-
2016 оны 3 сарын 04
Цаг агаарын хүндрэлтэй онцгой байдалтай холбоотойгоор ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын штабаас өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн хотын орчмын зарим чиглэлийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.
-
2016 оны 3 сарын 04
Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр долларын ханш 2043 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 2044 төгрөг байна.
-
2016 оны 3 сарын 04
Энэ сарын 3-4-нд иргэд, хөдөлмөрчид хол замд явахгүй, малаа бэлчээрт гаргахгүй байхыг Ус цаг уур орчны шинжилгээний алба анхаарууллаа.
-
2016 оны 3 сарын 04
”Нарантуул” олон улсын худалдааны төвд өчигдөр томоохон хэмжээний гал гарсан.
-
2016 оны 3 сарын 04
Эмийн сангийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа
-
2016 оны 3 сарын 04
Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг 03 дугаар сарын 04-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын 1000 гаруй сэтгүүлч оролцох юм.
Форумын үеэр 03 сарын 06-нд болох Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойн өдрийг тэмдэглэж, нээлттэй ил тод засаглал ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар ярилцаж, нийслэлд 2012 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт, томоохон арга хэмжээнүүдийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч, төрийн байгууллага ба хэвлэл мэдээллийн байгууллагын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал солилцож, бодлогын баримт бичиг гарган олны хүртээл болгоно.
“Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг ёслолын арга хэмжээгээр эхлүүлж, Улаанбаатар хотын дөрвөн жилийн ажлыг тайлагнасан видео киног үзүүлж, амжилт бүтээлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нийслэлийн болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал гардуулна. Мөн нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, ёслолын арга хэмжээний төгсгөлд тунхаг бичиг гаргах юм
-
2016 оны 3 сарын 04
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас зам даваа хаагдсан тул баруун аймгуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Тэгвэл цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авсан байна. Тус аймгийн Засаг дарга гамшигт үзэгдэлтэй холбогдуулан аймаг, сум хоорондын автомашины хөдөлгөөнийг хязгаарлах захирамж гаргажээ.
-
2016 оны 3 сарын 04
Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, профессор Ж.Хатанбаатарыг “Рио-2016” наадмын багийн ахлагчаар томилжээ. Тэрээр ардын эмч, АУ-ны доктор цолтой. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийн шийдвэрээр “Москва-1980” олимпийн мөнгөн медальт, дэд ерөнхийлөгч, Ардын багш, гавъяат тамирчин Ц.Дамдиныг “Рио-2016” олмипийн наадамд Монголын багийн ахлагчийн орлогчоор ажиллуулахаар болсон байна.
-
2016 оны 3 сарын 04
14 улсын байцаагчийн эрхийг цуцалжээ
-
2016 оны 3 сарын 04
Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг долдугаар сард багтаж шийдвэрлэхээр болсон. Энэ хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг засаж, сайжруулах ажилд 8.1 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан.
-
2016 оны 3 сарын 04
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт авах бүртгэл эхэллээ.
-
2016 оны 3 сарын 04
Энэ сарын 03-04-нд ихэнх нутгаар их цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цасанд хаагдах нөхцөл байдал үүссэн тул 03-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдал сайжиртал тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлаад байна.
Одоогийн байдлаар 7 аймгийн 20 суманд (Архангай аймгийн Хашаатсум, Баян-Өлгий аймгийн Буянт, Бугат сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Нөмрөг, Отгон, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Улиастай, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сум, Өмнөговь аймгийн Сэврэй сум, Увс аймгийн Давстсум) их цас орж, цасан шуургатай байна.
Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 83 иргэнээс /үүнээс 14 малчин малтайгаа шуурганд уруудсан/ 53 иргэнийг эсэн мэнд олж, 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.
Цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авснаар нийт 10 толгой мал хорогдсон байна.
Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагаас 24 албан хаагч, 4 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 155 хүн, 28 автомашин, нийт 179 хүн, 32 автомашинтай ажиллажээ.
-
2016 оны 3 сарын 04
Мэндчилгээ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-03-04 09:30:46
Эрхэм сэтгүүлчид ээ
Та бүхэндээ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 103 ойн халуун мэндийг дэвшүүлье.
Нийслэлийн удирдлагын баг ажлаа төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгож, аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах зорилт тавьж, “Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай” захирамж гаргаснаар эхэлж байсан. Энэ нь нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрт иргэд анх удаа өөрсдөө хяналт тавих, санал бодлоо тусгах, мэдээлэл авах боломжтой болсноос гадна нээлттэй мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд олгосон юм.
Ил тод, нээлттэй, сайн засаглалыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж буй Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Аливаа хөгжил дэвшлийн тухай ярихдаа нийгмийг түүчээлэн хөдөлгөгч хүч болсон сэтгүүлчдийн хөдөлмөр, зүтгэлийг мартах учиргүй юм. Тийм ч учраас бид ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагын бүтээлч санаачилга, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн салбарынхны дэмжлэг чухал болохыг тунхаглан, иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө хүсэл, зорилгоо нэгтгэж байна.
Дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй, эрүүл, аюулгүй, ил тод, нээлттэй Улаанбаатарыг хойч үедээ хүлээлгэн өгөх нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс ил тод, нээлттэй засаглалыг орон нутгийн төр захиргааны бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлж, шууд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө Та бүхнийг урьдын адил хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Нийслэлийн шинэ хөгжлийн түүхийг бичихэд Та бүхний мэргэн санаа, шүүмжлэл бидний ажилд урам өгч, урагшлах замд ташуур болох билээ.
Ил тод, нээлттэй Улаанбаатарын төлөө хамтдаа зүтгэе.
Та бүхний оюун гэгээн, мэлмий хурц байх болтугай.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
-
2016 оны 3 сарын 04
Байгалын онц аюултай үзэгдэл болж байгаатай холбоотойгоор хотоос гарах автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр хаав.
-
2016 оны 3 сарын 03
Увс аймгийн ихэнх нутгаар өчигдөр шөнөөс эхлэн хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болжээ.
-
2016 оны 3 сарын 03
”Буянт Ухаа 2” хорооллыг дулааны эрчим хүчээр хангана
-
2016 оны 3 сарын 03
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр бүх нийтээрээ амарна. УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу эл өдөр бүх нийтээрээ амрах юм байна.
-
2016 оны 3 сарын 03
Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан.
-
2016 оны 3 сарын 03
Согтуу жолооч осол гаргаж гурван хүн гэмтжээ. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Морингийн замд “Toyota Corolla” автомашины жолооч Х гэгч нь А жолоочтой “Nissan Sunny” автомашинтай мөргөлджээ.
-
2016 оны 3 сарын 03
Цагааннуур боомтоор нэвтрэх хөдөлгөөн хязгаарлагдлаа