Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Шуурхай”: Л.Гансүх “Биднийг улс төрийн зорилготой яллах гэж байна”

2015-9-16
0
ЖИРГЭХ

        Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Өчигдөр эхэлж, өнөөдөр өглөө 9 цагт үргэлжилж буй шүүх хурал өмгөөлөгч нар шүүгдэгчдээс асуулт асууснаар өрнөлөө. Л.Гансүх нарыг буруутгаж байгаа нүүрсний жингийн зөрүү, үнийн зөрүү гэсэн асуудлыг өмгөөлөгч нар хөндсөн юм.

 

Гэрэл зургийн эх сурвалж: www.mminfo.mn сайтын зурагчин Г.Аргуужин

 

Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд жингийн болон үнийн зөрүү гэдгийг огт тусгаагүй хэрнээ хөтөлбөр дууссаны дараа Багануур ХК-ийг ийм асуудал гаргасан нь зохисгүй хэрэг хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

 

Жингийн зөрүү гэдгийг шигшиж ангилсан нүүрснээс гарсан нунтаг, ангилахад гарсан чулуу, тээвэрлэх үед вагон дээрээс алдагдсан нүүрс, өвөл хөлдөөд ууршсан нүүрс хавар хатахаараа хөнгөн болсон зэрэг жингийн алдагдал хэмээн тайлбарлалаа. Нүүрс хөтөлбөрийн үед 3 төрлөөр шигшиж ангилсны хоёрыг нь Багануур ХК, зөвхөн нэгийг нь “Эм Жи Эл Эс Би Ди” компани борлуулсан байна. Гэтэл Багануур ХК өөрсдөө дийлэнхийг худалдсан байж шүүгдэгч нараас нэхэмжлээд байгаа нь утгагүй хэрэг хэмээн шүүгдэгчид мэдүүллээ.

 

Үнийн зөрүүний хувьд 2013 оны 8 сарын 8-нд Багануур ХК-ны ТУЗ иргэдэд борлуулах нэг тонн нүүрсний үнийг 39000 гэж тогтоосон байна. Энэ нь шигшиж ангилсан нүүрс биш зөвхөн уурхайгаас гарч байгаа нүүрсний үнэ аж. Ингээд “Эм Жи Эл Эс Би Ди” компанитай 27500 төгрөгөөр худалдахаар гэрээ хийсэн. Харин энэ нь шигшиж ангилсан нэг тонн нүүрсний үнэ юм. Ийм гэрээг Багануур ХК-ийн удирдлагууд болох н.Отгонбаяр, н.Бямбажаргал нарын 5 хүн гарын үсэг зурж баталгаажуулаад тус үнээр нүүрс хөтөлбөр 2 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулжээ. Хөтөлбөр дууссаны дараа Багануур ХК нүүрсийг 39000 төгрөгөөр худалдах ёстой байсан хэмээн 8 сарын 8-ны тогтоолыг гаргаж үнийн зөрүү гэсэн асуудлыг хөндсөн байна. Гэтэл “Эм Жи Эл Эс Би Ди” компанитай хийсэн 27500-гийн гэрээ байсаар байгаагаас гадна тус компани 27500-аар борлуулсан бүх нүүрсний төлбөрөө барагдуулчихсан тул алдаа гаргаагүй гэдгийг өмгөөлөгч нар хэллээ. Мөн дээрх гэрээг гэрчлэх ёстой Багануур ХК-ийн ажилтнууд хил давсныг онцолсон юм.

 

Дээрх асуудлуудтай холбогдуулан өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгдэгч нараас асуулт асууж хариулт авлаа.

 

Ц.Баасандорж “Нүүрсийг ялгаж ангилахад гарсан чулуу, Багануур ХК-ийн зарсан нунтаг нүүрс, вагон дээрээс алдагдсан нүүрс зэргийн төлөө та бүхнийг яллаад байна уу?” хэмээн асуухад

Шүүгдэгч нар “Тийм л болж таараад байна. Уг нь гэрээг анх байгуулахдаа жингийн зөрүү, үнийг зөрүү гэдэг зүйлийг огт ярьж тусгаагүй, ийм зүйл ярьж байгаа нь зохисгүй юм” гэв.

Ц.Баасандорж: “Эм Жи Эл Эс Би Ди” биш Багануур ХК-д Нүүрс хөтөлбөрийг  хэрэгжүүлэх эрх олгож болоогүй юм уу?

Л.Гансүх: “Энэ хөтөлбөр эхлэх хугацаа маш богино байсан. Харин Багануур ХК-ийн охин компани Багануур элч ХК өөрсдөө ямар ч тоног төхөөрөмжгүй, шинэчлэл хийх хөрөнгөгүй, 5 хүний бүрэлдэхүүнтэй төрийн өмчит компани байсан учир хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй байсан” гэж хариуллаа.

 

Мөн тэрээр “Хамгийн гол нь энэ хөтөлбөр дуусчихсан, намайг Солонгос руу эмчилгээ хийлгэхээр явчихсан байх хойгуур АТГ-аас Л.Гансүх Нүүрс хөтөлбөрийн хүрээнд улсад олон тэрбумын хохирол учруулсан учир оргон зайлсан хэмээн мэдэгдсэн. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохын өмнөх өдөр бид нарын 7 хүнийг цагдан хорьсон. Энэ бол Засгийн газрыг унагаах зорилготой үйл ажиллагаа байсан бөгөөд улс төрийн зорилготой яллах гэж байна” гэв.

 

Шүүх хурал 13.30 цаг хүртэл түр завсарлаад байна. Завсарлагааны дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын гэрчүүд мэдүүлэг өгнө.

Б.Батчимэг

www.24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    38 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    2 цаг 28 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    3 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    3 цаг 14 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    3 цаг 39 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    3 цаг 56 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    4 цаг 23 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    4 цаг 25 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    5 цаг 1 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    5 цаг 6 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    5 цаг 17 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    5 цаг 29 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    5 цаг 35 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    5 цаг 51 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    5 цаг 57 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    19 цаг 54 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    20 цаг 52 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    21 цаг 56 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    22 цаг 13 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК