-
2015 оны 5 сарын 18
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл өглөө.
-
2015 оны 5 сарын 18
Б.Гарамгайбаатар авлигалын хэрэгт холбогдоод буй компанийхаа асуудлаар мэдээлэл өгөв
-
2015 оны 5 сарын 18
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд боллоо. Хурлаар Үндэсний их баяр наадмын салбар хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа.
-
2015 оны 5 сарын 18
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлал хийхээр өчигдөр орой эх орноосоо мордлоо. Ирэх пүрэв гараг хүртэл үргэлжлэх энэхүү айлчлалын үеэр Ерөнхий сайд Дубай болон Абу Даби хотуудад болох Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлэхээр төлөвлөжээ.
-
2015 оны 5 сарын 18
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн чиг үүргийг ханган ажилладаг ШӨХТГ-т иргэдээс хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоо, үйлчилгээний чанартай холбоотой өргөдөл гомдол ихээр ирж байгаа тул нийслэлийн гэр хорооллуудад очиж нөхцөл байдалтай танилцах, судлах ажлыг эхлүүлээд байна.
Уулзалтын үеэр иргэд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг илүү боловсронгүй болгож ангилж ялгадаг болох, цахилгааны хэрэглээгээ хянаж чаддаггүй, мөнгө төлөх гэхээр заалт нь бичигддэггүй, ус тээвэрлэлт ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэх дээр шалгалт хийж өгөх гэх мэтээр өөрсдөд тулгамдаж байгаа асуудлуудынхаа талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Харин ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан орон сууцны иргэдэд тулгамдаад байгаа СӨХ-ийн үйл ажиллагаан дээр хяналт шалгалт хийж дуусаж байгаа тухайгаа дурдаад гэр хорооллын айлуудад тулгарч байгаа асуудлууд болох хог тээвэрлэх, цуглуулах үйл ажиллагааны бодит нөхцөл байдал ямар байгаа, энэ үйл ажиллагааг эрхлэж байгаа аж ахуй эрхлэгчдийг ямар сонгон шалгаруулалтуур шалгаруулсан, иргэд хэрэглэгчдэд хэрхэн нийцэж байгаа эсэх, цахилгаан тоолуураа иргэд хэрэглэгчдэд хянаж байх эрхийг нь хангах, усан хангамжийн ариун цэвэр чанар хангаж байгаа эсэх дээр хяналт тавихаа хэллээ.
-
2015 оны 5 сарын 18
”Цензургүй яриа” нэвтрүүлгийн оролцогчоор баг зүүж, нэр зүсээ нууцалсан хүн оролцсон нь багагүй шуугиан дэгдээснийг та бүхэн санаж байгаа биз ээ.
-
2015 оны 5 сарын 18
Ажлын хэсэг хуралдана
-
2015 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо.
-
2015 оны 5 сарын 17
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд угтаж, хүндэт харуул жагссан юм.
-
2015 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа мэдээлэл хийлээ.
-
2015 оны 5 сарын 17
-МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААНД БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАРЕНДРА МОДИГИЙН ХЭЛСЭН ҮГ-
-
2015 оны 5 сарын 17
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.05.17/ бараалхлаа.
-
2015 оны 5 сарын 17
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ 5 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
-
2015 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэх болсонтой холбогдуулан зарласан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн /Ням гараг/ 12.00 цагт эхэллээ.
-
2015 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр бараалхав.
-
2015 оны 5 сарын 17
Манай улсад айлчилж буй Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Нарендра Моди УИХ-ын чуулганд үг хэллээ.
-
2015 оны 5 сарын 17
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Айчлалын хүрээнд соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хэд хэдэн санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Хоёр улсын Ерөнхий сайд Монгол Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл зурлаа.
-
2015 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модиг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд боллоо.
-
2015 оны 5 сарын 17
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.05.15-ны өдрийн хурлаар батлав.
-
2015 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.