Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2432 2433 2434 2435 2436 2437 2438
  • Шатсан автобусанд явсан иргэдийн хохирлыг барагдуулж эхэлжээ
    2016 оны 9 сарын 22
    Бээжингээс Замын-Үүд чиглэлд зорчиж байсан автобус шатсаны улмаас эд зүйлсээ алдсан 37 иргэний хохирлыг барагдуулж эхэлсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
  • Сонгуулийн хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ
    2016 оны 9 сарын 22
    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Сонгуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 9 сарын 22
    09:00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж буй ”Кансат-2016” сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх олон улсын тэмцээн Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд эхэлнэ. Уг тэмцээнийг үзэж сонирхохыг хүссэн иргэд, оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүргэж өгөх автобус өглөө 08.00, 10.00 цагаас Төв шуудангийн хойноос хөдөлнө.


  • Сүхбаатар дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 9 сарын 22
    Сүхбаатар
  • Б.Ундармаа гишүүний банк “хямарч” ажилчдынхаа хуримтлалыг өгч чадахгүйд хүрсэн үү
    2016 оны 9 сарын 22
    Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд орж, зарим байгууллага, аж ахуйн нэгжүүд хаалга барихдаа тулаад байгаа. Тэгвэл үндэсний хөрөнгө оруулалттай Монголын анхны арилжааны банк гэгдэх “Капитал” банк ч хямралын шуурганд өртөж байгаа бололтой.

    Тодруулбал, “Капитал” банк ажилчдаасаа сар бүр цалингийн хурамтлал нэрээр албан тушаалын зэргээс нь хамаарч 10 хүртэл хувийн суутгал авдаг ч түүнийгээ өдгөө буцаан олгохгүй байгаа төдийгүй ажилчиддаа цалингийн зээлийг дээд хэмжээгээр нь өгч чадахгүй хүнд байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

    Энэхүү мэдээллийг банкны эх сурвалжаас тодруулахаар “Капитал” банкны төв салбарыг зорилоо. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах тус салбарт хөл хөдөлгөөн багатай байсан ч нэлээд дуу чимээтэй хэрүүл маргаан болж байв. Учрыг тодруулбал тус банкаар үйлчлүүлж буй иргэн Швед улсаас шилжүүлгээр ирсэн доллараа авах гэсэн ч банкны ажилчид нь “Валют байхгүй” гэх шалтгаанаар гүйлгээ хийхгүй хэмээн чирэгдэл учруулсанд үйлчлүүлэгч нь ийнхүү бухимдаж, хэрүүл маргаан үүсгэсэн аж.

    Ингээд тус иргэнээс ямар учраас мөнгөө авч чадахгүй байгааг лавлахад “Манай хүүхэд Швед улсад ажил хийдэг юм. Тэгээд тэтгэвэрт гарсан ээждээ энэ банкаар дамжуулан 800 доллар шилжүүлсэн боловч хүүгийнээ явуулсан мөнгийг авч чадахгүй болчихоод бухимдаад явж байна. Хэд хоногийн өмнө Баянзүрх дүүрэг дэх салбараас нь авах гээд очтол “Төв салбараас авахгүй бол манайд доллар байхгүй” гэсэн. Тэгэхээр нь эндээс авахаар ирсэн ч мөн л долларгүй гээд өгдөггүй. Аргаа барахдаа хадгаламж нээлгээд энд нь үлдээлээ. Хадгаламж нь бас 3 сарын хугацаатай юм байна. Уг нь нэг сараар нээлгэе гэсэн ч нээдэггүй заавал 3 сарын хугацаатай байдаг гэнээ. Тэгээд болоогүй 3 сарын дараа авахаар ирэхэд “Танай банканд доллар байна биз дээ” гээд асуухад “Мэдэхгүй байхгүй ч байж магадгүй. Хэрэв байхгүй бол өөр банк руу шилжүүлээд та тэндээс л авах байх даа” гэх юм. Үнэндээ энэ банкинд юу болоод иргэдийн шилжүүлсэн долларыг гаргаж өгч чадахгүй байгаа нь үнэхээр хачирхалтай санагдаж байна” хэмээн нэлээд бухимдаж байв.

    Мөн тус банкаар үйлчлүүлж байсан бас нэгэн иргэн мөн л ийм асуудлаар банкны ажилтантай ам зөрөлдөж байгаа нь ажиглагдав. Энэ бүгдээс “Капитал банк”-ны ажилчдын мэдээлж байсан шиг тус банк санхүүгийн хүнд байдалд орсон юм уу гэх бодол төрж байсныг энд нуух юун.
    Ямартай ч бид мэдээллийн дагуу “Капитал” банкны менежер Б.Мөнхбаяртай уулзаж, банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, ямар учраас иргэдэд долларын гүйлгээ хийхгүй байгаа, ажилчдын цалингаас суутгуулсан мөнгийг буцаан олгохгүй байгаа учир шалтгааныг тодруулахад “Манай банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Долларын гүйлгээг яагаад хийхгүй байгааг сайн мэдэхгүй байна. Банкны ажилчдын албан тушаалын шатлалаас нь хамаарч хуримтлалын мөнгө авдаг нь үнэн. Үүнийг банкны дотоод журмаараа зохицуулдаг. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэх арьсаа хамгаалсан хариултыг өгөв.

    Үнэндээ банкны салбарынхан энэ мэт аргацаасан мэдээлэл өгсөөр байгаад олон мянган хэрэглэгчдээ хохироож, модоо барьсан түүх манай улсад нэг бус удаа гарч байсан. Түүнчлэн зарим банкыг хаалгаа барихад төр ард түмний мөнгөөр бүх хариуцлагыг үүрч, харилцагч нарыг нь хохиролгүй болгож байсан удаатай. Тэгвэл “Капитал банк”-ны дээрх асуудалд “Монголбанк” болоод холбогдох байгууллага нь хяналт тавьж болзошгүй эрсдлээс сэргийлэхэд буруутахгүй болов уу.

    500 мянган байнгын харилцагчтай “Капитал банк”-ны 49.991 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг. Тиймээс ч банкаар дамжуулдаг төрийн үйлчилгээг авч дөнгөдөг гэх мэдээлэл ч байдаг. Хамгийн сүүлд л гэхэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 300 мянган төгрөгийг тус банк олгож байсан. Гэхдээ үүнийг олгох асуудалд мөн л банк, ажилчдын хооронд багагүй маргаан өрнөсөн байна. Тодруулбал хувьцааны мөнгө тараахад улс нэг иргэнд данс нээж өгөхөд банкуудад үйлчилгээний хөлс хэмээн нэг хүний есөн мянган төгрөг өгөхөө мэдэгдсэн. Тиймээс ч банкууд иргэдийн хувьцааны дансыг нээх сонирхолтой байсан билээ. Капитал банк тэдний адил ажилчиддаа нэг хүн дагуулж ирээд данс нээж өгвөл 4 мянган төгрөгийг нь өгнө гэж урамшуулал зарласан аж. Гэвч энэхүү урамшууллын мөнгөө өгөөгүй болохыг ч тус банкны ажилчид мэдээлж байгаа юм.

    “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр дампуурч, үүдээ барьсных нь дараа цагдаа, шүүх дээр тулж эцэст нь ард түмэн хохирч үлддэг гашуун түүхийг давтахгүй байгаасай гэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Ер нь Капитал банк нь ажилчид болоод харилцагчдынхаа эрх, ашгийг хохироосон талаарх мэдээлэл нэг биш удаа чих дэлсэж байсан бол энэ удаа санхүүгийн хүндрэлээс шалтгаалан нөхцөл байдал улам хүндэрсэн бололтой.
  • Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг
    2016 оны 9 сарын 22
    ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг
  • “Их нүүдэл” шатрын тэмцээн эхэлнэ
    2016 оны 9 сарын 22
    “Их нүүдэл”
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
    2016 оны 9 сарын 22
    Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
  • Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна
    2016 оны 9 сарын 22
    016 оны 09 дүгээр сарын 21-ний 21 цагаас 09 дүгээр сарын 22-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.


    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
  • “Яаралтай цуглар” дохиогоор ажиллажээ
    2016 оны 9 сарын 21
    “Яаралтай цуглар” дохиогоор ажиллажээ
  • Б.Билигтийг ШШГЕГ-ын даргаас чөлөөллөө
    2016 оны 9 сарын 21
    -Мөн Б.Билэгтийг ШШГЕГ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Ц.Амгаланбаярыг томиллоо.

    -Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус зарим гишүүнийг чөлөөлж, нөхөн томиллоо.
  • ”Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно
    2016 оны 9 сарын 21
    ”Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно-
  • Таван яамны ТНБД-ыг томиллоо
    2016 оны 9 сарын 21
    Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын ”Бусад” гэсэн хэсэгт дээрх томилгооны асуудал орж буй бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулах юм байна. Төрийн албаны зөвлөлөөс 21 хоногийн хугацаатай сонгон шалгаруулалтад тэнцсэн учир Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нарыг батламжлаад байсан. Тиймээс уг томилгоог Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм. Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өмнөх хүмүүс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчээс ирүүлсэн захирамжийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс хойшлуулаад байгаа юм.

    Засгийн газрын 8 дугаар сарын 3-ны хуралдаанаараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг тус тус томилсон.
  • 9 настай хүүхдийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтжээ
    2016 оны 9 сарын 21
    Өчигдөр буюу энэ сарын 21-нд замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч ажиллажээ.
  • Агаарын бохирдлыг бууруулахад Швейцарын Хөгжлийн агентлаг бодит дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
    2016 оны 9 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габрила Спирлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай хэлэлцээ.


  • Хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч шоу”-нд хоол хийх дуртай хүн бүр оролцох боломжтой
    2016 оны 9 сарын 21

    Монголын хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч шоу”-нд хоол хийх дуртай хүн бүр оролцох боломжтой
  • Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг удахгүй олон нийтэд мэдээлнэ
    2016 оны 9 сарын 21
    Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамдд 1024 бөх зодоглосон. Шөвгөрсөн бөхчүүдийн 4-өөс нь сэргээш илэрсэн тухай мэдээлэл гараад байгааг тодруулав.

    Үндэсний их баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторт шинжлүүлдэг уламжлал тогтсон.”Энэхүү шинжилгээгээр дөрвөн бөхөөс сэргээш илэрсэн. Улсын начин болон харцага цолтой хоёр бөхөөс допинг илэрсэн ч дээрх бөхийн нэрийг удахгүй олон нийтэд зарлана” гэж холбогдох албаныхан хариулав. Энэ жилийн улсын баяр наадмаар 18 начин, зургаан харцага цолтон шинээр төрсөн. Харин шинээр төрсөн нэг заан, арслан, аварга цолтноос допинг илэрсэн мэдээ байхгүй байна.
  • Сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
    2016 оны 9 сарын 21
    Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

    Өөрөөр хэлбэл, ”Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг юм.

    Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцохоор заасан атлаа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт ижил зөрчил гаргасан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид нэгдүгээрт зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших, хоёрдугаарт мөн хугацаанд төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах, гуравдугаарт урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг давхар хүлээлгэхээр хуульчилсан байгаа нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх заалтыг зөрчсөн гэж үзэж уг заалтын үйлчлэлийг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

    Иймд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн заалт Сум, дүүргийн ИТХ-ын энэ оны ээлжит сонгуулийн хувьд хэрэглэгдэхгүй боллоо.
  • Европод алдартай компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана
    2016 оны 9 сарын 21
    Европод алдартай “ JCDECAUX”-компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана


  • Тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.доллар давлаа
    2016 оны 9 сарын 21
    Тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.доллар давлаа
2432 2433 2434 2435 2436 2437 2438
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    9 цаг 48 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    10 цаг 20 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    10 цаг 24 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    11 цаг 24 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    11 цаг 26 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    11 цаг 31 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    11 цаг 56 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    12 цаг 37 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    12 цаг 49 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    13 цаг 28 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    13 цаг 32 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    13 цаг 53 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 4 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    14 цаг 21 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    14 цаг 32 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    14 цаг 44 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    15 цаг 37 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    15 цаг 48 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    16 цаг 28 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    16 цаг 29 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК