Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”НҮГ-ын нэр бүхий албан тушаалтнуудын төсөвт учруулсан хохирол тэрбум гаруй төгрөг болсон”

2017-11-28
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлдэг билээ. Энэ удаа тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар хэвлэлийн бага хуралд оролцож, мэдээлэл хийсэн. Тэд мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

 

-Төрийн байгууллагуудыг шалгасан дүнгээ хэзээ танилцуулах вэ? Засгийн газарт зөвлөмж хүргүүлнэ гэж байсан. Зөвлөмжөө хэзээ өгөх вэ? Илэрсэн зөрчлүүдийг яаж шийдвэрлэх вэ? Мэдээлээд өнгөрөх үү? Эрүү үүсгэх үү? Эрүү үүсгэхгүй бол ямар хариуцлага тооцох вэ? 

 

З.Баасанням: -Бид төрийн бүх шатны байгууллагад очиж ажилласан. Өнгөрсөн хавар яам, агентлаг болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ажилласан. Сая орон нутагт ажиллаад үндсэндээ дуусч байна. Ажилласан дүнгээ нэгтгээд бид Засгийн газарт, салбар хариуцсан сайд нарт, аймгийн Засаг дарга нарт Зөвлөмж хүргүүлнэ. Зөвлөмжөө энэ долоо хоногт хүргүүлсний дараа ямар арга хэмжээ авахаар тусгасан талаараа та бүхэнд мэдээлнэ. Яам, агентлагт ажилласан дүнг бид хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт яригдсан асуудлын мөрөөр зарим яам, агентлагийн түвшинд тодорхой ажил хийгдээд эхэлсэн. Тухайлбал, төрийн сангийн зээлээр суралцсан боловч зээлээ төлөөгүй иргэдийн нэрсийг зарлаж, зээлийг төлүүлэх арга хэмжээг авах чиглэлээр АТГ-ын өгсөн үүргийг Боловсролын зээлийн сан хэрэгжүүлж ажиллаж байна. Зөвхөн зөвлөмж өгсөн талаар биш уг зөвлөмжийн мөрөөр төрийн байгууллагууд ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж ажилласан бэ, дурдсан зөрчлийг хэрхэн арилгасан бэ, ямар хариуцлага тооцсон бэ гэдэг талаарх мэдээллийг бид та бүхэнд бас өгнө. Яг одоогоор төчнөөн эрүүгийн хэрэг үүсгэсэн, шалгасан гэдэг дүгнэлт эцэслэн гараагүй байгаа. Зарим ажлын хэсэг маань орон нутагт ажиллаж дуусаагүй. Тэд ажлаа дуусгаад нэгдсэн тайлан гарсны дараа энэ талаар бүрэн мэдээлэл өгөх боломжтой.

 

-Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж сая мэдээллээ. Энэ нь ямар хугацаанд гарсан хэмжээ вэ? 

 

Э.Идэрцог: -2017 оны эхний 11 сарын байдлаарх тоо хэмжээ.

 

-Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн, ирээгүй гэж яриа гарч байна. Б.Хурц генерал ийм бичиг ирсэн, АТГ-т шилжүүлсэн гэж байгаа, харин Ц.Нямдорж сайд ирээгүй гэж ярьсан. Энэ асуудал танай дээр байна уу? 

 

Э.Идэрцог: -Энэ удаагийн хэвлэлийн хурал дээр прокурорын байгууллагаас тодорхой хэргийн талаар мэдээлэх зөвшөөрөл өгөөгүй. Тиймээс тодорхой хэргийн талаар ярих боломжгүй. БНАСАУ-аас 300 мянган ам.доллартай холбоотой асуудал АТГ-т ирсэн. Нягтлах, нарийвчлан шалгах ажиллагаа хийгдээд явж байгаа.

 

-Энхбат гэдэг хүний ярилцлага гарсан байна лээ. АТГ-т нөлөөлөөд урьдчилсан мэдүүлгийг хянах хугацааг сунгаж байсан гэж ярьсан. Ийм боломж байдаг уу? 

 

Л.Сүх-Очир: -Энхбат гэж ямар хүн юм бол, би сайн мэдэхгүй байна. АТГ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 хоногт хянаж хариуг хүргүүлдэг. Үүнтэй холбоотой өргөдөл, гомдол шалгуулахаар ирүүлдэг болсон. Хяналт шалгалтын журмын дагуу бид шалгаад тухайн газарт хариуг нь хүргүүлдэг. Ашиг сонирхлын зөрчилтэй бол зөрчилтэй гээд, зөрчилгүй бол зөрчилгүй байна гэсэн хариуг өгдөг. Шалгах хугацаандаа үүнтэй холбоотой өргөдөл, гомдол ирүүллээ, энэ хүний асуудлыг үзэж харж байна гэдэг байдлаар эхний ээлжинд албан бичгийг тухайн газарт хүргүүлдэг. Дараа нь гаргасан шийдвэрээ хүргүүлдэг. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах хугацааг сунгана гэсэн ойлголт байхгүй.

 

-Орон нутагт Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулж байна гэж ярилаа. 3 иргэн ажиллуулж байгаа гэсэн. Яаж сонгон шалгаруулж байгаа вэ? АТГ-ын дэргэдэх Г.Баасан даргатай Олон нийтийн зөвлөлтэй ямар хамааралтай вэ? 

 

З.Баасанням: -Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт зааснаар орон нутаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор зөвлөл байгуулан ажиллана гэж байгаа. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар баталсан журам үйлчилж байгаа. Үүний дагуу аймаг бүрт авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэлсэн. Энэ нь манай дэргэд ажиллаж байгаа Г.Баасан даргатай Олон нийтийн зөвлөлтэй хамааралгүй. Олон нийтийн дэд зөвлөлийн үйл ажиллагаа Олон нийтийн зөвлөлөөс тусдаа явагдана. Дэд зөвлөлийн гишүүдээр сонгогдсон 3 иргэн АТГ-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тэд тухайн төрийн байгууллагын удирдлагаас батлан гаргасан тушаал шийдвэр нь ашиг сонирхлын зөрчилтэй юу, төсөв мөнгөний зарцуулалт нь ямар вэ, шилэн дансанд зохих мэдээллүүдийг тавьж байна уу, худалдан авах ажиллагаанд хамаарал бүхий этгээдээ оролцуулж тэдэндээ давуу байдал олгож байна уу, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлж байна уу гэх мэтээр төрийн байгууллага, төрийн албан тушаалтны үйл ажиллагааг иргэдийн хяналтад өгөх ажил юм. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа. Олон нийтийн хяналтын үйл ажиллагаа эдгээр иргэд дээр төвлөрч явагдана гэж ойлгож болно.

 

-Авто тээврийн үндэсний төвийн  дарга нар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга нарыг шалгаж байгаа. Энэ хэргийн талаар мэдээлэх боломжтой юу?

 

Э.Идэрцог: -Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Зам тээврийн яамны албан тушаалтнууд болон Авто тээврийн үндэсний төвийн бусад албан тушаалтууд оролцсон эсэх, өөр үйлдэл, холбогдол байгаа эсэхийг нарийвчлан шалгана. Цогцоор нь авч үзэх шаардлагатай. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын нэр бүхий албан тушаалтнуудын хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгө хувьдаа завшсан асуудлаар шалгагдаж байгаа. Одоогоор тэдний учруулсан хохирлын хэмжээ гэхэд тэрбум гаруй төгрөгийн асуудал болоод байна. Ер нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн дунд шатны албан тушаалтнуудыг цаашид нарийвчлан шалгана.

 

-Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга хүмүүсээс хахууль авч хүлээлгэнд оруулсан тухай мэдээлэл манай сайт дээр гарсан. АТГ-т аудио зэрэг тодорхой баримт явуулаад байхад шалгахгүй байна гэж ярьсан. Та бүхнийг орон нутагт ажиллаж байхад ийм төрлийн зөрчил хэр зэрэг илэрсэн бэ? Энэ тал дээр тодорхой ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 

 

Т.Баярхүү: -Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Серикжантай холбоотой асуудлаар манай ажлын хэсэг ажиллах явцад нэгэн иргэн уулзсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуульд заасны дагуу албан ёсоор бидэнд өргөдөл өгөөгүй. Энэ хүн өөрөө мэдээлэлд дурдагдаад байгаа мөнгө төгрөг өгсөн гэдэг асуудлын талаар мэдэхгүй гэсэн. Тухайн асуудлыг мэдэж байгаа гэх нэр бүхий хүмүүс нь бидэнд олдоогүй. Харин уулзсан хүн зарим асуудлыг тодруулаад эргэж холбогдоно гээд дахин уулзаагүй, өргөдөл гаргаж хандаагүй байна.

 

-Булган аймгийн шүүхийн ерөнхий шүүгчтэй холбоотой асуудал үүсээд байгаа. Авлига авсан талаар танайд хандсан. Энэ асуудлыг шалгаж байгаа юу? 

 

Л.Сүх-Очир: -Булган аймгийн шүүхийн байгууллагатай холбоотой асуудлыг манай ажилтан шалгаж байгаа. Ёс зүйтэй холбоотой асуудал нь Шүүхийн ерөнхий зөвлөл дээр шалгагдаж байгаа юм билээ. Манайд хандсан өргөдлийн агуулга нь ёс зүйтэй холбоотой байсан. Авлигатай холбоотой асуудал өргөдөлд байгаагүй. Тиймээс харьяаллын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл рүү шилжүүлнэ. Гомдол гаргасан иргэн хөрөнгө, орлогын мэдүүлгийн асуудлаар манайд дахин хандсан. Энэ асуудлыг нягтлан үзэж байгаа. Өргөдлийг дөнгөж хүлээн аваад байна.

 

-4 дүгээр цахилгаан станцын дарга Анхбаяр 4,0 сая ам.долларын гэрээг “Эрдэнэт” рүү шахсан. Үүнд Ц.Нямдорж нөлөөлсөн гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэргийг танайх шалгаж байгаа юу? Ц.Нямдоржийн хүү Анхбаярын “Эрдэнэт” үйлдвэрт  шахаа хийсэн гэх мэдээлэл бас бий. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хоёр ахыг шалгасан гэж байгаа. Энэ үнэн үү?

 

Э.Идэрцог: -Тодорхой хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг дахин сануулъя. Ц.Нямдорж сайдын хүүг “Эрдэнэт” үйлдвэрт бараа бүтээгдэхүүн шахсан гэдэг асуудал шалгагдаагүй. 4 дүгээр цахилгаан станцын дарга Анхбаяр нь “Эрдэнэт” үйлдвэрт бараа шахсан гэх утгатай гомдлыг хүлээн авч шалгасан. Нэр дурдагдсан Анхбаяр гэдэг нэртэй хүн гэрээ байгуулж “Эрдэнэт” үйлдвэрт бараа материал нийлүүлсэн гэх асуудал тогтоогдоогүй. Энэ асуудлыг Мөрдөн шалгах хэлтэс өргөдөл, гомдол хүлээн авч шалгаад хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хоёр ахтай холбоотой асуудлыг тус хэлтэст 2015, 2016 онд  тус тус шалгагдаж, аль алиныг нь прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн.

 

-Төмөр замын хэрэгт хэчнээн хүн шалгагдаж байгаа вэ? Интерполоор хэчнээн хүн эрэн сурвалжлагдаж байна вэ?

 

Э.Идэрцог: -Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. Өмнө нь та бүхэнд прокурорын зөвшөөрөлтэйгээр мэдээлэл өгч байсан. Одоо бол мэдээлэх боломжгүй. Тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу хамтарсан ажлын хэсгээс 2 хүнийг интерполоор зарлаж хайлгаж байсан.

 

-Авто тээврийн үндэсний төвийн дарга Батбаяр гэдэг хүн Өмнөговийн нэг хүнээс 20 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж мэдээлэгдэж байгаа. Энэ үнэн үү? 

 

Э.Идэрцог: -Энэ асуудал шалгагдаж байгаа. Шалгалтын ажил явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    42 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    1 цаг 13 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    1 цаг 39 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    1 цаг 59 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    2 цаг 15 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    2 цаг 32 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    2 цаг 36 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    2 цаг 43 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    3 цаг 7 мин
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
    3 цаг 14 мин
  • Байнгын хороод хуралдана
    3 цаг 48 мин
  • Зургаан дүүрэгт 09:00-19:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлана
    3 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР:  Монголын Оюутны спортын VII наадмын нээлт болно
    3 цаг 52 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    4 цаг 7 мин
  • The MongolZ байгууллага CS2-оос гадна MLBB болон PUBG Mobile зэрэг төрлүүдэд өргөжиж байна
    17 цаг 10 мин
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    19 цаг 53 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    20 цаг 31 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо
    20 цаг 32 мин
  • “Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
    20 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо
    20 цаг 40 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК