Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль эрх зүй

156 157 158 159 160 161 162
  • Ч.Улаан: УИХ 2016 оны төсвийг байж болох хамгийн өөдрөг хувилбараар баталлаа
    2015 оны 11 сарын 16
    УИХ-аар 2016 оны төсвийг баталсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай ярилцлаа.
  • Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр энэ онд батлагдана
    2015 оны 11 сарын 13
    Гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр энэ онд батлагдана
  • Тагир Хайбулаев: Би сүмо барилддаг байсан. Асашёорюү Монголд байгаа юу?
    2015 оны 11 сарын 13
    Тагир Хайбулаев: Би сүмо барилддаг байсан. Асашёорюү Монголд байгаа юу?

  • Х.Баттулга: Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна
    2015 оны 11 сарын 13
    Х.Баттулга: Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна
  • НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал далд эдийн засгийг ил болгоно
    2015 оны 11 сарын 13
    Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих Нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшуулалтын систем болон ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсантай ярилцлаа.
  • А.Цэрэнсодном: “Эрдэнэт” үйлдвэр Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байгаа
    2015 оны 11 сарын 11
    10 дугаар сарын 28-наас эхлэн ОХУ-ын төрийн өмчит “РОСТЕХ” компани “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болж байна. Одоо энэ компанид ногдол ашгийг авах эрх үүсэж байна гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар бидэнд албан ёсны хүсэлт хараахан ирээгүй байна. Өмнө нь ч ногдол ашиг авах талаар хандаж байгаагүй.
  • О.Пүрэвбаатар: Би Олимпийн аварга болж чадах байсан
    2015 оны 11 сарын 11
    О.Пүрэвбаатар: Би Олимпийн аварга болж чадах байсан
  • Р.Отгонтулга: Иргэд татвараас урамшуулалт авч, хяналтыг бүрдүүлнэ
    2015 оны 11 сарын 11
    Иргэд худалдан авсан бараа үйлчилгээнийхээ 2 хувийг буцаан авах боломжтой болох бол байгууллага аж ахуйн нэгжүүд татвар тайлангаа бүрэн тайлагнах эрх зүйн орчин бүрдэх юм.
  • Н.Отгонбат: “Их хотын залуус”-ын хайр дурлал, алдаа онооны тухай сонирхолтойгоор өгүүлнэ
    2015 оны 11 сарын 09
    Н.Отгонбат: “Их хотын залуус”-ын хайр дурлал, алдаа онооны тухай сонирхолтойгоор өгүүлнэ
  • С.Ганбаатар: Том зургаар харвал 2016 оны төсөв бодитой байх үндэс алга
    2015 оны 11 сарын 06
    ганбаатарганбаатар
  • Э.Эрдэнэжамьяан: АТГ маш ”гоё” кино зохиол шиг ажиллагаа явуулдаг
    2015 оны 11 сарын 05
    Э.Эрдэнэжамьяан: АТГ маш гоё кино зохиол шиг ажилладаг
    Г.Шийлэгдамбыг баривчилсан талаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
    -Та бүхний мэдэж буйгаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр АТГ-ынхан баривчилсан байгаа. Үүнтэй холбоотой намынхаа байр суурийг хууль ч хүний хувьд илэрхийлж байна. Өчигдрийн баривчилгаа бол МАХН-ын удирдлагуудын өмнө хийж байгаа хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат гэж үзэж байна. Энэ бол эрт орой хэзээ нэгэн цагт МАХН-ын гишүүд, сайд нар, удирдлагуудын хэн рүү нь ч ирэх заналхийлэл. Хамгийн гол нь хэзээ, хэнийг гэдэг нь нууцлагдмал байсан ч өчигдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг баривчиллаа.
    Энэ бол цэвэр улс төрийн зорилготой, сонгууль дөхсөнтэй холбоотой, МАХН-ын нэр хүнд сэргэж байгаа хийгээд үйл ажиллагаа идэвхижиж байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, бидний үйл ажиллагааг сааруулах, айлгах зорилготой ажиллагааны нэг хэсэг.

    -Ямар учраас хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа юм бэ?
    -МАХН бол иймэрхүү хэлмэгдүүлэлтийг саяхныг хүртэл үзсэн. Тэгвэл бид ийм хэлмэгдүүлэлтээс айхгүй. Бид “Оюутолгой”-г ард түмэндээ ашигтай байлгахын төлөө, мөн “Тавантолгой”-г олон нийтэд ашигтай байлгахын төлөө, зах замбараагүй төр засгийг эмх журманд нь оруулахын төлөө энэ байтугай зүйлээс айхгүй.

    -Өчигдөр таныг АТГ-т очиход Г.Шийлэгдамба байхгүй байсан. Олдоогүй гэж байсан?
    -Өчигдөр бид баривчилсан гэдгийг сонсоод хаана байна, зохих журмын дагуу баривчилсан уу гэж шалгаж үзсэн. Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бид хамт очсон. Бид мөрдөн байцаалтад саад учруулая гэсэн зорилгогүй. Зөвхөн хүний эрхийг хангаж байна уу гэдэг үүднээс очсон. Харамсалтай нь 12.00-02.00 цаг хүртэл АТГ-ынхан “Тийм хүн байхгүй” гэсээр байсан. Улмаар бид Хорих 461 дүгээр ангид очиход “манай дээр байхгүй, ийм хүмүүс хоригдоогүй” гэх мэт мэдээлэл өгсөөр байсан. Гэтэл бидэнд олдсон мэдээллээр 04.00 цагийн үед буюу үүрээр Хорих 461 дүгээр ангид очсон байсан. Тэгэхээр өглөө болтол АТГ энэ хүнийг хаана юу хийлгэж, ямар байдлаар байцаалт авсан нь тодорхойгүй байна. Бидний очиход хамтдаа баригдсан 4-5 хүн нь ажлын бус цагаар, прокурор, шүүхийн тогтоолгүйгээр, хүйтэн газар хоол ундгүй хоригдож байсан. Өөрөөр хэлбэл, орчин үеийн тамалгаа маягаар байж байгаад тэд суллагдсан. Өнөөдрөөс эхэлж тэдгээр хүмүүс байцаалтаа өгнө.
    -Тодорхой хэмжээний мөнгөн дүнг авч байхад нь баривчилсан гэх мэдээлэл байгаа шүү дээ?
    -МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба авлига авах хүн биш. Мөн АТГ-ын 30-40 хүн баривчилсан гэж байгаа. Гэтэл тэр үед нь хүн авлига өгч таараад л их л сонин байгаа. Надад бол “гоё” зохиол шиг л санагдаж байна.
    АТГ маш гоё кино зохиол шиг ажилладаг. Энэ нь биднийг бүр эргэлзүүлж байгаа. Ямар тэнэг хүн өнөөдөр тийм зүйл хийдэг юм бэ. Ялангуай МАХН шиг дандаа хуулийн байгууллагаар мөрдүүлж, мөшгүүлж байгаа намын ерөнхий нарийн бичиг тийм тэнэг зүйл хийгээд сууж байна гэж байхгүй. Энэ бол шал ондоо юм байгаа байх. Үүнийг АТГ шалгаж, мэдээлнэ биз.
    Гэхдээ тэд хэний ч эсрэг юу ч мэдээлж чаддаг хүмүүс. Ямар ч мөнгөн дүнг хэдээр ч үржүүлээд тавьж чаддаг хүмүүс юм билээ. Бид намынхаа хүнд л итгэнэ.
    Улс төрийн гар хөл болсон АТГ-ын муу муухай зүйлд итгэхгүй.
    -Одоо өмгөөлөгч авсан байгаа юу?
    -Өнөөдрөөс эхэлж тодорхой өмгөөлөгчидтэй уулзаж гэрээ хийж байна. Харамсалтай нь АТГ-ын эсрэг явдаг өмгөөлөгч олдохоо больжээ. Тэд айж байгаа. АТГ-тай заргалдааад явж байгаа өмгөөлөгчийг айлгаж, өмгөөлөх эрхийг нь хасуулдаг юм байна. Шоронд хорьж, эрхийг нь ч хасдаг.
    Тэгэхээр одоо өөрийгөө өмгөөлж болохгүй, хүнээр өмгөөлүүлж болохгүй ядарчихсан ард түмэн болжээ бид.
    -АТГ-аас гурван удаагийн зарлан дуудах хуудас явуулсан гэж байсан. Энэ талаар?
    -Ер нь МАХН-аас тодорхой ажил төрөл хийж байгаа бүх хүмүүсийг өдөрт нэг удаа АТГ дууддаг гэж байгаа ш дээ.
    Тухайлбал, ЭМС байсан Н.Удвал бүр аргаа барж байсан. “Манай яамны аппаратны 60 хувь нь АТГ-ын ирүүлсэн бичигт хариу өгөхөд зарцуулагдаж байна” гэж байсан. Тийм хяналтанд ажилладаг байх нь. Ийм байж бид өнөөдөр тийм балаа зүйл хийгээд, АТГ-ын 30-40 цагдаа байж байхад нь үйлдэл дээрээ авлигал авч баригдаж байдаг кино зохиолоо больчих гэж хэлмээр байна. Монголын ард түмэн ийм зүйлд итгэхгүй. Үүний төлөө бид өөрсдийн аль байдаг аргаараа тэмцэнэ гэдгээ АТГ болон захиалж байгаа хүмүүст хэлчихье.
    -Та түрүүнээс хойш захиалагч гэлээ. Яг тодорхой нэр зааж хэлэх арга байна уу?
    -Надаар тэрийг хэлүүлж шоронд оруулаад яахнав дээ. Би зөндөө ял аваад хаширсан хүн шүү дээ. Гэхдээ яахав хэлчихье. Нэгдүгээрт, Засгийн газар хамгийн эмзэг үе дээрээ байна. Хамгийн эмзэг цэг нь МАХН-ын Ерөнхий нарийн бичиг байж. Энэ хүнийг нь л тоншчихвол энэ Засгийн газар яваад өгөх нь дамжиггүй гэж нэг хүн тооцоолж байна. Үүнийх нь л золионд өртөж байна гэж харж байна.

    МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой асуудлаар МАХН-ын зөвлөх Э.Эрдэнэжамьяантай ярилцлаа.

  • С.Орхон:ЭЗ-ийн ил тод байдлын хуулиар өгч буй боломжийг ашиглах хэрэгтэй
    2015 оны 11 сарын 05
    Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлаад гурван сар болж байна. Тус хуулийн агуулга нь эдийн засгийн өршөөл үзүүлэх. Тодруулбал, татвараа буруу мэдүүлсэн, нуун дарагдуулсан, хууль бусаар хөрөнгө хураасан, оффшор бүсэд хөрөнгөө нууж байсан хүмүүсийг нэг удаа өршөөх зорилготой юм. Нэг үгээр хэлбэл тэдгээр хүмүүст нууц хөрөнгөө ил болгож түүнийгээ нөхөн төлөх боломжийг өгч байна гэсэн үг. Тэгвэл Татварын салбарт уг хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж буй талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйчлэх газрын дарга С.Орхоноос тодрууллаа.
  • С.Бямбацогт: Хамтарч байгаа эвсэл нь аль хэдийнэ хөөгдөх болзлоо хангачихсан юм биш үү
    2015 оны 11 сарын 04
    “Ардын эрх” сонины “Онцлох зочин”-оор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг урилаа.


  • Дэд хурандаа Д.Энхтайван: Хятадууд хил зөрчсөн нь үнэн
    2015 оны 11 сарын 04
    Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын хилчид Монголын хилчдэд буу тулган сүрдүүлжээ гэх мэдээлэл тархсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайванаас доорхи зүйлийг тодрууллаа.
  • Д.Ганбат: Өршөөлд хамрагдсан хүмүүс хохирлоо барагдуулах ёстой
    2015 оны 11 сарын 02
    Д.Ганбат: Өршөөлд хамрагдсан хүмүүс хохирлоо барагдуулах ёстой
  • Г.Мэнд-Ооёо: Хийсэн хүнд өөлөх юм гарна. Гэхдээ шантрахгүй, зорилгоосоо ухрахгүй
    2015 оны 11 сарын 02
    Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёог “Ардын эрх” сонин “Онцлох зочин”-оороо урьж ярилцлаа. Түүнд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг гардуулах болсноо Ерөнхийлөгчийн Тамгын газраас баасан гаригт зарласан билээ. Энэхүү эрхэм хүндтэй дээд шагнал, тэргүүн зэргийн одонг энэ сарын 12-нд тохиох эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдрөөр гардуулах юм.


  • Б.Баатархүү: Хууль сахиулах үүрэгтэй энэ эгнээнд хууль зөрчигч байлгахгүй
    2015 оны 11 сарын 02
    Цагдаагийн байгууллагын алба хаагч хүн амины гэмт хэрэгт холбогдсон тохиолдол нэг сар хүрэхгүйн хугацаанд хоёр удаа гарсан. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар сахилга, хариуцлагын ноцтой зөрчил гаргасан алба хаагч болон тэдний удирдлагад хариуцлага тооцоод зогсохгүй, энэ асуудалд илүү нухацтай хандах шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодрууллаа.



    -Цагдаагийн алба хаагчид сахилга, хариуцлагын ноцтой зөрчил гаргаж гэмт хэрэгт холбогдоод байна. Дөнгөж сая хуралдаж дууссан ЦЕГ-ын даргын дэргэдэх зөвлөл хурлаар тодорхой шийдвэрт хүрсэн байх.

    -Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд эрх зүйн шинэчлэл өргөн хүрээнд явагдсан. Цагдаагийн байгууллагын хууль, бүтэц зохион байгуулалт түүнийгээ дагаад өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа журам, зааврууд бүгд шинэчлэгдэж, өөрчлөлт, шинэчлэлт хийгдээд явж байсан. Харамсалтай нь цагдаагийн алба хаагч сахилга, хариуцлагын ноцтой дутагдал гаргалаа. Гэхдээ тухайн хоёр хэрэг цагдаагийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой биш гэдгийг хэлье. Ингэж хэлснээрээ зайлсхийх гэж байгаа юм биш бидний дунд байгаа манай хүмүүс. Тэгэхээр цагдаагийн албанд орох гэж буй хүмүүсийн шалгуурыг өндөрсгөж, ажил мэргэжлийн ур чадвараас гадна хувийн зан харьцаа, гэр бүл, найз нөхдийн хүрээлэл гээд бүгдийг нь нарийн судалж байж энэ эгнээнд нэгтгэдэг болъё гэдэг шийдвэрийг өнөөдөр зөвлөлийн хурлаас гаргалаа. Цагдаагийн байгууллагын Хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг Р.Чингис дарга томилогдохдоо боловсруулаад ажил хийгдээд явж байгаа. Үүнийгээ илүү нягталж, тусгай чиг үүрэгтэй байгуулагын алба хаагчдад өндөр сонгон шалгаруулалт байхад анхаарахаар боллоо.



    -Тухайлбал?

    -Хэрэгт холбогдсон алба хаагчдыг харахад 1989-1991 оны буюу цагдаагийн байгууллагад ажиллаад 2-4 жил болж байгаа залуухан хүмүүс байна. Ер нь цагдаагийн байгууллагад анх ажилд орох гэж байгаа хүмүүсийг үнэн, худал ярьж байгаа эсэхийг нь тогтоодог полиграфийн аппаратаар шалгадаг болъё. Хувийн байдал, гэр бүл найз нөхдийг сайтар судалдаг байсан дээхнэ үеийн шалгуурыг бүр нарийсгаж хэрэглэе. Цагдаагийн байгууллагын боловсон хүчний сонгон шалгаруулалтад реформ хийх гэж байна.



    -Одоо үүргээ гүйцэтгэж буй алба хаагчдад ч хамаатай гэсэн үг байх нь ээ?

    -Томилогдоод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа ч өөрийнх нь тохирох ажилд ажиллуулж байна уу гэдгийг эргэж харна. Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, харилцаа, ёс зүй өнөөдрийн нийгэмд тавигдаж байгаа цензурт хүрч байна уу гэдгийг алба хаагч нэг бүрээр үнэлж, дүгнэх ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ шат, шатны дарга удирдлагуудад ч хамаатай. Алба хаагчдаа нэг бүрчлэн шалгаж, үнэхээр манай алба хаагчид ажлын ачааллаас бол стрестээд байна уу, үүнийг даван туулах ямар арга зам байна. Эсвэл угаас ёс зүйгүй нэгэн хүн орчихоод цагдаагийн нэр хүндийг унагаад байгаа юм биш биз. Өмнө нь ноцтой зөрчил гаргаад эргээд орсон нөхөр цагдаад эргэж ажиллаж байна уу гээд буруу зүйл байвал түүнээс зоригтойгоор салж илүү чадварлаг боловсон хүчнээр эгнээгээ өргөжүүлэх ажлыг хийнэ.



    -Ингэснээр халаа, сэлгээний асуудал гарах нь ээ.

    -Үүнийг халаад, сэлгээд байна гэж ойлгож болохгүй. Өнөөдөр нийгэм өөрөө хөгжөөд, соёлжоод, иргэдийн эрх зүйн ухамсар дээшилж боловсроод байна. Гэтэл манай цагдаа хөл нийлүүлэн хөгжиж чадаж байна уу, үгүй юу. Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай болжээ. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар олон хэргийг илрүүлж байна. Самрын хэрэгт холбогдсон алба хаагч, замын цагдаа нар, хэрэг шалгаж байхдаа бусдаас шан харамж авсан алба хаагчид хариуцлага хүлээсэн. Цагдаа бол нэр хүндтэй алба. Энэ албанд алдаа гаргаж байгааг олж илрүүлэхийн төлөө явж байгаа юм. Хууль сахиулах үүрэгтэй энэ эгнээнд хууль зөрчигч, буруу хүний байлгахыг хүсэхгүй.



    -Албанд үнэхээр таарч, тохирохгүй хүн байвал шууд чөлөөлөгдөх үү?

    -Тэр алба хаагч алдаатай байвал сургалтад хамруулах, мэргэжил арга зүйн чадварыг дээшлүүлэх зэргийг хийх нь мэдээж. Ингээд засрахгүй бол шаардлагатай арга хэмжээг авна. Гэхдээ өнөөдөр зөвхөн үүнийг эхлүүлэх шаардлагатай байна гэдгийг ярилцаж шийдвэрлэсэн. ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, төлөвлөгөө, бүх зүйл гараад ирэхээр илүү тодорхой болно.

    Хэдий өнгөрсөн явдлын дараа эхэлж байгаа ч энэ шийдвэр цагдаагийн байгууллагад чухал нөлөө үзүүлнэ. Цагдаагийн байгууллагад хяналт суларсан байсан гэхээсээ илүүтэй чангаруулах шаардлагатай юм байна гэж ойлгосон нь зөв байх.

    -Цагдаагийн байгууллагын хүний нөөцөд реформ хийнэ гэлээ. Ер нь хүний нөөц, бүтэц орон тоо ямар байдаг юм бэ. Хангалттай эсвэл дутагдалтай?

    -Ер нь зуун мянган хүн тутамд тэдэн алба хаагч байх ёстой гэх мэт шалгуур үзүүлэлтээр бол манай цагдаагийн алба хаагчийн тоо хангалтгүй. Цагдаагийн байгууллагын хүний нөөц олон жилийн өмнө баталсан чигээрээ явж байгаа. Гэхдээ улсын хүн амын тоо гурван сая гарлаа. Цаашид бүтэц, орон тоо нэмэгдээд явах байх.



    -Одоо танаас энэ сэдвээс жаахан гажуу хэдэн асуулт асууя. Хэрэв даргын тушаалаар зугаалсан бол албан үүргээ гүйцэтгэж явсан гэсэн үг үү. Өмнөх хэрэгтэй холбоотойгоор асууж байгаа юм.

    -Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуульд “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг цагдаагийн албан үүрэг гэнэ” гэж заасан. Хамт олноороо зугаалгад явахыг албан үүрэг гэж хэлэхийг би сайн мэдэхгүй байна.



    -Зарим хэвлэлд цагдаагийн алба хаагчид сахилга, хариуцлагын ноцтой зөрчил гаргасан учир ЦЕГ-ын дарга Р.Чингисийг сайн дураараа ажлаа өгөх ёстой гэж бичиж байна.

    -Тийм мэдээлэл харсан. Энэ бол Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээний асуудал. Манай эрх хэмжээнээс давсан асуудал. Манай дарга үүргээ гүйцэтгэж байгаа.



    -Сүүлд гарсан хэрэгт холбогдсон алба хаагчдад хариуцлага тооцсон уу?

    -Гурван алба хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн удирдлагуудад нь тодорхой арга хэмжээ авсан.



    -Цагдаагийн байгууллагын залуухан алба хаагчид гэмт хэрэгт холбогдсон нь албан тушаалын цол олгосонтой холбоотой гэх хүн байна. Нэг талаар өрөөсгөл ойлголт ч байж болох л доо.

    -Олон хүчин зүйл байгаа байх. Нөхцөл байдал, хүний суурь хүмүүжил, зан араншин гээд. Үүнтэй эрх зүйн шинэчлэл, албан тушаалын цолыг холбож ярьсан нь сонин ойлголт байсан.
  • Н.Батзогсох: Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаараа олон ажил хийнэ
    2015 оны 11 сарын 01
    ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Н.Батзогсохоос тодрууллаа.

    Дотоод аюулгүй байдлын газар ямар үндсэн чиг үүрэгтэй вэ?

    Цагдаагийн албаны хуульд тус нэгжийн чиг үүргийг “Дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж энэ хуулийн 13.2-т заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, бусад ажилтны үйл ажиллагаанд төр, байгууллага, хувь хүний нууцын хамгаалалтад хяналт тавих, тэдгээрийн хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх, цагдаагийн алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг мөрдөн шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана.” гэж заасан.


    2014-01-01-ээс цагдаагийн албаны хууль мөрдөгдөж эхлэсэнтэй холбогдуулан уг хуульд заасанчилан дотоод хяналт аюулгүй байдлын нэгжийг өргөтгөн зохион байгуулсан. Тухайлбал энэ нэгж маань цагдаагийн байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалт зохион байгуулах, албаны шалгалт явуулах, санхүүгийн хяналт шалгалт явуулах гэсэн үндсэн гол ажил үүргийг гүйцэтгэж байна. Албаны хэмжээнд энэ онд эдгээр шалгалтуудыг төв орон нутгийн цагдаагийн байгууллагуудад хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалуудын 70 гаруй хувийг байгууллагын дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

    “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-шинэчлэн батлагдсан. Энэ журмын талаар тодруулья?

    Урьд нь ЦЕГ-ын даргын 2010 оны 351 –р тушаалаар батлагдаж хэрэгжиж байсан журмыг энэ оны 10-р сарын 16 ний өдөр Хууль зүйн сайдын А/238 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж батлуулсан юм. Учир нь Монгол Улсын Засгийн газраас баталсан 311-р тогтоол бий. Энэ нь аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах нийтлэг журам юм. Энэхүү журамд агентлаг байгууллагын дотоод хяналтын журмыг Монгол Улсын сайд батлахаар зохицуулсан байдаг учир үүнд нийцүүлсэн.
    Мөн цагдаагийн албаны хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан бүтэц зохион байгуулалт нэр томьёоны хувьд өөрчлөлт орсон байгаа. Мөн Төрийн хяналт шалгалтын хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор тухайн хуульд нийцүүлсэн байна. Мөн төсвийн тухай хуульд нийцүүлсэн зэрэг эрх зүйн талаас хууль тогтоомжуудад нийцүүлэх зайлшгүй шаардлага гарсан.

    Энэ журмын өөрчлөлт, онцлог нь юу вэ?
    Уг журмаар гарсан гол өөрчлөлт нь цагдаагийн байгууллага нь уламжлалт хяналт шалгалтаасаа гадна эрсдэлд суурилснаараа онцлогтой. Энэ нь цагдаагийн байгууллагууд эрсдлийг үнэлэх, тодорхойлох ажлыг урьдчилсан шатанд хийнэ. Үүний үндсэн дээр өндөр эрсдэлтэй хэсгээс эхлэж, хяналт шалгалтыг чиглүүлж, урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр ажиллах болсноороо онцлогтой.
    Шалгалтын төрлийг ээлжит, ээлжит бус, албаны шалгалт, хэсэгчилсэн гэх мэтээр ангилдаг байсан бол энэ журмаар төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлээд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн гэсэн гурван төрөлтэй болсон. Төлөвлөгөөт шалгалтыг эрсдэлд суурилан байгууллагууд тухайн жилдээ төлөвлөх ёстой. Өндөр эрсдэлтэйгээсээ эхлээд шалгана гэсэн үг. Төлөвлөгөөт бус шалгалтыг тухайн цаг үед үүссэн нөхцөл байдал иргэд олон нийтээс ирүүлсэн өргөдөл гомдол санал мөн удирдлагын шийдвэрээр хийхээр зохицуулсан. Гүйцэтгэлийн шалгалтыг урьд нь хийсэн шалгалтын үр дүн биелэлтийг тооцох, гүйцэтгэлийг газар дээр нь үзэх байдлаар зохицуулсан нь журмын гол онцлог болсон юм.

    Эрсдэл гэж яг юуг хэлээд байна? Энэ эрсдлийг яаж тооцох ёстой юм?

    Ер бол ганц цагдаагийн байгууллага биш бүх л байгууллага хувь хүн эрсдэлээ тооцож байдаг. 2014 онд Засгийн газрын 79 дүгээр тогтоолоор Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн нэг зорилт бол цагдаагийн байгууллага нь эрсдлийн удирлагын тогтолцоог нэвтрүүлнэ гэсэн зорилт байгаа. Энэ зорилтын хүрээнд цагдаагийн байгууллага нь эрсдлийн удирдлагын журмаа батласан. Түүнчлэн Хууль зүйн сайдын батласан хууль зүйн хүрээний агентлаг байгууллагуудын эрсдлийг тооцож үнэлэх аргачлал гэж бий. Энэ аргачлалын дагуу цагдаагийн нийт байгууллагууд эрсдлээ үнэлээд тооцоод тодорхойлж үнэлээд явж байгаа

    Тооцож гарсан эрсдлийн үндсэн дээр энэ шалгалтуудын чиглэл гарах нь тийм үү?

    Аль өндөр эрсдэлтэйгээсээ эхлээд хяналт шалгалтыг зохион байгуулна. Өндөр эрсдлийг тодорхойлсноор дотоод аудитын нэг үндсэн суурь болдог. Дээр нь эрсдлийг тодорхойлж эрсдлийн жагсаалт гаргаснаараа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, буруулах талаарх ажил арга хэмээг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаад явах зохицуулалт хийсэн байгаа.

    Албаны шалгалтын журмын талаар иргэдэд юу гэж хэлэх вэ?

    Урьд нь 2010 оны ЦЕГ-ын даргын тушаалаар дотоод хяналт зохион байгуулах, албаны шалгалт зохион байгуулах, санхүүгийн хяналт шалгалт зохион байгуулах гэсэн гурван журам байсан юм. Энэ журмуудыг нэгтгэж Хууль зүйн сайдаар батлуулж зохицуулсан байгаа. Мөн урьд нь албаны шалгалтыг тухайн байгууллагын даргын даалгасан алба хаагч гүйцэтгэдэг байсан бол энэ журмаар хэсэг, тасгийн дарга түүнээс дээш удирдах албан тушаалтан биечлэн хийнэ гэснээрээ хариуцлагыг өндөржүүлж байгаа нэг зохицуулалт болсон.

    Иргэд цагдаагийн байгууллагад гомдол саналаа хэрхэн хүргэх вэ?

    Энэ журамд цагдаагийн байгууллага дотооддоо бол цагдаагийн төв байгууллага, түүнчлэн Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага, аймгийн цагдаагийн байгууллага түүнчлэн харьяа нэгжүүд ямар асуудалд албаны шалгалт явуулах вэ гэдэг харьяаллыг энэ журмаар тогтоож өгсөн. Иргэдийн хувьд энэ бол бидний зөвхөн дотооддоо барьж байгаа харьяалал болохоос биш өргөдөл гомдол мэдээллийг ямар ч сувгаар мэдээллийн хэрэгслээр шуудангаар амаар бичгээр урьд өгч байснаараа хаана ч очоод өгч болноо. Мөн цагдаагийн алба хаагчдын талаар гомдол саналаа өгдөг 126 дугаарын утсаар бас мэдээлэл өгч болно.

    Дотооддоо ямар харьяалал тогтоосон юм бэ?
    Дотооддоо өөрчлөлт оруулснаар албаны шалгалтын хүрээнд цагдаагийн дээд доод шатны байгуулагын хүрээнд хэн нь ямар асуудлыг шалгах вэ гэдгийг онцолсон. Тухайлбал Цагдаагийн төв байгууллага нь төр байгууллагын нууцтай холбоотой, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн асуудал, хүний амь нас хохирсон асуудал, авлига ашиг сонирхлын зөрчилтэй асуудал, мөн тасаг хэлтсийн дарга, түүнээс дээш удирдах албан тушаалтантай холбоотой асуудал гэх мэтээр ялгаа заагийг гаргаж өгсөн байгаа. Ингэж албаны хэмжээнд харьяалал тогтоосон. Урьд нь харьяалалгүй учраас зарим нэг асуудал шалгагдах хэмжээндээ хүрч шалгагдахгүй байх, нэгж дээр шалгагдах ёстой зүйл төв дээр төвийнх нэгж дээр байх тохиолдол байсан.

    Иргэдэд хүргэх нэмэлт мэдээлэл өөр юу байна?
    Хяналт шалгалт явуулах хугацааны хувьд Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар дотоод хяналт шалгалтыг ажлын 15 өдрөөс илүүгүй хугацаанд багтааж хийх ёстой. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хувьд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоногт багтааж шийдвэрлэх ёстой. Гэхдээ бид 30 хоног гэж хүлээхгүйгээр шалгалтаа аль болох хурдан шуурхай, бүрэн бодитой шалгаж шийдвэрлэх зорилттой ажиллаж байна.
    Түүнчлэн дотоод хяналт шалгалт, албаны шалгалт нь байгууллага, алба хаагчыг эрсдлэээс хамгаалах урьдчилан сэргийлэх зорилготойгоос гадна иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг гэдгийг хэлмээр байна.
  • Р.Бурмаа: Халх голын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ- т өгч шалгуулна
    2015 оны 10 сарын 30
    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллахдаа Халхгол сумаас хөөгдөж ирсэн гэж нийгэм даяар шуугиад байгаа билээ. Нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа.
  • Кёкүтэнзан Б.Энхбат: Би өөрийн зорилготой учраас ганцаараа орголгүй үлдсэн
    2015 оны 10 сарын 28
    Кёкүтэнзан Б.Энхбат: Би өөрийн зорилготой учраас ганцаараа орголгүй үлдсэн
156 157 158 159 160 161 162
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    4 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    1 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 33 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    17 цаг 52 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    17 цаг 58 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 16 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 24 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 39 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 22 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 26 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК