Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2752 2753 2754 2755 2756 2757 2758
  • Сэлэнгэ аймгийн Сайхан, Хушаат сумдын соёл эдийн засгийн өдөрлөг боллоо
    2015 оны 11 сарын 02
    Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийг нэлээд хэдэн жил завсарласны дараа энэ жил дахин зохион байгууллаа. Аймгийн 17 суманд зохион байгуулсан өдөрлөгийн арга хэмжээ Сайхан, Хушаат сумдад зохион байгуулагдсанаар өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд тухайн сум өөрийн орон нутгаа, суманд үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнээ, сумаас төрөн гарсан алдартан, авьяастнуудаа аймгийн төв Сүхбаатарчууддаа болон улс орон даяар сурталчлан таниулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, шинэ зах зээл олгон, эргэх холбоог бий болгон өгч буйгаараа онцлогтой болж байгаа юм.

    Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлсэн үгэндээ:”Аймгийн Засаг даргын 2012-2016 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө хүний амьдралд хэрэг болохоор, хамтран амьдрахад, хамтран бүтээхэд бие биеэсээ урам дэм авахаар, улс орныхоо хөгжилд иргэд нь итгэл дүүрэн оролцохоор олон асуудлуудыг бид бүхэн зорилт болгож тавьсан. Бид энэхүү соёл, эдийн засгийн арга хэмжээгээрээ аймгийнхаа сумдын хөдөлмөрч ард иргэдийн хийсэн бүтээснийг залуу үедээ таниулж, бахархан дурсах боломжийг олгож байгаа юм. Цаашид ч энэ боломжийг үлдсэн зургаан сумандаа олгоно. Түүнчлэн энэ арга хэмжээг дараа дараагийн аймгийн удирдлагууд маань улам боловсронгуй болгож, уламжлуулан авч явах байх аа. Хэн нэгнээс дэмжлэг авахгүйгээр, өөрөө өөрийгөө болгоод, амьдрал ахуйгаа өөд татан авч яваа баялаг бүтээгч иргэдээ бид дэмжиж болох бүх л хэлбэрээр дэмжихийг зорьж байгаа. Дэмжих ч болно” хэмээн хэллээ.

    “Соёл, эдийн засгийн өдөр” арга хэмжээнд оролцож буй сумд бүхэн өөр өөрийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүнээ сурталчилж байлаа. Энэ удаа Сайханчууд өөрсдийн гараар бий болгосон бэлэн хувцас, бараа бүтээгдэхүүнээр голчлон оролцож байгаа бол Хушаатчууд малын ашиг шимээр бий болсон цагаан идээ, цэвэр хөрсөндөө ургуулсан элит төмс, хүнсний ногоогоороо оролцлоо.

    Энэхүү “Соёл, эдийн засгийн өдөр” өдөрлөгийн үеэр Сайхан, Хушаат сумдын авьяаслаг ард иргэд нэгдсэн концерт тоглосон нь Сүхбаатарчуудын талархлыг ихэд хүлээлээ.
  • Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ
    2015 оны 11 сарын 02
    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан 2015 оны А/101 тушаал, удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгаж чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нутгийн захиргааны болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
    Шалгалтын гол зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартын хэрэгжилтийн байдалд үнэлгээ дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах, шуурхай албаны автомашин зорчих зам гарцыг чөлөөлөхөд оршино.
    Шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасаг, бусад захиргааны байгууллагуудын албан тушаалтан нар хамтран зохион байгуулна.
    Шалгалтаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиудын хэрэгжилт, Захиргааны болон олон нийтийн барилга байгууламжийг барихдаа газар олголт, захирамж, барилга эхлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцлийг мэргэжлийн байгууллагуудаас авсан эсэх, Барилга байгууламжийн авралтын зам гарцыг барилгын зурагт тусган, зургийн дагуу барилга байгууламжийг барьсан эсэх, Барилга байгууламж барих, өргөтгөх засварлахдаа мэргэжлийн байгуулагуудаас дүгнэлт зөвшөөрөл авсан, авралтын зам гарц, нийтийн эзэмшлийн зам гарц болон гадна орчны тохижолт, зүлэгжүүлэлтийн талбай, холбогдох норм, дүрмийг зөрчсөн эсэх, зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж, захиргааны болон олон нийтийн барилга байгууламж хоорондын зай хэмжээг алдагдуулсан эсэх, авто зам болон нийтийн эзэмшлийн зам, талбай, авралтын гарцыг хааж хайс, хашаа, автомашины гарааш барьж, зөөврийн чингэлэг байрлуулсан эсэхэд хяналт тавьж холбогдох хууль, дүрэм норм зөрчсөнийг буулгах, чөлөөлөх ажлыг зохион байгуулах юм.
    Мөн гэр хороололд гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан эсэх, зөвшөөрөлгүй хашааг сунгаж гудамжийг нарийсгасан байдал, зам гарцыг хааж мухар гудамж гаргасан эсэх, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугам, үерийн аюултай бүсэд байрласан, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжтой эсэх, гэр хороолол дахь нийтийн байрны гадна нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан эсэхийг шалгаж чөлөөлнө.
    Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ жил дүүргүүдийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас дэмжлэг авч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг онцолж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх арга хэмжээ 14 хоног үргэлжлэх бөгөөд нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа.
    Иргэний үүргээ биелүүлж барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй хашаа, хаалт, хайс сунгаж, гарааш, өргөтгөл барьсан бол чөлөөлөхийг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.

  • Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэлгүй өдөр
    2015 оны 11 сарын 02
    НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохыг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар чуулганаар 163 тоот тогтоол баталсан юм.

    Энэ жил анх удаа тэмдэглэж буй энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлтэд сэтгүүлч хүн амь насаа алдсан тохиолдол бүрийг нягтлан шалгаж, сэтгүүлчдийг ажил үүргээ аюулгүй орчинд гүйцэтгэх боломжийг хангахыг бүх улс орны Засгийн газарт уриалсан байна.

    НҮБ-аас гаргасан “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх” үйл ажиллагааны төлөвлөгөөнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад нэгдсэн хяналт тавихыг ЮНЕСКО-д үүрэг болгожээ.
  • Иргэдийн хүсэлтийн дагуу автобусны шинэ буудал байгуулжээ
    2015 оны 11 сарын 02
    Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанд иргэд холоос алхаж унаанд сууж байгаа талаараа санал хүсэлт ирүүлсэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн тээврийн газарт уламжилсан. Ингэснээр Баянзүрх дүүргийн 21-р хорооны хажууд автобусны эцсийн буудал баригдаж “Мишээл Экспо - 21-р хороо” гэсэн 10 номерын автобусыг тус чиглэлд явуулж эхэлсэн байна.
    Ингэснээр шинээр ашиглалтад орсон 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь өвлийн хүйтэнд дааруулалгүй автобусаар зөөх болсон. Мөн хорооны иргэд, их дээд сургуулийн оюутнууд автобусны буудлыг нэг буудлаар сунгасан нь “Иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, нийслэлээс хэрэгжүүлсэн сайн ажлуудын нэг боллоо ” хэмээн талархлаа илэрхийллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанаас мэдээллээ.
  • Орон сууц барих эхний шатны санамж бичиг байгууллаа
    2015 оны 11 сарын 02
    Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотын дахин шинэчлэх” төслийн урьдчилсан хамрах хүрээ, санхүүгийн болон институцын зохицуулалт, төслийг боловсруулах, бэлтгэх үйл явцыг тохирсон харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Санамж бичигт Сангийн сайд Б.Болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар гарын үсэг зурлаа.
    Уг төсөл гэр хороололд төлбөрийн чадварт нийцсэн 10,000 гаруй өрхийн орон сууцыг барьж байгуулах бөгөөд гэр хорооллын 130 га газарт дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх юм. Гэр хороололд амьдардаг иргэдэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулах, дулаан, ус хангамж болон цахилгааны сүлжээнд холбогдох, эдийн засгийн үйлчилгээг авах нэн хүсэл, шаардлага бий. Тиймээс эдгээр иргэдийн 75-аас дээш хувь нь тохирсон нөхцөл санал болгосон тохиолдолд орон сууц худалдан авч нүүхэд бэлэн байна. Энэ нь өрхийн орлогын долоо дахь төвшингээс доогуур орлоготой буюу дунджаас бага орлоготой 150,000 айлын орон сууцны эрэлт байгааг илэрхийлж байна. Одоо шинээр баригдаж ашиглалтад орж байгаа орон сууцны дийлэнх нь дундаас дээгүүр орлоготой иргэдэд зориулагдсан байгаа юм.
    Төслийн өртгийг эхний байдлаар 500 орчим сая доллар гэж урьдчилан тооцоолж байна. Энэхүү санхүүжилтийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд Азийн хөгжлийн банкны зээл, олон улсын бусад байгууллагуудын тусламжтайгаар шийдвэрлэхээр төлөвлөжээ.
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн хамгийн тулгамдаж буй гэр хорооллын орлого багатай иргэдийг оронсууцжуулах, дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд амьдрах орчныг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк томоохон дэмжлэг үзүүлж буйд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Улаанбаатар хот нэг төвтэй хотоос 9 дэд төвтэй хот болохоор ажиллаж байна. Үүний хүрээнд эхний 2 дэд төв буюу Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлыг явцыг хурдасгахад Азийн хөгжлийн банк ихээхэн туслалцаа үзүүлж байгаад бид их баяртай байна” хэмээн онцлон хэллээ.
    Мөн энэ үеэр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер Улаанбаатар хоттой томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран оролцож буйдаа таатай байгаагаа илэрхийллээ.
    Төслийн ТЭЗҮ судалгааг 2016 оны 09 дүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл 2017 оны нэгдүгээр улиралд баталж, төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлжээ
    2015 оны 11 сарын 02
    Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

    “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр 2009 оноос өнөөдрийг хүртэл тус газрын даргаар ажилласан юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар түүнийг амралттай байх үед нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн сард өргөн барьсан. Хуульд зааснаар ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан тохиолдолд хэлэлцэх ёстой байсан ч МАН-ын бүлгийн төлөөгчдийн тоо энэхүү шаардлагыг хангаагүй байдаг. Харин ощруулах саналд Б.Сарангэрэл гарын үсэг зурсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон бололтой.

  • Автозахуудыг хүчээр нүүлгэснээс болж жагсаж байна
    2015 оны 11 сарын 02
    Нийслэлийн засаг даргын А980 тоот захирамжийн дагуу авто худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байсан долоон захыг хүчээр татан буулгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд вокзалын ард байрлах “Мянган машины авто худалдаа”-г УБТЗ -ын хамгаалалтын албаны цэрэгжилтийн зохион байгуулалттай алба хаагчид хүчээр буулгаж, захыг битүүмжилсэн аж. Харин ням гаригийн орой цагдаагийн албан хаагчид ”Цирк”-ийн хажуу дахь автомашин худалдаалагчдыг хүчээр тараажээ. Эдгээр авто худалдаа эрхлэгчид яг одоо вокзалын хойно байрлах 1000 машины зогсоолд эсэргүүцлээ илэрхийлэн жагсч эхэлжээ.
  • Түймэрт угаартаж нас баржээ
    2015 оны 11 сарын 02
    үймрийн улмаас угаартаж нас баржээ. Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн “Богины ам” задгайн ... тоотод, байшин шатаж байна гэсэн дуудлага өнгөрөгч сарын 31-ний өглөөний 08:50 цагт хүлээн онцгой байдлын газарт иржээ.



    Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 9 алба хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

    Уг гал түймэрт иргэн Ш /63 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
  • Малын хулгайтай тэмцэх зөвлөгөөн зохион байгууллаа
    2015 оны 11 сарын 02
    Хэнтий аймгийн цагдаагийн газраас аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, аймгийн Шүүх, Прокурорын газартай хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь“ сэдэвт зөвлөгөөнийг сумдаа 5 бүсэд хувааж зохион байгууллаа.

    Бүс бүрт харъяа сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сум, багуудын Засаг дарга нар, малчдын төлөөллийг оролцуулж, урд бүсийн зөвлөгөөнийг Баянмөнх, баруун бүсийн зөвлөгөөнийг Жаргалтхаан, зүүн бүсийн зөвлөгөөнийг Батноров, хойд бүсийн зөвлөгөөнийг Биндэр, төвийн бүсийн зөвлөгөөнийг Хэрлэн суманд тус тус зохион байгуулж нийт 389 албан тушаалтан, малчдыг хамруулсан байна.

    Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу цагдаагийн газраас “Мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх ажил”, Хууль зүйн хэлтсээс “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг төрөөс хэрхэн дэмжиж байгаа тухай”, аймгийн прокурорын газраас “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил”, аймгийн шүүхээс “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж байгаа ялын бодлого” сэдвээр тус тус мэдээлэл хийж, сумдын мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохио байгуулж байгаа ажлын талаар сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын мэдээллийг сонсож, санал зөвлөмж хэлэлцэв.

    Зөвлөгөөнөөс “Малын хулгайгүй аймаг, малын хулгайгүй сум, малын хулгайгүй баг болох” уриалгыг гаргаж,

    1. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлж, малчид, төрийн байгууллагууд хууль, журмаар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх;
    2. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Албан даалгавар”-ын дагуу бод малыг зурагжуулах ажлыг орон нутагтаа бүрэн хэрэгжүүлэх;
    3. “Малчдын бүлэг холбоо”-г идэвхжүүлэх, зарим багт шинээр зохион байгуулж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулах;
    4. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалахад малчид, төрийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх гэсэн чиглэлийг гаргаж баталжээ.
    Мөн хүйтэн сэрүүний улирал эхэлж, идэш хоолны цаг болж байгаатай холбоотойгоор мал хулгайлах гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа анхааруулж, малаа байнгын хариулга маллагаатай байлгах, багийн Засаг дарга нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж гарал үүслийн бичиг олгох ажилд туйлын хянамгай байж, гарал үүслийн бичиг засвар, зөрчилтэй, малын тоо зөрүүтэй тээвэрлэсэн, тууварласан бол тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу хурааж, улсын орлого болгож шийдвэрлэх тухай мэдээллийг өглөө.

    Энэ үеэр малын гарал үүслийн гэрчилгээг малчны тамгаар орлуулах, Хэрлэн сумын 8 дугаар багт цагдаагийн ажилтан ажиллуулах, Баянхутаг сумын 1 дүгээр багийн малчдад гарал үүслийн бичгийг аймгийн төвд баталгаажуулах зэрэг саналыг малчид, багийн Засаг дарга нар гаргасан байна.

    Зөвлөгөөний үеэр цагдаагийн газраас Баянмөнх, Жаргалтхаан, Батноров сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны эхний 9 сард гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгчээ.
  • Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ
    2015 оны 11 сарын 02
    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/846 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлыг удирдлагаар хангаж, ажлын явцад төрийн байгууллагуудаас санал, зөвлөмж, зөвшөөрөл авах, хяналт тавих үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа ажиллах юм.
    Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Прокурор, Цагдаагийн албан хаагчдыг оролцуулсан сургалт боллоо
    2015 оны 11 сарын 02
    Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврын хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлын талаар 2 дахь удаагийн сургалт зөвлөгөөнийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явуулжээ. Сургалтыг орлогч прокурор А.Турдыбек явуулж аймгийн прокурорын газрын прокуроруудаас гадна Цагдаагийн газрын удирдлагууд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий нийт 32 албан тушаалтан хамрагдсан байна.

    Түүнчлэн 8 буюу түүнээс дээш удаа хугацаа сунган шалгагдсан, давхар хяналтанд орсон хэргүүдийн талаар Прокурор, Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг оролцуулан хэлэлцэж эдгээр хэргүүдийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх бүх талын арга хэмжээ авч ажиллах талаар мөрдөн байцаагч, прокуроруудад үүрэг чиглэл өглөө. Сургалтаар аргачилсан зааврын заалт тус бүрээр ярилцлага явуулсан нь уг зааврыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд үр дүнтэй болжээ.
  • “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх уралдаан зарлав
    2015 оны 11 сарын 02
    Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх сэдэвчилсэн уралдаан зарлав.

    Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг таниулах, шударга ёсыг төлөвшүүлэх, олон нийтийг авлигаас ангид нийгэмд уриалан дуудах үзэл санааг урлагийн бүтээлээр оновчтой, сонирхолтой байдлаар илэрхийлж, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг уран бүтээлчид, фото зураг сонирхогчдын дунд зохион байгуулах юм байна.
  • АТГ-т ШУТ-ийн ахлах сургуультай холбоотой гомдол иржээ
    2015 оны 11 сарын 02
    Авлигатай тэмцэх газар нэр бүхий иргэдээс ирүүлсэн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу ажиллаж, тус сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Зөвлөмж хүргүүлсэн билээ.

    Уг Зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Авлигатай тэмцэх газарт ирүүлжээ. Тухайлбал, Ахлах сургуулийн тухайн жилийн батлагдсан төсөв, хууль тогтоомжид заасан үнийн дүн бүхий худалдан авалт, ажил үйлчилгээтэй холбоотой мэдээлийг ШУТИС-ийн цахим хуудсанд байршуулжээ. Түүнчлэн ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөс ахлах сургуультай холбогдуулан гаргаж байгаа аливаа дүрэм, журам, шийдвэрийг сургуулийн мэдээллийн самбар болон цахим хуудсанд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй мэдээлдэг болжээ.

    ШУТИС-ийн ректорын зөвлөлөөс үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох тал дээр цаашид тогтмол анхаарч ажиллах зөвлөмжийг Ахлах сургуулийн захирал Г.Адьяахүүд өгч, хэрэгжилтийг тухай бүр дүгнэн ажиллахыг үүрэг болгосон байна.
  • Согтуугаар жолоо барьсан 115 жолоочийг журамлажээ
    2015 оны 11 сарын 02
    2015 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 704 авснаас зам тээврийн ослын 522 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17 бүртгэгдэж 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 5 хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
  • Ихэнх нутгаар хүйтэрнэ
    2015 оны 11 сарын 02
    Энэ сарын 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно.

    Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
  • Р.Чингис даргыг чөлөөлөх үгүйг Засгийн газар шийднэ
    2015 оны 11 сарын 02
    Жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг томилсон. Гэвч түүнийг даргаар томилогдсоны дараагаас цагдаагийн алба хаагчидтай холбоотой таагүй мэдээлэл тасраагүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчид танхайрч, хүний аминд хүрсэн нь нийгэмд ил гараад буй.



    Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын даргын суудал ганхаж эхэлсэн хэмээн эх сурвалж онцоллоо. Өдгөө Хууль зүйн яамныхны дунд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай ”бор шувуу” жигүүрээ дэлгэн нисч байгаа аж. Харин түүний оронд бригадын генерал А.Дулаанжаргал, сандлын дуулианаас болж ажлаасаа халагдсан хурандаа Ш.Ганболд нарын нэр дуулдаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
  • Иргэдэд нөхөн олговор олгоно
    2015 оны 11 сарын 02
    СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН ИРГЭДЭД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОНО
    МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
    2015-11-02 09:54:27

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар баталсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.

    Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 456 сая 801мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав.

    Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хамт олноороо зугаалгад явахыг албан үүрэг гэх үү?
    2015 оны 11 сарын 02
    Хамт олноороо зугаалгад явахыг албан үүрэг гэх үү?
  • Хар морь өдөр
    2015 оны 11 сарын 02
    Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл хийгээд хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
  • Улаанбаатарт 11 хэм дулаан
    2015 оны 11 сарын 02
    2015 оны 11 дугээр сарын 01-ний 20 цагаас 11 дүгээр сарын 02-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-0 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
2752 2753 2754 2755 2756 2757 2758
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    13 цаг 35 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 44 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    13 цаг 58 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    14 цаг 44 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    14 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    15 цаг 14 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    15 цаг 22 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    16 цаг 25 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    16 цаг 49 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    17 цаг 43 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    17 цаг 43 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    18 цаг 16 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    18 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    18 цаг 27 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    18 цаг 32 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    18 цаг 38 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    18 цаг 46 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    18 цаг 48 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    18 цаг 52 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    18 цаг 53 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК