-
2025 оны 3 сарын 10
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
-
2025 оны 3 сарын 10
Хаврын хуурайшилтын өдрүүд эхэлж, ой, хээрийн түймрийн тохиодол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар өгсөн юм.
-
2025 оны 3 сарын 10
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
2025 оны 3 сарын 10
Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн ойн сангийн 30 га талбайд ойн хортонд нэрвэгдсэн, цаашид ургах чадваргүй болсон ойд ойн цэвэрлэгээ хийж байна.
-
2025 оны 3 сарын 10
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдөр тус төслийн барилга угсралтын ажил эхэллээ.
-
2025 оны 3 сарын 10
Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
-
2025 оны 3 сарын 10
Монголд мэргэжлийн театрын урлагийн хөгжүүлэхээр урагшилж буй "Орфей" театрын таван жилийн ой энэ онд тохиож байна.
-
2025 оны 3 сарын 10
Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс 10 дахь удаагаа зохион байгуулж Хөгжим бүжгийн наадамд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Киргиз Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Руандагийн Бүгд Найрамдах Улс, Малайз, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Фижи улс зэрэг нийт 11 улсын 100 гаруй уран бүтээлч оролцсон.
-
2025 оны 3 сарын 10
“Музейн нээлттэй өдрүүд” улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд энэ сарын 7-13-нд үргэлжилж байна.
-
2025 оны 3 сарын 10
Элсэлтийн шалгалтын бүртгэл эхлээд буй. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/66 дугаар "Элсэлтийн шалгалт зохион байгуулах" журам, Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулна.
-
2025 оны 3 сарын 10
10-ны өдөр Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
-
2025 оны 3 сарын 10
Булган аймгийн Баян-Агт сумын нутагт газар хөдөлжээ
-
2025 оны 3 сарын 10
Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан 5 хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд гарсан хээрийн гал түймэр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
-
2025 оны 3 сарын 10
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно сайн.
-
2025 оны 3 сарын 10
9:00 цагт: Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн Шангрила зочид буудлын BALLROOM танхимд болно.
-
2025 оны 3 сарын 10
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +8…+10 градус дулаан байна.
-
2025 оны 3 сарын 09
Хэнтий аймгийн Дадал, Сүхбаатар аймгийн Асгат суманд өчигдөр /2025.03.08/ гарсан хоёр хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ.
-
2025 оны 3 сарын 09
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна.
-
2025 оны 3 сарын 09
Өнөөдөр Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
-
2025 оны 3 сарын 08
Өнгөрсөн оны энэ тоон мэдээллийг 2025 оны эхний хоёр сарын байдалтай харьцуулаад үзэхэд импортоор орж ирдэг автомашины тоо огтхон ч буурсангүй буюу 2025 оны эхний хоёр сард 20 гаруй мянган автомашин импортоор орж иржээ.