Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2679 2680 2681 2682 2683 2684 2685
  • Шарагчин үхэр өдөр
    2016 оны 1 сарын 08
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно.
  • Улаанбаатар 16 хэм хүйтэн байна
    2016 оны 1 сарын 08
    2016 оны 01 дүгээр сарын 07-ны 20 цагаас 01 дүгээр сарын 08-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
  • Төрийн албан хаагчийн нэрийг барьж залилжээ
    2016 оны 1 сарын 07
    Төрийн нэр барин жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг залилсан хэрэг удаа дараа гарчээ.
  • 103-ынхан анх удаа хил дамнасан дуудлаганд явжээ
    2016 оны 1 сарын 07
    Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийнхэн анх удаа хил дамнаж, алсын дуудлагад явжээ.
  • 65 компанид гурил импортлох зөвшөөрөл олгожээ
    2016 оны 1 сарын 07
    Улаанбуудайн гурил импортлох хүсэлтэй 65 компанид гурилын хэмжээг тогтоож зөвшөөрөл олгожээ. Өмнөх онуудад зөвхөн 10 гаруй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгодог байсан аж.
  • Ихэнх нутгаар бага зэргийн цас орно
    2016 оны 1 сарын 07
    Ихэнх нутгаар бага зэргийн цас орно
  • Гэртээ харихын тулд цэргээс оргожээ
    2016 оны 1 сарын 07
    Энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Тэшиг суман дахь хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч оргосон.
  • Улаанбурханы өвчлөл нэмэгджээ
    2016 оны 1 сарын 07
    Улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв.
  • А.Ариунболд МХЭАХННХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогджээ
    2016 оны 1 сарын 07
    ШӨХТГ-ын дэд даргын албыг хашиж байсан А.Ариунболд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
  • Зургаан хүн бэртсэн ноцтой осол гарчээ
    2016 оны 1 сарын 07
    Тухайлбал: БЗД-ийн нутаг Хонхорын зам, Бумбат амралтын газрын хойд замд H.Sonata маркийн авто машины жолооч Н нь Istana маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 39 настай эмэгтэй Г нарын 6 хүн гэмтсэн.
    ХУД-ийн нутаг Шувуун фабрикын замд Т.Prius маркийн авто машины жолооч Б нь өндөр хүчдэлийн шон мөргөж жолооч 22 настай эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн.
  • Өчигдөр 42 жолооч журамлагджээ
    2016 оны 1 сарын 07
    2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 260 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 204 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 7 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-5, зорчигч-7. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Автобусны буудлаас хүн тээвэрлэсэн машинуудад хариуцлага тооцно
    2016 оны 1 сарын 07
    Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулахын тулд автотээврийн улсын хяналтын байцаагчид нийслэлийн Замын Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран хөдөлгөөний ачаалал ихтэй зогсоолуудад ажиллажээ.
  • Бяцхан хүүг зодсон цэцэрлэгийн тогоочийг цагдан хорьжээ
    2016 оны 1 сарын 07
    Бяцхан хүүг зодож гэмтээсэн цэцэрлэгийн тогооч Ж.Отгонцэцэгийг цагдан хорьжээ.
  • Цэцийн их суудлын хуралдаан 21 хоногоор хойшиллоо
    2016 оны 1 сарын 07
    Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар өнөөдөр Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг хэлэлцэх байсан. Харин уг асуудлыг хэлэлцэхийг 21 хоногоор хойшлуулах магадлал гаргалаа.
  • Малчдад 6565 тонн өвс үнэгүй олгохоор болжээ
    2016 оны 1 сарын 07
    Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс үнэгүй олгохоор болжээ.
  • Охид хайр дурлал нь бүтэлгүйтсэнээс амиа егүүтгэжээ
    2016 оны 1 сарын 07
    Сонгинохайрхан дүүрэг Хархорин захын ойролцоох орон сууцанд өсвөр насны хоёр охин амиа хорлосон байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
  • Шагналуудын загвар ингэж өөрчлөгдөнө
    2016 оны 1 сарын 07
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцуулав.



    Мэдээллийн эхэнд тэрбээр “Төрийн шагналтай холбоотой харилцааг Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулж ирсэн. Энэ асуудлыг хуульчлах шаардлагатай гэж үзсний үндсэн дээр Төрийн шагналын хуулийг боловсрууллаа” гэв.



    АРДЫН ЖҮЖИГЧИН, ГАВЪЯАТ, СҮХБААТАРЫН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ БАЙХГҮЙ БОЛГОЖЭЭ



    Хуулийн төсөл нь 7 бүлэг 40 зүйлтэй. Түүнд Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах, төрийн дээд шагналын нэр төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн хууль, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлжээ. Ингэхдээ зарим шагналыг байхгүй болгосон аж. Тухайлбал, Ардын жүжигчин, гавьяат, Сүхбаатарын одон зэрэг шагналыг байхгүй болгожээ. Гэхдээ шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилго дор шалгуурыг өндөрсгөсний зэрэгцээ зарим гавьяа шагналыг таван жилд нэг удаа, нэгээс ихгүй хүнд олгох зэргээр тогтоож өгчээ. Түүний зэрэгцээ гавьяа шагналыг хэн, хэн гардуулах вэ гэдгийг ч хуульчилж өгсөн аж. Тухайлбал, Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна. Мөн Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болно. Үүнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга гардуулахаар тус тус зааж өгчээ. Монгол Улсын баатар цол Монгол Улсын баатар цолыг Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Монгол Улсын баатар цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна. Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан хүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно. Улсын эрдэнэ цол Улсын эрдэнэ цолыг үндэсний уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Улсын эрдэнэ цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.



    Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа цагаан сарын баярыг тохиолдуулан олгоно. Чингис хаан одон Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулна. Чингис хаан одонг жилд нэг удаа нэг хүртэл хүнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно. Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, төр, нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт нийтээр хүлээн зөвшөөрөхүйц гавьяа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан иргэнд хүртээнэ. Уг цолыг жилд 50 хүртэл хүнд олгоно. Эрдэнийн очир одон Төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан хүнд олгоно. Жилд 100 хүртэл хүн гардуулна. Алтан гадас одон Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт гавьяа байгуулсан хүнд олгоно. Уг одонг жилд 1000 хүртэл хүнд олгоно. Цэргийн гавьяа одон Цэргийн гавьяа одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хуулийн засаглалыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнаж одонг үнэмлэхийн хамт гардуулна. Одонг жилд 500 хүртэл хүнд олгоно. Эхийн алдар одон Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна. Хөдөлмөрийн хүндэт медаль Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан хүнд олгоно. Цэргийн хүндэт медаль Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Шударга журам медаль Эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзол хангасан тохиолдолд дахин шагнаж болно. Найрамдал медаль Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Энхийн төлөө медаль Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан иргэнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Төрийн соёрхол Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгоно.



    Тус хуулийн төсөлд Эрхэм дээд шагналаар

    -Монгол Улсын баатар, Улсын эрдэнэ цол, Чингис хаан цол,



    Эрхэм хүндэт шагналаар

    Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одон,



    Хүндэт шагналаар

    Алдан гадас одон, Цэргийн гавьяа одон, Эхийн алдар I II одон



    Медалиар

    Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, шударга журам медаль, Найрамдал медаль, Энхийн төлөө медаль зэрэг төрийн дээд одон медалийг олгож байхаар тус хуулийн төсөлд тусгасан байна.



    Танилцуулгын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн дараах асуултад ийн хариулсан юм.



    -Хуулийн төсөлд хууль хэрэгжих хугацааг хэдийгээр гэж төлөвлөж байгаа вэ?



    -Хугацааны хувьд ирэх аравдугаар сарын нэгнээс эхлэн мөрдөх хугацааг хуулийн төсөлд тусгаж өгсөн.



    -Энэ удаагийн парламент баталж амжих болов уу?



    -Энэхүү асуултын цаана бас нэгэн санаа байгаа болов уу гэж харж байна. Одон олгох эрх Ерөнхийлөгчийн зарлигаар явж байгаа. Үүнийг хууль болгоё гэсэн. УИХ батлахгүй гэвэл дараагийн сонголтыг Ерөнхийлөгч хийх эрхтэй гэдгийг Үндсэн хуулинд заасан байгаа.



    -Зарим медаль шагналыг хассан гэх мэдээлэл байгаа. Яг ямар медаль, одонг хассан юм болоо?



    -Бид уламжлал, залгамж чанараа хуулийн төслийг боловсруулахдаа алдахгүй байхыг хичээсэн. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон, олон гавьяат байсныг Гавьяат зүтгэлтэн болгосон. Мөн хадгалж үлдсэн одон гэвэл Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар зэрэг медалиуд байна. Шагналыг олгохдоо таван шалгуур тавьж байгаа юм. Нэгдүгээрт амжилт гавьяагаар нь, хоёрдугаарт ажил мэргэжлийн онцлогоор, гуравдугаарт эрэмбэ тогтооно, дөрөвдүгээрт хугацаа тогтооно, шагналын тоо, жил тэмдэглэлт өдөрт тусгайлан олгох зэргийг нарийн тусгаж өгөх юм. Хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонг хадгалж үлдсэн. Алдар цуутай хүн бүрийг одон болгож хувиргаад байвал болохгүй байна шүү дээ. Ингээд Чингис хааны одон үлдээсэн. Ардын жүжигчин гэж цол байсныг хасч, энэ цолыг Улсын эрдэнэ дүйцэх болов уу. Эрдэнийн очир одонгийн хувьд Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон зэрэг одон төлөөлөх болов уу.



    -Одон медалийг дагуулан мөнгөн урамшуулал олгох уу?



    -Миний хувьд шагналын мөнгө дагуулж өгөхгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэхүү цол тэмдэг нь алдар нэр гэдэг утгаараа үнэтэй байх учиртай.



    -Иргэдийн дунд шагналд тодорхойлоод багагүй хугацаагаар буюу хоёр гурван жилээр хариу нь ирэхгүй хүлээж байгаа, Гавьяатын шагналыг авахад зургаан сая төгрөгийн ханштай гэх мэт яриа байдаг. Энэ мэт гомдол санал ирдэг үү?



    -Тодорхойлолт дээр очоод асуудал, зовлон үүсдэг юм. Нэг сумынх гэхээрээ хоёр гурван зуугаараа шагналд тодорхойлдог. Өгсөн өгөөгүй гээд бөөн хэл ам үүсдэг хариуцлагагүй хандлага бий. Одоогоор Гавьяат цол хүссэн 8000 хүн байна шүү дээ. Төрийн одон медалийг худалддаг, зардаг, зуучилдаг асуудал байвал зогсооё гэж байгаа юм. Ийм асуудал байвал Ерөнхийлөгчийн тамгын газарт авчирч өгнө үү. Тэр бүхнийг хуулийн байгууллагад шалгуулах болно. Хэрэв ийм асуудал үүссэн бол тэр асуудал үүсгэсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.



    -Төрийн дээд одон медаль олгох үед нийгмийн даатгалын баталгааг хэрхэн хангах вэ?



    -Нийгмийн баталгаа гэдэг маш чухал асуулт юм. Алдар зүтгэл гавьяа авсан хүмүүст тодорхой нийгмийн баталгааг гаргаж өгдөг. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд хуучин шагналтай иргэдийн нийгмийн халамж хадгалагдана. Нийгмийн баталгаа ч насман туршид нь давхар явагдана. Шинээр оруулж байгаа хуулинд нийгмийн баталгааны тухай оруулж өгөөгүй.



    -Одоо олгох шагналын фонд дууссан уу. Хэр нөөц байгаа вэ?



    -Ихэнх одон тэмдэг Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөвт суугаад тэрхүү мөнгийг Зоос гоёл үйлдвэрт захиалгаа өгөөд хийлгэх зүйл юм. Нөөцөнд байгаа одон медаль ч бий тухай бүрт нь хийгээд явж байгаа одон медаль ч бий юм.



    Хуулийн төслийг энд дарж уншина уу.

    Т.ХУЛАН
  • Манай улсын 40 гаруй иргэн гадаадад сураггүй алга болжээ
    2016 оны 1 сарын 07
    Манай улсын иргэд гадаадын улс орон руу яваад ор сураггүй алга боллоо гэх мэдээлэл нэлээд гардаг.
  • Цахим эрүүл мэнд төслийн нээлт болов
    2016 оны 1 сарын 07
    БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
  • Л.Одсэрийг АТГ-т шалгуулахаар болжээ
    2016 оны 1 сарын 07
    Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэрийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргажээ.
2679 2680 2681 2682 2683 2684 2685
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    19 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    59 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    1 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    1 цаг 23 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    2 цаг 6 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    3 цаг 10 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    3 цаг 47 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    3 цаг 53 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    3 цаг 59 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    4 цаг 20 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    4 цаг 44 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    5 цаг 14 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    5 цаг 21 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    6 цаг 14 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    6 цаг 33 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    6 цаг 37 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    6 цаг 49 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    7 цаг 0 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    7 цаг 3 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    7 цаг 10 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК