-
2018 оны 1 сарын 09
Эрдэнэт үйлдвэр баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт молибдений шинэ өтгөрүүлэгч суурилуулахаар болжээ. Тус үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн 6 м3 багтаамжтай өтгөрүүлэгч хоёр машин ашиглаж иржээ. Тус машинуудынхаа нэгийг нь шинэчилж буй нь энэ аж.
-
2018 оны 1 сарын 09
Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр хуульчлагдсан. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх зорилгоор тонн тутамдаа 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан татварыг 40 мянган төгрөг болгон бууруулах шийдвэрт хүрсэн юм. Гэсэн хэдий ч шатахуун импортлогчид шинэ он гарахаас өмнө жижиглэнгийн үнэндээ хязгаарлалт хийж, улмаар үнээ нэмж эхлээд буй.
-
2018 оны 1 сарын 09
Монголчууд бид хэт их давс хэрэглэж байна
-
2018 оны 1 сарын 08
Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 12 дугаар сарын 19 өдрийн А/86 тоот тушаалаар дараах үрэгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгохоор боллоо.
Үрэгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах заалт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журмын 10 дугаар зүйлийн 10.17 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
Нэг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 57 дугаар захирамжаар Бөөний худалдаа ХК-д олгосон 000319217 тоот гэрчилгээ
Хоёр. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 135 дугаар захирамжаар Цэрэндоржийн Доржпүрэвд олгосон 0393222 тоот гэрчилгээ
2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 213 дугаар захирамжаар Батхоролын Гэрэлт-Одод олгосон 0508944 тоот гэрчилгээ
Гурав. Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
1. Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 560 дугаар захирамжаар Хумбангийн Амарбаясгаланд олгосон 1200300830 тоот нэгж талбарт олгосон гэрчилгээ
Дөрөв. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 130 дугаар захирамжаар Цэндийн Тунгалагт олгосон 000509614 тоот гэрчилгээ
2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 29 дүгээр захирамжаар Нямсүрэнгийн Бямбадоржид олгосон 0149691 тоот гэрчилгээ
3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар захирамжаар Бархасын Батдаржаад олгосон 0599284 тоот гэрчилгээ
4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар захирамжаар Борын Сайханчимэгт олгосон 0599285 тоот гэрчилгээ
5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 76 дугаар захирамжаар Намсрайн Гэрэлчимэгт олгосон 000681608 тоот гэрчилгээ
6. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 388 дугаар захирамжаар Баасанжавын Тогоочид олгосон 000608501 тоот гэрчилгээ
Тав. Хүчингүйд тооцсон газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу нөхөн олгох ажлыг зохион байгуулахыг Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга, Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга нарт үүрэг болгосугай.
-
2018 оны 1 сарын 08
Нийслэлийн Засаг дарга С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч ажиллах үүрэг даалгавар бүхий захирамж гаргасан.
Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа.
Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ч.Ууганбаяр “Нийслэлийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргасан. Энэ дагуу манай хороонд байрладаг 113 цэцэрлэгийн газраас бусдад олгосон байсныг хүчингүй болгож, газрыг эрхийг буцаан цэцэрлэгийн мэдэлд шилжүүлж өгсөнд иргэд оршин суугчид болон хорооны зүгээс баяртай байгаагаа” хэллээ.
Тус хороо нь өөрийн гэсэн байргүй түрээсийн орон сууцанд байрладаг бөгөөд уулзалтаар дүүргийн хорооны цогцолбор барилга барих газрын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
-
2018 оны 1 сарын 08
Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолбор луу нүүлгэх захирамж гарсан.
Энэ дагуу хотын төвийн бүсэд зөвшөөрөлгүй ил завгай авто худалдаа эрхлэгчидэд зориулалтын дагуу газраа ашиглах тухай мэдэгдэх хуудас өгсний дагуу худалдаа эрхлэгчид авто машинаа Авто худалдааны цогцолбор луу сайн дураараа нүүлгэж эхэллээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Рояал плаза” ХХК нь АСА циркийн хашаанд байрлах авто машинуудаа нүүлгэж, газраа чөлөөлсөн байна гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 08
НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол энэ сарын 21-ний өдөр явагдана. Сугалаанд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 01-31-нийг хүртэлх системд бүртгүүлсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдана.
Энэ оны анхны НӨАТ-ын урамшууллын супер шагнал 150 сая төгрөг байна гэдгийг албаныхан хэллээ.
-
2018 оны 1 сарын 08
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 8-наас 2018 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж
явган шуурга шуурч, хүйтний эрч чангарна -
Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-14-нд зарим газраар цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч чангарах ч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 8, 13-нд зарим газраар, 12,14-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8,13-нд зарим газраар 7-12м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 8, 14-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 9-12 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 8-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-12м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногт хүйтний эрч бага зэрэг чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Цааш хоногт нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
-
2018 оны 1 сарын 08
Нийслэлийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, иргэдээс энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээ мэдээлэл, видео бичлэг, фото зураг хүлээн авах, шалгах зорилгоор ”Хулгайчаас салцгаая” фэйсбүүк нээлттэй группийг нээн ажиллуулж эхлээд байна.
Өнгөрсөн онд 21,947 гэмт хэрэг бүртгэгдсэний 8,614 буюу 39.2 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлжээ. Иймд иргэд та бүхэн дээрх группд нэгдэж энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж хамтран ажиллахыг уриаллаа.
Эх сурвалж: НЦГ
-
2018 оны 1 сарын 08
Сүүлийн үед фэйсбүүк сүлжээнд хүнийг хөгжөөх, баясгах зорилго бүхий төрөл бүрийн программууд гарсаар байгаа. Тухайлбал, ”Индиан” нэр, гурван найз нь хоорондоо юу гэж ярьдаг вэ гэх мэт аппликэйшнууд руу нэвтэрч, түүнийгээ бусадтай хуваалцах цахим хэрэглэгчид нилээдгүй их байна.
Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа нэгэн сэрэмжлүүлгийг нийтэлжээ.
Тэрбээр ”Эртний болон Индиан нэрээ мэдсэн бол фэйсбүүк нууц дугаараа сольсон нь дээр шүү. Нууц дугаар хулгайлдаг хортой программ байж магадгүй” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн байна.
24tsag.mn
-
2018 оны 1 сарын 08
Юуны өмнө уншигч олондоо энэ одриин мзндийг хүргэн сайн сайхныг хүсье.
Внэ жилийн тухайд гэнэт хүйтэрсэн нь ханиад томуугаар олон хүмүүсийг өвчлүүлэн улмаар бага насны хүүхдүүдийн дунд хамрын үрзвсзлт өвчин, дунд чихний цочмог үрэвслэзр илүүтэй өвдөх явдал ажиглагдаж байна. Амьсгапын эамын цочмог халдварын гол хүндрэл нь дунд
-
2018 оны 1 сарын 08
Улаанбаатар хотын утаа аюулын түвшинд хүрээд удаж байгаа. Төр засгаас утааг бууруулах олон ч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон тэрбум төгрөгийг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Тэгвэл “Хаан жимс” компани утааг харааж суух биш дор бүрнээ боломж бололцоогоо ашиглан утаанаас хүүхэд гэр бүлээ хамгаалах арга хайж, бодит ажил хийхийг иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудад уриалжээ. Энэхүү ажлаа тэд өөрсдөө эхлүүлж нэгдүгээр сарыг дуустал “ЭРҮҮЛ АГААР-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдтэйгээ ирсэн ээж аавыг байрны төлбөрөөс чөлөөлж байгаа аж. Хамтын хүчээр утаатай тэмцье гэсэн “Хаан жимс” компани жишээ аван бодит ажил хийж, үр хойчдоо санаа зовсон ээж аавууд, албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хамтарч төрд найдалгүй өөрсдөө үр хүүхдээ утаанаас хамгаалах бодит ажил хийхийг уриаллаа.
-
2018 оны 1 сарын 08
Хууль улс төр, бизнесийн бүлэглэл, рекетүүдын өмнө хүчгүй болжээ
“Сүх далайтал үхэр амар” гэж монголчууд ярьдаг. Гэтэл яг ийм зүйл улс орны өмнө тулгарчихаад байхад бид амар амгалан, аажуу тайван суусаар л байна. Иргэд та бидний итгэж найдаж сонгосон УИХ-ын эрхэм гишүүд ар араасаа бөөр бөгсний хэрэгт “орооцолдож”, тэртэй тэргүй дундаж наслалт доогуур байсаар атал ажил хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн насыг төр засгаас “тэтгэврээ авалгүй үхээд өг” гэж байгаа мэт уртасгаж, 600 гаруйхан ам.доллар хүрэхгүй цалингийн орлогоос татвар авч, томчуудын хүүхэд залуус нь хар багаасаа “хар тамхи” хэрэглэж, тэдний дунд хүчин, амиа егүүтгэх хэргүүд энгийн үзэгдэл мэт болчхоод байхад бид “чимээгүй суусаар” л байна.
Хөгжиж буй, хөгжих нь тодорхой нийгэмд хариуцлага гэдэг зүйл нийгмийн бүх шатанд төлөвшин тогтсон байдаг. Хамгийн ойрын жишээг дурдвал, өнгөрсөн онд БНСУ-ын иргэд хэдэн саяараа нэгдэн жагсаж, Ерөнхийлөгчөө огцруулж, түүнийг шоронд хорьж яллаж байгааг бид харж болно.
Protesters hold candles during an anti-government rally in central Seoul on November 19, 2016. Photo: REUTERS
Эгэл жирийн солонгосчууд төрийн хэргийг зөвлөх нэртэй зөнчид даалгасан, Ерөнхийлөгчийн нэр сүрээ ашиглан их хэмжээний хөрөнгийг хувийн компанид шилжүүлсэн, олон арван сурагч хүүхдүүд усан онгоцны ослоор амь насаа алдаж байхад гоо сайхны газар үйлчлүүлж байсан гэх зэрэг шалтгаануудаар Ерөнхийлөгчөө огцруулсан.
…Харин бид хаана явна вэ…, мэдээж олон зүйл хэлж бичиж болох ч эдгээрээс Монголын ирээдүйд аюулын харанга хэдийнээ дэлдэх хэмжээнд хүрсэн “мансууруулах бодис”-ын тухай баримт түшин хэдэн зүйлийг өгүүлье.
Энэ асуудалд олон талаас нь анхаарал хандуулахгүй бол өсвөр үеийнхэн зэрэгцэж суугаад дундаа пицца тавиад идэж байгаа мэт хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг явдал энгийн үзэгдэл болох нь байна.
Хуулийн орчин
Дэлхийн ихэнх улс орнууд Хар тамхи, мансууруулах бодистой маш хатуу тэмцдэг. Учир нь мансууруулах бодисыг хэрэглээ, худалдаа, түгээлт нийгэмд далдуур бий болох маш олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Манай өмнөд хөрш Хятад улс гэхэд хар тамхины хэрэгтнийг “өчиггүй” цаазаар авдаг. Тэгвэл манай улсад ийм гэмт хэрэгт оногдуулах хуулийн хариуцлага ямар байдаг вэ?
Юуны өмнө 2002 оноос 2017 оны 7 сарын 1 хүртэл хэрэгжиж байсан өмнөх Эрүүгийн хуулийн заалтыг харья. Энэ хуулийн 192 зүйлийн 1-3 хэсэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад хүлээлгэх хариуцлагыг 2-15 жил гэж заажээ. Гэвч энэ хуульд хар тамхи “хэрэглэх” гэдэг үг байхгүй байв.
Тэгвэл одоо шинэ эрүүгийн хуулийн холбогдох заалтыг харья. Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага ямар байгааг тодруулья.Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, мөн хуулийн 20.8 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэсэн хоёр зүйл ангийн алинд нь ч Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан хариуцлага байгаа атлаа “хэрэглэх, худалдан авахтай” холбоотой үг өгүүлбэр байхгүй байна.
Үүнийг юу гэж ойлгох ёстой вэ? Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, болох хар тамхийг хэрэглэж болно гэсэн үг юм уу, ерөөс томчуудын “хүүхдүүд” хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг учраас тэднийг ял завшуулахын тулд энэ үгийг хуульд орууулаагүй гэсэн үг үү?
Нэгэнт Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “хэрэглэсэн, худалдаж авсан хүнд оногдуулах зүйл анги” байхгүй байгааг өмгөөлөгчид овжиноор ашиглан эл хэрэгт холбогдогсдыг хуулийн хариуцлагаас чөлөөлүүлэх үндэслэл болгож байна. Мөн Эрүүгийн хуулийн дээрх заалт нь мөрдөн байцаагчид, прокуроруудад “хоёр үзүүртэй зүү” шиг аль ч талд нь “ажиллаж” болох нөхцлийг бий болгоод байна.
Хууль санаачлагчид, ХЗДХЯ, эрх зүйч хууль мэргэжилтэй хүмүүс энэ асуудлын хүрээд тайлбар өгч, үнэхээр хар тамхи хэрэглэсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой юм бол Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж энэ хэрэгт оногдуулах ял гэмийг тусгаж өгөх хэрэгтэй болов уу?
Дуулиант хэрэг замхардаг стийл
Бид аливаа асуудлыг сэрдхийж хүлээж авах атлаа тэгсгээд амархан мартчихдаг гэмтэй. Сар гаруйн өмнө Монгол улсын Уул уурхайн сангийн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм. Түүний хийсэн энэ бичлэгт олны танил нэр нөлөө бүхий олон хүмүүсийн хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болох тухай мэдээлэл дурьдагдсан байдаг. Бичлэг гарсны дараа Г.Номуундарь охины аав Д.Ганхуяг цахим хуудсаараа дамжуулан “Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна” гээд эл хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Г.Номуундарь охин бичлэгтээ хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэх 30 гаруй залуусын нэрийг дурьдсан байдаг ч харамсалтай эдгээр залуусын дийлэнх нь Монголд байхгүй гадаадад гарчээ. Энд үлсэн залуучуудаас хар тамхины шинжилгээ авахад нэлээд хэдэн залуус хар тамхи хэрэглэдэг нь илэрсэн байна.
Хохирогч охины аав Д.Ганхуяг хуулийн байгууллагад гаргасан өргөдөлдөө: “2015 оны 6 сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны … тоотод …… овогтой …………, …. овогтой …….. гэх этгээдүүд миний охин Номуундарьд хүч хэрэглэн бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна” хэмээн гомдол гаргасан байдаг.
Тэгвэл Г.Номуундарийн бичлэгт нэр дурдагдсан нэр бүхий залуус болох залуугаас байцаалт авч эхэлсэн гэдэг. Тодруулбал “Амжилтаа Ахиулъя” ТББ-ын тэргүүн Г.Анархүү, Ангууч хочтой Б.Баттөр болон нүцгэн эмэгтэйн зураг авдаг Б.Бэлгүүнтэй, “Алтан жолоо группийн захирал В.Энхбаатарын хүү Э.Энх-Очир, UFC группийн захирал О.Амартүвшины анхны эхнэрээс нь төрсөн хүү А.Тэргэл нарыг шалгаж эхэлсэн байдаг. Гэвч эх сурвалжийн хэлж байгаараар энэ хэрэг гарсны дараа дээрх “томчууд” хэдийнээ хүүхдүүдээ гадаадад “сурах”-аар явуулжээ. Э.Энх-Очир АНУ-д цэргийн сургуульд сурч байгаа бол, А.Тэргэл Япон улсад суралцаж байгаа гэнэ. Г.Номуундарь охины бичлэг гарсны дараагаас дээр нэр дурьдагдсан залуус өөр өөрсдийгөө “хар тамхи татаж үзээгүй, хүчингийн хэрэгт хамаагүй” хэмээн зарлаж, бүр сүүлдээ нийгэмд “шүгэл үлээсэн” Г.Номуундарь охиныг “сэтгэцийн юмтай” мэтээр олон нийтэд харагдуулахыг “оролдсон байдаг”
Энд бас нэг зүйл ихээхэн ойлгомжгүй байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. Хохирогч Г.Номуундарь охин томчуудын хүүхдүүд хар тамхи татдаг, зарим нь бүр охидыг мансууруулаад хүчинддэг тухай мэдээллийг зоригтойгоор, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулан байж мэдэгдчихээд байхад манай хуулийн байгууллагынхан хэргийг хуулийн хүрээнд шалгахаас өмнө яаран сандран охины “эсрэг” гэмээр мэдэгдлийг хийсэн нь анхаарал татдаг. Тухайлбал, Улсын Ерөнхий Прокурорын газрын Xэвлэл, мэдээлэл хариуцсан Хяналтын прокурор Ц.Өлзийжаргал мэдээлэл хийсэн. Зүй нь бол эрүүгийн хэргийн дугаар авч үүсгэгдэж байж дараа нь төрийн нэрийн өмнөөс хяналт тавьж, яллах дүгнэлтийн санал ирүүлэх ёстой прокурорын байгууллага Цагдаагийн байгууллагаас урьдаж 12 сарын 16-ны өдөр олон нийтэд хэргийн талаар мэдээлсэн. Тэрбээр мэдээлэлдээ 2 жилийн өмнөх хүчингийн хэргийг шүүх эмнэлэг тогтоохгүй гэсэн агуулгатай зүйл хэлсэн байдаг. Хуулиараа бол хэзээ ч хэрэг явдал тогтоогдоогүй байхад Прокурор, хууль хяналтын байгууллага түрүүлж мэдээлэх ёсгүй.
Сэтгүүлч миний ойлгож байгаагаар хэргийн нөхцлийг прокурор, шүүх эмнэлгийн аль ч биш гагцхүү Монгол улсад Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийн байгууллага л эцэслэн тогтоох учиртай. Мэдээжийн хэрэг хоёр жилийн өмнө болсон хүчингийн хэргийн ул мөр ил байхгүй нь хэн бүхэнд тодорхой. Гэхдээ үүнийг үүнийг бусад нотлох баримтууд, сэжигтэн болон гэрчүүдийн мэдүүлэг, нотолгооны хэрэгслүүдэд үндэслэн шүүх шийдэх ёстой. Мөн П.Өлзийжаргал прокурор дээрх мэдэгдэл ярилцлагадаа Г.Номуундарийн мэдэгдэлтэй холбогдуулан “Бусдын нэр төрд халдах, гүтгэх зэрэг нь хуулийн дагуу хориотой гэдгийг анхаарах хэрэгтэй” гэсэн нь ямар учиртай вэ? Бусдыг гүтгэсэн эсэхийг прокурор тогтоодог юм биш гэдгийг энэ хүн уг нь сайн мэдэж байгаа даа.
Эндээс харахад хуулийн байгууллагын зарим ажилтнууд яаран сандран, хууль зөрчин мэдэгдэл хийж, хэргийг нотлогдохгүй мэтээр ярих нь тэд Г.Номуундарийн эрх ашгийг хамгаалаад байна вэ гэдэгт эргэлзэхэд хүрлээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Г.Номуундарь охины аав Д.Ганхуяг охиныхоо гомдлыг цагдаагаас эргүүлэн татаж, өнгөрсөн 12 сарын сүүлчээр охиныхоо хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл байна. Хэрвээ энэ үнэн бол нэг талаас Д.Ганхуяг улс төр, бизнесийн болон “буруу гарын” этгээдүүдийн дарамт шахалтанд орж хүчин мөхөстсөн, нөгөө талаас “эл асуудалтай эвлэрч” орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн гэж хэлж болохоор байна.
Гэхдээ Г.Номуундарь өдгөө 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн. Тэр өөрөө бие даан шийдвэр гаргах эрхтэй насанд хүрсэн бие хүн. Магадгүй түүний нэрийн өмнөөс аав нь шийдвэр гаргасан бол Г.Номуундарь охин үүнийг эсэргүүцэх, өөрөө гомдол гаргах эрхтэй.
Ямартай ч энэ хэрэг ингээд замхрахад хүрвэл хар тамхи татдаг, охид бүсгүйчүүдийг хүчинддэг “томчуудын хүүхдүүд” ял завшаад үлдэх нь бололтой.
Монголоос өөр улсад байсан бол…
Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй гэдэг. Хэрвээ хуулийн байгууллагынхан хүсвэл хоёр жилийн өмнөх хар тамхи хүчингийн хэрэг байтугай хорин жилийн өмнөх ийм төрлийн хэргийг нь илрүүлж чадна. Гэвч шүүхийн байгууллага “хэргийн хойноос хөдлөхгүй байна, эсвэл тэднийг хөдөлгөхгүй” байна. Нэгэн цагт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “хууль дуудсан цагт та гутлаа өмсөөд, зангиагаа засаад очдог байх ёстой, үгүй бол хууль өөрөө тань руу ирдэг юм” хэмээн “оймсыг гозолзуулсан” Н.Энхбаярын дуулиант баривчилгаанаас хуулийнхныг өмөөрөн хэлж байсан. Тэгвэл одоо хууль “улс төр, бизнесийн бүлэглэлийнхний өмнө хүчин мөхөстдөг” болжээ.
Зүй нь бол энэ хэргийн гол сэжигтнүүд болох Э.Энх-Очир, А.Тэргэл нарыг хэний хүү, хэн болохоос нь үл хамаараад “хууль дуудаж” ирүүлэх ёстой. Тэд хууль дуудахад ирдэггүй юм бол Цагдаагийн байгууллага эрхийнхээ хүрээнд Интерполоор эрэн сурвалжлуулж, тэднийг “хүчээр” ирүүлэх боломж ч бий. Магадгүй ингэхгүй байгаа шалтгааны нэг нь Тагнуулын байгууллагаас ажил амьдралынхаа гарааг эхэлсэн гэж ярьдаг “Алтан жолоо” группийн эзэн В.Энхбаатартай холбоотой юм биш биз гэж хардахад хүргэж байна.
Тийн атал хаа холоос “би хүчин хийгээгүй” гээд хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн мэдээлэлд итгээд сууж байх хөөрхийлөлтэй, бас хүчтэний өмнө хүчгүй цагдаагийн байгууллагаа яалтай.
20 настай Г.Номуундарь охин өөрийн үйлдлээрээ өсвөр үеийнхэний дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөр байдгийг илчилж, хар тамхинд донтсон залуус гэмт хэрэг өдөөж явдлыг ил болголоо.
Гэвч Монгол улсын хууль шүүхийн байгууллага биеэ сэтгэлээрээ хохирч, “шүгэл үлээн” нийгмийг сэрээсэн охины эрх ашгийг хамгаалж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болов уу гэлтэй. Түүний хэргийг шалгаж, тогтоож, сэжигтнүүдэд нь зохих хуулийн хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа цагдаа, прокурорын байгууллага, Шүүх засаглалд итгэх олон түмний итгэл алдарч эхэллээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таныг энэ асуудалд анхаарлааа хандуулна гэдэгт итгэж байна.
А.Галт
-
2018 оны 1 сарын 08
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шууран замын нөхцөл байдал хүнд байлаа. Тухайн өдрүүдэд буюу 2018.01.06-2018.01.07-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 387 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртжээ.
-
2018 оны 1 сарын 08
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан билээ. Тэгвэл энэ хэргийг Тоттори мужийн шүүх авч хэлэлцээд Харумафүжиг 500 000 иенээр торгох шийтгэл ногдуулжээ. Түүний мэргэжлийн сүмогоос зодог тайлж, ёсзүйн хариуцлага хүлээснийг харгалзан дээрх шийтгэлийг ногдуулсан байна.
Мөн асуудлыг цагдаад мэдэгдэж, шавийгаа дарамтлан сүмочдын хооронд үл ойлголцол үүсэхэд хүргэсэн Таканохана дэвжээний багш, их аварга асан Таканохана Коожиг Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо Захирлуудын зөвлөлөөсөө хөөх шийдвэр гаргажээ.
-
2018 оны 1 сарын 08
Өвлийн улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургууль, коллежийн оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог смарт картны хэрэглээг хязгаарлажээ. Уг хязгаарлалт нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үйлчлэх аж.
“Улаанбаатар смарт карт” ХХК дээрх шийдвэрээ нийслэлд харьяалагддаг бүх их, дээд сургууль, коллежид албан бичгээр хүргүүлжээ. Иймээс оюутнууд ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 500 төгрөгөөр зорчих юм байна.
-
2018 оны 1 сарын 08
“Насны хишиг”-т шинээр хамрагдах болзол хангасан ахмадуудын бүртгэл эхэллээ. ”Насны хишиг”-т хамрагдах хүмүүс 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 65 нас хүрсэн байх шаардлагатай бөгөөд харин өмнө нь “Насны хишиг”-т хамрагдан мөнгө авч байсан ахмадууд ахин бүртгүүлэх шаардлагагүй юм байна.
“Насны хишиг-т шинээр бүртгүүлэх ахмадуудын анхааралд:
“Насны хишиг”-ийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очино. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй байдаг аж. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажих юм юм байна.
-
2018 оны 1 сарын 08
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, утааны асуудлыг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат орсон бөгөөд тэрбээр Сонгино хайрхан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллалаа. Н.Цэрэнбат сайд агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар ашиглаж эхлээд буй технологиудтай газар дээр нь танилцаж, цаашид нэвтрүүлэх боломжтой эсэхийг судалж буй нь энэ юм.
Энэ хүрээнд хөрс, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой технологийг нэвтрүүлсэн гэгдэж байгаа СХД-ийн 23 дугаар хорооны 3 айлын ариун цэврийн байгууламжтай танилцав. Уг ажлыг тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилсан бөгөөд нэвтрүүлсэн технологи нь өдөр нарны эрчим хүчээр гэрэл хуримтлуулж, шөнө нь хашаагаа гэрэлтүүлэх давуу талтайгаас гадна лагийг бордоо болгох, мөн газ гаргаж, ахуйн хэрэглээндээ ч ашиглах боломжийг олгож буй аж.
-
2018 оны 1 сарын 08
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар муудаж, хөдөө орон нутгийн дийлэнх хэсгээр цасан шуургатай байснаас онцгой байдлын байгууллагад эрэн хайх, аврах ажиллагааны олон дуудлага иржээ. Тухайлбал,
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Чулуунбулаг” гэдэг газар Бүрд сумаас Зүүнбаян-Улаан сум руу 70 тооны адуу тууж явсан Бүрд сумын Онгит багийн малчин Б /63 настай, эрэгтэй/ малтайгаа төөрсөн тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:45 цагт Дэвшил багийн “Чулуунбулаг” гэдэг газраас эсэн мэнд олж, аймгийн төвд авчирж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Хондот” гэдэг газар тус сумын малчин Э /31 настай, эмэгтэй/ 01.07-ны өдрийн 14:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 4 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:35 цагт “Хондот” гэдэг газар байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Хар-Эрэг” гэдэг газар тус сумын малчин Г /17 настай, эрэгтэй/ 01.07-ны өдрийн 15:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:55 цагт хүлээн авч тус сумаас 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад иргэн Г гэртээ эсэн мэнд өөрөө ирсэн тул эрэн хайх ажиллагааг 20:30 цагт ажиллагааг зогсоосон.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бортээг багийн ’’Наймтай’’ гэдэг газар тус сумын харьяат иргэн Т /41 настай, эрэгтэй/, иргэн С /19 настай, эрэгтэй/, иргэн Б /17 настай, эрэгтэй/ нар 01.07-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 2 алба хаагч, орон нутгийн 5 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 00:35 цагт гэрээсээ урд зүгт 5 км зайд ’’Наймтай’’ гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Хацавчийн бууц” гэдэг газар тус сумын малчин малчин Б /46 настай, эрэгтэй/, Д /40 настай, эмэгтэй/ нар 01.07-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 хүн, 1 автомашин, нийт 14 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад гэртээ эсэн мэнд өөрсдөө ирсэн тул 22:45 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн “Үзүүр сүүж” гэдэг газар тус сумын харьяат малчин Б /30 настай, эмэгтэй/, Э /21 настай, эрэгтэй/ нар 01.07-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:50 цагт хүлээн авч орон нутгийн 4 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 01:50 цагт гэрээсээ зүүн урд зүгт 6 км зайд ‘’Үзүүр сүүж’’ гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Мөн онцгой байдлын байгууллагад цасан суусан гэх дуудлага ихээр иржээ.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн ’’Дөтийн даваа’’ гэдэг газар 24-29 ГАҮ улсын дугаартай УАЗ-469 загварын 7 зорчигчтой түргэн тусламжийн автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай 06:35 цагт очиж, цаснаас татан гаргасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дулаан-Уул багийн УБЭҮ-ийн хиймэл нуурын урд талд Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 02-84 УНК улсын дугаартай Харриер загварын суудлын автомашин, 44-88 УБД улсын дугаартай “Пажеро” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автошашинтай 20:40 цагт очиж, 15 минут ажиллаж цаснаас татан гаргасан. Нийт 16 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн.
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн ’’Хатуугийн даваа’’ гэдэг газар ээж хаднаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 18 зорчигчтой 3 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч 2 автомашинтай гарч ажиллаж, цасанд суусан нийт 41 зорчигчтой, 6 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн ’’Гоёот’’ гэдэг газар тус аймгийн харьяат иргэн А 89-69 УНӨ улсын дугаартай “Приус 20” загварын суудлын автомашинтай Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж яваад төөрч, цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 2 хүн, нийт 7 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 01:50 цагт ‘’Гоёот’’ гэдэг газар цасанд суусан байсныг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 08
Өчигдрөөс нийт нутгаар нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөөс мөстөн замын гадаргууд их хэмжээний хальтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймаг руу зорчид техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
1. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах
2. Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх
3. Замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, зам, орчны нөхцөлд тохирох хурдыг сонгох, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих
4. Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслаж замд гарах
5. Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.