-
2015 оны 8 сарын 25
08.30 цагт ЭМСЯ Б зааланд “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт сургалтыг нийслэлийн өрхийн болон хороодын нийгмийн ажилтан болон өрхийн эмнэлгийн 100 гаруй эмч нарын дунд НЭМХ-ээс зохион явуулна.
-
2015 оны 8 сарын 25
Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өнөөдрөөс онлайнаар бүртгэж эхэлсэн билээ.
-
2015 оны 8 сарын 24
”Сайн ах”-ын үлгэрийг эхлүүлсэн Г.Сарангэрэл дахин дуулиан дэгдээж, ”Од” болохоор шийджээ.
-
2015 оны 8 сарын 24
Чингэлтэй дүүргийн VIII хороо, Гэсэр сүмийн уулзвар орчимд 29-53 улсын дугаартай гал командын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж онхолджээ.
-
2015 оны 8 сарын 24
БГД-ийн цэцэрлэгийн насны хүүхдийн 91 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой
-
2015 оны 8 сарын 24
Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Энэхүү наадам нь Монгол туургатны их наадам нэрийн дор зохион байгуулагддагаараа онцлог.
-
2015 оны 8 сарын 24
Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна гэсэн яриа олон нийтийн дунд ихээхэн гардаг. Тэгвэл Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь5цэцэрлэг, гурван бага сургууль шинээр ашиглалтанд оруулж байгаа гэсэн сургаар тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцаж, тодорхой мэдээлэл авсанаа танд хүргэж байна.
-
2015 оны 8 сарын 24
Угсраа автобус, смарт карттай сэтгүүлчдийн аялал
-
2015 оны 8 сарын 24
Зам засвар, шугам сүлжээний шинэчлэлтэй холбоотойгоор хотын төвийн зарим зам, уулзваруудын автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан. Тэгвэл өнөөдөр/VIII.24/-өөс эхлэн Ногоон нуурын гудамжны авто зам буюу Гандийн сургуулийн баруун тал, МУБИС-ийн урд талын туслах зам болон Хуримын ордны урд талын авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг нээсэн байна.
-
2015 оны 8 сарын 24
Шүүхийн бүтэц өөрчлөгдсөн ч орон тоонд өөрчлөлт ороогүй гэв
-
2015 оны 8 сарын 24
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта хотноо 2015 оны 8 дугаар сарын 13–17-ны өдрүүд болсон Азийн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцоод ирлээ.
-
2015 оны 8 сарын 24
Монголын залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцож, сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болсон байна.
-
2015 оны 8 сарын 24
”Үндэсний нэрийн бүтээгдэхүүн-2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-нд Чингисийн талбайд нээгдэнэ.
-
2015 оны 8 сарын 24
Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өнөөдрөөс онлайнаар авч эхэлж байгаа билээ.
-
2015 оны 8 сарын 24
МОХ -оос Их, дээд сургуулиудын удирдлагууд болон Удирдах Зөвлөлд төлбөрин нэмэгдэлтэй холбоотойгоор хэд хэдэн шаардлага хүргүүлээд байна.
-
2015 оны 8 сарын 24
Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар захирамжийн дагуу 08 сарын 22-ны бямба гарагт нийслэлийн 152 хорооны нутаг дэвсгэрт Хөршийн өдөр арга хэмжээг зохион байгууллаа.
-
2015 оны 8 сарын 24
Цэргийн дүйцүүлэх албан хаагчид гүнзгийрүүлэх шатны сургалтад хамрагдана
-
2015 оны 8 сарын 24
hhhhhhhhhhhhhhhh
-
2015 оны 8 сарын 24
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цахим картын үйлчилгээг нэвтрүүлээд нэлээд хэд хонож байгаа билээ.
-
2015 оны 8 сарын 24
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/681 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдийг байгуулж улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.
№ Дүүрэг Хороо Цэцэрлэгийн хүчин чадал Цэцэрлэгийн дугаар
1 Чингэлтэй 8 120 231
2 16 150 232
3 18 150 233
4 Сүхбаатар 10 240 234
5 Багануур 1 100 235
Нийт 5 660 -
Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.