Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2803 2804 2805 2806 2807 2808 2809
  • Э.Оюунболд түрүүллээ
    2015 оны 9 сарын 14
    Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо
  • “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталлаа
    2015 оны 9 сарын 14
    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах
  • Э.Бат-Үүл: Дарга нарт сахилгын шийтгэл ногдуулж, шар карт өглөө
    2015 оны 9 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/125, 126, 128 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарт албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэлээ. Мөн “Хариуцлага тооцох тухай” Б/129 дугаар захирамж гаргаж Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан Багануур дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, нийслэлийн Авто замын газрын ахлах нягтлан бодогч Ж.Сүрэнжав, Халамж үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогч Б.Гэрэлтуяа, Эрүүл мэндийн газрын ахлах нягтлан бодогч Э.Нардандал нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авч, хариуг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны дотор мэдэгдэхийг Багануур дүүргийн Засаг дарга /Б.Бямбадорж/, Авто замын газар / Д.Нанзаддорж/, Халамж үйлчилгээний газар /Ч.Очирхүү/, Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-т үүрэг болголоо. Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг анхааруулж, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шар карт өгөхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр нийслэлийн хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2015 оны 9 сарын 14
    цахилгаан
  • 140 гаруй эмнэлэгт шээсний анализатор суурилуулна
    2015 оны 9 сарын 13
    Нийслэлийн Эрүүл мэндийн газар анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шээс, цусны шинжилгээ хийдэг болгохоор ажиллаж байгаа. Нэн тэргүүнд тэд өрхийн эмч, сувилагч нарыг сургаж дуусчээ.
  • ”Парламент 25” шатрын тэмцээн боллоо
    2015 оны 9 сарын 13
    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдах ”Парламент 25” шатрын тэмцээн өнөөдөр /2015.09.12/ Төрийн ордонд боллоо.
  • Өнөөдөр, маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
    2015 оны 9 сарын 13
    Өнөөдөр, маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • MINI Cooper-ийн парад боллоо
    2015 оны 9 сарын 13
    Улаанбаатар дахь Английн Элчин Сайдын Яамнаас MINI автомашины парад зохион байгууллаа.
  • Э.Бат-Үүл Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа
    2015 оны 9 сарын 12
    Э.Бат-Үүл Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа
  • Цэцэрлэгт тогооч, эмч, дуучин хүмүүжиж байна гэвэл та итгэх үү?
    2015 оны 9 сарын 12
    Бид Монголдоо хайртай төслийн багийнхан Дорнод аймагт ажиллаа. Дорнод аймгийн 6 цэцэрлэгийн үйл ажиллагаатай төслийн багийн 30 гаруй сэтгүүлчдийн баг танилцлаа.
    Дорнод аймгийн чойбалсан хотод нийтдээ 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус бүрт нь зочлох боломжгүй бид тус аймгийн улсын тэргүүний 6-р цэцэрлэгийг зорьж, хүүхдүүд хэрхэн хүмүүжиж байгааг бодит байдал дээрээс нь сурвалжилсан юм.
    Дорнод аймгийн улсын тэргүүний 6-р цэцэрлэг энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь олон давуу байдлыг бий болгосон гэж сургуулийн багш нар онцолсон юм.
    Ингэхдээ эцэг эхчүүдтэйгээ хамтран анги танхимдаа эко,амьд орчинг бий болгож тохижуулжээ. Ямар ч хүүхдийн анхаарлыг татаж чадахуйц анги танхим бүрдсэнийг бидний хэсэг нөхөд дуу нэгтэй хэлж чадах байна. Юутай ч анги болгон өөр өөрийн онцлогтой, хүүхэд бүрийн сонирхолыг татахуйц орчин нөхцөлтэй байгаа нь бяцхан үрсэд, цаашлаад эцэг эхэд нь ч таатай уур амьсгалыг авчрах нь дамжиггүй.
    Мөн тус цэцэрлэгийн удирдлагууд хүүхдүүдийг бага, томоор нь ялгаж, зааглан хүмүүжүүлэхээс илүүтэй ах нь дүүгээ өхөөрдөж, хайрлаж, дүү нь ахаасаа бас эгчээсээ суралцаж хүмүүжих ёстой гэж үздэг аж.
    Тиймээс ч 2 настай бяцхан хүүхдүүд 4 настай эгч, ах нартайгаа нэг өрөөнд тоглож наадан, суралцаж байгаа нь бидэнд их онцлог санагдаж байв.
    Тэд өнөөдөр өнгө ялгаж, хоол хийх арга барилаас суралцаж, бүр хутга сэрээтэй хэрхэн харьцах, зүү тариур ямар учиртайг хүртэл ялгаж таниж сууна гэвэл та итгэх үү.
    Үнэхээр цэцэрлэгийн хүүхэд энэ бүхнийг суралцаж байна гэхэд итгэмээргүй ч энэхүү цэцэрлэгт тогооч нар бас эмч, урлагийнхан гээд бүгд хүмүүжиж байв. Тэд багшаараа бууз, хуушуур чимхэх, гурил илдэх, халбага сэрээтэйгээ хэрхэн харьцахыг заалгаж байна. Үүгээр зогсохгүй ургамал гэдэг амьд амьтан, тэднийг хайрлаж, арчлах ёстой гэдгийг багаасаа мэдэрч, цэцэрлэгийн ногоон байгууламжид багшийн хамтаар мод хүртэл тарьж, арчилж байгаа нь бусад цэцэрлэгүүдэд тэр бүр хэвшээгүй сургалтын систем гэлтэй.
    Содон, сонирхолтой энэхүү туршлагаас бусад цэцэрлэгүүд ч үлгэр дуурайлал авахад илүүдэхгүй биз ээ.
    Энэ жил аймгийн хэмжээнд нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин 6-р цэцэрлэгийн тухайд нийт 100 хүүхдийн хүчин чадалтай ч энэ жил 60 хүүхэд шинээр бүртгэж авчээ. Хэдий аймгийн хэмжээнд 24 цэцэрлэг байгаа ч, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг онцолсон юм.

    Цэцэрлэгийн хүнсний ногооны 20-30 хувийг өөрсдийн талбайгаас хангаж, жимсээр төрөл бүрийн жүүс бэлтгэн хүүхдийн эрүүл мэндэд анхаардаг байна.


  • Дорнод: ”Хуучин хувцсаа” шинэчилсэн Хан-Уул цогцолбор орон нутагтаа жишигт тооцогдоно
    2015 оны 9 сарын 12
    “I Love Mongolia” төслийн багийнхан Хэнтий аймгаас Дорнод аймагт хүрэлцэн ирээд байна. Төслийн багийнхан тухайн орон нутгийнхаа өв соёл, түүх ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхийн сацуу бүтээн байгуулалт, ард иргэдийн амьдралыг сурталчлан таниулж байгаагаараа онцог юм.
    Энэ удаад Дорнод аймгийн сургууль, цэцэрлэгээс эхлээд урлагийн театр, музей, цэцэрлэгт хүрээлэн, тамгын газар зэрэгтэй танилцлаа.
    Ингээд манай сурвалжлах баг Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Улсын тэргүүний, Үндэсний лаборатоти Хан Уул цогцолборыг зорьж, дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм. Орон нутагтаа төдийгүй, нийслэлд ч жишиг болохуйц энэхүү улсын сургууль нь 1998 онд анх байгуулагдаж байжээ.
    Сургуулийн удирдлагуудын хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажилд шамдан ажилдагаа онцолж байв. Ингээд инээд хөөр цалигласан эрдмийн өргөөгөөс хийсэн эхний сурвалжлагынхаа тэргүүнд сургуулийн захирал Г.Бүдтуяатай ярилцсанаа хүргье.
    -Маш сайхан эрмийн их өргөө баригджээ. Сургалтандаа ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна?
    -Өнгөрсөн хичээлийн жилд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хичээлийн шинэ барилга ашиглалтанд орсон. Барилгын ажил маань дулааны шугамаа шийдвэрлэж чадаагүй хугацаа алдахад хүрээд байсан. Гэвч БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр өөрийнхөө багцаас 250 сая төгрөг, мөн аймгийн засаг дарга асан н.Ганбат гуай 250 сая төгрөг шийдвэрлэснээр гэр хорооллын хөдөөгийн хүүхдүүд орчин үеийн тохилог барилгад нэг ээлжгүйгээр хичээллэх бүрэн боломж нээгдсэн түүхтэй.
    Хүүхдүүд шинэчлэсэн сургалтын хөтөлбөр, бага, дунд хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлж, аймаг улсдаа тодорхой хэмжээгээр ахиц амжилтыг авчирж байна. Сургуульд маань орон нутгийн төдийгүй, нийслэл, гадны зочид төлөөлөгчид хүртэл сонирхон ирдэг болсон.
    Орчин үед тохирсон хими, физик мэдээлэл зүйн бүхий л каминаттай.
    -Танай сургууль урлагийн талын авьяасыг түлхүү суулгахыг зорьдог юм шиг санагдлаа?
    -Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж сургуулиараа бишгүүр хөгжмийг хөгжүүлж өнгөрсөн хавар Улаанбаатар хотод очиж илтгэлээ тавьлаа. Бүх хүүхэд нотоор хөгжим сурдаг. Хийл болоод бүжгийн дугуйлангуудад бүх хүүхэд хамрагдаж байна. Өнгөрсөн жил олон ястны бүжгийг анги бүлгээрээ сонирхон сурч тайлангаа тавьлаа. Хүүхэд нэг бүрт урлагийн боловсролыг яаж олгохов гэдэг л стандарт явагдаж байна. Манайх өөрсдөө энэ үйл ажиллагаагаа арай өөр аргазүйгээр явуулж байгаа.
    Манай сурагчдын хувьд өнгөрсөн жилүүдэд нэлээдгүй амжилтууд гаргасан. Аймгийнхаа олимпадад түрүүлсэн. Бүх талаараа ахицтай байгаа.
    -Багш нарыг хөгжүүлэх хийгээд хүүхэд бүрт хүрч ажиллах дээр хэр ахицтай явж байна?
    -Багш нараа яаж хөгжүүлэх зэрэг сургалтуудыг бүхий л аймаг орон нутгуудаар явж хийсэн. Энэ үеэр тэтгэвэртээ гарах гэж байсан ахмадууд “Та нар сургуулиа сахь гэдэг байсан бол би 30 гаруй жил сургуульд ажиллаж байхдаа түмний хүүхдийг болоод өөрийгөө зовоож яаж хичээллэдэг байснаа одоо ухаарч байна. Ийм амархан аргазүйгээр хүүхдүүд өөрөө мэдрээд сургаж байгаа гэдэг хамгийн чухал юм байна” хэмээн ярьж байсан.
    Сургалтын явцад, гурван жил дугаргаж чадаагүй хүүхдийг та дугаргалаа гээд манай багшид талархал илэрхийлж байгаа багш нарыг хараад бид сургуулиараа, багш нараараа бахархаж байсан. Тэгэхээр энэхүү аргазүйн шинэчлэл хүүхэд бүрт хүрч чадаж байна.
    Ер нь манай БСШУЯ-наас барьж байгаа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг бодит амьдрал дээр нь барьж чадвал яг үр дүнгээ өгч байгаа.
    Ямар аргазүй нь боломжтой байна гэдгийг судалж үзсэний үндсэн дээр бүх нийтэд түгээн дэлгэрүүлж буйгаараа онцлог байна.
    -Ерөнхийдөө лаборатори сургууль гэдгийг аймаг, нийслэл бүрт хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болох уу?
    -Улаанбаатарт 20 гаруй лаборатори сургууль бий. Аймаг аймаг дээр нэг, нэг сургууль байна гэж тусгасан. Ер нь бид гадны сургалтын хөтөлбөрийн дагуу буюу хуулбарлаж байна гэж ярьдаг. Гэтэл өөрийнхөө бага боловсролын үндсэн хөтөлбөрийг тусгавал ямар хэрэгтэй вэ гэдгийг харлаа.
    Тэгэхээр лаборатори сургууль нь өөрөө базз нь болж өгч байна.
    -Танай сургууль хажуудаа дотуур байртай юм байна. Бүх сумдаас хүүхэд ирж сурах боломжтой юу?
    -Дотуур байрныхаа хүрэлцээг хараад зургаан сумдаас одоогоор хүүхэд элсүүлээд байгаа. Суурь боловсролтой болсон сургуулиудын хүүхдүүд ирж сурч байна.

    Энэхүү сургууль өнгөрсөн жил “хуучин хувцсаа” тайлсан нь энэ. Тэд шинэ хичээлийн байрандаа ороод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч сургалтын хөтөлбөр, онол практик, хүүхдүүдийн суралцах эрмэлзэлд аль хэдийнэ ахиц гарчээ.
    Сургуулийн хөгжмийн дугуйлангийн бишгүүр хөгжмийн хамт олон аяз өргөж, ахлах ангийн сурагчид лабораториудынхаа үйл ажиллагааг танилцуулав.
    10Б ангийн сурагч М.Учрал “Физикийн комбинатын гол зорилго хүүхэд өөрөө өөрөө хөгжих. Манай физикийн танхим шинэчилсэн хөтөлбөрийн дагуу явдаг учир компьютер ашиглагдаж хичээллэгддэг. Харин химийн танхимд анхлан суралцагчдад зориулсан үе болоод бүлгийн дугаарыг цээжлэх, цаашлаад гүнзгийрүүлэн сурч буй оюутнуудад хэрэгтэй танхим байгаа. Багш нар маань өөрсдөдөө сэтгэл гаргаж үелэх системийг хүртэл хийж өгсөн байдаг. Мөн тухайн бүлэг сэдвийнхээ хүрээнд сурагчид бүтээл хийдэг” хэмээн танхимуудаа танилцуулав.
  • Тарваган тахлын үед хэрхэн ажиллах тухай сургуулилт хийлээ
    2015 оны 9 сарын 12
    Тарваган тахлын үед хэрхэн ажиллах тухай сургуулилт хийлээ
  • Зөвлөгөө: Үс болон хувцсанд үнэр нь шингэдэг газар хооллож болохгүй
    2015 оны 9 сарын 12
    Үс, хувцсанд үнэр шингэдэг газарт хооллож болохгүй
  • С.Цэрэнчимэд, Б.Номин нар ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
    2015 оны 9 сарын 12
    С.Цэрэнчимэд, Б.Номин нар ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
  • Өрхийн эмнэлгүүдэд ирэх даваа гаригаас шээсний анализатор суурилуулна
    2015 оны 9 сарын 12
    Өрхийн эмнэлгүүдэд ирэх даваа гаригаас шээсний анализатор суурилуулна
  • “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг маргааш тэмдэглэнэ
    2015 оны 9 сарын 12
    “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг
  • “Буянт-Ухаа 2” хорооллын захиалгыг ирэх даваа гаригаас авна
    2015 оны 9 сарын 12

    “Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг ирэх даваа гаригаас авна
  • Аки башё маргааш эхэлнэ
    2015 оны 9 сарын 12
    Аки башё ням гаригт эхэлнэ
  • Ирэх долоо хоногт Улаанбаатарт цаг агаар дулаан байна
    2015 оны 9 сарын 12
    Харин бусад нутгаар
  • Дэлхийн Монголчуудын хүсэл Чингис хотыг аялал жуулчлалын бүс болгох гэв
    2015 оны 9 сарын 12
    “I Love Mongolia” төслөөр манай сурвалжлах баг 21 аймгаас мэдээ сурвалжлагаа хүргэхээр зорьж байна. Их хааны өлгий нутаг болох Хэнтий аймгаас эхэлж байгаа уг төсөл нь орон нутгийн иргэдийнхээ өв соёл, түүх дурсгал, зорилго зорилт гээд олон зүйлийг нээж өгөхөөрөө онцлог юм.
    Ингээд бидний багийнхан өчигдөр хур бороогоор угтуулсаар Хэнтий буюу Чингис хаан хотод ирэв. Хувьтай хүн хур борооноор гэдэг шиг зургаан цаг давхисны эцэст зорьсон газартаа ийн ирэв.
    Их зорилго өвөртөлж, богц дүүрэн “олзтой” буцах чин хүсэлтэй “I Love Mongolia” төслийн багийнхан ийн ажилдаа эрч хүчтэй орлоо.
    Ингээд Чингис хотод дадал зуршил болсон гэмээр нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа. Энэ бол хотын иргэдийн идэвхийлэн хийдэг өглөөний дасгал. Тэд хотынхоо спорт цогцолборт өглөө бүр цуглан дасгал хөдөлгөөнөө хийдэг юм байна.
    Дасгал хөдөлгөөн хийхэд оршин суугчдаа уриалж, хүүхэд, хөгшин гэлтгүй идэвхтэй оролцдог нь харагдаж байв. Энэ үеэр Чингис хотын 3 дугаар багийн засаг дарга М. уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
    Чингис хот өөрийн гэсэн спортын Олимп цогцолбортой болоод хэр хугацаа өнгөрч байна. Хэчнээн төгрөгөөр бүтсэн бэ?
    Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, аймгийн нийт иргэдийн хүсэлтээр Олимп цогцолбор маань ашиглалтанд орсон. 191 сая төгрөгний төсөвтэйгээр 2013 оны арваннэгдүгээр сард ашиглалтанд орсон.
    Хүүхэд залуучууд, ахмадууд гээд бүх хүмүүс энд цагийг зөв боловсон өнгөрөөдөг болсон.
    Танай аймгийн хувьд бүх иргэдээ дэмжсэн олон арга хэмжээ зохион байгуулдагийн нэг дасгал хөдөлгөөн хийх уриалга, хөтөлбөрүүд байна. Энэ талаараа?
    Аймгийн төрийн байгууллагын ажилчин, иргэд дасгал хөдөлгөөнд их идэвхтэй оролцдог. Зүүн дөрвөн аймгийн бүсийн хөдөлмөрийн тэмцээн энд болсон. Мөн Хэнтий аймгийн ахмадын урлаг, спортын наадам болдог. Ер нь энэ бол иргэдийн ирэх дуртай хамгийн гоё газар. Өмнө нь энд хогийн цэг байсан.
    Манай нутгийн хувьд “Архигүй Хан Хэнтий” хөтөлбөр явуулж энэ нь Монгол Улсын хэмжээнд үр ашгаа өгсөн. Одоогоор 1000 гаруй иргэн архинаас гарч, үр хүүхэд хань ижилтэйгээ сайхан амьдарч байна.
    Мөн хүүхэд залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн, 1000 мод тарих хөдөлгөөн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан. Өнөө жилийн бидний тарьсан мод 90 хувьтай байгаа.
    Хэнтий аймгийн хүн амын тоо хэд вэ?. Таны хувьд хөгжил дэвшил хэр байна?
    Хэнтий аймгийн тухайд 70 гаруй мянган хүн амтай. Чингис хотын хүрээнд 21 мянган оршин суугчтай. 2013 оноос хойш хөгжил дэвшил илүү ахицтай явж байгаа.
    Манай аймаг Улаанбаатартай ойрхон учир дэд бүтэц сайтай. Амьжиргааны баталгаажих түвшин, иргэдийн орлого зэрэг эерэг сайн.
    Аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал юу байна?
    Тун гайгүй. Гэхдээ хогны асуудал бий. Манай аймгийн хогийн цэг ойрхон. Зүүн хойноосоо салхилахаар айл амьтны хашаа хороо руу хог хуримтлагддаг. Гэхдээ ирэх жилээс хогны үйлдвэр баригдахаар төлөвлөгдөж байгаа. Солонгосын хөрөнгө оруулалттай, дахин боловсруулах үйлдвэр барихаар төсөв мөнгө нь шийдэгдээд байна.
    Чингис хотын хувьд бусад аймгуудаас юугаараа онцлогтой вэ. Хөгжил дэвшлийн хувьд?
    Манай аймаг бусад сумдуудаас маш том давуу талтай. Их хааны өлгий нутаг, их хаадын хатдууд өсөж торнисон гээд л бүхий л талаараа онцлог. Хэнтий аймаг бол Монголын тулгар төр байгуулагдсан газар учир энд аялал жуулчлал бүрэн төгс хэрэгжих боломжтой. Ирэх жилээс бид Чингисийн цогцолборт хүрээлэн барина. Мөн Улаанбаатараас наашаа түүхийн хөшөө дурсгал босгоно. Чингис хотоор дамжаад хойшоогоо Дадал, Биндэр, Дэлгэрхаан зэргийг оролцуулсан маш том аялал жуулчлалын хот болгох гээд зорьж байна.

    Дэлхийд тархан суурьшсан Монголчууд маань ч аялал жуулчлалын хот болгоно гэдгийг дэмжиж байгаа.
    Гадаадын иргэд хийгээд Монголчууд маань Чингис хотод төрж, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг Чингис хотоор авах сонирхол их байгаа.
    Бид энэ нэрийг архин дээр хэрэглэдэг байсан бол одоо өлгий хотоо нэрлэсэн. Энэ бол бидний бахархал.
2803 2804 2805 2806 2807 2808 2809
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    9 цаг 25 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    9 цаг 32 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    19 цаг 18 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    19 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    19 цаг 41 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    20 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    20 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    20 цаг 3 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    20 цаг 3 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК