Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1955 1956 1957 1958 1959 1960 1961
  • ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР эрдэмтэдтэй санал солилцох ХЭЛЭЛЦҮҮЛЭГ боллоо
    2018 оны 1 сарын 17
    Хурлыг ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зохион байгуулсан бөгөөд салбарын 50 гаруй эрдэмтэн судлаач багш нар оролцож, санал бодлоо солилцлоо.
  • Ууц чанасан сургууль, цэцэрлэгийн удирдлагыг торгоно
    2018 оны 1 сарын 17
    Уламжлалт цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Цагаан сар гэхээр юуны өмнө ширээн дээр тавих ууцны асуудал “босдог”. Ямар ууц тавих вэ, хаана чануулах вэ гээд л асуудал ар араасаа хөвөрнө.Тэгээд л аль нэг цайны газрыг царайчлах юм уу, “ууц чанана” гэсэн зарыг шүүрдэж эхэлдэг. Эрт чануулчихвал хатчихна, хугацаа тулбал үнэ нь тэнгэрт хадчихна гээд зовлон бий.
  • “Генерал багш, маршал эмч”-тэй болох уу
    2018 оны 1 сарын 17
    “Генерал багш, маршал эмч”-тэй болох уу
    Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын удирдах ажилтны хурал, зөвлөгөөн болох бүрт хоёроос гурван генерал цолтон ёс юм шиг сууж харагддаг. Одоо ч тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, МИАТ гээд генерал цолтонгүй газар гэж байхгүй болсон цаг.
    Уг нь Монгол Улсад цэргийн дээд офицерын буюу генерал цолтон төрүүлэх, нийтдээ хавтгайрч энэ эрхэм цолны нэр хүндийг бууруулж байгаа гажуудсан асуудлыг хууль эрхзүйн хүрээнд зөв шийдэж, хэрэгжүүлэх ёстой ганц албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга байх учиртай.
    Генерал цол анх Франц улсад ХVI зуунд, дараа нь Орост 1680 онд бий болсон түүхтэй. Харин манайд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал цолыг анх бий болгож, “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан, цэргийн удирдах дээд албан тушаалтан дарга нарт олгох”-оор журамлан тогтоосон байдаг.
    1944 оноос хойш 73 жилд Монгол Улсад 199-хөн генерал цолтон, өөрөөр хэлбэл улсын хэмжээнд жилд дунджаар ердөө 2-3 хүн л энэхүү хүндтэй цолыг хүртэж ирсэн бөгөөд тэднээс одоо амьд сэрүүн 98 хүн байгаагийн 18 нь албаа хашиж, 80 нь цэргийн тэтгэвэртээ сууж байгаа. Тэд нарийн шалгууртай, өндөр хариуцлагатай, тоотойхон хэдэн албан тушаал дээр ажиллан үүргээ гүйцэтгэж, бүх шатных нь сургууль академийг төгсөж боловсрол эзэмшсэн, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, цэргийн анги байгууллага, яам агентлагийн удирдах албан тушаалуудад шат дараалан дэвшиж ажилласан, ажил албаны арвин баялаг дадлага туршлагатай, үнэ хүндтэй, цэргийн жинхэнэ шалгарсан дарга, жанжид байсан тулдаа энэ эрхэм цолонд хүрцгээсэн нь тодорхой. Цэрэг зэвсгийн хүчээр дэлхийн талыг эзлэн дагуулж байсан их эзэн богд Чингис хааны “Мянган цэргийг олохуй дор хялбар, Нэгэн жанжинг олохуй дор бэрх” хэмээн айлдсан үг ч үүнийг гэрчилнэ.
    Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын ЦЕГ, МХЕГ, ГЕГ, МИАТ, ИНЕГ, УБТЗ, бүр цаашлаад бүх банк, тэр ч бүү хэл хувийн ХХК-иудын үүдний харуулууд хүртэл бүхэлдээ цэрэгжиж элдэв янзын хэв маягийн дүрэмт хувцас шиг юм өмсөж олны гайхал дургүйцлийг зүй ёсоор төрүүлсээр байгаа нь үнэхээр хачирхалтай. Гадны хүмүүст манай улс цөөн хүн амтай мөртлөө хаа сайгүй дүрэмт хувцастай цэрэгжсэн улс мэт харагдахаар болоод удаж байна. Үүнийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч л хууль эрхзүйн хүрээнд даруй таслан зогсоохгүй бол бүр даамжраад удахгүй эмч багш нар дүрэмт хувцастай болох дээрээ туллаа гэхэд огтхон ч хилсдэхээргүй болов.
    Гадаадын улс орнуудын гааль, мэргэжлийн хяналт, нисэх, төмөр зам гэх мэт төрийн зарим байгууллагуудын алба хаагчид маш даруухан таних тэмдэгтэй байдаг бөгөөд түүнийгээ албаны хувцасны энгэр, ханцуй дээрээ л зүүдгийг хэн хүнгүй харж, мэддэг болсон. Гэтэл манай цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын удирдах албан тушаалтнууд чиглэлийн яам газрынхаа сайд дарга нараар хууль бус тушаал гаргуулж төрийн генералуудаас ч сүржин, “маршал” гэмээр эрээн мяраан, урьд хожид манайд ер байгаагүй, ёстой л “Хүн айж хүүхэд уйлмаар” юм оёулж өмсчихөөд олны өмнө хээв нэг малилзаж зогсох нь учир мэдэх хүмүүсийн нүдэнд дарга даамал гэхээсээ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс мэт тун ч эвгүй харагддаг боллоо. Тэднийг харахад ихэнх нь гайгүй боловсролтой, төр улсад алба хашдаг, нас тогтсон, учир мэдэх хүмүүс бололтой байдаг.
    Гэвч энэ цагийн тэдгээр “маршал”-уудыг харвал БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёртой эн зэрэгцэхүйц цэргийн том цолтонгууд мэт харагдах нь гайхаж цочмоор. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Цэргийн цол олгох журам” гэж бий. Бас Ерөнхийлөгчийн албан болон албан бус зөвлөхүүдийн дотор цэргийн бодлогын зөвлөх гэж нэг албан тушаалтан байх л учиртай.
    Монгол Улсын цэргийн цолны, тэр тусмаа дээд офицерын буюу генерал цолны нэр хүндийг илт унагаж, үнэгүйдүүлэхэд хүргэж байгаа энэхүү эрээн мяраан завхралыг нэн даруй таслан зогсоохыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч Х.Баттулгаас цэргийн ахмадууд болон цэргийн жинхэнэ алба хаагчид хичээнгүйлэн хүссээр удаж байна. Удахгүй “Генерал багш, маршал эмч”-тэй болох гээгүй л бол цэргийн энэхүү эрхэм дээд цолыг хавтгайруулан олгож байгаа өнөөдрийн гажигийг яаралтай нэг тийш нь засч янзалж, зөв гольдрилд нь оруулах цаг болсон санагдана.
    Д.Түвшин


  • “ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР БА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
    2018 оны 1 сарын 17
    ​Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагаа 2018 оны 2-р хагаст эхэлнэ.
  • УИХ хууль дээдлэх зарчмаа зөрчсөн гэж цэц үзлээ
    2018 оны 1 сарын 17
    Үндсэн хуулийн цэц өнөөдрийн их суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцлээ.
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Утас хулгайлсан этгээдийг үйлдэл дээр нь барьжээ
    2018 оны 1 сарын 17
    халаасны хулгайч
  • “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт болж байна
    2018 оны 1 сарын 17
    “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан”
  • Данхайсан том төрийн албадууд
    2018 оны 1 сарын 17
    Данхайсан том төрийн албадууд
    Нэгэн яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзах гэж хоёр өдөр сахиад барсангүй. Туслах нь бололтой годогносон охин “Дарга ажил ихтэй, хүнтэй уулзах завгүй яваа” гээд халгаадаггүй. Гэтэл тийм их дуусч дундардаггүй ажилтай Төрийн нарийн бичгийн дарга ажил үйлсээрээ цойлж байх учиртайсан. Гэтэл мань эрийн талаар тийм ч гялайж гялтайх юм сонсогдохгүй л байгаа юм. Энүүхнээс олон салаа бодол хөврөн урсаж байна. Эрхэм Төрийн нарийний өрөөний хаалгыг сахин сууж байхад тархи толгойд олон янзын гурвалжин, дөрвөлжин бодол чихэлдэн харваж байгаа юм.
    Бодоод байхнээ Монголчууд бид ихээхэн дарамтан доор хүлцэнгүй амьдарч чаддаг, “Илжиг модон хударгандаа дуртай, нохой зодуулсан эзэндээ янаг” гэдэг шиг үг дуугүй чимээгүйхэн дагаж, дарга нарыг царайчлан амьдардаг ертөнцийн сүүлчийн үндэстэн болж байх шиг.
    Өөр улс үндэстнүүд татвар өөрчлөх, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх жижигхэн хөдөлгөөнд л дэрхийн босдог. Германы дэлгүүрт гуравхан хоног банан тасрaхад л төрөө хөмрүүлнэ гэх юм билээ. Гэтэл Улаанбаатарчууд хэдхэн хоногийн өмнө болсон бензин шатахууны үнийн өсөлтийг өнөөдөр чимээгүйхэн дагаж, “Хүнсний бараанууд л багахан шиг үнээ нэмээсэй” гэсэншүү юм ярилцаад л сажилцгааж явна.
    Гэтэл Улаанбаатарт хамгийн том барилгуудтай, хамгийн олон хүн хүчтэй, төрийн нэрийн өмнөөс цэрэгжсэн формтой, хүмүүстэй дээрэнгүй харьцаж, байгалиас заяасан адгууслаг араншингаараа кайф авч ажилладаг ажил мэргэжил “Борооны дараах мөөг” шиг л толгойгоо өндийлгөж байна.
    Тэд бол цагдаа, шүүх, прокурор, хяналт шалгалтын байгууллагууд, татварын газрууд билээ. Төрийн яамд нь бодлого, шийдвэрээрээ өрсөлдөхөөсөө илүүтэй том том барилгаараа өрсөлдөж, тэдгээртээ багтаж ядан язганалдаж байна. Тэд монголын армиас олон дахин том, илүү хүчирхэг, илүү олон хуулиар зэвсэглэжээ.
    Тэдгээр хууль хүчний багтаж ядсан олон байгууллагууд нь монголын ард түмнийг харийн дайснаас хамгаалахгүй, дээрэмчин, луйварчин, хулгайч, авилгачдаас авран хамгаалахдаа өөрийн үзэмжээр хандаж, ааш муутай хойд эхийн сэтгэлээр ард түмнээ зэрэг дэвээр дугаарлана. Татварчид асар том хулгайчдаас холуур явж, уул уурхай, алтчин, барилга, шатахууны олигархийн өмнө толгой гудайлган шарвалзана.
    Харин тэд жижиг үйлдвэрлэгч, жирийн иргэд, ТҮЦ ажиллуулдаг хүмүүст ёстой л эр бараа үзүүлж, толгойг нь хяргачих шахна.
    Муу нэртэй социалист нийгэмд хамгийн том барилгууд сургууль, эмнэлэг байсан бол өнөөгийн монголд цагдаа, шүүх, хяналт татварын газрууд. Мөрдөн байцаах газрууд, АТГ, дүүргүүдийн шүүх, прокурорууд, татварын газрууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, шоронгууд улам л томорч Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нарын байгуулсан Хууль сахиулах Их сургуульд тэр талын ирээдүйн хүчнүүд нь багтаж ядан бужигналдаж байна. Жижиг монголд юу их вэ. Гудамжаар дүүрэн шар эрээн хантаазтай цагдаа нар. Улаанбаатар хотын төсвийг Э.Бат-Үүл нар яаж баян болгосон билээ. Замын цагдаа, машин ачигчдаар л баяжуулсан. Тэдний сайн туршлагыг өнөөдрийн Су.Батболдтон гайгүй сайн үргэлжлүүлж яваа.
    Энэ төр засаг хамгийн том дээрмүүд хийх шийдвэр гаргаж байхад монголчууд “Оффшорын мөнгийг оруулаад ирээч” хэмээн хэчнээн гуйгаад ч бүтэхгүй, чадахгүй, нотлохгүй, нотолсон ч нарийн арга, хамгаалалт, мөнгөтэй 20-30 амьтны эсрэг жагсаад жагсаад ямар ч үр дүнгүй.
    Догшин Иван хааны үед Оросууд сахал ургуулсны татвар, сахал ургуулаагүйн татвар гэж зэрэг авдаг байсан шиг Улаанбаатарт хурдан явбал торгууль, удаан явбал торгууль, зогсвол торгууль, зогсоол барихад татварын мөнгөнөөс зарцуулаагүй байж машин ачсаны дээрэм, урд өдөр нь шинэ жил тэмдэглэснийг үүрээр ангуучлан үлээлгэдэг шинэ аргачилал, булангийн ард жирийн иргэдийн машиныг отож ангуучлах маневр зэргээс асар их төсөв бүрдүүлдэг шинэ технологи хүчээ авав.
    Төр засаг нь татварын нэмэгдлээр хамаг нийтээр нь дээрэмдэж, цалинг нь хугасалж байхад ган ч хийхгүй, мөн ч тэвчээртэй гүргэр ард түмэн бол Монголчууд.
    Товчхондоо Монгол монголчуудынх биш ноходын орон болж байна. Толгой дээрээ алуурчин, авилгач, хулгайч, дээрэмчид, хятадын ач, зээ нарыг залаад гудмаар дүүрсэн цагдаа нарт торгуулаа угаадсаа гиншигнэн долоох зодуурын нохой болсон мэт л санагдана.



  • “Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам” батлагдлаа
    2018 оны 1 сарын 17
    зарлан мэдээлэл
  • “Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам” батлагдлаа
    2018 оны 1 сарын 17
    зарлан мэдээлэл
  • Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдалтай танилцлаа
    2018 оны 1 сарын 16
    Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн эмнэлэг, тус дүүргийн хүүхдийн эмнэлэг, ахмадын эмнэлэг, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
  • АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 500 ГАРУЙ БАГШ АЖИЛЧИД УРИАЛГА ГАРГАЛАА.
    2018 оны 1 сарын 16
    АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 500 ГАРУЙ БАГШ АЖИЛЧИД УРИАЛГА ГАРГАЛАА.
  • Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй
    2018 оны 1 сарын 16
    МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Токио-2020 багийн ахлагч Б.Баттүшигтэй ярилцлаа. Тэрээр мөн “Алтай холдинг” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг юм.
  • Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгосон шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
    2018 оны 1 сарын 16
    Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгосон
  • Боодлын өвсөөр шүлхий дамжиж байна гэнэ
    2018 оны 1 сарын 16
    Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь гантай байсны улмаас малчид зуншлаг гайгүй аймаг, сумдын нутгаас хадлан бэлтгэж байгаа тухай өнгөрсөн намар холбогдох яамаас мэдээлж байсан. Эдүгээ хөдөө, орон нутагт өвөлжилт хүндэрч, малын хамар хатгах өвсгүй, байгаа өвс нь цасанд дарагдсан зэргээр өвөлжилт хүндэрсэн хэд хэдэн аймагт улсын нөөцөөс өвс, тэжээл нийлүүлж эхэлжээ. Гэтэл тусламжаар очсон боодлын өвсийг идсэн үхэр шүлхий өвчин туссан аж. Учир нь шүлхийн голомт бүхий газраас хадлан бэлтгэсэн нь ийнхүү шүлхий өвчин дахин дэгдэх үндэс болоод байгаа аж. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан шүлхий өвчин өвчний дэгдэлт боодлын өвснөөс гаргасан байх магадлалтай гэж мал эмнэлгийнхэн үзсэн байна.
  • Хан-Уул дүүргийн ”Нэг цэгийн жишиг үйлчилгээ”-ний төв шинэчлэгдлээ
    2018 оны 1 сарын 16
    Хан-Уул дүүргийн ”Нэг цэгийн жишиг үйлчилгээ”-ний төв шинэчлэгдлээ
  • Малчид өвөлжөөний түрээсээр хөлжих болжээ
    2018 оны 1 сарын 16
    Зовлонд лам, зудан нохой...,
  • Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Зориг: Манай улс анх удаагаа их сургуулийн дэргэдээ эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм
    2018 оны 1 сарын 16
    АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал мэс заслын тэнхмийн дэд профессор Д.Зоригтой ярилцлаа.
  • “Био” чацаргана болон Гэгээнтэн Энтертайнмент хамтран “дархлаажуулалтын аян” зарлалаа
    2018 оны 1 сарын 16
    UFC групп БИО ЧАЦАРГАНА брэнд болон ГЭГЭЭНТЭН Энтертайнмент төвтэй хамтран ханиад томуу ихсэж байгаа энэ үед хүүхэд багачуудынхаа дархлааг дэмжиж ”ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯН” өдөрлөг зарлалаа. Энэхүү аяны хүрээнд сурагчдын амралтыг тохиолдуулан 2018 оны нэгдүгээр сарыг дуустал Гэгээнтэн энтертайнмент төвөөр үйлчүүлсэн хүүхэд бүрт хамгийн амттай БИО ЧАЦАРГАНЫГ халуунаар кино тасалбарт дагалдуулж бэлэг барьж байна.
  • ”ОЮУТОЛГОЙ”-Д 150 САЯ АМ.ДОЛЛАРЫН АКТ ТАВЬЖЭЭ
    2018 оны 1 сарын 16
    Монгол Улсын Татварын ерөнхий газраас ’’Оюутолгой’’ ХХК-д 150 сая ам.долларын татварын акт тавьсан тухай мэдэгдэл хүлээж авсан талаараа тус компанийн хувьцаа эзэмшигч ’’Туркойз Хилл Ресурс’’ өчигдөр /2018.01.15/ мэдэгдлээ.
1955 1956 1957 1958 1959 1960 1961
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    14 цаг 31 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    14 цаг 52 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    14 цаг 57 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    15 цаг 6 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    15 цаг 23 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    15 цаг 25 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    15 цаг 59 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    16 цаг 50 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    18 цаг 9 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    18 цаг 53 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    19 цаг 41 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    19 цаг 49 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    19 цаг 53 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    19 цаг 54 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    19 цаг 58 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    20 цаг 1 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    20 цаг 3 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    20 цаг 32 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    20 цаг 34 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    20 цаг 53 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК