-
2025 оны 3 сарын 08
Улаанбаатар хот улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг буюу эрчим хүчний системд дунджаар 1245 МВт ачааллыг “үүрэлцдэг”.
-
2025 оны 3 сарын 08
Баянзүрх дүүргийн 2 болон 29 дүгээр хороо, Сэлбэ голын орчимд халиа тошин халих эрсдэл үүссэнд ГУББГ-аас арга хэмжээ авч ажиллалаа. Сар шинийн баярын өдрүүдээр цаг агаар дулаарч, нэмэх хэм рүү орсон. Мөн зарим байгууллага, аж ахуйн нэгжээс голын ай савд шороо асгаж нарийсгах, голын голдиролыг өөрчлөх зэрэг зүй зохисгүй үйлдлүүд гаргаж, улмаар эдгээр үйлдлээс шалтгаалж халиа тошин нэмэгдэж байгаа талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
-
2025 оны 3 сарын 08
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулахаар НЗДТГ-аас өдгөө зургаа дахь жилдээ нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд-2025” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй бүсгүй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшуулсан юм.
-
2025 оны 3 сарын 08
Эрдэнэсийн сангаас Монгол уран зургийн аргаар зурсан 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил”, 2023 онд “Туулай жил”, 2024 онд “Луу жил” 1 унцын дурсгалын мөнгөн зоосыг үйлдвэрлүүлэн худалдаанд гаргаж байв.
-
2025 оны 3 сарын 08
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
-
2025 оны 3 сарын 07
Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах зорчих зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
-
2025 оны 3 сарын 07
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ
-
2025 оны 3 сарын 07
Улаанбаатар хотын энэ сарын цаг уурын төлөв байдлыг УЦУОШГ-ын цаг уурч Э.Энхсүлдээс тодрууллаа.
-
2025 оны 3 сарын 07
Жил бүр нүүдэлчдийн өв соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилготой зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
-
2025 оны 3 сарын 07
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа.
-
2025 оны 3 сарын 07
“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн УИХ-аас баталсан Боловсролын тухай хуульд нийцүүлэн элсэлтийн журамд өөрчлөлт оруулснаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-3 дамжаанд суралцаж байгаа оюутнуудыг хамруулахаар болсон юм.
-
2025 оны 3 сарын 07
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
-
2025 оны 3 сарын 07
Энэ онд инженерийн шугам сүлжээг шинээр 21 байршилд угсарч, 143 байршилд өргөтгөж шинэчилнэ Нийслэлийн хэмжээнд 2025 онд авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын чиглэлээр нийт 682 ажлыг гүйцэтгэнэ.
-
2025 оны 3 сарын 07
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2025 оны 3 сарын 07
7-8-нд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2025 оны 3 сарын 06
Энэ онд нийт 650 шүүрт худгийг засварлана
-
2025 оны 3 сарын 06
Сар шинийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-6-ныг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1979 иргэн тусламж үйлчилгээ авчээ. Нийт үйлчлүүлэгчдийн 690 /34.9 хувь/ нь 0-18 насны хүүхэд байна.
-
2025 оны 3 сарын 06
Улаан бурханы үүсгэгч нь хими физикийн бодисуудад тэсвэр муутай, тасалгааны ердийн дулаанд 34 цаг хүртэл идэвхээ хадгалдаг, 50 градусын температурт 15 минут, 60 градуст агшин зуурт, нарны гэрлийн шууд туяа, хэт ягаан туяанд амархан үхдэг. Бага хэмд хэдэн долоо хоног хүртэл идэвхээ хадгалдаг.
-
2025 оны 3 сарын 06
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх буюу хоёрдугаар сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ.
-
2025 оны 3 сарын 06
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн. Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлаад байна.