусад.

    3.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд оруулна/.

    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

    Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
  • АН: Гацууртын ордод хувь тогтоох асуудлыг дэмжиж байгаа
    2015 оны 6 сарын 08
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд батлах шаардлагатай байгаа хуулиудыг эрэмбэлэх асуудал, УИХ Засгийн газрын түвшинд үлдэж буй бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар судалж санал дүгнэлт боловсруулах бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийн эцсийн дүгнэлт, Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Мөн Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд өргөн барьж Их хурлаар батлуулахаар болсон гэлээ.
    Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
    -Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоохдоо ямар зарчим баримтлах вэ._ Хэдэн хувь байхаар ярилцсан бэ?
    -Энэ асуудлаар бүлэг ярилцаад зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж багаа. Үндсэндээ УИХ өнгөрсөн жил Гацууртын ордыг ашиглах шийдвэрээ гаргасан. Өнөөдөр эзэмшлийн хувь хэмжээг ярилаа. Засгийн газар тухайн компанитай тохиролцсны үндсэн дээр 34 хувийг эзэмших гэрээний шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр гэдгээр орлуулж авья гэдэгт шийдвэрт хүрсэн тухай тогтоолын төсөлд тусгасан. Ялгаа нь 34 хувийг эзэмших юм бол тухайн аж ахуйн нэгжид оруулах хөрөнгө оруулалтын 34 хувьтай дүйхүүц хэмжээний хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар гаргах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд олон ажил явагдах ёстой. Тухайлбал, Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтын дахин тооллого, үнэлгээ гэх мэтийн олон ажил хийгдэх учраас цаг үрсэн олон ажил давхардаж байна гэж үзэж байгаа. Хоёругаарт цаг алдсан олно ажлыг гаргахгүй байхын тулд ашигт малтмалын тусгай төлбөрийг авья гэдэг ийм шийдлийг Засгийн газар оновчтой шийдэл мөн гэж оруулж ирсэн. Үндсэндээ 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөс төлж байгаа тогтоолын төсөл байгаа.
    -Ашигт малтмалын тусгай төлбөрийг авснаараа ямар ач холбогдолтой вэ?
    -Нийт борлуулалт бол сая 769,2 ам.доллар үүнээс голлох татвар нь 265,6 сая ам.доллар байна. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139,4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласан тусгай төлбөр нь 53 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 57 сая ам.доллар, суутган татвар 16,2 сая ам.доллар гэсэн хууль өргөн барьвал бидэн ашигтай гэсэн төслийг Засгийн газар оруулж ирсэн.
    -Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцсэн үү?
    -Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Эдийн засгийн өршөөлийн хоёр хууль УИХ-д өргөн баригдсан. Одоогоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцээд явж байна. Эрүүгийн багц хуулиуд бүрэн гарсны дараагаар эдийн засгийн өршөөлийн хууль яригдана.


  • З.Баянсэлэнгэ: Гацууртын ордын эзэмшил нь Үндсэн хууль зөрчсөн байна
    2015 оны 6 сарын 08
    Гацууртын ордын 34 хувь Үндсэн хууль зөрчинө гэв
  • Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэх боломжгүй гэв
    2015 оны 6 сарын 08
    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж төрөөс тэтгэвэрийн шинэчлэлтэд баримтлах бодлогод МАН-ын зарим саналыг тусгаагүй болон гацууртын ордын хувийг тогтоох гэсэн хоёр асуудал хэлэлцсэн байна.
  • ЕС-ыг огцруулахад 10 гаруй гишүүн гарын үсэг зуржээ
    2015 оны 6 сарын 08
    УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлсэн бол Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд заасан хуримтлалын санг тодорхой нэг корпораци удирдана гэсэн заалтыг дэмжихгүй гэлээ.
  • Засгийн газрын хуралдаанаар газрын үнэлгээний асуудлыг хэлэлцэнэ
    2015 оны 6 сарын 08
    Засгийн газрын хуралдаанаар газрын үнэлгээний асуудлыг хэлэлцэнэ
  • Н.Лүндэндорж: Тахарын алба та нарт илүүдээд, санхүү нь хэцүү байдаг бол манайд өгчих
    2015 оны 6 сарын 08
    Хуульзүйн экс сайд Х.Тэмүүжингийн үед байгуулагдсан Тахарын алба анхнаасаа эхлээд л хэл амыг дагуулж ирсэн. Нүсэр бүтэцтэй энэ албыг байгуулж улсын төсвөөс хороож байгаа нь буруу гэх хүмүүс байхад энэ алба байснаар олон зүйлд шинэчлэлийг авчирж байгаа гэж үзэх хэсэг ч байна.
    Гэвч мөр нь хатаж амжаагүй шахам байгаа тус албыг татан буулгах асуудлыг улс төрийн хүрээнд одоо ч ярьж байгаа нь нууц биш.
  • Ерөнхийлөгч Франц улсад айлчлал хийхээр мордлоо
    2015 оны 6 сарын 08
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Франц улсыг зорино. Тэрбээр энэ удаа Франц улсад ажлын айчлал хийх юм.
  • УИХ-ын дарга сургалтын нээлтэд оролцлоо
    2015 оны 6 сарын 07
    УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.07/ Дархан-Уул аймагт ажиллаж байна. УИХ-ын даргыг Дархан-Уул аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд угтан авлаа.
  • Даваа гарагийн хуралдаанаар юу хэлэлцэх вэ?
    2015 оны 6 сарын 07
    2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 08-ААС 12-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

  • Ерөнхийлөгч Франц улсад айлчилна
    2015 оны 6 сарын 06
    Ерөнхийлөгч Франц улсад ажлын айлчлал хийнэ
  • УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    2015 оны 6 сарын 06
    УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2015.06.08-12/

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.06.05-ны өдрийн хурлаар батлав.

    2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 08-ААС 12-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    06 дугаар сарын 08-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    06 дугаар сарын 08-ны Даваа гарагт:

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд;

    Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

    “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг эрдэмтдээс мэдээлэл сонсох 13.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;

    “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    ”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгүүдийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

    Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд /Татварын ерөнхий хуулиар/;

    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;

    Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 307 тоот өрөөнд;

    Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас 305 тоот өрөөнд.

    06 дугаар сарын 09-ний Мягмар гарагт:

    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

    “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

    06 дугаар сарын 10-ны Лхагва гарагт:

    Хууль зүйн байнгын хороо болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулж буй “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг 09.00 цагаас “Б” танхимд;

    Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

    Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;

    Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд /Татварын ерөнхий хуулиар/;

    Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд.

    06 дугаар сарын 11-ний Пүрэв гарагт:

    Олон Улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Б” танхимд.

    ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    06 дугаар сарын 09-ний Мягмар гарагт:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлт;

    Бусад.

    3.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд оруулна/.

    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

    Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    06 дугаар сарын 10-ны Лхагва гарагт:

    1.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга хэлэлцүүлэх тухай.

    2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их хурлын гишүүн Р.Амаржаргал нарын 3 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Бусад.

    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

    “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлт;

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлт;

    Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их хурлын гишүүн Р.Амаржаргал нарын 3 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
1429 1430 1431 1432 1433 1434 1435
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    1 цаг 31 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    2 цаг 17 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    2 цаг 33 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    2 цаг 40 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    2 цаг 59 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    3 цаг 28 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    4 цаг 9 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    4 цаг 32 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    4 цаг 33 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    4 цаг 36 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    5 цаг 19 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    5 цаг 27 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    5 цаг 33 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    6 цаг 21 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    7 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    7 цаг 7 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    7 цаг 11 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    7 цаг 21 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    7 цаг 28 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК