Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2564 2565 2566 2567 2568 2569 2570
  • Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
    2016 оны 5 сарын 04
    Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
  • Хээрээс шатсан цогцос олджээ
    2016 оны 5 сарын 04
    Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр шатаж амиа алдсан хүний цогцос олджээ. Дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
  • Д.Ганбат, Г.Баярсайхан нарыг АТГ-т өгчээ
    2016 оны 5 сарын 04
    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарыг өнгөрсөн өвөл сонгогчидод бидон тараасан гэх мэдээлэл цацагдаж, нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ асуудлаар иргэн Б.Батбаяр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарыг хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-т шалгуулахаар болсноо өнөөдөр мэдээлэв.
  • Архангай аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
    2016 оны 5 сарын 04
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр шагнал гардуулж хэлсэн үгэндээ:
  • “Хатуу” хочит хурандаа Х.Энхжаргал Төрөөс төрсөн хулгайч нартай тэмцэнэ
    2016 оны 5 сарын 04
    Хүрэлсүхийн Энхжаргал хурандааг олон нийт тийм сайн мэдэхгүй байх. Харин хууль хяналтынхан бол зарчимч, шударга, шаардлага өндөртэй, хууль сахиулагч гэдгээр нь мэднэ. Энэ эрхмийн нэр Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшсэн сонсогдлоо. Авлигатай тэмцэнэ гэдэг амь насаараа дэнчин тавихын нэр болчихоод байгаа юм. Энэ газрын анхны даргаар шударга зарчимч гэдгээрээ алдартай томилогдон очсон ч Б.Дангаасүрэн Автсралийн Сидней хотод учир битүүлгээр амь насаа алдсан билээ. Тийм учраас амь насанд ч аюултай байж мэдэх албан тушаал.



    Бас хазгай гишгэхэрхгүй газар. Тус газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ч.Сангарагчаа сайшаал магтаалаар биш шоронд ороод Авлигатай тэмцэх газраас мултарсан. Авлигын хэргээр шалгагдсан, шалгагдах магадлалтай нөхдүүд хэзээд хэнийг “хадан хясаа” руу түлхэхэд бэлэн байдаг билээ. Авлигатай тэмцэх газрын дарга гэдэг бол хүсээд байх албан тушаал биш. Тус газрын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Яагаад бэ гэхээр амар амгалан тайван амьдрахыг хүсч байгаа болоод л тэр.



    Энэ албыг зориглон хийнэ гэдэг хэцүү. Тэгэхээр Монгол Улс авлигалд хэрхэн торлогдсон гэдэг нь тодорхой харагдах биз. Авлигачид найз нөхдөөрөө яриулна, ангийн багш, ээж аавтай нь хүртэл уулзана. Хүүхдийнх нь багшаар авлигал хүртэл өгүүлэхийг оролдоно гээч. Сүүлдээ айлган сүрдүүлж, араас нь өдөр шөнөгүй дагаж, элдэв мэдээлэл цуглууна. Лам бөө, хараал жатга, элс давс цацах энгийн үзэгдэл болсон газар. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Хуулийн засаглал биш хулгайч нарын засаглал тогтох гээд байна” гэсэн утгатай үг хэлсэн.



    Авлигалын хэргийг жирийн иргэд биш албан тушаалтнууд хийдэг. Тэдний гар хөл, туслах, дүү нар шоронгоор дүүрэн бий. Төрөөс хулгай хийчихээд нойргүй хонож буй эрхмүүд ч олон байна. Тэд шорон орсноос Авлигалтай тэмцэх газрыг татан буулгах, хүчийг нь бууруулах, өөрийн хүнээ шургуулахын мөрөөдөж байгаа. Ийм хүнд газар “Хатуу” хэмээн алдаршсан хурандаа Х.Энхжаргал очих гэж байна. Түүний нэрийг сонсоод авлигачид айн цочих нь мэдээж. Хууль зөрчсөн албан тушаалд захирагдах дургуй Х.Энхжаргалтай учраа олоход маш хүнд байх болно.



    Төрд тангараг өргөж тушаал авдаг учраас хурандаа Х.Энхжаргал Авлигатай тэмцэх газрын даргад очих байх. УИХ, Засгийн газар түүнээс өөр сонголт байхгүй болов уу. Хуулийн байгууллагад насаараа зүтгэсэн нэгэн эрхэм “Авлигатай тэмцэх газар очсоноос арай тайвнаар нь албан газрын хийсэн нь манаач дээр” хариулсан байдаг. Ямартай ч төр засаг тун боломжийн хувилбар дэвшүүлсэн санагдана. Түүнийг очих сургаар авлигалчид үүрээ эвдүүлэн бужигналдаж “Огцруулна” гэж орилдож мэднэ. Авлигачид хүчтэй байгаа учраас тус газрыг үндсээр нь өөрчлөх, аажмаар устгах хууль тогтоомж санаачлан “Хэлмэгдэгч”-ийн дүрд тоглох болсон билээ.



    Хурандаа Х.Энхжаргал Төв аймаг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Замын цагдаад томоохон өөрчлөлт хийж торгуулийн систем, харилцааны соёлд дэвшил гаргасан нэгэн. Тэрээр “Замын хөдөлгөөний дүрэм мөрдөгддөг улс оронд хууль хэрэгждэг” гэж хэлдэг юм билээ. Муусайн ч хамаагүй хуулийг даган мөрдөх ёстой гэдэг зарчимтай “Хатуу” хочит Энхжаргалд орон байр, малын гээд хулгайч нартай тэмцэж явсан туршлага бий. Харин одоо жинхэнэ их гарын, төрийн хулгайч нартай нүүр тулж магадгүй байна. Жирийн иргэд хаана байдгийг ч мэдэхгүй, төрөөс төрсөн тэрбумтангууд нэрийг нь хэлэхээс цээрлэдэг “Гурван үсэгтэй газар”-ын даргад ”Хатуу” хочит Х.Энхжаргал нэр дэвшлээ.

  • Улаанбурхан өвчний эсрэг вакцин маргааш ирнэ
    2016 оны 5 сарын 04
    Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 иргэн хандсанаас улаанбурхан өвчний оноштойгоор 315 нь хэвтэн эмчлүүлж байна. Дээрх өвчнийг эмчлэх, оношлоход шаардлагатай бүхий л эм тариа, техник хэрэгсэл бүрэн хангагдсан бөгөөд үүнд нийт 400 гаруй сая төгрөг гаргасан байна.

    Тэгвэл улаанбурхан өвчний эсрэг вакцин маргааш буюу энэ сарын 5-нд ирэхээр болжээ.

    Улаанбурхан өвчний дэгдэлт Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байгаа юм байна.
  • 20 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ
    2016 оны 5 сарын 04
    Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллага Манай улсад сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, зүрхний катетер эмчилгээг 536 хүүхдэд хийсэн байна.
  • Ховдод саатсан МИАТ-ын онгоцыг түрээсэлдэг байжээ
    2016 оны 5 сарын 04
    Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарсан талаар МИАТ компаниас өнөөдөр тайлбар хийлээ.
  • ”Ньюсвийтфүүдс” ХХК-ийн ажилчдаас гэдэсний өвчин үүсгэгч нян илэрчээ
    2016 оны 5 сарын 04
    “Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор одоогийн байдлаар нийт 145 хүн өвдөөд байгаа билээ.
  • Хүний амь үнэ цэнээ алдах цөвүүн цаг
    2016 оны 5 сарын 04
    Сүүлийн жилүүдэд улаанбурханы өвчлөл газар авч, нялхсын алтан амийг авч одсоор байгаа билээ. Гамшгийн хэмжээнд хүрээд буй энэхүү өвчинтэй тэмцэж, эмчилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авах хандавын аяныг иргэд, олон нийт хэдийнэ эхлүүлсэн. Тэгвэл зарим иргэний сайн үйлсийн аян хил гаалийн ажилчдын хүнд суртлын улмаас хүрэх газраа хүрч чадахгүй гацсан байна.
  • Чингэлтэйн замыг маргааш хаана
    2016 оны 5 сарын 04
    олоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд маргааш буюу энэ сарын 5-ны 23.00 цагаас энэ сарын 11-ны 06.00 цаг хүртэл Чингэлтэйн эцсийн буудлаас ”Camel” дэлгүүр хүртэлх 1.5 км замын хөдөлгөөнийг бүрэн хаана.
  • АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилуулахаар санал болгов
    2016 оны 5 сарын 04
    Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулахаар санал болгов
  • Т.Сумъяа: Бүтээлээ Гиннест бүртгүүлэх сэн гэж бодож байна
    2016 оны 5 сарын 04
    Үндэсний бичиг соёлын өдрийн хүрээнд Монголын хүүхдийн төв номын санд нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгдээд байна. Энэ бол даавуун дээр зүү ороох болон хонин холбоо оёдлоор урлан шаглаж бүтээсэн 180 метр урт “Монголын нууц товчоо” юм. Уг бүтээлийг урласан Т.Сумъяатай цөөн хором ярилцлаа.

  • 61 дүгээр сургуулийн 14 сурагч хордлого авч ХӨСҮТ-д хүргэгджээ
    2016 оны 5 сарын 04
    Нийслэлийн 61 дүгээр сургуулийн 3 дугаар ангийн 14 хүүхэд цайндаа хордож, өчигдөр ХӨСҮТ-д хүргэгджээ.
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 5 сарын 04
    10:30 цагт Үндэсний номын сангийн 2 давхрын Үнэт ховор номын музейн өрөөнд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ”Номын сангийн хууль”-ийн дагуу шинэ номоо хүлээлгэн өгнө.
  • Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
    2016 оны 5 сарын 04
    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Л.Болормаа агсанд ”Үнэний төлөө” шагналыг нэхэн олголоо
    2016 оны 5 сарын 03
    ”Глоб интернэшнл” төв 2015 оны хэвлэлийн эрх чөлөөний ”Үнэний төлөө” шагналаа нэрт сэтгүүлч, ”Mongolian Mining Journal” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Лунтангийн Болормаад нэхэн олгожээ.
  • Улсын үрийн нөөцөөс таван мянган тонн буудайн үр гаргахаар боллоо
    2016 оны 5 сарын 03
    нэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөжээ.
  • ОХУ-Монголын хилийн бүсэд хээрийн түймэр гарлаа
    2016 оны 5 сарын 03
    ОХУ-аас манай улсын хил рүү ой хээрийн түймэр орж ирж байна гэсэн мэдээлэл дөнгөж сая гарлаа. Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сум руу хээрийн түймэр орж ирсэн гэх мэдээлэл байгаа юм.
  • Олон улсын ЭШБХ үргэлжилж байна
    2016 оны 5 сарын 03
    оловсролын үнэлгээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль жил бүр МУБИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлээр уламжлал болгон зохион байгуулдаг 11 дэх удаагийн хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус бага хуралд Монгол, Финлянд, Япон, БНХАУ, Хонгонк, Казахстан, Канад, ОХУ, Филиппин, БНСУ, ХБГУ, Францын их, дээд сургууль, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаач оролцож санал бодлоо солилцож байна.

    Энэ удаагийн хурал XXI зууны чадвар, чадамж, багш боловсролын хөгжлийг хэрхэн үнэлж, дүгнэх, боловсролын бүх шатны сургалт болон багш нарын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж байгаагаараа онцлог аж. Боловсролын үнэлгээний асуудлаар хийсэн багш, судлаач, эрдэмтдийн судалгаа, туршилтын үр дүн, түүний үзэл санаа, ажиглалт, эргэцүүлэл нь боловсролын салбар дахь үнэлгээний тулгамдсан асуудлыг шийдэх гарц болох юм.

    Дээд боловсролын чиглэлээр тавьж буй илтгэгчид их, дээд сургуулийн багш боловсролын хөтөлбөрийн үнэлгээний чанарын баталгаа, дээд боловсролын судалгааны ажлыг үнэлэх, оюутны мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх арга зүйн хувилбарууд, боловсрол дахь сургалтын үнэлгээний загваруудыг туршсан судалгааны үр дүн, их, дээд сургуулийн багшийн ачааллыг үнэлэх, оюутны өөрийн үнэлгээний арга зүйг боловсронгуй болгох зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.

    Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дунд сургуулийн сурагчдын өөрийн үнэлгээ, асрамж , халамжийн төвд амьдарч байгаа өсвөр насныхны хөгжлийн давуу чанарыг хөгжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн нормативыг тогтоох туршилт, судалгааны үр дүн зэрэг ерөнхий боловсролын сургуулийн болон хүүхдийн хөгжлийн үнэлгээний асуудлуудыг хэлэлцэж байна.
2564 2565 2566 2567 2568 2569 2570
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    2 цаг 20 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    2 цаг 33 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    2 цаг 42 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    3 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    3 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    3 цаг 5 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    3 цаг 5 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    18 цаг 51 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 0 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    19 цаг 15 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    20 цаг 0 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    20 цаг 3 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    20 цаг 30 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    20 цаг 38 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    21 цаг 42 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    22 цаг 5 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    23 цаг 0 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    23 цаг 0 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    23 цаг 33 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    23 цаг 42 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК