-
2016 оны 9 сарын 24
Зарим хүмүүс өглөөгүүр идэвхитэй, бүтээмж өндөртэй ажиллаж чаддаг байхад нөгөө хэсэг нь оройн цагаар илүү эрч хүчтэй байдаг. Тэгэхээр хүн бүр харилцан адилгүй цагуудад идэвхтэй ажиллаж амьдардаг ч таны бугуйн дахь болон ханан дахь цаг бус биологийн цаг таныг удирддаг байна. Иймд биологийн цагын талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
-
2016 оны 9 сарын 23
Гамшгийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр ОБЕГ-т зохион байгууллаа.
Манай орны хэмжээнд байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн осол, гамшгийн тоо, давтамж, түүнээс учирсан хохирлын хэмжээ улам бүр нэмэгдсээр байна. Нөгөөтэйгүүр манай улсад гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо бүрдээгүйн улмаас гамшгийн хохирлыг төр хариуцах, улсын төсөвт дарамт учруулах асуудал тулгарсаар байгаа юм.
Тиймээс ОБЕГ, НҮБХХ-ийн Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” МОН/13/301 төслөөс хамтран “Гамшгийн даатгалын тухай хууль”-ийн төслийг боловсруулж иргэд, олон нийтийн саналыг хуулийн төсөлд тусгах зорилгоор Гамшгийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
УИХ-ын 2012 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэлийн 2.3-т “Гамшгийн нэр томьёоны ойлголт, төрийн болон хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрхзүйн орчныг боловсронгуй болгох” гэж заасан нь энэхүү хуулийн төслийг боловсруулах эрхзүйн үндэслэл болж байгааг хуулийг санаачлагчид тайлбарлаж байна.
Гамшгийн даатгалын тухай хууль батлагдан гарснаар гамшигт үзэгдлийн улмаас төрийн, орон нутгийн, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөд учирсан хохирлын дийлэнх хэсгийг даатгалын хөрөнгөөр нөхөн төлөх боломж бий болох бөгөөд ингэснээр гамшгийн хор хохирлыг богино хугацаанд, улс эх орны нийгэм, эдийн засагт хохирол багатайгаар арилгах, гамшгийн үр дагаврыг даван туулах боломж бүрдэх юм.
-
2016 оны 9 сарын 23
ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
mpa_8203
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 9 дүгээр сарын 23-ны өдөр Туркийн Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр эртний уламжлалт харилцаа бүхий Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж, тухайлбал улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг талууд илэрхийлэв.
Дэд сайд Б.Батцэцэг хоёр орны эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж буйг тэмдэглээд Элчин сайд М.Карагөзд ажлын амжилт хүсэв.
-
2016 оны 9 сарын 23
Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж I, II, III ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн нийт 35 мянга 224 ширхэг хувьцаа арилжиж, 61 сая 211 мянга 394 төгрөгийн гүйлгээ хийжээ.
-
2016 оны 9 сарын 23
нэ сарын 22-ны шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн ажиллагаа явуулсан байна. Энэхүү ажиллагаагаар хар тамхи худалдан борлуулдаг, худалдан авсан найман хүнийг баривчилжээ. Сүүлийн хэдхэн жилийн дотор хар тамхи болон мансууруулах бодист донтогчдын тоо ихэсч, цаашлаад гэмт хэргийн золиос, эзэн холбогдогч болох нь буурахгүй байгааг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас анхааруулан сэрэмжлүүлэв.
-
2016 оны 9 сарын 23
Бөөр шилжүүлэн суулгах 125 дахь хагалгааг амжилттай хийв
-
2016 оны 9 сарын 23
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эм, био бэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийжээ.
-
2016 оны 9 сарын 23
БНХАУ-ын Шаньдун мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо
-
2016 оны 9 сарын 23
Энэ оны эхний найман сарын байдлаар 78 мянга гаруй нохойг 700 гаруй сая төгрөг зарцуулан устгасан бөгөөд ирэх сараас уг ажлыг улам эрчимжүүлэхээр бэлтгэж байна.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, эзэнтэй нохойны албан татварыг төвлөрүүлэх, эзэнгүй нохой, муурны тоог бууруулах, устгах үйл ажиллагаанд дагаж мөрдөх журмын төсөл”-ийг өнөөдөр Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр хороодын засаг дарга нарт танилцууллаа.
Энэхүү журам нь 2002 онд баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журмын шинэ найруулга бөгөөд эзэнтэй нохой, муурыг бүртгэж, үнэмлэхжүүлэх, нохой, мууранд үржил зогсоох мэс ажилбар хийх, нохойн албан татвар ноогдуулах зэрэг шинэ заалтуудыг нэмж оруулах гэж байгаа юм.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хотод 320 мянга гаруй золбин нохой бий гэсэн судалгааг өнгөрөгч онд гаргажээ. Золбин нохой устгалын ажлыг ирэх 10 дугаар сарын 1-нээс эрчимжүүлж, оны эцэст 32 мянган нохойг нэмж устгахаар төлөвлөж байна.
-
2016 оны 9 сарын 23
Увс аймагт есдүгээр сарын 21-25-ний өдрүүдэд БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна.
-
2016 оны 9 сарын 23
Италийн оргоник хүнс үйлдвэрлэгчид Улаанбаатар хоттой хамтран ажиллах санал тавилаа
-
2016 оны 9 сарын 23
Цаг агаарын цочир хүйтрэлтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв,орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд ард иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг, чиглэлийг өгөн ажиллаж байна.
-
2016 оны 9 сарын 23
Төв аймгийн дөрвөн суманд малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
-
2016 оны 9 сарын 23
2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 300 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 9 сарын 23
Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дагуу дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс есдүгээр сарын 13-ны өдөр Шастины нэрэмжит нэгдсэн III дугаар эмнэлгийн нэр бүхий 6 эмчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар 1 жил эмчлэх эрхийг нь хасах, 1 жил хорих ял оногдуулсан байна.
-
2016 оны 9 сарын 23
“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
-
2016 оны 9 сарын 23
Улаанбаатар Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай автозамын “313-312” дахь км Бүрд сумын нутаг Шартын давааны Шар толгой гэх газарт хүчтэй аадар бороо орсны улмаас замын хөвөө үерт урсаж эвдэрчээ.
-
2016 оны 9 сарын 23
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
-
2016 оны 9 сарын 23
Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин болон дасгалжуулагчийг шагнах, үе үеийн олимпийн наадам (зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг насан туршид нь сар бүр урамшуулахад чиглэсэн журмыг баталсан юм.
Тус журмын дагуу Рио 2016 паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин Б.Ууганхүү, пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ нарыг нэг удаа 30 сая төгрөг, сар бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох юм байна. Паралимпийн наадамд алтан медаль хүртсэн тамирчинг 120 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинг 60 сая төгрөгөөр шагнан урамшуулах ёстой байдаг.
-
2016 оны 9 сарын 23
ХолбогдОдоо мөрдөж буй цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу Нийслэлийн засаг дарга Цагдаагийн төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр уг томилгоог хийсэн байна.