Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1433 1434 1435 1436 1437 1438 1439
  • “Шударга ёс” эвслийн Засгаас гарах том шалтгаан
    2015 оны 6 сарын 02
    Засгаас гарах болсон шалтгаанаа тус бүлэг Дубайд үзэглэсэн “Оюутолгой”-н гэрээтэй холбон тайлбарлаж байгаа ч хачир дээрээ сонгуулийн хуулиас болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН сонгуулийн хуулиар нэгдсэн саналд хүрч, тохиролцож чаджээ. Ингэхдээ “Шударга ёс” эвсэлтэйгээ зөвшилцөлгүй жийж орхижээ. Үүнд нь гомдсон “Шударга ёс” эвслийнхэн Засгаас гарна хэмээн сүрдүүлж эхэлсэн нь энэ аж.
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    2015 оны 6 сарын 02
    Монгол Улсын Засгийн газрын XXXII ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.
  • Маргааш Засгийн газрын хуралдаантай
    2015 оны 6 сарын 01
    Монгол Улсын Засгийн газрын XXXII ээлжит хуралдаан маргааш буюу буюу 2015 оны зургаадугаар сарын 02-ны мягмар гарагт 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.
  • Ирэх долоо хоногт УИХ дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    2015 оны 5 сарын 31
    2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-ООС 05-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
  • Ерөнхийлөгч ээжүүдэд одон гардуулна
    2015 оны 5 сарын 29
    2015-06-01-ний 11:40 цагт
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ээжүүдэд алдарт эхийн одон гардуулна. Төрийн ордон 9 хөлт цагаан тугт танхимд
  • Дипломат паспорттой хүмүүс Унгар руу визгүй зорчино
    2015 оны 5 сарын 29
    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийлээ.

    Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Унгарын хооронд дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжиж, унгарын тал Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээн нээж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин гүнзгийрч буйн илрэл болохыг тэмдэглэв. Энэхүү уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй болон барилгын салбарт түлхүү хөгжүүлэхэд талууд санал нэгдэв.

    “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчэн байгуулснаар хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчихоор болов. Мөн Гадаад хэргийн сайд нар “Зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
  • Унгар улсын Элчин сайдын яам нээгдлээ
    2015 оны 5 сарын 29
    Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяартогийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжиж байна.

    Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд унгар тал 2006 онд хаасан Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн нээв.

    Элчин сайдын яамыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Унгар Улсын Элчин сайд нар үг хэлэв. Түүхэн хэлхээ холбоотой унгар андууд маань Монгол оронд эргэн ирж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэ Элчин сайдын яам чухал ач холбогдолтой болохыг нээлтийн үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглэв.

    Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад төлөөлөл оролцов.
  • Хуулийг нэг стандартаар боловсруулдаг болно
    2015 оны 5 сарын 29
    Хуулийг нэг стандартаар боловсруулдаг харилцаанд шилжинэ

    Баасан, 5 сарын 29 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх
    Email
    Хуулийг нэг стандартаар боловсруулдаг харилцаанд шилжинэ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

    Чуулганы үдээс өмнөх хуралдаан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаад завсарласан. Тиймээс үдээс хойшхи хуралдаанаар уг хуулийг төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд эхлээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Үүний дараагаар хуулийг бүхэлд батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тус хууль батлагдлаа. Ингэснээр манай улс хуулиа нэг стандартаар боловсруулдаг болж байгаа гэсэн үг юм. Мөн хуулийг өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх харилцаа энэ хуулиар зохицуулагдана. Одоогоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн ”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
  • Л.Эрхэмбаяртай уулзсан ч үр дүн гарсангүй гэв
    2015 оны 5 сарын 29
    Л.Эрхэмбаяр Шинэчлэлийн хөдөлгөөний уулзалтаас ямар ч
    Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн хоёр өдрийн өмнө намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Тэд шаардлагадаа, намынхаа ҮЗХ-г хуралдуулах, дүрмээ шинэчлэхийг уриалсан байсан юм.
    Шаардлагын хүрээнд АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тус хөдөлгөөний зохицуулагч нарыг хүлээн авч уулзлаа.
    Уулзалтаар ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд ойрын хугацаанд намаас баримтлах бодлого болон өөрийн байр сууриа илэрхийллээ. Улмаар АНШХ-ий тавьсан АН-ын Их хурлыг хуралдуулж, үүсээд байгаа нөхцөл байдлыг Үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд шийдэх санал хүлээн авах бололцоогүй буюу ҮЗХ болон намын Их хурлыг хуралдуулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.
    АНШХ-ий зүгээс олон зүйл дээр зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа учраас тавьсан шаардлагынхаа хүрээнд намын даргатай уулзах саналаа илэрхийлж, тавьж байгаа шаардлагаа анхан болон дунд шатны гишүүдтэйгээ уулзаж, санал солилцох замаар намын бүх гишүүдийн оролцоотойгоор намын дүрмийг шинэчлэх ажлаа тууштай үргэлжлүүлэх тухайгаа хариу мэдэгдлээ.
    Уулзалтаас ямар нэг үр дүн гарсангүй.
  • Үдээс хойшхи чуулганы хуралдаан үргэлжилж байна
    2015 оны 5 сарын 29
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Нийт 13 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах аж.

    Тухайлбал, энэхүү хуулийн мөрдөгдөж эхлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хэмээн заасныг гишүүдийн олонхи дэмжлээ.

    Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн А.Бакей “Хуулийг мөрдөх хугацаа хэтэрхий хойно байгаа юм биш үү. Сайн зохицуулалтууд орчихсон. Ийм байхад хойш тавих шаардлага бий юм уу” гэлээ.

    Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойш тавьж өгөхгүй бол ирэх жил сонгуультай учраас гишүүд олноороо хуулийн төсөл өргөн мэдүүлэх хэрэг гарна. Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс санал авах зэрэг процессын ажлууд тааруухан байж магадгүй гэдэг саналыг УИХ-ын зүгээс өгсөн. Энэ ч бас үндэслэлтэй. Хууль зүйн яамныхантай ярихад мөн дэмжсэн. Саналыг байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээсэн” гэлээ. Санал хураалт үргэлжилж байна.

  • Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2015 оны 5 сарын 29
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв
    Administrator 2015-05-29 13:33:00

    Монголын анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээн Занабазар: Амьдрал, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байна.

    Уг эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооны дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооны дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Монгол Улс, ОХУ, Их Британийн эрдэмтэн судлаачид, лам хуврагууд оролцов.

    Их танхимын тайзнаа Өндөр гэгээн Занабазарын бурханчлан бүтээсэн сэрэг дүр, шүтээн дүрийг хүндэтгэлтэйгээр залсан байв. Хурлыг нээхийн өмнө Гандантэгчинлэн хийдийн лам, хуврагууд Өндөр гэгээний Монгол орны эв нэгдэл,сайн сайхны тухайтад зохиосон Жанлавцогзол буюу “Адистидийн дээдийг хайрлагч залбирал” номыг айлтгалаа.

    Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонордуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандсан мэндчилгээндээ:

    “Эрхэм хүндэт УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

    Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, зочид, төлөөлөгчид өө

    Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч үндэсний болон гадаадын эрдэмтэн мэргэд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ халуун дэвшүүлье.

    Монголчууд бидний авъяас билэг төгс, хосгүй нэгэн хутагт, олноо “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан Занабазар Богдын сэнтийд өргөмжлөгдөж, өөрийн орноо бурхан шашны номыг түгээн дэлгэрүүлж, өнөөгийн Нийслэл хотын их үндсийг тавьж, дэлхийд гайхагдсан сонгодог урлагийн бүтээлд зүй ёсоор тооцогдох давтагдашгүй бүтээлүүдээ туурвин, Соёмбо үсэг, эе эв, гүн ухааны бодрол бясалгалын олон ном судар зохиож, монгол зураг, уран баримал, бүхэл бүтэн дэг сургууль үндэслэсэн хосгүй авъяс билэгтэн хүмүүн байв.

    Тэрээр билэг төгс авъяастнаас гадна байгаль эх дэлхийгээ танин мэдэх, хайрлан хамгаалахад онцгой анхаардаг гавъяатан байсан.

    Монголын шашин номын тэргүүн, оюун билгийн гайхамшиг, нэрт соён гэгээрүүлэгч энэ хүмүүний амьдрал, түүний бүтээсэн өв судлал Монголд төдийгүй эдүгээ олон улсын судлал болсон байна. Түүний амьдрал уран бүтээлтэй холбоотой мартериалуудыг монгол, төвд, манж, орос, хятад зэрэг хэлнээс хөрвүүлж, нийтийн хүртээл болгох, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахад өнөөдрийн Та бүхний зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурал жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

    Өндөр гэгээн судлал цаашид улам өргөжин гүнзгийрэхэд манай залуу үе, монголч эрдэмтэн судлаачид чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

    Эрдэм Шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

    Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, академич Ж.Болдбаатар, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музейн Монгол, Түвдийн сангийн эрхлэгч Ю.Е.Мелихина нарын зэрэг олон хүн Өндөр гэгээний намтар, урын арвин их сан хөмрөг, бурхан бүтээх тэгийг гаргасан, Монголчуудын эв эе, сүлд хийморийн бэлгэдэл болсон Соёмбо үсгийг зохиосон зэрэг олон сэдвээр илтгэл тавилаа.
  • Тамхины хяналтын хуулийг сайн биелүүлж байна гэж үнэлжээ
    2015 оны 5 сарын 29

    Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайн биелүүлж байна гэж үнэлэв
  • М.Энх-Амгалан: Прокурорууд гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлэхгүй
    2015 оны 5 сарын 29

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, -Орон нутагт ажиллаж байхад хуулийнхантай холбоотой гомдол тасрахгүй байна. Шинэчлэл хийж хэрэгжүүлэхэд цаана нь хүн бий гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн хүний шударга ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй тохиолдолд шинэчлэл яриад нэмэргүй. Өнөөдөр Ерөнхий прокурор 1 сая гаруй төгрөгийн цалинтай, бусдынх нь 1 сая төгрөг хүрдэггүй юм байна. Зах зээл хөгжсөн орнуудад хууль хүчний байгууллагуудын цалин өндөр байдаг. Ингэж байж шударга ёс тогтдог. Нийгэмд шударга ёс тогтооё гэвэл прокурор, цагдаагийн цалинд эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Хоёр хөршийн ижил түвшний байгууллагын ажилтнуудын цалинтай харьцуулсан судалгаа байна уу?

    Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, -“Шударга ажиллахын хамгийн наад захын шаардлага нь цалингийн баталгаа байх ёстой. Прокурорын байгууллага цалин бага ч өөрийн үүргээ үеийн үед шударгаар биелүүлж ирсэн. Хоёр орны байгууллагуудын цалинтай харьцуулсан судалгаа алга байна. Тэгэхдээ хэд дахин өндөр цалин авч байгаа.”

    УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, -Ямар нэг намд харьяалагдаж ажиллахгүй гэж түрүүнд Ерөнхий прокурор хэллээ. Гэхдээ гэм буруугүй хүмүүсийг хохироохгүй. Хэрвээ гэм зэмгүй иргэнийг хохироосон бол тухайн ажилтанд хариуцлага тооцож ажиллаж чаддаг байна гээд хэлчихвэл зүйтэй байна. Энэ чиглэлээр хуулинд ямар заалт оруулсан бэ? Прокурор алдаа гаргасан бол төр хариуцна гэж заажээ. Хүн нь өөрөө хариуцлагаа хүлээдэг байх ёстой байх?

    Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, -“Гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлэхгүй. Хэрэв хэлмэгдүүлсэн бол хариуцлага тооцно гэж Ө.Энхтүвшин гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Үүнийг тангарагтаа оруулья гэж бодож байна. Мэргэжлийн алдаа гаргасан бол тодорхой хэмжээгээр хувь хүнтэй хариуцлага тооцдог энэ жишгээрээ явна.”

    УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, -Ерөнхий прокурорын хэлсэн мэдэгдлийг нийт прокурор сонссон байх. Өнөөдөр бүх телевизээр гарах байх. АТГ, шүүх, цагдаа, прокурорын цалин яагаад ялгаатай байдаг юм бэ. Ялгаатай байх хууль зүйн үндэслэл юу вэ?

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав, -“АТГ, шүүх, цагдаа, прокурорын зөвхөн цалин нь өөр биш, эрх зүйн статус нь хүртэл өөр байгаа. Нэг нь тэнгэрийн, нөгөө нь бор зүрхээрээ ажилладаг юм шиг туйлшрал яваад байгаа. Ийм бодлогын алдаа битгий гаргаасай гэж хүсч байна.”

    УИХ-ын гишүүн Н.Энхболд, -2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын түвшингээсээ эхлээд хууль гэж юу юм бэ гэдэг ойлголт их тархсан. Ерөнхий сайд нь хүртэл ингэж хэлж байсан. Өнөөдөр хуульгүйгээр амьдарч болохгүй гэдгийг нийтээрээ ойлгосон байх. Өнөөгийн түвшинд хүмүүсийг гадагшаа явахыг хориглодог асуудлыг хэн шийдэж байгаа вэ, хууль баталснаар хэн шийдэх вэ?

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав, -“Иргэдийг гадагшаа явахад хориг тавьдаг асуудал хавтгайрсан байсан. 2013 онд прокурорын байгууллагаас судалгаа хийсэн. Нийслэлийн Засаг дарга, хувь хүн хүртэл бусдыг гадагшаа явуулахгүй байх хүсэлт гаргасан байсан. Мөн шалгагдаад дууссан байхад хил хяналтын байгууллагад мэдэгдээгүйгээс иргэн хохирох явдал хүртэл гардаг байсан. Энэ асуудлыг цэгцлээд явж байна. Хуулийн төсөлдөө тусгасан” хэмээн хариулсан юм. Гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

  • Чуулганы хуралдаан завсарлалаа
    2015 оны 5 сарын 29
    Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав
  • “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг бүртгэлээ
    2015 оны 5 сарын 29
    Дээд шүүх 23 дахь намаа бүртгэлээ

    Баасан, 5 сарын 29 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх
    Email
    Дээд шүүх 23 дахь намаа бүртгэлээ

    “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

    Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Дашрамд дурдахад Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам нь улсын бүртгэлд бүртгүүлсэн 23 дахь нам боллоо.
  • ”Прокуроруудын нийгмийн хангамжийн асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна”
    2015 оны 5 сарын 29
    хх
  • Прокуроруудын ачаалал нэмэгдэнэ
    2015 оны 5 сарын 29
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж байна.
    Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ганбат “Одоогийн байдлаар Монгол улсад нийт хэдэн прокурор байгаа вэ. Мөн боловсролын түвшин ямар байгаа вэ” гэсэн юм.
    Харин түүний Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хариулахдаа “Улсын хэмжээнд 460 гаруй прокурор байгаа. Энэ хууль батлагдсанаар прокурорын ачаалал нэмэгдэнэ. Тэгэхээр тэдний цалин хангамж, нийгмийн дэмжлэгийг сайн үзүүлэх хэрэгтэй болно. Гэмт хэргээс бусад зөрчлийг прокурор хянахгүй болно. 460 гаруй прокурор ажиллаж байгаа.”
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан:



    УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж байна.
    Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ганбат “Одоогийн байдлаар Монгол улсад нийт хэдэн прокурор байгаа вэ. Мөн боловсролын түвшин ямар байгаа вэ” гэсэн юм.
    Харин түүний Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хариулахдаа “Улсын хэмжээнд 460 гаруй прокурор байгаа. Энэ хууль батлагдсанаар прокурорын ачаалал нэмэгдэнэ. Тэгэхээр тэдний цалин хангамж, нийгмийн дэмжлэгийг сайн үзүүлэх хэрэгтэй болно. Гэмт хэргээс бусад зөрчлийг прокурор хянахгүй болно. 460 гаруй прокурор ажиллаж байгаа.”
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан:



  • Оюутолгойн төлөвлөгөөг хэлэлцэхийг хүсэв
    2015 оны 5 сарын 29
    Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:
  • Засгийн газар бонд гаргахаар шийдвэрлэлээ
    2015 оны 5 сарын 29
    Засгийн газар бонд гаргахаар шийдвэрлэлээ
  • Чуулганы нэгдсэн хуралдаантай
    2015 оны 5 сарын 29
    09.00 цагаас:

    1.Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

    2.Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

    3.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ танилцуулна.

    4.”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ танилцуулна;

    -Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

    5.“Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

    6.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

    7.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна.

    8.Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

    9.Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

    10.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.
1433 1434 1435 1436 1437 1438 1439
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    1 цаг 18 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    2 цаг 50 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    3 цаг 37 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    3 цаг 53 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    4 цаг 0 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    4 цаг 18 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    4 цаг 48 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    5 цаг 29 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    5 цаг 52 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    5 цаг 53 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    5 цаг 56 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    6 цаг 39 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    6 цаг 46 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    6 цаг 52 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    7 цаг 40 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    8 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    8 цаг 27 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    8 цаг 31 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    8 цаг 41 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК