Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль эрх зүй

157 158 159 160 161 162 163
  • Н.Мөнхбат: “Чингис” бондыг авсан хүмүүс биднээр эргэн төлүүлэх сонирхолгүй байгаа
    2015 оны 10 сарын 26
    “Ардын эрх” сонин “Онцлох зочин”-оороо Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг урьж ярилцлаа.
  • Ц.Даваацэрэн: Банкнаас зээл авсны төлөө дампуурна гэж ярьж болохгүй
    2015 оны 10 сарын 22
    Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталлаа.

    Дөнгөж сая чуулганы хуралдаанаар баталсан дээрх асуудал болон сүүлийн үед хэвлэлүүдээр гараад буй “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой зарим сөрөг мэдээллүүдийн талаар тус үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнгээс тодрууллаа.
  • Г.Эрдэнэбат: Прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба байх нь зүйтэй
    2015 оны 10 сарын 22
    Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

    Алтанхуяг гишүүн прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн барьсан. Өөрөөр хэлбэл прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээхээр санал оруулсан байгаа. Энэ тал дээр танай байгууллага ямар байр суурьтай байна?

    Манай байгууллага прокурорын яллах чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ нь өмнө нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны ажиллаж байсан шиг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гэх мэт тусгай субъектийн хэргийг харьяалж анхнаас нь эдгээр хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийддэг байгууллага биш. Харин нэгэнт үүсгэчихсэн эрүүгийн хэргийг цааш нь шүүхэд өгч яллах хүртэл шалгах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах чиглэлээр прокурорын яллах чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

    Өөрөөр хэлбэл ямар цагдаагийн, авилгын, тагнуулын, байгууллагын мөрдөн байцаах алба шиг гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг анхнаас нь хүлээж аваад шалгаад явдаг биш. Эдгээр байгууллагууд хуулийн харьяаллын дагуу шалгачихсан хэргээ үргэлжлүүлээд яллаад гүйцээгээд явахад ямар нэг объектив болон субъектив хүчин зүйлийн улмаас саад учрах, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа удаашрах, шалгах шаардлагатай зүйлийг шалгахгүй гэх мэт хүндрэл бэрхшээл практикт их гардаг.

    Энэ асуудлыг шийдвэрлэдэг дэлхийн улс орны шалгарсан туршлага бол прокурор дэргэдээ дэмжлэг үзүүлэх албатай байж түүгээрээ өөрийнхөө бусдаас хараат бусаар тууштайгаар яллах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлдэг алба байх нь чухал гэсэн байр суурьтай байгаа.

    Тэгвэл тусгай субъект гэж яриад байгаа Шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийн үйлдсэн хэргийг хэн шалгах юм бэ? Энэ хэргийг шалгах ажил эзэнгүйдэх юм биш үү?

    Угаасаа прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байгуулагдсанаар асуудал шийдэгдэнэ гэвэл энэ өрөөсгөл ойлголт юм. Тэгвэл прокурорын дэргэд байгаа мөрдөн байцаах алба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчийн үйлдсэн гэмт хэргийг шалгана гэвэл прокурорын үйлдсэн гэмт хэргийг энэ байгууллага шалгах уу үгүй юу гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал болж хувирна.

    Тиймээс прокурорын дэргэд байвал найдвартай авилгатай тэмцэх газрын дэргэд байвал найдваргүй гэж бодох нь бодит үндэслэлгүй асуудал болно. Энэ асуудлыг бусад улсын туршлагаас санаа аваад шийдвэрлэе гэвэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг байгууллагуудад нь зөрүүлээд бие биед нь хяналт тавих боломжтойгоор хуульчилж болно.

    Жишээ нь: Цагдаагийн алба хаагчдын үйлдсэн хэргийг тагнуулын байгууллага, тагнуулын байгууллагын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийг авилгатай тэмцэх газар, авилгатай тэмцэх газрын үйлдсэн хэргийг цагдаагийн байгууллага шүүгч, прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийг гэмт хэргийн харьяаллаар нь эдгээр бусад байгууллага шалгана гэх мэтээр шийдвэрлэж болдог.

    Ийм туршлагыг харгалзан боловсруулж байгаа эрүүгийн хэргийн шалган шийдвэрлэх хуулийн төсөлдөө тусган явах нь илүү оновчтой болов уу гэж бодож байна.

    Хүмүүсийн хандлага бол Авилгатай тэмцэх газар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах нь буруу. Энэ байгуулагын мөрдөх чиг үүргийг болиулж цагдаа, тагнуулын байгууллага прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд харьяалуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Энэ дээр танайх ямар байр суурьтай байна?

    Нэгэнт бид авилгатай шийдвэртэй тэмцэнэ гэж авилгын эсрэг конвенцод нэгдэн орж бие даасан хараат бусаар байгууллага байгуулсан юм чинь авилгын хэргээ энэ байгууллага л шалгах ёстой. Түүнээс биш авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах гэдэг нэрийн дор энэ хэргийн харьяаллыг өөр нэг байгууллагад шилжүүлснээр асуудал шийдэгдэнэ гэвэл том эндүүрэл болно. Энэ байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж болох боловч үйл ажиллагааг иж бүрэн цогц болгох нэг шалгуур болсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх мэдлийг авах нь өөрөө төдийлөн оновчтой биш гэж бодож байна.
  • Б.Баттуяа: Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл байхгүй
    2015 оны 10 сарын 21
    ОХУ-ын тал хувьцаа эзэмшигчээ солих талаар мэдэгдлээ ирүүлсэн. Энэ нь гэрээндээ яаж өөрчлөлт оруулах уу гэдэг нь хууль журмынхаа дагуу л хэлэлцэгдээд явагдаж байгаа асуудал. Харин ногдол ашгийн тухайд манайх хувьцаа эзэмшигчээ гэрээний дагуу сольсныхоо дараа л энэ ногдол ашгаа авъя гэсэн бичигтэй учраас бүртгэлээрээ байгаа мөнгөө хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдсэний дараа өгөх ёстой юм. Түүнээс бус Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл биш. Бүртгэлээрээ бол байж л байгаа бизнесийнхээ зарчмаар л эргэлдэж байгаа.
  • С.Зоригтбаатар: Эрх баригчид Халх голоо зарж сонгуулийн мөнгө босгох л үлдлээ
    2015 оны 10 сарын 21
    Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга С.Зоригтбаатартай ярилцлаа.
  • “Нийслэлчүүддээ үнийн хөөрөгдөлгүй, чанартай, тортоггүй нүүрсээр хангана”
    2015 оны 10 сарын 19
    Шарын гол хувьцаат компани нийслэлчүүдийг чанартай, тортоггүй, хямд үнэтэй нүүрсээр хангахаар болсон билээ. Энэ асуудлаар тус компанийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга М.Цэнгэлтэй ярилцлаа.
  • З.Энхболд: АН оролцохгүй болохоор засаг унагах санаархал газар авахгүй
    2015 оны 10 сарын 16
    Одоо Монголын Засгийн газар үүрэггүй. Цэвэр “Рио Тинто”-гийн үүрэг л үлдсэн. Тэд үүргээ гүйцэтгээд хурдан далд уурхайгаа ажилд оруулах хэрэгтэй. Өртөг нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Үүнээс болж манай ногдол ашиг авах хугацаа дахиад 10 гаруй жилээр хойшилж байгаа.
  • О.Баасанхүү: Монгол төрийг гутаасан учир би Х.Тэмүүжинг өргөн барихаас татгалзсан
    2015 оны 10 сарын 13
    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
  • С.Бямбацогт: Дубайн гэрээг эргэж харна
    2015 оны 10 сарын 12
    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос цаг, үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.
  • А.Дэмбэрэл: Статистикийн мэдээллийг зөв хэрэглэх шаардлага байсаар байна
    2015 оны 10 сарын 12
    “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт буруутгагдан яллагдсан Л.Гансүх нарын хэрэгт холбогдуулан АТГ тус газраас нүүрсний үнийн талаар судалгааг гаргуулж авсан ч энэхүү мэдээллээ өөрсдийн бодлого чиглэлд зориулан буруу ашигласан талаар Статистикийн газрын мэдээлэл сургалт сурталчилгааны дарга А.Дэмбэрэл танилцуулав.
  • Ж.Жамъянтив: Элэг бүтэн амьдарч байгаа малчин өрх алга
    2015 оны 10 сарын 10
    Манай аймаг Баруун бүсийн ууган дөрвөн аймгийн нэг. 2013 онд түүхт 90 жилийнхээ ойг дэлгэр сайхан тэмдэглэсэн. Байгалийн хэд хэдэн бүс бүслүүр нэг дор зэрэгцэн оршсон, говь хангай хосолсон уудам сайхан цэлгэр нутаг дэвсгэртэй. Хонин сүргийнхээ тоогоор олон жил улсдаа тэргүүлж ирсэн онцлогтой нутаг.
  • Б.Болор: ТӨХ, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгана
    2015 оны 10 сарын 07
    Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад оролцлоо. Энэ үеэр түүнээс Төсвийн тодотголтой холбоотой зарим асуудлаар тодруулга авлаа.
  • М.Хүдэрбаатар: Ард түмнээ, улс орноо боддог л бол шүүмжлэлийг хүлээж авах ёстой
    2015 оны 10 сарын 07
    М.Хүдэрбаатар: Ард түмнээ, улс орноо боддог л бол шүүмжлэлийг хүлээж авах ёстой
  • Д.Валяхүү: Хөтөлийн үйлдвэр Монголынхоо цементийн 100 хувь хангах зорилготой
    2015 оны 10 сарын 07
    Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн “Цемент шохой” ХК-иас манай сурвалжлах баг ээлжит мэдээллээ хүргэх гэж байна.


    Өдгөө хүчин чадал өндөртэй, зардал багатай үйлдвэр болсон Хөтөлийн “Цемент шохой” ХК нь 1983 онд байгуулагдаж, 2011 онд шинэчлэгджээ.
  • Д.Тогтохсүрэн: Төлбөрийн чадваргүйгээс болж 300 айлын орон сууц эзэнгүй байна
    2015 оны 10 сарын 02
    Манай сурвалжлах баг Өвөрхангай аймгаас мэдээлж байна. Өвөрхангай аймгийн бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахын сацуу Засаг дарга Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  • Л.Бямбажаргал: Ардчилсан намын эрх бүхий өндөр албан тушаалтнууд энэ бүх тоглоомын ард байна
    2015 оны 9 сарын 28
    Харин “Нүүрс” хөтөлбөр гэж байгаагүй гээд байгаа нь бас л инээдтэй хэрэг. Энэ хөтөлбөрийн үр дүн цаасан дээр бус долоон буудлын Должин эмээгийн гэрт үлдсэн нь сайн хэрэг.
  • О.Амгаланбаатар: Усны саван дээр зургаа байршуулсан маань баталгаа шүү
    2015 оны 9 сарын 23
    О.Амгаланбаатар:Усан дээр зургаа байршуулсан маань хариуцлагчийн баталгаа өгсөн явдал

    Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай тус аймгийн бүтээн байгуулалт хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа.


    -Танай аймагт сүүлийн үед ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна?
    -1000 айлын орон сууцны бүтээн байгууллалтыг онцолмоор байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 1000 айлын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ч 3500 айлын орон сууц, үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэгийн дэд бүтэц шийдэгдэж байгаа юм.
    Хамгийн гол нь Говь-Алтай аймагт өмнө нь хийгдэж байгаагүй хэрэглээний халуун устай орон сууцны асуудал шийдэгдэж байна. Учир нь манай аймагт өмнө нь баригдсан бүх байрнууд зөвхөн хүйтэн устай байсан. Гэтэл одоо баригдах орон сууцнууд маань халуун, хүйтэн ус нь шийдэгдсэн байгаа.

    Үндсэндээ сүүлийн долоон сарын хугацаанд дэд бүтцийн ажил дуусч байна. Өнөө, маргаашгүй автомашины зам болон явган хүний, дугуйн зам ашиглалтанд хүлээгээд авчихвал дэд бүтцийн ажил эцсийн байдлаар дуусна гэж ойлгож болно.
    Манай аймгийн төв Алтай хот ерөнхийдөө 4500 өрхтэй. Бидний хийж буй 3.8 км хатуу хучилттай зам, явган болон дугуйн зам томоохон бүтээн байгуулалтад орно.
    Цаашлаад 1.8 км газар доорх инженерийн шугам сүлжээний төлөвлөлт хийгдэж байна.

    -Танай аймагт шинээр хорих анги баригдаж байна. Баригдах баригдахдаа бүр аймгийн төвдөө баригдаж байгаа нь гайхшрал төрүүлээд байна л даа?
    -Энэхүү хорих анги улсын төсвөөр дэлхийн стандартын дагуу баригдаж байгаа. Энэ онд ашиглалтанд орно. Ер нь хөгжил ихтэй орнууд хотынхоо төвд шорон байгуулдаг жишиг бий. Учир нь хоригдож буй хүмүүсийн хувьд шоронгийнхоо цонхоор хараад энэ сайхан нутагтаа асуудал үүсгэлгүйгээр сайхан амьдрах юмсан гэж боддог гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
    Хол, ойроос шалтгаалж аюулгүй байдал өөрчлөгдөхгүй. Гол нь нийгмээр тусгаарлагдахгүй байж, эрүүл нийгэмд аж төрөх хүсэл тэмүүлэл бий болгохын тулд хорих ангийг хотын төвдөө шийдэж өгдөг.

    -Алтайчуудын хувьд аймгийн төв нь Есөн булаг гэх энэхүү газарт нүүж ирсэнээс хойш 70 жилийн хугацаанд усны асуудлыг шийдэж чадаагүй байж байгаад саяхнаас шийдсэн гэдэг. Энэ талаар?
    -Шийдэж чадаагүй хэд хэдэн асуудал байсны хамгийн чухал нь усны асуудал байсан. Усны асуудлыг шийдэх оролдлогыг үе үеийн удирдлагууд хийж байсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн. Тухайлбал, 1960-1980 онд гурван удаа улс төрийн товчоо усны асуудлыг хэрхэн шийдэх талаар хуралдаж байсан. Хуралдааны эцсийн шийдвэрээр Алтай хотыг нүүлгэхээс өөр арга замгүй гэх шийдвэрийг гаргасан байдаг. Улмаар 1996 онд Засгийн газар хуралдаад Говь-Алтайн усны асуудлыг шийдэхээс өөр замгүй юм байна, гэхдээ гарц алга гэсэн байдаг. Гэхдээ өнөөдөр бид, ганцхан жилийн хугацаанд усны асуудлыг шийдэж чадлаа. Усны асуудлыг шийдэхдээ маш энгийн бөгөөд хялбарханаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, ердөө л 1.4 тэрбум төгрөгөөр шийдсэн.

    -Иргэд усаа хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа вэ?
    -50 км-т усны үйлдвэрээ бариад усаа цэвэршүүлж, стандартад нийцүүлж 20 л-ийн усны саванд савлаад аймгийн төвийнхөндөө түгээчихэж байгаа юм.
    20 л ус 500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Улаанбаатар төдийгүй бусад хөдөө орон нутагт 0.5 л ус 500 төгрөг байдаг. Гэтэл өнөөдөр 20 литрийн савлагаатай усыг 500 төгрөгөөр ууж байна гэдэг маш боломжийн хямд байгаа юм.
    Ингэснээр нэг өрх жилд дунджаар 90 мянган төгрөгөөр ус худалдаж авах тооцоо гарсан. Бүтэн жилийн турш 90 мянган төгрөгийг өрх гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө усанд зарцуулна гэдэг бага мөнгө гэж бид бүхэн тооцож байгаа.

    -Усны асуудлаа шийдэж чадаагүй байхад өвчлөлөөс эхлээд маш их асуудал гарч байсан гэсэн. Энэ талаар?
    -Өнгөрсөн удаад хэрэглэж байсан харзадын усны хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байсан. Бүр энэ усыг хэрэглэхийг хориглосон шийдвэр удаа дараа гарч байлаа. Цаашлаад энэхүү усыг хэрэглэснээр хорт хавдар, ходоод гэдэсний өвчлөлийн үзүүлэлт улсын дунджаас дээгүүр байсан. Харин усны асуудлыг шийдсэнээр жил бүрийн нас баралт 11 хувиар, ходоод, элэг, цөсний өвчлөл 30 хүртэлх хувиар буурна гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид энэхүү судалгаа биелэлээ олно гэсэн итгэлтэй байгаа.

    -Ус гэснээс усны саван дээр зургаа гаргасан явдал чин олон хүний шүүмжлэлийг дагуулсан. Энэ дээр тайлбар хийхгүй юу?
    -Ер нь Монгол Улсад хариуцагч гэж зүйл байхаа больчихсон. Өөрөөр хэлбэл, энэ устай холбоотой ямар нэгэн асуудал гарвал үүнийг хариуцагч нь би юм аа гэх баталгаа өгдөггүй. Тэгвэл би энэхүү усанд баталгаа болсон.
    Хоёрдугаарт, рекламны орон зай байгаа гэдгийг таниулсан. Үүн дээр аж ахуй нэгж маань рекламаа тавьбал Говь-Алтай аймгийн 4500 өрхөд өдөр бүр очиж чадах реклам шүү гэдгийг аж ахуй нэгжүүдэд өгсөн байгаа юм.
    Өнөөдөр л гэхэд ЖИ МОБАЙЛ компани рекламаа байршуулчихсан байна. Цаашлаад аж ахуй нэгжүүд хөлс мөнгөө тохироод рекламаа тавия гэсэн саналаа тавьж байгаа юм билээ. Ийм саналаар би өөрийнхөө зургийг тавьсан. Говь-Алтайг мэдэхгүй хүмүүс Говь-Алтайчууд 70 жилийн хугацаанд шийдээгүй асуудлаа шийдсэн гэдгийг ойлгохгүй шүү дээ. Энэ байдлаас болж буруу зөрүү мэдээлэл их гарсан.


    -Танай аймаг ирээдүй хойч үе болсон хүүхдүүд рүү чиглэсэн дорвитой ажлууд юу хийж байна. Төлөвлөгөөт ажлынхаа талаар?
    -“Хот айл” нэртэй хүүхдийн хөдөлмөр зусланг ажлуулсан. Энэхүү ажлыг Монголын хүүхдийн байгууллага, зуслангийн холбоо зэрэг газрууд хамгийн шилдэг санаа гэж дүгнэсэн.
    Энэхүү хүүхдийн хөдөлмөр зусланг бүх /17/ сумдадаа зэрэг ажлуулсан. Хамгийн гол нь эл зусланд амарсан хүүхдүүд монгол зан заншил уламжлалыг анхан шатны хэмжээнд эзэмшиж сурч байгаа.
    Тухайлбал, тараг бүрэх, хонь мал хариулах арга барил, монголчуудын зан заншил зэргээс суралцаж байна. Цаашлаад удам угсаа, нутаг орных нь бахарлыг хүүхдүүдэд бий болгох юм.

    -Зуслангийн хувьд төлбөртэй юу?
    -Ямар ч төлбөр мөнгөгүй. Төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй энэ төслийг хийж байгаа нь давуу талтай юм. Хүүхдүүдэд зөвхөн дээлтэй ир гэдэг шаардлагыг тавьж байгаа.

    -Алтай хотын хувьд энэ жил хэчнээн төгрөгний бүтээн байгуулалт хийгээд байгаа вэ?
    -2014-2015 онд 80 тэрбум төгрөгний бүтээн байгуулалт хийсэн. Түүхэн 70 жилийнхээ хугацаанд 15 км хатуу хучилттай автомашины зам, 1.5 км явган хүний зам, 20 км газар доорх инженерийн шугамын дэд бүтцийг шийдэж чадсан. Сүүлийн нэг жилийн хувьд 15 км автомашины зам, 11 км явган хүний замыг мөн аймгийн төв маань 1000 гаруй км автомашины зогсоолтой байсныг 11 мянга болгож нэмэгдүүлсэн. Ингэхээр өнгөрсөн 70 жилтэй харьцуулахад тэрний 50 хувийн ажлыг ганцхан жилийн дотор хийсэн гэсэн үг.

    -Бүтээн байгуулалтыг ер нь төсвийн мөнгөөр л хийж байгаа юу?
    -Зөвхөн төсвийн мөнгөнд тулгуурлаж хийгээгүй. Аймгийн бизнес эрхлэгчидтэйгээ хамтраад нутаг орныхоо бүтээн байгуулалтад оролцохыг уриалж хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнийг уриалж, хамтран ажиллаж бүтээн байгуулалт, хотын өнгө үзэмжээ сайжруулдаг.

    Тухайлбал, манай аймгийн бизнес эрхлэгчид автомашины зогсоол хийсэн. Бизнес эрхлэгчид маань харилцан ойлгож аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулснаараа нэг ч төгрөг аваагүй. Аймгийн төв гэлтгүй бусад сумдууддаа ч нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийсэн.

    -Цэцэрлэг, сургуулийн хувьд хүрэлцээ хэр вэ?

    -Говь-Алтай аймгийн хувьд гурван сумдад 100 хүүхдийн цэцэрлэг бариулж, энэ жил ашиглалтанд хүлээж авах гэж байна. Аймгаасаа 30 хувийн хөрөнгө гаргаж, үлдэх хөрөнгийг нь концессийн гэрээгээр хийлгэх замаар цэцэрлэгийн асуудлаа шийдэж байгаа.

    Гурван суманд цэцэрлэг зэрэг ашиглалтанд оруулах явдал бусад аймгуудад байхгүй байх. Мөн төсөл хөтөлбөрүүдэд хандаж хоёр цэцэрлэг засварт орж, хүүхдүүдийн хүмүүжих нөхцөл сайжирсан.

    -Эрчим хүчид холбогдоогүй сум байгаа юу?
    -Монгол Улсын хэмжээгээр төвийн эрчим хүчид холбогдоогүй гурван сум байсны хоёр нь манай аймагт байсан. Тэгвэл энэ жилээс тэдгээр сумдаа төвийн эрчим хүчид холбож чадсан. Хамгийн гол нь төсвөө зөв хуваарилж аль болох бага зардлаар хүмүүсийн хүсэн хүлээсэн хэрэгтэй зүйлийг хийе гэж зорьсондоо энэ бүхнийг хийж чадсан гэж бид бүхэн харж байгаа.

    Төсөв хүндрэлтэй байгаа. Гэхдээ төсөв хүндэрлээ гээд бид зүгээр суусангүй. Орж ирэх ёстой орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө 80 хувьтай явж байгаа. Гэхдээ бага мөнгөөр их ажил хийж болдог. Хамгийн гол нь зөв менежмент, арга барилаар ажиллавал болдог юм аа гэдгийг л манай аймгийнхан харуулж чадсан.

    -Танай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна?
    -Манай аймаг Монголын 21 аймгаас 100 хувийн зунтай байсан. Энэ жилийн хувьд бусад аймагт байгаагүй дэлгэр сайхан зун болсон. Малчдын хувьд зун сайхан болсон учир зуд гайгүй байх гэж дүгнэж байгаа. Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл бол хангагдсан.

    -Аймгийн хэмжээнд иргэдийн ахуй амьдрал, амжиргааны түвшин хэр вэ?
    -Ажилгүйдэл ихтэй байгаа. Ажилгүйдлийн түвшинг бууруулах тал дээр бид төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Анх удаа орон нутгийн хөгжлийн сан дээр 200 гаруй сая төгрөг тавиад ажлын байр нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй явуулж байна.
    Манай аймгийн хувьд ядуурал, тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэлээн байдаг. Энэ хүмүүсийг аль аль талаас нь дэмжиж ажилладаг.
    Д.Ундрах /24tsag.mn/

    Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай тус аймгийн бүтээн байгуулалт хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  • Даш Намдаков: Амьдралынхаа турш алга дарам талбайгаас гарах гэж оролдож, тэмүүлж, тэмцэж ирлээ
    2015 оны 9 сарын 21
    Уран барималч, зураач Даши Намдаков буюу Намдагийн Дашням нь Буриадын Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд төржээ. Түүний ээж Бүдханд
  • Х.Баттулга: Сайд нар сайн ажиллаасай л гэж бодож байна
    2015 оны 9 сарын 21
    Х.Баттулга: Сайд нар сайн ажлаасай л гэж бодож байна
    Эх орноо 20 хоногийн хугацаанд нар зөв тойрох зорилго тавьж, энэ сарын 10-нд аялалдаа гарсан ”I love Mongolia” түншлэл болон хэвлэл мэдээллийн хамт олон хонгор нутагт ажиллалаа. Хонгор нутгийнхны хувьд бага олимпдоо бэлтгээд тун завгүй байлаа.
    Тэгвэл тус олимпийн бүхий л санхүүжилтийг нь өөрөөсөө гаргадаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд өөрийн нутагтаа яг энэ үеэр хүрэлцэн ирээд байсан юм. Тэрбээр “Намрын ногоон өдрүүд 2015” үзэсгэлэнд очиж, нутгийн зон олонтойгоо уулзаж санал бодлоо солилцож, мөн сэтгүүлч бидний сонирхосон асуултанд хариулсан юм.
    -Давхар дээлтэй сайд нар томилогдлоо. Уг нь АН-ын зүгээс давхар дээлтэй сайд нарыг эсэргүүцэж байсан. Таны хувьд ч үүнийг эсэргүүцдэг хүмүүсийн нэг. Тэгэхээр сайд нарын хувьд ямар байр суурьтай байна?
    -УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхад 100 хувь засагт бүрдээд хэрэггүй юм байна. Тодорхой Ерөнхий сайд ч юм уу тийм хүмүүс давхар дээлтэй байж болно гэсэн байр суурь маань одоо хүртэл хэвээрээ байгаа. Гэхдээ Засгийн газар давхар дээлтэй байхаар шийдлээ. Одоо бол сайн ажлаасай л гэж бодож байна.
    -Өршөөлийн хууль дээр будлиантай зүйл их байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан хэрнээ зарим заалт дээр асуудал үүсээд байх шиг. Энэ дээр та ямар байр суурьтай байна?
    -Ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Хууль зүйн байнгын хороо ажиллаж байна. Ирэх чуулганаар буюу аравдугаар сарын 5-наар шийдэгдэх байх.
    - ”I love Mongolia” түншлэлийн баг хонгор нутагт ирж мэдээ мэдээллээ бэлтгэлээ. Танай аймгийн хувьд бүтээн байгуулалт нэлээн идэвхтэй өрнөж байгаа нь харагдсан. Тэгвэл бүтээн байгуулалтанд оруулсан таны хөрөнгө оруулалт юу байна?
    -Баянхонгор аймгийн засаг даргаар Д.Жаргалсайхан гэж хүн сонгогдсон байгаа. Энэ хүн сонгогдсоноос хойш аймагт нэлээн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Миний хувьд Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүний хувьд аймгийнхаа бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр болох үүднээс Д.Ганбат гишүүнтэй хамтран төсөв, хөгжлийн санхүүжилтийг боломжоороо гаргаж байгаа. Өнөөдөр эдийн засаг ямар байгаа билээ дээ бодсоноор болохгүй байна.
    Хамгийн том бүтээн байгуулалтыг Баянхонгор аймгийн Баялаг, Буу цагаан гэх хоёр сумыг шинээр 90 жилийн дараагаар барьсан. Харамсалтай нь энэ ажил зах зээл, өнөөгийн байдал, эдийн засгийн хямралаас болоод хөгжих боломжгүй зогсонги байдалтай болсон. Гэхдээ аймгийн төв дээр цэцэрлэгжилт, зам талбайн ажлууд хийгдсээр байна.
    -Танай аймгийн хувьд тулгамдаж буй асуудлуудын нэг Дулааны цахилгаан станц. Гэтэл төсөв мөнгөнөөс болж гацчихаад байгаа нь үнэн үү?
    -Дулааны цахилгаан станцын талаар судалсан ажлууд бэлэн болсон. Энэ дээр Засгийн газарт төслөө танилцуулсан. Хэрвээ засаг маань мөнгөтэй болоод энэ асуудлыг төсөвлөөд ирвэл зураг төсөл бэлэн, боломжтой болчихсон. Үүнээс гадна орон сууцжуулах ажилд анхаарлаа хандуулж байна.


  • Т.Буян-Өлзий: ”Монголын төмөр зам” ТӨХК-иас болж Ханбогд сум хүндхэн байдалтай байна
    2015 оны 9 сарын 18
    Т.Буян-Өлзий: ”Монголын төмөр зам” ТӨХК-иас болж Ханбогд сум хүндхэн байдалтай байна
157 158 159 160 161 162 163
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    4 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    1 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 33 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    17 цаг 52 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    17 цаг 58 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 16 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 24 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 39 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 22 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 26 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК