Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жавар үгүй цэцэгсийн урлан

Нийтлэлч: Д.Батчулуун 2022-2-16
0
ЖИРГЭХ

Идэр есийн өдрүүдэд ороогүй цас оройтож орсондоо ч тэр үү илүү хүйтэн байх шиг санагдана.Гараад алхахаар хэт хүйтэн, машин барихаар мөнөөх л түгжрээ. Улаанбаатарын өвлийг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн хоногууд ойрын хэдэн өдөр үргэлжлэх нь ээ. Жавар...Түгжрэл...Хаврын өдрүүдэд ирсэн “Улаанбаатарын өвөл”... Хачин дулаахан газар хаана байгаа бол? Оройтож ирсэн “Улаанбаатарын өвөл”-өөр хачин дулаахан тийм газрыг зорилоо. Тэр бол цэцэгсийн урлан “Сарнайх”. Биднийг “Сарнайх” урлангийн дизайнер Л.Ганцэцэг эгч угтаж авав. Хаалга нээх төдийд цэцэгсийн өнгө хараа булааж, тансаг үнэр хамар цоргино. Шилтэй, ваартай  өнгө өнгийн цэцэгс үүднээсээ угтлаа. Жаахан цаашилбал хана болон таазыг модоор чимэглэж, зөөлөн шар гэрлүүд харц булаав. Ханын тавиур дээр чихмэл бамбарууш, лаа, элдэв янзын туузуудаас авахуулаад жижигхэн болжмор хүртэл өрөөстэй. Өрөөний зохион байгуулалтыг үйлчлүүлэгчид тухтай байдлыг төрүүлэхээр хийсэн бололтой. Хананы зөөлөн өнгө, жижигхэн модон ширээ сандал зэрэг нь таатай байдлыг төрүүлж байв. Аргагүй дээ, энэ бол Үржнээгийн Сарнайгийн үүсгэн байгуулсан урлан шүү дээ. Ийнхүү орчин тойрноо таатай ажиглаж дуусаад дизайнер Л.Ганцэцэг эгчтэй "СарнайХ" цэцэгсийн урлангийн тухай яриагаа эхлүүллээ. Тэрбээр энэ урланг нээсэн цагаас нь ажиллаж байгаа ажээ.


-Сарнайх цэцэгсийн урлан байгуулагдаад 15 жил болжээ. Үүсгэн байгуулагдсан цагаас нь ажилласан хүнээс үүх түүхийг нь сонирхъё гэж бодлоо. Сарнайх цэцэгсийн урланг бидэнд танилцуулна уу?

-Тийм ээ, энэ жил урлангийн 15 жилийн ой тохиож байна.  Манай урлан анх 2007 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр буюу Валентины баяраар Дөчин мянгатад нээгдэж байсан. Би анх нээгдэхэд нь байгаагүй л дээ. Сарын дараа буюу гуравдугаар сарын 8-нд ажиллаж эхэлсэн юм. Одоогоор манай урлан хоёр салбартай ажиллаж байна.

-Та яагаад “Сарнайх”-ыг сонгож ажиллах болсон юм бэ? Таны мэргэжил цэцэгчин үү?

-Би Дүрслэх урлагийн “Анима” сургуульд дизайнер мэргэжлээр суралцаж байсан. “Анима” гэж манай захирал  Ү.Сарнай эгчийн өвөөгийн нэрэмжит сургууль. Би Я.Туяа багшийн шавь байсан юм. Мартын наймны үеэр Я.Туяа багш “Манай дүү цэцгийн дэлгүүр нээсэн юм. Чи очоод туслаад өгөөч” гэхэд нь сонирхон очиж байлаа. Анх ирэхэд бүх зүйл нь цав цагаан, өнгө өнгийн цэцэгс алагласан маш сайхан газар орж ирсэн. Тэгээд л маш их таалагдсан учир туслахаар ажиллаж эхэлсэн дээ.  Нэг мэдсэн хэдийнээ 15 жил болжээ. Цаг хугацаа гэж хурдан юм.

-Анх ажиллаж байх үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ажилд ороод удаагүй байтал хамт ажилладаг охин долоо хоногийн чөлөө аваад явчихсан. Хоёулаа  ажилладаг байсан юм л даа. Би юу ч мэдэхгүй ганцаараа үлдсэн. Хүмүүс орж ирээд цэцэг авахад “Уучлаарай, би дөнгөж ажилд орсон юм аа. Муухай боовол уучлаарай” гээд л үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж байгаад боож өгдөг байлаа. Тухайн үед Навчаа, Жаргал гээд эгч нар надад зөвлөгөө өгдөг байсан. Манай цэцгийн дэлгүүрээр орж ирэхдээ цэцгийн талаар, боодол чимэглэлийн талаар зөвлөгөө өгнө. Орж ирэх бүрдээ л “Сайн байна. Сайжирсан байна шүү дээ” гээд л урам өгдөг байсан.

-Цэцэг бэлэглэх соёл гэж тусдаа урлаг байна. Ямар баяраар, ямар тэмдэглэлт өдрөөр хэнд ямар цэцэг бэлэглэвэл зүгээр талаар та зөвлөгөө өгнө үү?

-Орон оронд бол өөр өөрөөр үздэг юм билээ. Манайд бол тийм цэцгийг тийм баяраар өгч болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Цэцэг өөр өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Мөн өнгө өнгөөрөө бэлгэдэл нь өөр байдаг. Улаан өнгө хайр, улбар шар өнгө ялалт амжилт, шар өнгө эрдмийн цэцэг хэмээн бэлгэддэг.

-Танайх цэцгээ хаанаас авчирдаг вэ?

-Солонгос улсаас агаараар тээвэрлэн авчирдаг.

-Танай урланд хэчнээн төрлийн цэцэг ирдэг вэ?

-Маш олон төрлийн цэцэг ирдэг. Төрлөөр нь тооцоод үзвэл 50 орчим цэцэг ирдэг. Гэхдээ улирал улирлаар өөр өөр цэцэг ирдэг л дээ. Жишээлбэл, Алтан зул цэцэг өвлийн сүүлээр мартын найман дуустал ирнэ. Зарим цэцэг зундаа ургадаг учир өвөл ирдэггүй.

-Валентины баярын баглааг боосон цаас маш сонирхолтой байсан. Цэцэг арчлах зөвлөгөө бүхий сонингийн баглаа дээр маш олон зөвлөгөө багтаажээ. Энэ тухайгаа хуваалцахгүй юу?

-Бид 15 жилийн ойдоо зориулаад ийм сонин гаргасан. Энэ цаасандаа цэцгийн зөвлөгөө, хүмүүсийн сэтгэгдлийг багтаасан байгаа. Мөн “Би чамд хайртай” гээд 101 орны хэлээр бичсэн цаас бас бий. Өчигдрийн тухайд энэ хоёр цаас хамгийн их хэрэглэгдсэн. Туузын хувьд үзүүрт нь зүрхтэй туузаар цэцгийн баглаагаа мөн чимэглэсэн. Хүмүүс их сонирхож байна лээ.

-Валентинаар ямар цэцгийг үйлчлүүлэгчид илүү сонгодог вэ?

-Улаан, яагаан сарнай, алтан зул цэцэг борлуулалт өндөр байсан.  Би анх ажилд ороход сарнай, лили хоёроос өөр цэцэг мэддэггүй байлаа. Тухай үеийн нийгэм ч тийм байсан. Харин одоо цэцгийн төрөл нэмэгдсэн. Тийм ч учраас  үйлчлүүлэгч бүрийн сонирхол өөр. Мөн хэнд, ямар хүнд өгөх зэргээс нь шалтгаалаад өөр өөр цэцэг сонгож, санал болгодог.

"Танай урлангийн онцлог юу вэ" гэхэд Та бүхнийг орж ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ? гээд зөрүүлээд асуулт тавьсан юм. Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр би “Жавар үгүй цэцэгсийн урлан” гэж хариуллаа. Хүйтний жавар, үгийн жавар, үйлдлийн жавар энэ урланд алга. Үнэхээр үүднээс орж ирэхэд л тэр бүх жавар хаалганы ард хоцордог мэт санагдлаа. Л.Ганцэцэг эгч, " Тийм ээ, та бүхний мэдэрч байгаа бүхэн манай урлангийн онцлог шүү дээ" гэсэн юм. "Сарнайх" цэцэгсийн урлангаар үйлчлүүлж буй хүн бүр өөр өөр нандин мэдрэмжийг мэдэрдэг байх нь. Ийнхүү бид яриагаа цааш үргэлжлүүллээ.

-Цэцгийн боодолд их учир байх шиг байна. Цэцгээсээ илүү боодол нь анхаарал татдаг болсон...

-Бэлэглэж байгаа зүйл нь цэцэг. Олон өнгийн цаас биш шүү дээ. Бид анх байгалийн юм байгалиараа гээд навчаар нь боодог байсан. Ү.Сарнай эгч анх навчаар боохыг зааж өгч байлаа. Орчин үед баглаа боодолд их анхаарал хандуулдаг болжээ. Үйлчлүүлэгч хамгийн чухал. Тиймээс үйлчлүүлэгчдийн хүссэн өнгийн цаас, туузаар боож өгдөг. Харин сонгосон цэцэгтэй нь боодол нь тохирохгүй бол ярилцаж байгаад шийддэг.

-Таныхаар хамгийн сэтгэл татам цэцэг ?

-FRIZYA Фризъяа. Маш гоё үнэртэй.

-Хамгийн их борлуулагддаг цэцэг мэдээж сарнай байх. Харин борлуулалт багатай цэцэг бий юү?

-Тийм ээ. Сарнайг хүмүүс их сонгодог. Тэр дундаа Оросууд баяр ёслолоор их авдаг. Харин Удвал цэцгийг манай цэцгийн дэлгүүрээс маш бага авдаг. Бусад дэлгүүрт хэрхэн борлуулагддагийг мэдэхгүй байна. Учир нь Солонгосчууд цагаан удвал цэцгийг оршуулгад хэрэглэдэг юм билээ.

-Та мэргэжлээрээ ажиллаж байсан уу?

-Би казахын гар урлалын чиглэлээр жуулчдад зориулсан бэлэг дурсгалын газар ажиллаж байсан. Улирлын чанартай байдаг л даа. Яг жуулчид багассан үед энд ажиллах санал ирсэн юм. Тэгээд л тэр чигтээ цэцэгтэйгээ нөхөрлөөд явж байна.

-Цэцгийг яаж арчлах талаар уншигчдад зөвлөгөө өгнө үү? Бидний мэдэхээр цэцгээ гэртээ аваачаад усанд хийгээд л тавьчихдаг шүү дээ.

-Гэртээ очоод шууд карантны усанд хийж болохгүй. Хатуулаг ихтэй байдаг учир тэжээл хийж зөөлрүүлсний дараа цэцгээ хийх хэрэгтэй. Цэцгээ хийхдээ ишийг нь ташуу хайчлах хэрэгтэй л дээ. Манайх цэцгээ өгөхдөө агаар бага ууна гээд тэгшхэн хайчлаад өгдөг юм. Мөн ус руугаа тэжээл хийхэд цэцэг удаан амьдардаг. Ер нь бол өдөр өдөртөө усаа солиод, ишийг нь тайраад байхад харьцангуй удаан амьдарна. Цэцэг арчилдаг хүмүүс янз янз бий. Тухайлбал, Манайхаас нэг эгч Цахирмаа авсан юм. Хоёр сарын дараа “танайхаас авсан цахирмааг ургуулчихсан” гээд ирж байсан. Бурхандаа өргөдөг усан тахилынхаа усаар усалдаг байсан юм билээ. Тэгэхээр ус чухал нөлөөтэй байгаа юм.

-Цэцэгс дунд байхаар байгальд байгаа юм шиг л байдаг байх даа ? Миний хувьд цэцэг үнэрлэхэд цэвэр агаар амьсгалж байгаа мэт л санагддаг.

-Тэгэлгүй яах вэ. Цэцгийн үнэр их сайхан. Нэг удаа миний зүрх өвдөж байгаа мэт санагдаад. Тэгэхээр нь эмнэлэгт зүрхээ үзүүлтэл эмч “хамгийн эрүүл зүрхтэй хүн байна” гэж билээ. Түүнээс хойш зүрх өвдөх нь гайгүй. Цэцгийн үнэрт хүн эрүүлждэг гэдэг. Энэ үнэний ортой байх. Мөн Солонгос улсад цэцгийн дэлгүүрт охидуудаа ажиллуулбал хөөрхөн болдог гэж үздэг гэнэ. Тийм ч учраас охидуудаа ажиллуулах дуртай байдаг гэсэн.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье

-Маш их баярлалаа.

Д.Батчулуун

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    2 цаг 48 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    2 цаг 53 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    3 цаг 4 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    3 цаг 12 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    23 цаг 47 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    23 цаг 58 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    Өчигдөр 17 цаг 19 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    Өчигдөр 16 цаг 19 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК