Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1448 1449 1450 1451 1452 1453 1454
  • ”Оюутолгой”-н хууль бус гэрээг ил болгохыг шаардаж байгаа гэв
    2015 оны 5 сарын 06
    Хууль бус Оюутолгойн гэрээг ил болгохыг шаардаж байгаа гэв
  • Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    2015 оны 5 сарын 06
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.05.06.Лхагва гараг/ хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

    Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс төслийн малчдын хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэсэг, тэр дундаа хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртвэл хэрхэн авч үзэх талаар гаргаж байсан саналыг байнгын хороо анхны хэлэлцүүлгийн явцад орхигдуулсан байна гэсэн яриа өрнөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хортой, хүнд, онцгой нөхцөлтэй холбоотой асуудалд анхаарах, хөндөгдөөгүй орхигдсон зарим асуудлыг авч үзэж хуулийн төслийг ойлгомжтой болгох үүднээс байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Иймээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж дахин нягтлахаар тогтсон юм. Энэ дагуу тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлд заасан дээрх асуудалтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртэх асуудлын талаар гаргасан гишүүдийн асуултад Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хариулахдаа , унаач хүүхдүүдтэй холбоотой асуудал үйлдвэрлэлийн болон ахуйн осол гэмтэл биш тул энэ хуулиар зохицуулагдахгүй гэсэн тайлбарыг өглөө. Мөн малчдын хувьд мэргэжлээс шалтгаалах өвчлөл их гарч байгаа. Иймд яамны зүгээс энэхүү мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулж байх зорилгоор “малчин” гэсэн нэр томьёог төсөлд тусгаж оруулсан гэсэн юм.

    Дээрх нэр томьёог хасах, эсэх талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын “хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн” гэсний дараа “малчин” гэж заасныг хасах Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

    Мөн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Төсвийн байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлж амжаагүй байгаа учир асуудлыг энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасч хойшуулах саналыг гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2015 оны 5 сарын 06

    2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Ерөнхийлөгч ОХУ-д ажлын айлчлал хийж байна
    2015 оны 5 сарын 06
    https://www.youtube.com/watch?t=71&v=ucmooNr9CXI
  • “Төсөв бол Монгол Улсын хамгийн том худалдан авагч юм”
    2015 оны 5 сарын 06
    “Төсөв бол Монгол Улсын хамгийн том худалдан авагч юм”
  • Н.Алтанхуягийн мэдээлэл хойшилжээ
    2015 оны 5 сарын 06
    Тэрбээр одоогийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон Тавантолгой, Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл өгч мадагүй аж. Мөн сүүлийн үед АН дотор болж буй хэрүүлийн асуудлаар ярих сурагтай байна.

  • АН-д өгч буй МАН-ын сануулга
    2015 оны 5 сарын 06
    МАН-ыг Засгийн газраас гарч магадгүй гэх мэдээлэл гарч эхлэв. Энэ нь ч үнэний ортой аж. Тус намын бүлэг өнгөрсөн даваа гаригт намын байрандаа хуралдаж Засгийн газраас гарах асуудлыг ярилцсан гэнэ. Бүлгийн дарга С.Бямбацогтын өгч буй мэдээллээр бол уг асуудлыг албан ёсоор шийдвэрлээгүй ч намын зарим гишүүдээс ийм саналыг гаргасан нь үнэн гэнэ.
  • Ерөнхийлөгч Японд айчилна
    2015 оны 5 сарын 06
    Ерөнхийлөгч Японд айчилна
  • Байнгын хороодын хуралдаантай
    2015 оны 5 сарын 06
    Өнөөдөр УИХ дахь байнгын хороод хуралдана. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулав
    2015 оны 5 сарын 05
    Бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулав
  • Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшлов
    2015 оны 5 сарын 05
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр үдээс хойш товлосон байсан ч хойшлуулж, оронд нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулаад байна. Тус хуралдаан хаалттай болж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэж байна.

    Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл, Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм.
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж байна
    2015 оны 5 сарын 05
    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдана
  • З.Энхболд “Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар бага хуралд оролцов
    2015 оны 5 сарын 05
    З.Энхболд “Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар бага хуралд оролцов
  • Экс Ерөнхий сайд маргааш мэдээлэл хийнэ
    2015 оны 5 сарын 05
    Экс Ерөнхий сайд маргааш мэдээлэл хийнэ
  • МАН Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжихгүй гэв
    2015 оны 5 сарын 05
    Үндсэн чиглэлийн биелэлтийг дэмжихгүй гэв
  • ”Албан хаагчдад шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулна”
    2015 оны 5 сарын 05
    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан талаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас халсан гэх асуудлаар анх удаа нээлттэй сонсголыг тус байнгын хорооноос зохион байгууллаа. Тус сонсголд холбогдох байгууллага, албан тушаалтан, мөн 3 иргэнийг оролцуулж, талуудын байр суурийг сонслоо. Нээлттэй сонсголоос улбаалж эхний ээлжинд тухайн асуудлаар Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр суурийг нь бичгээр авна. Ингэснээр сонсголын хүрээнд яригдсан асуудлыг албажуулж байгаа юм. Үүний дараа байнгын хороог хуралдуулж, хэд хэдэн чиглэлээр санал дүгнэлт гаргана. Юуны өмнө Шүүхийн шийдвэр гарчихаад байхад өнөөг хүртэл ажилд нь буцаан томилохгүй байгаа албан хаагчдад дээр шүүхийн шийдвэр биелэлтийг хангуулна. Хэрэв шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бол дараагийн шатны арга хэмжээ авна” гэлээ. Тэрбээр мөн өнгөрсөн сарын нэгээс энэ сарын нэгний хооронд иргэдээс Өргөдлийн байнгын хороонд 491 өргөдөл ирүүлсэн. Үүний 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, 73.3 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн ирэх долоо хоногт Боловсролын тухай хуулийн хэрэгжилт болон хотын дахин төлөвлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн гэв.
  • С.Бямбацогт: МАН Засгаас гарах тухай асуудал яригдсан
    2015 оны 5 сарын 05
    С.Бямбацогт: Дээгүүрээ тэврэлдээд доогуураа өшиглөж байгаа асуудлыг ярьсан
  • Засгийн газрын хуралдаанаар доорх асуудлуудыг шийдвэрлэлээ
    2015 оны 5 сарын 05
    Автозамын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

    Нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын зарим төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын хуучин уулзвараас Автохудалдааны цогцолбор хүртлэх 1,7 км автозамын ажил хийгдэнэ.

    Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард гадаадын өндөр түвшний зочид, төлөөлөгчдийн айлчлал, есдүгээр сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны парламентийн чуулга уулзалт, ирэх онд болох АСЕМ-ын уулзалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх автозам, замын байгууламжийн ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

    Мөн Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртлэх 17,5 км автозам, Улиастай-Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх 3,4 км автозамын өргөтгөл, чинэчлэлт, 288 метр урттай гүүр барих ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан шуурхай гүйцэтгүүлэхийг даалгалаа.

    “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн эрх, үүргийг “BG Mоngolia holdings limited” компанид хэсэгчлэн шилжүүлнэ

    Газрын тосны хайгуулын “Богд-IV”, “Онги-V” талбайд Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “BG Mоngolia holdings limited” компанид хэсэгчлэн шилжүүлэхийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд зөвшөөрлөө.

    Газрын тосны газар болон “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанийн хооронд газрын “Богд-IV”, “Онги-V” талбайд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын Засгийн газар 2009 оны долдугаар сард баталсан. Өнгөрсөн хугацаанд тус компани нь энэ хоёр талбайд нийт 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үүнээс хайгуулын үйл ажиллагаанд 17 сая, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт 2 сая ам.доллар төлсөн байна.

    Хайгуулын үр дүнд нэмэлт хайгуул, судалгааны ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх шаардлагатай байсан ч дэлхийн эдийн засгийн таагүй байдлаас хөрөнгө оруулалт татах хүндрэлтэй байжээ.

    Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсанаар хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн тул BG, Chevron, Anadarko зэрэг газрын тосны томоохон компаниудтай хамтран ажиллах яриаг хэлэлцээ эхлүүлсний дүнд Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллах фарм-аут (Farm out) гэрээ байгуулсан байна.

    Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнээс 2015 онд 13,6, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1,4 сая долларыг Засгийн газарт төлөх төлбөрт зарцуулна.

    Хамтран ажиллах гэрэний дагуу “Богд-IV”, “Онги-V” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг “BG Mоngolia holdings limited” компани, 22 хувийг “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК эзэмших бөгөөд уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүрэг 100 хувь “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанид үлдэх юм.

    “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурна

    Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжиж, энэхүү хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад олгох Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтлоо.

    Том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Санхүүжилтийн хэлэлцээрийг 2012 онд байгуулсан байна.

    Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатанд

    · Босоо тэнхлэгийн дагуу 7,7 км замыг сайжруулах

    · Энхтайваны гүүрний өргөтгөл

    · Босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил

    · Босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км дэд бүтцийг сайжруулах

    · Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх

    · Төслийн удирдлага, зураг төсөл, институцын хөгжил

    зэрэг ажлыг АХБ-ны 59,9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монголын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна.

    Товч мэдээ

    - Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
    - Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
    - Бельгийн Вант улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийг Франц Бельгийн хамтарсан FSE компаниар гүйцэтгүүлэх асуудлыг Бельгийн талд тавьж, тус компанитай худалдааны гэрээ байгуулж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгалаа.
    - Энэ оны гуравдугаар сард хуралдсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд бөгөөд тус хорооны дарга Н.Төмөрхүүд даалгалаа.
    - Хоёр улсын хооронд байгуулсан олон улсын гэрээг данслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газар хоорондын протокол”-ын төслийг хэлэлцэн дэмжээд протоколд гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.
    - Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин энэ сарын 13-15-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
    - Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн сарын 19-24-нд Индонезийн Жакарта болон Бандунг хотод болсон Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
    - Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар өнгөрсөн сарын 20-нд шийдвэрлэсэн. Ноолуурын салбарын зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор Засгийн газрын энэ хуралдаанаас шийдвэрлэлээ.
  • МАН-ын зөвлөхүүдийн танхим хуралдаж ямар асуудлыг хэлэлцэх вэ?
    2015 оны 5 сарын 05
    Энэ асуудалтай холбогдож МАН-ын зарим гишүүн Тавантолгойн асуудлыг хөндөж, энэ төсөл хэрэгжихгүй бол эдийн засаг улам хүндэрнэ. Гэтэл Ардчилсан нам эрх баригч хүчин атлаа төслөө хөдөлгөх талд хөдлөхгүй байна. Дээр нь эрх баригч хүчний зүгээс Ардын намынхныг Засгаас хөөх боллоо. Хөөгдөн, хөөгдөн Засагт байх хэрэг бий юм уу. Төслөө хөдөлгөе, эдийн засгийн хүндрэлийг даван туулъя гэж МАН Засагт хамтарсан. Хамтарсан шалтгаанаа эргэн харж, асуудлыг бодитой дүгнэх ёстой гэж үзжээ.
  • Л.Эрдэнэчимэг гишүүн ТТ-н гэрээний асуудлаар доорх тайлбарийг хийв
    2015 оны 5 сарын 05
    Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг шийдэх Ажлын хэсэг тус ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байгаа.
1448 1449 1450 1451 1452 1453 1454
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    1 цаг 47 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    5 цаг 49 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    7 цаг 12 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    8 цаг 44 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    9 цаг 31 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    9 цаг 47 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    9 цаг 54 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    10 цаг 12 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    10 цаг 42 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    11 цаг 23 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    11 цаг 46 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    11 цаг 47 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    11 цаг 50 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    12 цаг 33 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    12 цаг 40 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    12 цаг 46 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    13 цаг 35 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    14 цаг 16 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    14 цаг 21 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК