Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2802 2803 2804 2805 2806 2807 2808
  • Өнөөдрөөс эхлэн Гэндэнгийн гудамжийг түр хугацаагаар хаалаа
    2015 оны 9 сарын 15
    Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурал энэ сарын 15-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Гэндэнгийн гудамж буюу “Shangri-La” зочид буудлын орчим, Гэрлэх ёслолын ордны зүүн талын гэрлэн дохиотой уулзвараас баруун тийш Хүүхдийн ордны баруун уулзвар хүртэлх замыг бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.
  • Хубилай сэцэн их хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний нээлт боллоо
    2015 оны 9 сарын 15
    Хубилай сэцэн хааны түмэн өлзий гийсний 800 жилийн арга хэмжээний нээлт өнөөдөр Чингисийн талбайд болж, монголчууд түүхэн их хаандаа хүндэтгэл үзүүллээ.
  • Дорноговь аймагт гурвалжин будааны туршилт боллоо
    2015 оны 9 сарын 15
    Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужийн тариалангийн газартай хамтарч говийн нөхцөлд гурвалжин будаа ургуулах туршилтын ажлыг 2013 оноос эхэлсэн юм.

    Энэ онд туршилтын ажлыг дахин хийхээр Япон улсын мэргэжилтэн Коикэ ирж газар дээр нь заавар зөвлөгөө өгч туршилтын тариалалтыг 0.6 га талбайд хийсэн нь амжилттай ургаж ургац хураалт хийхэд бэлэн болоод байна.
  • Өнөөдөр орон сууцны халаалт өгч дуусна
    2015 оны 9 сарын 15
    Хуваарийн дагуу өнөөдөр орон сууцны халаалт өгч дуусна
  • Нийтийн эзэмшлийн сандлуудыг будлаа
    2015 оны 9 сарын 15
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Налайх хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Гэрлэх ёслолын ордон, Монголын хүүхдийн ордон хамтран Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их монгол, Олимп, Гандийн гудамж, Цагдаагийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу цэвэрлэгээ, тохижилтын ажил хийж эхлээд байна. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 34, Сөүлийн гудамжинд 20, Чингэлтэйн өргөн чөлөөнд 14, нийт 68 нийтийн эзэмшлийн сандлыг будаж, түүвэр цэвэрлэгээг хийв. Цэвэрлэгээнд 260 гаруй шар хантаазтан ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс газар дээр нь очиж, ажлыг нь шалган үүрэг даалгавар өгч байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Авто цогцолборын инженерийн зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа
    2015 оны 9 сарын 15
    Авто худалдааны цогцолборын зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа
  • Өвөлжилтийн бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо
    2015 оны 9 сарын 15
    Нийслэлийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
  • Завьт эргүүлийнхэн 12 хүний амь аварчээ
    2015 оны 9 сарын 15
    Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн завьт эргүүлийнхэн усны ослын 32 дуудлага хүлээн авснаас 4 дуудлагад замаасаа буцаж 28 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулж 12 хүний амь насыг аварчээ. Энэ зуны байдлаар усанд 15 хүний осолдож амь насаа алдсанаас 3 нь хүүхэд байжээ.
  • Цахим газар өмчлөлд сонгогдсон иргэдийн өргөдлийг энэ сарын 23 хүртэл хүлээн авна
    2015 оны 9 сарын 15
    Д/д Байршил Байршил Нэршил Зураг хийлгэх компаниуд
  • “Мон Инж Бар” ХХК-иас болж 50 ортой эмнэлгийн барилга гацжээ
    2015 оны 9 сарын 15
    50 ортой төрөхийн эмнэлгийн барилга царцаагдсан байдалтай байна
  • ИНЕГ-ын даргаар Н.Нямдавааг томилов
    2015 оны 9 сарын 15
    ИНЕГ-ын даргаар Н.Нямдавааг томилов
  • Сурвалжлага: Д.Данзанравжаагийн төрсөн нутаг Дорноговьчууд ийн өгүүлж байна
    2015 оны 9 сарын 15
    Д.Данзанравжаагийн төрсөн нутаг Дорноговьчууд ийн өгүүлж байна
    Дорноговь аймаг боловсролын салбартаа илүү их хөрөнгө оруулалт хийдэг
    “I Love Mongolia түншлэл 2015” төслийн багийнхан ноён хутагт Д.Данзанравжаагийн төрсөн нутаг болох Дорноговь аймагт ажиллалаа. Тус аймгийн боловсролын салбар, эрүүл мэндийн байгууллага, барилга байгууламжийн бүтээн байгуулалттай танилцаж тулгамдаж буй асуудал болон ололт амжилтынх нь талаар төслийн багийн сэтгүүлчид уулзаж, сонирхон ярилцав. Дорноговь аймгийн хувьд боловсролын тал дээр ихээхэн анхаарал хандуулж сурагч хүүхдүүдийн боловсрол нийгмийн хөгжилд ихээхэн анхаарч буй аймгийн нэг юм. Энэ талаар Дорноговь аймгийн Боловсрол соёлын газрын дарга Монгол Улсын гавьяат багш Ч.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.
    Танай аймгийг боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг аймаг гэж сонслоо. Энэ талаараа яривал?
    -Дорноговь аймгийн хэмжээнд 2009-2015 оны хооронд нийт 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хугацаанд нийт 15 цэцэрлэг, 3 сургууль, 9 дотуур байр барьж ашиглалтанд оруулсан.Мөн энэ оны аравдугаар сард 4 цэцэрлэг ашиглалтанд оруулах ажил явагдаж байгаа юм. Цэцэрлэгийн хувьд төрийн өмчийн 29 хувийн дөрвөн цэцэрлэг, төмөр замын зургаан цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 39 цэцэрлэгт 5019 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Аймгийн цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн нийт 90 гаруй хувь нь элсэн суралцаж байгаа болохоор хангалттай тоо гэж үзэж болно.
    Дорноговь аймгийн хувьд нийт хичнээн сургуульхүүхэд хүлээж авч байгаа вэ?
    -Манай аймгийн хувьд энэ хичээлийн жилд нийт ерөнхий боловсролын 22 сургууль хичээллэж 987 багш ажилчид, 11600 хүүхэд суралцаж байна. Түүнээс гадна суралцагч хүүхдүүдийнхээ сурах орчныг сайн бүрдүүлсэн гэж хэлж чадна.
    Бүтээн байгуулалт хийснээс гадна хүүхдүүдийн оюунд ямар хөрөнгө оруулалт хийсэн бэ?
    -Боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд бага ангийн боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөр бусад аймгаас ялгаатай, ялангуяа Монгол хэлийн хичээлийг түлхүү үзээд нэмэлт агуулгаар ардын ёс заншил, уламжлалтайгаа холбогдуулан хичээл зааж байна. Тухайлбал, Хөвсгөл, Сайхандулаан сум гэхэд тэмээний соёл гэдэг хичээл орж, хавар нь тайлагнадаг бол Дэлгэрэх сум адууны соёл гээд сургууль болгон өөр өөрийн арга барилаар ёс заншлыг хүүхэд чиглүүлж зааж сургаж байгаа нь ихээхэн онцлогтой. Энэ жил гэхэд суурь боловсролын Цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Цэцэрлэг дээр тоглоомоор хүүхэд хөгжүүлнэ. Тиймээс тоглоомжуулах аяныг өрнүүлж нийт 32 сая төгрөгийн тоглоом худалдан авсан. Мөн “арван төгрөг хүчтэй” гэдэг аян зохиож тэндээсээ 7 сая төгрөгийн хандивыг хөдөлмөрч ард иргэдээс цуглуулсан. Найман цэцэрлэгийн найман ангийг тоглоомжуулсан даа. Гэхдээ Хятадын янз бүрийн хуванцар тоглоом биш ардын наадгай болох шагай, зүйр цэцэн үг, оньсого тааварыг зэргийг илүү түлхүү заадаг.
    Дорноговь аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?
    -Аймгийн хувьд цэцэрлэгийн багшийг нөөцөөр хангах асуудал маш чухал байгаа юм. Ялангуяа технологи, дуу хөгжмийн багш асуудал болоод боловсон хүчин маш их дутагдаж байгаа юм. Дорноговь аймгийн хувьд бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аймгийн нэг бөгөөд тус аймгийн хувьд багш нараа чадваржуулах, хөгжүүлэх, тал дээр голлон анхаарч байгаа юм. Ялангуяа цэцэрлэгийн багш нарыг илүү чадавхжуулах тал дээр анхаарч байна. Тиймээс аймаг тусгай бодлого баръя гэсэн бодолтой байгаа. Дашрамд дурьдахад Дорноговь аймгийн хувьд Япон улстай сурагч солилцоо хийж, 178 хүүхэд, 12 багшийг япон улсад солилцоогоор 3 жилийн хугацаатайгаар явуулсан юмаа.
    “Эвийн гэрээ” компани нутагтаа их зүйлийг хийжээ
    Дорноговь аймагтаа их зүйл хийж бүтээсэн хувийн компаниуд олонтой ажээ. Тэдний дундаас манай багийнхан хэд хэдэн компанийг онцолж “онилсон” юм. Ингээд барилга угсралтын компани болох “Эвийн гэрээ” компанийн үйл ажиллагаатай танилцаж, араас нь зам арчилгааны “Дорноговь АЗЗА” компанийн ажилтай танилцав. Тус компанийн хувьд 1997 онд байгуулагдсан бөгөөд тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж өнгөрсөн 2014 онд гэхэд Бетон зуурмагийн үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Уг үйлдвэрийг барихад ЖДҮ-ээс 100 сая төгрөгийн зээл авч барьсан ч өнөөдөр үр шим өгөөжөө сайн өгч олон талын ашигтай гэдгээ харуулж байна хэмээн компанийн захирал Б.Энхтайван хэлэв. Түүний хувьд барилгын салбарт 43 дэхь жилдээ ажиллаж байгаа бөгөөд барилгын инженер мэргэжилтэй нэгэн бөгөөд өнөө жил буюу гэхэд Барилгачдын баяраар барилгын салбарын шилдэг аж ахуйгаар шалгарсан гавьяатай гэнэ. Барилга угсралт, засал чимэглэл хийдэг байсан дээрх компани өргөжин тэлж өнөөдөр гэхэд өөрийн гэсэн томоохон орон сууц барьж ашиглалтад оруулжээ. Тодруулбал, “Нарлаг шанд” нэртэй хотхонд 300 гаруй айл төвхнөжээ. Уг компани нь орон нутагтаа 18 гаруй жил ажиллахдаа барилга болоод барилгын метарилын чанарт сайтар анхаарахаас гадна 2001 оноос хойш эхлэн орон сууц барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд гэхэд 26 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Бусад барилгын компаниудаас ялгарах гол онцлог нь өөрсдөө барилгын материалаа үйлдвэрлэхээс гадна 2013 онд гэхэд хайрга бутаргалтын үйлдвэрийг ашиглалтад оруулж чадсан. Мөн хуванцар цонхны үйлдвэрээ ашиглалтад оруулсан зэргээс харвал нутагтаа их зүйлийг хийж бүтээж байгаа компани ажээ. Барилгын аюулгүй байдалдаа хэрхэн анхаарч ажилладаг талаар тус компанийн захирал Б.Энхтайван “Хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан бий. Хууль дүрмийн хүрээнд бүх ажиллагаагаа чиглүүлдэг болохоор ямар нэгэн асуудал гардаггүй гэхэд болно” гэв.
    Замын чанарын асуудалд “но” гаргах эрхгүй
    Дорноговь аймагт зам арчилгааны хоёрхон компани үйл ажиллагаа явуулдаг хоёр компани байдаг ажээ. Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Тэгвэл замаа засч, аймгаа хөгжүүлж байгаа нэгэн компаний үйл ажиллагааг сонирхов.Тухайлбал, “Дорноговь АЗЗА” хэмээх төрийн өмчит компан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал А.Баттогтохтой бидэнд ид өрнүүлж байгаа бүтээн байгуулалтаа танилцуулав.
    Тус компанийн үндсэн үйл ажиллагаа бол улсын чанартай замаа байнгын ашиглалтад байлгахын тулд тээврийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Үүнээс гадна аймгийн хэмжээнд байгаа замын засвар болон замын барилга угсралтын ажлын тендэрт оролцож ажилладаг юм. Тус компани нь гурван багаас бүрдэх бөгөөд үйлдвэрлэлийн баг яг замынхаа ажлыг гардан хийж бүтээн байгуулан гүйцэтгэдэг. 2003 оноос ерөнхийдөө аймгийнхаа бүх тендэрт оролцож бүтээн байгуулалтыг сайн хийсэн. Улсын чанартай замынхаа ажлыг цаг тухайд нь чанартай сайн хийсэн. Мөн Зүүнбаянтай барагшингаар 22км зам барьж байна. Урд өмнө хийж байгаагүй ийм бүтээн байгуулалтыг 2013 оноос хойш тасралтгүй хийж байна. Ажилчдын нөөцийн хувьд оргил ачаалалтай үед 70 гаруй ажилладаг бөгөөд цалингийн хувьд нэг сая төгрөгөөс дээш авдаг юм байна. Тендэрт оролцоод авсан ажлынхаа шаардлагаар тусгай ажилтан авч ажиллуулдаг. Компанийн санхүүжилтийн тухайд өөрсдөөсөө гаргадаг давуу талтай гэнэ. Энэ жил гэхэд манай аймгийн бүх тендэрийг Нийслэлээс компаниуд ирж гүйцэтгэдэг байсан бол манайх тендэртээ оролцож авч чаддаг болсон. Дотоодын нөөц бололцоог ашиглаад бетон цех, замын хашлагаа хийж чадна. Блокоо бид худалдаж авахгүй өөрсдөө хийдэг. Өөрийнхөө ажилчдадаа мөнгөө өгч, чадварлагжуулж дадлагажуулж явахыг зорьдог. Тиймээс Дорноговь аймгийнхаа зам засварын хувьд манайх ямар нэгэн “но” гаргах эрхгүй. Хэрвээ замд ямар нэгэн эвдрэл сүйрэл гарвал шууд засч янзална. Өвлийн цагт цоорхойг шороогоор бөглөж, зун нь стандартын дагуу янзалдаг юм. Тэдний ашиглалт оруулсан замуудын хувьд насжилт багатай болохоор чанар сайтай замууд байдаг.
  • Хуурамч дипломоор төрийн албанд ”шургалсан” Г.Батцэцэгийг ажлаас нь чөлөөлжээ
    2015 оны 9 сарын 15
    Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгийг ажлаас нь чөлөөлжээ.
  • Өнөөдрөөс айл өрхүүдийн дулааныг өгнө
    2015 оны 9 сарын 15
    Энэ сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс айл өрхүүдийн дулааныг өгөхөөр болжээ. Харин ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг өгнө.
  • Шонхор шувууг хууль бусаар барьсан этгээдийг саатуулжээ
    2015 оны 9 сарын 14
    Увс, Завхан аймгийн нутгаас 16 шонхор шувууг хууль бусаар барьсан иргэдийг саатуулан шалгаж байна.
  • Гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах төслийн нээлт боллоо
    2015 оны 9 сарын 14
    Гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах төслийн нээлт боллоо
  • МҮЭХ-ныхон Засгийн газарт шаардлага хүргүүлэв
    2015 оны 9 сарын 14
    Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна гэж үзэж МҮЭХ-ныхон өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийлээ.
  • Хүйтэн мэсээр сүрдүүлж, дээрэмджээ
    2015 оны 9 сарын 14
    Гэртээ харьж явсан хүүхдүүдийг хутга гарган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
  • МОХ хотын даргыг шүүхэд өгчээ
    2015 оны 9 сарын 14
    Монголын Оюутны Холбооноос нийслэлийн Засаг даргыг хууль тогтоомж зөрчсөн, алдаатай шийдвэрүүд гаргасан гэж үзэж байгаа учраас хотын дарга Э.Бат-Үүл болон зарим албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд өгчээ.
  • ЦЕГ-ын харьяа Ли­цензийн төв уртасгасан цагаар ажиллаж байна
    2015 оны 9 сарын 14
    Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болсон.
2802 2803 2804 2805 2806 2807 2808
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    10 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    12 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    17 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    42 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    1 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    1 цаг 35 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    2 цаг 14 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    2 цаг 18 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    2 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2 цаг 50 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    3 цаг 7 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    3 цаг 18 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    3 цаг 30 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    4 цаг 23 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    4 цаг 34 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    5 цаг 14 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    5 цаг 15 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 22 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    5 цаг 28 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    5 цаг 41 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК