-
2015 оны 11 сарын 04
Өршөөгдсөн хүмүүсийг баасан гарагт суллана
-
2015 оны 11 сарын 04
Алтанбулагийн валютын ченж учир битүүлгээр амиа алджээ
-
2015 оны 11 сарын 04
Ус цаг уур, орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтөй байгааг анхааруулж байна. Цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол ихээр гарч амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол элбэг байдаг бөгөөд хальтиргаа гулгаа үүссэн үед өгсүүр, уруу зам руу түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй ихэнх жолоочийн тээврийн хэрэгсэл нь зуны дугуйтай байгаагаас болж зам тээврийн осолд ихээр өртөж байгаа тул жолооч Та бүхэн тээврийн хэрэгслийн дугуйгаа өвлийн дугуйгаар сольж, өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна. Мөн хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд шаардлагагүй бол явахгүй байх, Ус цаг уур, орчны хүрээлэнгээс өгч буй мэдээллийг сонсох, зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох болбол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, нөөц дугуй, дулаан хувцастай явах, цаг агаарын нөхцөл, замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээж яваа ачаанд тохируулан хажуу хоорондын зай болон тэээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож аюул осолгүй замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
-
2015 оны 11 сарын 04
Тоосонцрын хэмюэ байх ёстойгоосоо тав дахин их байна
-
2015 оны 11 сарын 04
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газар “Дотоод ажлын өдөр”-ийг зохион явуулж энэ үеэр дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Үүнд:
1. Прокурорын байгууллагаас 2016-2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх “Прокурорын байгууллагын сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдах “Прокурорын анхан, дунд, ахисан шатны сургалтын хөтөлбөр”-ийн төсөлд оруулах саналыг прокурор нэг бүрээр санал гарган хэлэлцэж, уг хөтөлбөрт оруулах саналаа нэгтгэн Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлэх,
2. Прокурорын байгууллагаас 2016 онд дэвшүүлэх зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулан прокурор, ажилтнаас гаргасан санал тус бүр дээр өнөөгийн тулгарсан бодит шаардлага болон цаашид хүрэх үр дүнг хэлэлцсэн байна.
Түүнчлэн дүүргийн прокурорын тушаалаар томилогдсон “Прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны ажлыг шалгах” ажлын хэсгээс туслах ажилтнуудаас ”Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-аар 100 асуулт бүхий тестийн шалгалт авч эрх зүйн мэдлэгийг сорьжээ.
Тус шалгалтыг дүнг прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцэж дээрх ажилтнуудын эрх зүйн мэдлэг, ажлын ур чадвар, сахилга бат, ажлын хариуцлага, ёс зүй, харьцаа гэх мэт асуудлын талаар туслах ажилтан нэг бүрээр хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч ажиллалажээ.
-
2015 оны 11 сарын 04
Орхон аймгийн Прокурорын газраас 2015 оны 10 сарын 23-ны өдөр иргэдийн санал хүсэлтийг сонсож, хийж буй ажлаа сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх, зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг аймгийн Цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулсан байна.
Өдөрлөгт Орхон аймгийн хэмжээнд тэнсэн хянан харгалзах ялтай болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах ялтай нийт 130 иргэн болон багийн нийгмийн ажилтан, эрх зүйн хөтөч, нар иргэдийг хүлээн авч мэдээлэл өгч сургалт зохион байгуулан санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авчээ.
-
2015 оны 11 сарын 04
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
-
2015 оны 11 сарын 04
Төв аймгийн Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлтэй хамтран тус аймгийн Заамар, Цээл, Угтаал, Жаргалант, Баянцогт, Сүмбэр, Баян, Баянжаргалан, Архуст, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант зэрэг сумдад 2015 оны 10 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөл, дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг шалган тусалж ажиллаласан байна.
Мөн Аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу хэсгийн төлөөлөгч нарын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, бүртгэн шалгах ажиллагаа, захиргааны болон эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагааг хэрхэн явуулж байгаа байдал, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн болон захиргааны хяналтанд байгаа этгээдүүдэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаж байгаа эсэхийг шалгаж, газар дээр нь зөвлөгөө өгчээ.
Түүнчлэн прокурорууд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрхэн явуулж байгаа байдлыг шалгаж, цаашид захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж байх талаар зөвлөгөөг өгч ажилласан нь үр дүнтэй ажил болжээ.
-
2015 оны 11 сарын 04
Увс аймгийн Прокурорын газраас хууль сахиулах байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 11 сарын 02-ны өдөр зохион байгуулж Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын газар, Тахар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын удирдлагууд болон ажилтан албан хаагчид оролцжээ.
Зөвлөгөөнөөр “аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн хөдөлгөөний шинж чанар, анхаарах асуудал” сэдвээр орлогч прокурор Д.Галбадрах, “Эрх бүхий албан тушаалнаас явуулах хойшлуулшгүй ажиллагаа анхаарах асуудал” сэдвээр хяналтын прокурор Б.Баярмагнай, “Хилийн хориг тавихад анхаарах асуудал” сэдвээр хяналтын прокурор Н.Анхбаяр, “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд анхаарах асуудал” сэдвээр сум дундын ерөнхий шүүгч Алтан нар тус тус мэдээлэл хийжээ.
Түүнчлэн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд зөвлөгөөнд оролцогч нар хэлэлцүүлэг өрнүүлсэн ба хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг улам сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримтлан ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцож зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн нь үр дүнтэй ажил болжээ.
Тус арга хэмжээг орон нутгийн Сама, Увс телевизүүдээр мэдээлж олон нийтэд мэдээлэл хүргэсэн байна.
-
2015 оны 11 сарын 04
Энэ амралтын өдрүүдэд “ДУГУЙН МАРАФОН-2015” болно
-
2015 оны 11 сарын 04
Шатахууны үнэ нэмэгдэж ”гэнэтийн бэлэг’ барих нь
Ирэх Пүрэв гаригт болох УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх бөгөөд энэ хуралдаанаар гишүүд бензин шатахууны үнийг 100 хувь нэмэх нь тодорхой боллоо гэсэн яриа энэ өдрүүдэд Төрийн ордноор түгэж эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Төсвийн алдагддыг яаралтай нөхөх арга хэмжээ ав” гэсэн даалгаврын дагуу Сангийн сайд Б. Болор өнгөрөгч аравдугаар сард уг төсвийн тодотголыг боловсруулан Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд уг тогтоолын төсөлд дурьдсанаар “Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн дэлхийн зах зээд дэх газрын тосны үнэ тогтмол буурч, үүнийг дагаад ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурч байгаа нь аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг огцом өсгөж байгаа тул УИХ-аас баталсан татварын дээд хувь хэмжээг нэмэгдүулэх таатай нөхдөл бүрдээд байна” гэжээ. Сангийн яамныхны төлөвлөснөөр 2015 оны үлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг, 2016 онд 60 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрнө гэж үзэж байгаа юм. Өөрсдийнх нь булзааруулж байгаагаар “Энэ бол бөөний үнэнд тавьж байгаа татвар” гэсэн хэдий ч нефть импортлогчид харин эсрэгээрээ уг шийдвэр хэрэгжиж эхэлвэл бензиний үнээ нэмэхээс өөр аргагуй гэсэн яриа яаман дээр болсныг тэд ихэд нууцалж байгаа аж. Бензиний үнэ ийнхүү 100 хувиар нэмэгдэх нь өргөн хэрэглээний барааны үнэ өсөх шалтгаан болж, тэртэй тэргүй хүнд байгаа ард түмний аж амьдралд бас нэгэн хүнд ачаа буюу “гэнэтийн бэлэг” болж очих нь ээ.
-
2015 оны 11 сарын 04
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТЭМЭЭНИЙ ГЭГДЭХ ӨВЧНӨӨР 2 ҮХЭР ҮХЖЭЭ. Тус аймгийн Ханбогд сумын Номгон багт тэмээ өвчилж өнөөдрийн байдлаар 12 үхэж, 10 тэмээ өвчилсөн байна. Тэгвэл нэмж тус айлын 2 үхэр тэмээтэй адил шинж тэмдэгээр үхжээ. Мөн 5 үхэр өвчлөөд байна.
-
2015 оны 11 сарын 04
Өндөр цалинтай ажилд орох гэсэн хүсэл сонирхолдоо хэт автагдан гарч болох эрсдэлийг тооцоололгүй бусдад их хэмжээний мөнгөө өгч залилуулах явдал иргэдийн дунд ихээхэн гарч байгаа учраас энэ мэт зүйлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг аймгийн прокурорын газраас сануулж байна.
2015 он гарснаас хойш Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэх нэрийдлээр бусдаас бэлэн мөнгө авч залилсан гэмт хэрэг 3 бүртгэгджээ.
Энэ хэргийн улмаас 10 гаруй хүн хохироод байгаа бөгөөд хохирлын хэмжээ 2-60 орчим сая төгрөг юм байна.Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэггүй гэхээсээ илүүтэй амар аргаар ажилд орох гэсэн байдлаас үүдэн хохирч байгаа гэдгийг хэлж байна. Түүнчлэн бэлэн мөнгөө хурдан хугацаанд өсгөх зорилгоор бусдад мөнгө зээлүүлдэг. Ингэхдээ иргэд хууль зүйн үндэслэл бүхий албан ёсны гэрээ хийдэггүйн улмаас мөн хохирох явдал гарч байна.
Өмнөх онд мөн шийдвэрлэгдэхгүй удааширсан Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргүүд шүүхийн байгууллагад байсаар байна. Иймээс иргэд их хэмжээний бэлэн мөнгөө өсгөх,бусдад зээлдүүлэх захиран зарцуулахдаа болгоомжтой хандахын дээр ямар нэгэн шалгуургүйгээр мөнгө төлж үйлдвэрт ажилд орж болно гэдэг нь буруу төөрөгдөл төдийгүй хууль бус гэдгийг анхаарах хэрэгтэйг сэрэмжлүүллээ.
-
2015 оны 11 сарын 04
2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 338 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-10, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 11 сарын 04
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлаасаа халагдсан Б.Саранчимэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурал маргааш 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.
Түүний хувьд өнгөрсөн 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын даргаар ажилласан юм. Мөн НИТХ дахь МАН-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Ажлаас нь халах тушаалыг гаргах үед тэрбээр амралттай гадаадад явж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсантай нь холбогдуулж ажлаас нь халсан гэх.
-
2015 оны 11 сарын 03
Маргааш /2015.11.04/ 11 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг Эко танхимын нээлт болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал хийх юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээрээ хийнэ.
-
2015 оны 11 сарын 03
Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулав
-
2015 оны 11 сарын 03
1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож байна
-
2015 оны 11 сарын 03
Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргаар томилохоор ярилцжээ
-
2015 оны 11 сарын 03
АН-ынхан Их тэнгэрт, эвслийнхэн “Өргөө”-д хуралджээ