Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2463 2464 2465 2466 2467 2468 2469
  • Евро-Азийг холбох гурван улсын гэрээг үзэглэлээ
    2016 оны 8 сарын 19
    Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Тяньжин боомтод зохион байгуулагдсан олон улсын Автотээврийн хурлын үеэр Тяньжин-Улаанбаатар-Улан-Үд чиглэлд олон улсын ачаа тээврийг тээвэрлэх гэрээнд талууд өнгөрсөн лхагва гаригт гарын үсэг зурлаа.

    Тус хурлаар Монгол Улсын газар нутгаар өнгөрч байгаа транзит ачаа тээврийн замыг засаж сайжруулахад хөрш хоёр орноос туслалцаа үзүүлэх, гурван улсын нутгаар тээвэрлэлт хийхэд ямар бичиг баримтууд шаардлагатай, аль аль цэгүүдэд авто зам ашигласны төлбөр хураах, ачаа тээврийн даатгалыг хэрхэн хийх зэрэг олон чухал асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

    Уулзалт энэ сэдвээр ОХУ-ын Улаан-Үд хотод үргэлжлэх бөгөөд эдийн засгийн коридор байгуулах зорилготой энэхүү гэрээ хэрэгжиж эхэлсэнээр цаг хугацаа, санхүүгийн хэмнэлттэй төдийгүй үүнийгээ дагаад эдийн засгийн эргэлт сайжирна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Мөн Орос, Хятадын төлөөлөгчид ”Энэ хэлэлцээрийг батлах, транзит тээвэрлэлтийг явуулахын тулд Монголын талаас Д.Наранпүрэв, Н.Нямдаваа, Д.Батбаатар нарын зам тээврийн салбарын мэргэшсэн боловсон хүчнүүд олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсныг цохон тэмдэглэж байлаа.

    ОХУ, БНХАУ-ыг холбосон хамгийн дөт зам болох энэ чиглэлээр дамжин өнгөрөх тээврийг тогтмол хийдэг болсноор Азийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал нөлөө үзүүлэх орны нэг болох боломж нээгдэж байгааг албаныхан хэлж байна. Учир нь Ази, Европ хоорондын ачаа тээврийн 90 гаруй хувийг далайн замаар хийдэг. Энэ нь хуурай замын тээврээс, хоёр дахин урт замыг туулж, 2-3 дахин их хугацаа зарцуулдаг байна. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол зам байдгаас хамгийн дөт нь Монгол Улсаар дайран өнгөрч байгаа.

    Ази, Европын хооронд далайн тээвэр 45 хоног, төмөр замын тээвэр 10 хоногийн хугацаанд хийгддэг. Тэгвэл манай улсын нутгаар дайран өнгөрөх авто замын шинэ чиглэлээр тээвэрлэлт хийхэд энэ хугацааг 7 өдөр болгон богиносгож байгаа юм.
  • “Хичээлийн шинэ жил”-ийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
    2016 оны 8 сарын 19
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Хичээлийн шинэ жил”-ийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
  • Хөгжлийн банкны захирлаар Б.Даажамбыг томилжээ
    2016 оны 8 сарын 19
    Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг томилсон байна. Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт хуралдаж Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон. Тодруулбал, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг томилжээ.

  • ТАХ-ын эмнэлэг харьяалал харгалзахгүй үйлчилж байна
    2016 оны 8 сарын 19
    харьяалал харгалзахгүй үйлчилж байна
  • Хар тамхины хэргээд 4 иргэнийг шалгаж байна
    2016 оны 8 сарын 19
    Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс өнгөрсөн долдугаар сард Т, Г, Б, С нар бүлэглэн бусдад хар тамхи болон мансууруулах төрлийн бодис болох Мөсийг зарж борлуулах зорилготой явж байхад нь илрүүлсэн билээ.

    Улмаар тэдэнд ЭХ-ийн 192-192,2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад дээрх гэмт этгээдүүдийн гурав нь давтан гэмт хэрэгт холбогдсон бол Г нь хар тамхины хэргээр өмнө нь ял эдэлж байсан нэгэн ажээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 17-ны өдөр тэдний хамсаатан болох П нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг их хэмжээгээр түүж бусдад борлуулах зорилготой авч яваад цагдаагийнханд баригдсан байна. Энэ хэрэгт холбогдуулан одоогоор гурван хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
  • Зам тээврийн ослоор 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна
    2016 оны 8 сарын 19
    Зам тээврийн ослын 210 дуудлага бүртгэгджээ
  • Гонгор, Намсрай бурханы тахилга эхэллээ
    2016 оны 8 сарын 19
    Гонгор, Намсрай бурханы тахилга эхэллээ
  • ​“Хичээлийн шинэ жил-2016” нэгдсэн үзэсгэлэн худалдаа болно
    2016 оны 8 сарын 19
    Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 10 гаруйхан хоног үлдлээ.

    Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн“Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа болох гэж байна.

    Тус үзэсгэлэн энэ сарын 20-ны бямба гаригаас эхлэн есдүгээр сарын 5-ны өдрийг дуустал зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Глобал Ивэнт ХХК хамтран ажиллаж байна.

    Үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд багачууд, залуучуудад зориулсан “3-ын эсрэг 3” сагсан бмбөгийн тэмцээн, Боловсролын үзэсгэлэн яармаг, шатар даамны тэмцээн, гар зургийн уралдаануудыг зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн аж ахуй нэгж, иргэд 9903-1800 утсаар холбогдох боломжтой. Иргэд та бүхнийг Хичээлийн Шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдаанд өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

    Мөн Цэрэндоржийн гудамжинд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа явагдана. Энэхүү худалдаа нь есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

    СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
  • Чин ван Ханддоржийн өргөөг танилцуулж байна
    2016 оны 8 сарын 19
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дурсгалт барилгуудыг нэрлэж, Чин ван Ханддоржийн өргөөг танилцуулж байна.
    Товч түүх:
    Богд хаант Монгол Улсын үед Нийслэл хүрээнд баригдсан гоёмсог байшингийн нэг нь Чин ван Ханддоржийн өргөө юм. Түүний өргөөг хүрээнийхэн “Дайчин вангийн өндөр” гэж нэрлэдэг байв. Энэ байшинг 1913 онд Богд хаант Монгол Улсын гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж сууцандаа зориулан бариулж, 1915 онд насан эцэслэтлээ амьдарч байжээ. Ардын засгийн эхний жилүүдэд хичээнгүй сайд Б.Цэрэндорж сууж байв. 1923 онд уг байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлжээ.

    Чин ван Ханддоржийн байшин нь монголын орон сууцны барилгын нэгэн чухал дурсгал бөгөөд төлөвлөлт, чимэглэлийн хувьд сүм дуганы барилгаас ялгаатай. 7,5 м х 16,0 метрийн хэмжээтэй, тоосго, модон хана, модон дээвэртэй, сууцны зориулалттай хоёр давхар эл байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой гонхон маягийн бөгөөд зун суухад зориулагджээ. Өдгөө тус байшинд Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей байрлаж байна.

    Хамгаалалтын зэрэглэл:
    БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан.

    Байршил:
    Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн зүүн хэсэгт байдаг.

    Солбилцол:
    N47 54 49.8
    E106 54 34.1

    Онцлог:
    Дорнод Сибирийн уламжлалт болон сүм хийдийн хосолмол загвартай барилга
  • БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа
    2016 оны 8 сарын 19
    БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
    2016 оны 8 сарын 19
    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
    Сүхбаатар дүүрэг

    10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
    Баянгол дүүрэг

    11.00-18.00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
    Чингэлтэй дүүрэг

    10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор,
    Хан-Уул дүүрэг

    10.30-18.00 цагт: 4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би Констракшн ХХК-ууд, Морин спортын төв, иргэн Одгэрэл, Ойн бирж ШТС болон ойр орчмоор,
    Налайх дүүрэг

    10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор

    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
  • Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулна
    2016 оны 8 сарын 19
    Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулна
  • Маргааш тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 8 сарын 19
    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна
  • Ус цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов
    2016 оны 8 сарын 19
    Нийслэл, Олон улсын Санхүүгийн корпорацитай хамтран ус цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов
  • Өнөөдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно
    2016 оны 8 сарын 19
    Өнөөдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
    2016 оны 8 сарын 19
    2016 оны 08 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 24-нийг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:
    20-нд зүүн аймгуудын нутаг, 21-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар 23-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
  • Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой
    2016 оны 8 сарын 19
    Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой
  • Улаанбаатарт 21 хэмийн дулаан байна
    2016 оны 8 сарын 19
    2016 оны 08 дугаар сарын 18-ны 21 цагаас 08 дугаар сарын 19-ний 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
  • 23500 м2 талбайн шарилжийг устгаад байна
    2016 оны 8 сарын 18
    Дүүргийн хэмжээнд 23500 м2 талбайн шарилжийг устгаад байна
  • Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна
    2016 оны 8 сарын 18
    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна
2463 2464 2465 2466 2467 2468 2469
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    2 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    22 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    33 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    50 мин
  • Унгарыг 16 удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    1 цаг 0 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    1 цаг 13 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    2 цаг 6 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    2 цаг 17 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    2 цаг 57 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    2 цаг 58 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 5 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    3 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    3 цаг 24 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    3 цаг 26 мин
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    3 цаг 27 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    4 цаг 22 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 29 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    4 цаг 43 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    4 цаг 47 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    4 цаг 56 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК