-
2018 оны 1 сарын 22
Багш нар чуулж байна
Яг одоо төрийн ордны Ардын Их хурлын их танхимд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын II чуулган Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж байна. Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавьсан бөгөөд уг чуулганд Монгол орны 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарын төлөөлүүд оролцож багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ерөнхий боловсролын системд хийх шинэчлэлт өөрчлөлт зэрэг олон асуудлыг нэгтгэн хэлэлцэж байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Ерөнхий сайдад хандаж “Багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг 11 жилийн дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэх шаардлагатай байна. Энэ чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах хүсэлтэй байна” гэснийг У.Хүрэлсүх сайд хүлээн авснаар өнөөдрийн энэхүү чуулган зохион байгуулагдаж байгаа ажээ.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын зүгээс 2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46186 суудлын хүчин чадалтай 99 сургууль, 2090 орны хүчин чадалтай 19 дотуур байр, 20140 орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийг барьж эхлэх зорилт дэвшүүлжээ. Мөн гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль 2016 онд 31 байсан бол 2017 оны төгсгөлд 21 болж буурсан, 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох зорилт дэвшүүлээд байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас багш нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, боловсролын салбарын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэх, багш, нарын болон нийт төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгааг Ерөнхий сайд илтгэлдээ онцолсон юм. Ерөнхий сайдын ивээл дор болж байгаа “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын II чуулган үргэлжилж байна.
-
2018 оны 1 сарын 22
Тээврийн хэрэгсэл албан татвар
-
2018 оны 1 сарын 22
Өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн замын цагдаагийн алба хаагч эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Замын цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээр үл барам зугтах гэж оролдож, улмаар цагдаа руу буудсан байна. Азаар цагдаагийн алба хаагчийн биед ноцтой эрсдэл үүсээгүй бөгөөд хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна.
-
2018 оны 1 сарын 22
“Эрдэнэт” дулааны цахилгаан станцын өргөтгөлийн нээлт болж байна
Монгол Улсын Засгийн газрын мэдэлд 100 хувь шилжээд байгаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлж өнөөдөр нээлтээ хийх гэж байна. “Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлснээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа 100 хувьд хүрч, Орхон аймгийн ард иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт, ажлын байрны хүрэлцээ хангамж улам сайжрах боломжтой болж байна. Дулааны цахилгаан станцын шинэчлэлтийн нээлтийн ёслолд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Эрчим хүчний яамны удирдах ажилтнууд оролцохоор Орхон аймагт хүрэлцэн очоод байгаа ажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн нээлт яг энэ цаг мөчид болж байгаа юм.
-
2018 оны 1 сарын 21
У.Хүрэлсүх сайдыг хүндрүүлэх хэцүүхэн өдрүүд айсуй
Энэ сарын 15-17-нд анхны гадаад айлчлалаа БНСУ-д хийж Монгол Улсын Засгийн газрын өрийг 700 сая ам доллараар нэмчихээд ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүндхэн шалгах өдрүүд ирж байна. Учир нь Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногийн эхнээс хүйтний эрч эрс чангарна. Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй гэж байна. Монгол орон даяар 65.9 сая мал өвөлжиж, хаваржих учир өвөлжилт ийнхүү хүндэрч байгаа нь Засгийн газрын тэргүүний санааг багагүй зовоох нь ойлгомжтой. Яг хүйтэрч эхэлж байхад Хэнтий аймгийн өвсний фонд гал түймэрт өртөж ихэнх өвсөө шатаачихсан тухай ярьж байна. Мөн Баянхонгор аймгийн хойд талын сумдууд ямар ч өвс тэжээлийн нөөцгүй болж, өвөлжилт нь тун хүндэрч байгаа талаар өчигдрөөс мэдээлж эхлэв.
Баруун дөрвөн аймагт өвөлжилт бас л ихээхэн хүндэрч Увс, Баян-Өлгийд өдөртөө 30-36 градус хүрч хүйтэрч эхлээд байгаа аж. Урд шөнө Баян-Өлгийд 3 хүүхэд гэртээ угаартаж нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан талаар тус аймгийн Онцгой байдлын албанаас мэдээлэв. Ихэнх нутгаар 5-25 см цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрч байгаа энэ үед хүйтний эрч эрс чангарч, энэ хүйтрэлт 10-15 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа нь Арлын Засгийн газарт багагүй хүндрэл учруулах нь ойлгомжтой юм. Товчхондоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарыг сандраах өдрүүд айсуй.
-
2018 оны 1 сарын 19
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр ”Насны хишиг” тэтгэмжийг олгох талаар салбарын сайд мэдээлэл өгсөн юм.
-
2018 оны 1 сарын 19
Газар гэсч эхлэхэд Улаанбаатар хот
-
2018 оны 1 сарын 19
Онцгой татварын нэмэгдэл, олон улсын зах зээлийн үнийн өсөлтийн улмаас шатахууны компаниуд үнэ нэмэхгүй болохоо байлаа гэж учирласаар удаж байна.
-
2018 оны 1 сарын 19
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
-
2018 оны 1 сарын 19
Доктор Б.Насанбаярын “Боловсролын шинэчлэл-шийдэл” номын нээлт өчигдөр боллоо. Тэрбээр 2012-2016 онд БСШУЯ-ны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Хүүхэд бүрийг хөгжүүлэх цөм хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн юм.
-
2018 оны 1 сарын 19
Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо эхэллээ. Чуулга уулзалтад гишүүн орнуудын 350 гаруй төлөөлөгчид “Парламентын түншлэл: Энх тайван, шинэчлэл ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.
-
2018 оны 1 сарын 19
Үндэсний бөхийн шилдэг 16 бөх маргааш 30 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаанд хүч үзнэ. Энэ барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Э.Пүрэвдагва, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, харцага Б.Одгэрэл, Т.Баасанхүү, Х.Гантулга, Б.Бат-Өлзий, М.Бадарч, О.Хангай, начин Э.Энхбат, Б.Амарзаяа, Ж.Чулуунбат, Ч.Хөхчирэнгэр, Э.Даш нар оролцоно.
-
2018 оны 1 сарын 19
Имарт буюу Скай Хайпермаркет ХХК Үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” төсөл хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ.
-
2018 оны 1 сарын 18
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”, “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал”, “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл”, “Хүүхдийн эрхийн үндэсний төв”, “Монфемнет үндэсний сүлжээ”, “Өсвөр үеийнхний хөгжлийн төв” төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.
-
2018 оны 1 сарын 18
Авто үйлчилгээний мэдээллийн сан ашиглалтад орсонтой холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.
-
2018 оны 1 сарын 18
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Эдийн засаг санхүүгийн хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэнгээр ахлуулсан баг нийслэлийн алслагдсан Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Тус дүүрэг нь Улаанбаатар хотоос 100 км-т оршдог бөгөөд 4400 гаруй суурин хүн амтай. Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
-
2018 оны 1 сарын 18
1991 оны 1-р сарын 18-ны энэ өдөр МХЗЭ-ийн XX Их хурлаар Монголын залуучуудын нийтлэг хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалах зорилгоор шинэ үеийн залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбоог байгуулахаар шийдвэрлэсэн байна. Өдгөө тус холбоо нь залуучуудын эв нэгдлийн гол тулгуур болсоор 27 жилийн ойтойгоо золгож байна.
-
2018 оны 1 сарын 18
Бидний амьдардаг нийслэл хотод өдөр бүр л хэн нэг нь гар утсаа хулгайд алдаж байдаг. Ер нь хулгайчид нь даварсан, хулгайн гэмт хэрэг гаарсан нийслэл гэж хэлж болно. Гадаадаас ирсэн жуулчдын халаасыг дор нь сэгсэрч орхидог гэмтэй. Ингээд хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзултай уулзаж ярилцсан юм.
-
2018 оны 1 сарын 18
Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн захирал анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатартай ярилцлаа.
-
2018 оны 1 сарын 17
Өглөө бүр өчсүгэй...