2014 оны 4 сарын 10
Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэн ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн жил 6417 мэргэжилтэн бэлтгэгдэж тэдний 79 хувь ажлын байртай болсон байна. Энэ жилийн хувьд эхний ээлжний 5220 суралцагч танхимын сургалтаа дуусгаж, дадлагын хичээлдээ орж байгаа аж.