Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1427 1428 1429 1430 1431 1432 1433
  • Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди маргааш ирнэ
    2015 оны 5 сарын 16
    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди маргааш хүрэлцэн ирнэ. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.

  • Х.Тэмүүжин: Төрснөөсөө үхэх хүртэл нь шоронд суулгах эрхзүйн орчин бүрдэж байна
    2015 оны 5 сарын 16
    Х.Тэмүүжин: Шүүгч, прокурорууд шоронгийн харгалзагчдаар өөрсдийгөө харгалзуулахаа мэдээгүй байгаа
  • Ч.Сайханбилэг: ”Сэндбай” хөтөлбөрийн талаарх ойлголтуудаа нэг болгох ёстой
    2015 оны 5 сарын 15
    УИХ-аар баталсаны дагуу төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Макро эдийн засгийн хувьд нааштай үзүүлэлтүүд гарч байна.
  • ”ЗГ-аас өргөн барьсан хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцмээр байна”
    2015 оны 5 сарын 15

    УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцүүлэх, шийдвэрлэх шаардлагатай байна.

    Томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар 2015 онд нийт 172.9 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон боловч Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлыг Улсын Их Хурлаас хараахан шийдвэрлээгүй байгаа нь өмч хувьчлалын орлогын төлөвлөгөө тасалдах эрсдэлийг үүсгэж болзошгүй байна.
    Түүнчлэн бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болох мөн далд орлого, хөрөнгийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг 2015 оны 1.13-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төсөлтэй амин холбоотой УИХ-д өргөн мэдүүлсэн Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл нийгэмд ихээхэн хүлээлт бий болгож байна.
    Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд Засгийн газар бэлэн болголоо.
    Ингэснээр орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны баримтыг цахим хэлбэрээр хийх, татварын хяналт, шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтыг хүлээн зөвшөөрөх боломж олгох юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болох нь ойлгомжтой.
    Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт хоорондоо нийцэхгүй байгаагаас үүдэлтэй эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл үүсэх явдал амьдралд цөөнгүй тохиолдож байна. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлагатай юм. Иймд хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбоотой үүсээд буй маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан хуулийн төслүүдийг боловсруулсан болно.
    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг нэмж тусган Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна.
    Монгол Улсын иргэн өмчлөлийн газраа барьцаалах эрх зүйн зохицуулалт бий болоод багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч ялангуяа гэр хорооллын газрын харилцаатай холбоотой асуудлууд маргаан хүндрэл дагуулсан хэвээр байна. Газраа барьцаалсан иргэдийн хувьд гэрээний үүргээ хангаагүй тохиолдолд 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудад газар барьцаалж зээл олгох сонирхлыг бууруулж байна. Энэхүү хуулийн төслийг даруй хэлэлцүүлж шийдвэрлэснээр гэр хорооллын газрыг барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах, барилга, орон сууц барих сонирхол нэмэгдэнэ.
    Манай улсад хөдлөх эд хөрөнгө, бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмч барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ төрлийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг практик амь бөхтэй байгаа нь манай эдийн засгийн 70 гаруй хувийг эзэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгөгүй иргэд зээл, санхүүгийн үйлчилгээ авч чадахгүйд хүргэж санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж чадахгүй байна. Энэхүү хуулийн төслөөр бизнесийн арилжаа, гэрээний гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон хөдлөх хөрөнгөө барьцаалах эрх иргэдэд үүсч буй тул ихээхэн ач холбогдолтой юм. Манай нийгмийн дундаж давхаргыг бэхжүүлэх, иргэдийн хувьцааны соёлыг бий болгоход алсдаа энэ хуулийн эдийн засгийн үр дүн мэдрэгдэнэ.
    УИХ-ын эрхэм гишүүд ээ,
    Баасан гаригийн Ерөнхий сайдын мэдээллийн цагаар миний бие УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцэх шатандаа явж буй 44 хуулийн төслийн цөөн хэдийг л дурьдлаа. Эдгээрийн тухай товч мэдээллийг та бүгдэд урьдчилан тараасан байгаа. Дахин тэмдэглэхэд дээрх 44 хуулийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулах, цаг алдахгүй шийдвэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    --оо0оо--

  • Ч.Сайханбилэг: Татвар нэмэхгүй гэдгийг дахин албан ёсоор мэдэгдье
    2015 оны 5 сарын 15
    Эдийн засгийн хүндрэлэээс гаргах ямар зоримог алхам хийж байна. Зээлээс өөр ямар ажлуудыг хийж байна вэ. Тавантолгойн асуудлаар манай гурван толгой гарц хайж ярьж байна уу. Нийгэм энэ асуудлаар үзалхаад байна гэлээ.

    Нилээн цогц арга хэмжээг УИХ-аар баталсаны дагуу төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Макро эдийн засгийн хувьд нааштай үзүүлэлтүүд гарч байна.
  • Ойн түймрийн тархалтыг багасгана
    2015 оны 5 сарын 15
    Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ

    Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су. Батболд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар өнөөдөр /2015.05.15.Баасан гараг/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв.

    Энэхүү баримт бичгийн зорилго нь Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгоход оршиж байгааг Байнгын хорооны дарга Су.Батболд мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэлээ. Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хоёр үндсэн үе шаттай буюу нэгдүгээр үе шатыг 2015-2020 онд, хоёрдугаар үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлэх аж. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр ойн түймрийн тархалтын дундаж талбайг 2020 онд 30.0 хувь, 2030 онд 70.0 хувь хүртэл бууруулж, ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлийн тархалтын голомтыг 2020 онд 60,0 хувь хүртэл бууруулан, 2030 онд бүрэн хяналтанд авна гэж тэрбээр мэдээлсэн юм. Түүнчлэн ойн экосистем, биологийн олон янз байдлын хадгалалт, хамгаалалт сайжирч, ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 2020 онд 2,0 хувь, 2030 онд 5,0 хувь бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2020 онд 8,3 хувьд, 2030 онд 9,0 хувьд тус тус хүргэх аж. Байгалийн аясаар сэргэн ургасан болон таримал ойг 2020 онд 310 мянган га, 2030 онд 1 сая 500,0 мянган га талбайгаар тус тус нэмэгдүүлж, модон түүхий эдийн ашиглалтын түвшинг 80 хувьд хүргэн, иргэдийн мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангана гэж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд хэллээ.

    Мөн АНУ-д болж буй НҮБ-аас дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ойн форумын ээлжит хуралдаанд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байгаа энэ үед, түүнчлэн Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн үндэсний чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй цаг үетэй давхцан Монгол Улсын Их хурал Төрөөс ойн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцэн баталсан нь үндэсний болон олон улсын ач холбогдолтойг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол онцолсон юм. Тэрбээр, ойн талаар баримтлах бодлогын баримт бичиг нь ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ой бүхий сумдад ойн нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар ойн санг тодорхой эзэнтэй болгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, ойгоос олгох модны хэмжээг үе шаттай бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг ойн экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах боломжийг бий болгож байгаагаараа шинэлэг гэв. Түүнчлэн тарьц, суулгац ургуулах дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн, ойжуулалтын ажлын чанарыг сайжруулж, улирлын хамаарлыг багасгах, Монгол оронд агро-ойн аж ахуйн хөгжлийн үндэс суурийг тавьж буйгаараа онцлогтой юм байна. Мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дэлхийн банк группын гүйцэтгэх захирал нарыг хүлээн авч уулзлаа
    2015 оны 5 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Дэлхийн банк группын гүйцэтгэх захирал бөгөөд Санхүү хариуцсан захирал Бэртранд Бадрэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.05.15/ хүлээн авч уулзав.
  • “Байгаль хамгаалах ажил нь дэлхий нийтийн түгээмэл соёл, бизнес юм”
    2015 оны 5 сарын 15
    “Байгаль хамгаалах ажил нь дэлхий нийтийн түгээмэл соёл, бизнес юм”
  • Ганц модны боомтоор машин оруулахгүй олон хонож байна гэв
    2015 оны 5 сарын 15
    Засгийн газрын “11 11 төв”-д 800 орчим санал хүсэлт иржээ.
  • Иргэдийн нийтийн тээврээр зорчих хугацааг 20-40 хувиар бууруулна
    2015 оны 5 сарын 15
    Нийтийн тээврээр зорчих хугацааг 20-40 хувиар бууруулна
  • Мьянмарын гадаад хэргийн сайд айлчлал хийж байна
    2015 оны 5 сарын 15
    Мьянмарын гадаад хэргийн сайд У Вунна Маун Лвиний айлчлал эхэллээ
  • Ерөнхий сайд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-д илгээлт ирүүллээ
    2015 оны 5 сарын 15
    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

  • Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Монголд ирлээ
    2015 оны 5 сарын 15
    Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, Дэлхийн банкны группийн Санхүү хариуцсан захирал Бертран Бадре өнөөдөр, маргааш Монгол Улсад анх удаагаа айлчилж байна.
  • Л.Пүрэвсүрэнгийн овоо хараанд Гадаадад суугаад элчин сайдууд, ажилчидтайгаа өртжээ
    2015 оны 5 сарын 15
    Манай сайт төрийн албаныхны цомхотголын асуудлаар яам, салбар бүрээр нь онцлон хүргэж байгаа билээ. Яахын аргагүй хөндөх ёстой энэ л сэдвийн хүрээнд БОНХЯ, МХЕГ, ЭМЯ зэргийн халаа сэлгээ, төрийн албаныхны үндэслэлгүй ажлаас халагдах байдлыг илчилсэн.
  • Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
    2015 оны 5 сарын 15
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэв
    2015 оны 5 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Нээлттэй нийгэм форум хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
  • Австралиас ирэх төслийн багаж, хэрэгслийг татвараас чөлөөлнө
    2015 оны 5 сарын 14

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.45 цагт эхэлж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

    Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах Үндэсний хөтөлбөр батлах тухай баримт бичгийн төслийг татан авах бичиг ирснийг сонордуулав.

    Ийнхүү Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

    2011 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах болсон. Энэхүү зээлийн хөрөнгөөр “Хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх” зэрэг зургаан томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн үр ашгийг хангах зорилгоор төслийн хүрээнд нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан хэмээн хууль санаачлагч илтгэлдээ дурьдав.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, 2011 онд байгуулсан гэрээ яагаад ийм удаашралтай шийдэгдэж байна вэ. Энэ асуудлыг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьж болоогүй юм уу хэмээн асуув.

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат, “Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд гарын үсэг зурах төлөөллийг УИХ-аар сонгосон байгаа. Зээлийн гэрээг хэрэгжүүлэх ажилд Засгийн газар шуурхайлан ажиллаж байна” гэсэн хариулт өглөө.

    Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Энэ хуулийн төслийг яаралтай шийдвэрлэх ёстой. Зээлийн хүрээнд онцгой байдал, эрүүл мэндийн томоохон хөтөлбөрүүд хэрэгжинэ. Тиймээс энэхүү хуулийн төслийг заавал олон хэлэлцэхгүйгээр анхны хэлэлцүүлгээр батлах боломж бий юу. Үүнээс гадна татвараас чөлөөлөх хүсэлт ирүүлсэн бүх тоног төхөөрөмжийг чөлөөлөөд байж болох уу. Бүх зүйлд хөнгөлөлт үзүүлээд байвал Улсын төсөвт мөнгө орохгүй” хэмээн асуусан.

    Уг асуултад Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Өнөөдөр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Энэхүү хуулийн төслийг түргэн хэрэгжүүлэх үүднээс байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр батлах үед боломжтой гэсэн хариулт өгсөн.

    Мөн Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Би ажил авснаасаа хойш Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс МУЗН-т ирүүлсэн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн. Харин 2014 онд олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр орж ирж буй 109 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн байна” гэв.

    Хэлэлцүүлгийн үеэр гишүүд “Энэхүү хуулийн төслийг дэмжиж байна. Цаашдаа буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг шуурхай шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Гэхдээ аль салбарт, татварын ямар, хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгээ нарийн судлах анхаарах ёстой” гэсэн санал хэлэв.

    Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

  • Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар Орхон аймагт ажиллалаа
    2015 оны 5 сарын 14

    Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар Орхон аймагт ажиллалаа
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна
    2015 оны 5 сарын 14
    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна
  • “Хөгжил–Ардчилал” хэлэлцүүлэг боллоо
    2015 оны 5 сарын 14
    Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Монгол хөрсөнд тохирох ардчиллыг нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт төлөвшүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Хөгжил-Ардчилал” төрийн бус байгууллага анхныхаа хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
1427 1428 1429 1430 1431 1432 1433
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    9 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    21 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    44 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    1 цаг 7 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    1 цаг 21 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    1 цаг 35 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    1 цаг 53 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    2 цаг 12 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    3 цаг 8 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    3 цаг 38 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    3 цаг 51 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    3 цаг 52 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    4 цаг 1 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    4 цаг 6 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    5 цаг 0 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    5 цаг 0 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    5 цаг 4 мин
  • 2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
    5 цаг 31 мин
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
    5 цаг 33 мин
  • Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
    5 цаг 55 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК