-
2015 оны 8 сарын 11
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагааг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль нь 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж,1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой.
-
2015 оны 8 сарын 11
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжирлийг бууруулах, нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг багасгах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан нар мэдээлэл өглөө.
-
2015 оны 8 сарын 11
“Оюутан цэрэг”- үүд маргааш тангараг өргөнө
-
2015 оны 8 сарын 11
цочмог цусархаг суулгалтын хам шинж
-
2015 оны 8 сарын 11
Кувейтийн хаан Монголд амарч байна
-
2015 оны 8 сарын 11
Хүний боом өвчин илэрчээ
-
2015 оны 8 сарын 11
ӨСВӨРИЙН ШАТАРЧИД 11 МЕЛАЛЬ ХҮРТЛЭЭ
Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван хотноо энэ сарын 3-нд эхэлсэн билээ, - Энэхуү тэмцээнд манай улсаас.эрэгтэй 17, эмэгтэй 13, нийт 30 тамирчин оролцож багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажилласанбайна. Азийн 15орны 282 өсвөрийн шатарчид оролцсон энэхүү тэмдээний эмэгтэй стандарт төрөлд 12 насанд С.Тамир, 10 насанд Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ. Харин 14 насанд Т.Номиндалай, 10 насанд Б.Алтантуяа, найман насанд Г.Халиунаа хүрэл медаль хуртжээ.Тэгвэлэрэгтэйстандарт төрөлд 10 насанд Г.Амартүвшин, 12 насанд Б.Батсүрэн хүрэл медаль хүртсэн байна. Харин эмэгтэй рапидын төрөлд найман насанд ДАнударь мөнгө, 10 насанд Б.Алтантуяа, 14 насанд Т.Номиндалай хүрэл дээр буужээ. Мөн Блицийн төрөлд Н.Наран-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
-
2015 оны 8 сарын 11
TESO-гийн бамбар зайрмагнаас элдэв жижиг хог гарч ирж байгаа талаар сошиал ертөнцөөр түгж байна. Ялааны хөл, модны үртэс маягийн зүйлс байгааг хэрэглэгчид онцолжээ.
-
2015 оны 8 сарын 11
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас нийслэлийн Соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд автомат тоглоомын үйлчилгээ эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан есөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож, хоёр аж ахуйн нэгж байгууллага, таван иргэнд нийт 4 сая 798 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.
-
2015 оны 8 сарын 11
Замын Үүд-Эрээний боомтод эдийн засгийн чөлөөт бүс байгуулна
-
2015 оны 8 сарын 11
Шизүока мужийн сурагчид Дорноговь аймгаар аяллаа
-
2015 оны 8 сарын 11
Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ
-
2015 оны 8 сарын 11
280 мянга орчим тонн улаан буудай хурааж авна
-
2015 оны 8 сарын 11
Хэнтий аймгийн ЗДТГ-аас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболдод зориулсан “Хүндэтгэлийн наадам”-ыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд Чингис хотноо зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 8 сарын 11
Сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байна.
-
2015 оны 8 сарын 11
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатын тэмцээний нээлтийн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр болов. Уг тэмцээнийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж, тамирчдад баяр хүргэж үг хэлэн олон улсын дохионы хэлээр мэндчилгээ дэвшүүллээ. Ази тивийн аварга шалгаруулах шатрын III дахь тэмцээнд Казахстан, Узбекстан, Энэтхэг, Монголоос 27 шатарчин ур чадвар, оюун ухаанаа сорих юм. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 14-нд тодорно.
-
2015 оны 8 сарын 11
Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тушаал гаргаж прокурорын туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Энхбат, Э.Гэрэлмаа, Д.Ууганцэцэг, Х.Оюунцэцэг, Г.Ганхөлөг, Ц.Сүхбат, Б.Батсайхан, Ц.Батзориг, Б.Мөнгөншагай, Ц.Гэрэлбаатар, Б.Ганзориг нарыг Нийслэлийн дүүргийн болон зарим аймгийн прокурорын газруудад прокурорын албан тушаалд томиллоо.
-
2015 оны 8 сарын 11
Сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд 4,2 тэрбумыг зарцуулна
-
2015 оны 8 сарын 11
Хандгайтын замыг энэ сарын 13-ны өдөр хүртэл хаана
-
2015 оны 8 сарын 11
Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан УЕПГ-аас “Прокурорын цом” шатрын тэмцээн зохион байгуулж явууллаа. Тэмцээнд УИХ, УЕПГ, Өмгөөлөх, Авилгатай тэмцэх газар, Нотариат, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагын 36 шатарчин оролцсоны 10 нь шатрын спортын мастер зэрэгтэй тамирчин байснаар тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөв.