Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 VS 24: Далай лам Х Богдыг тодруулна, тодруулахгүй

2016-11-19
0
ЖИРГЭХ

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өчигдөр манай улсад ирсэн билээ. Ес дэх удаагаа Монголд айлчилж буй тэрбээр өнөөдөр 13:00 цагийн үед Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлэх юм. Далай ламыг Монголд айлчлах гэж байгаа талаар анх Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж олон нийтэд мэдээлсэн билээ. Тэрбээр Далай ламын айлчлалын гол зорилго нь Х богдыг тодруулах явдал бөгөөд цагаа олоогүй айлчлал гэдгийг мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс “Далай ламын айлчлал бол цэвэр номын айлчлал бөгөөд улс төрөөс ангид юм. Энэ удаагийн айлчлалд улс төрийн зорилго болоод дээр дурдагдсан Х Богдыг тодруулах хөтөлбөр байхгүй” хэмээгээд байгаа юм. Харин далай ламын айлчлалын зорилго удахгүй олон нийтэд ил болох буй за. Ямартай дээрх хүмүүсийн байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.

Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж: Далай лам X богдыг тодруулахаар ирж байгаа

 

Далай ламын айлчлал нууцлаг байгаа ч ард түмэнд үнэнийг хэлэх нь зүйтэй. Тэрээр арваннэгдүгзэр сарын 18-наас 22-ны хооронд дөрөв хоног Монголд айлчилна. Төр, засгийн удирдлагууд байрладаг Их тэнгэрт залрах юм байна. Соёлын төв өргөө, Бөхийн өргөө болон Гандантэгчинлэн хийдэд ном хурна. Гол нь X богдыг тодруулахаар ирж байгаа. Далай ламыг Гандантэгчинлэн хийдийн дэд хамбаар ажиллаж байсан хүн Японд тоссон.

 

1903 онд Английн Засгийн газар Түвдийг ззэлсэн. Тэгэхэд XIII Далай лам эх нутгаа орхиод Энэтхэгт суурьшиж, дараа нь Монгол оронд ирж, унтаж байсан Азийг дайны хөл болгож сэрээсэн. Яагаад гэвэл 1903 онд Монголд Буриадын Агваандорж ламаар зуучлуулан ирэхэд Оросын Цагаан хаанаас мөнгө, тусламж гуйсан нь японуудад мэдрэгдсэн. Цаашлаад Хятадын Сүй Шү Жан, цагаантнууд, улааны большевикуудын гарт оруулсан.

 

Тэгвэл одоо XIV Далай лам манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Сая гэгээнээс авахуулаад 20-иод хутагт хувилгаадыг тодруулаад байна. Гэтэл манай хуульд хутагт хувилгаадыг тодруулахыг хориглосон. Түүгээр барахгүй Шүгдэнгийнхэн, Далай ламынхан гэж бурханы шавь нарыг хоёр хуваалаа. Мөн Чингис хааны алтан ургийн залгамж болох Өндөр гэгээн Занабазарын ес дэх дүрээр Монголоос хэн ч хүсээгүй байхад 1936 онд тэрсөн өөрийнхөө хамаатныг өргөмжилсөн. Ингээд зогсоогүй ээ. Бүр нэгэн жарны дараа шүү. Тэгээд болоогүй, одоо есдүгээр Богдын хойд дүрийг тодруулахаар Монгол оронд ирэхийг нь би хувь хүнийхээ хувьд зөвшөөрөхгүй байна.

 

Яагаад гэж надаас асуу. Би Монгол оронд төрсөн, монгол хүн. Монголын төлөө цохилох зүрхтэй олон хүн байгаа гэж итгэж байна. Далай ламыг Монголд ирэхэд улс төрийн талаасаа урд, хойд хоёр хөрш маань зөвшөөрөхгүй байна. Ийм байхад улс төрийн анхны мэдэгдэхүүнгүй загнаж Монголд айлчилж байгаа нь цагаа олохгүй байна. Үүнийг нь би хоёр ч удаа Далай ламд хэлсэн. Дээрээс нэмж хэлэхэд, Монголд монгол лам нар нохой шиг, төвд лам нар бурхан шиг залагдаж байна. Улаанбаатар хотод залуу охидуудыг суулгаад 2-3 өрөө орон сууцанд ном уншиж байгаа бичлэгүүд ч байна. Хэрэгтэй бол надаас баримт авч болно" гэсэн юм.

 

С.Даваапүрэв: Далай багшийн айлчлалд Х БОГДЫГ ТОДРУУЛАХ хөтөлбөр байхгүй

 

 

Энэхүү мэдээллийн дараа Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албанаас Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол орноо айлчлах ес дэх удаагийн номын айлчлалын талаар албан ёсны мэдээлэл хийсэн. Монголын бурхан шашны төв Гандантэгчtнлэн хийдийн Тамгын газрын ажилтан, Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийг залах ажлын хэсгийн зохион байгуулагч С.Даваапүрэв “Монголчууд бид Бурханы шашинтай. Бурханы шашин дотроо Богд, Далай лам гэх тэргүүлэх улс энэ шашны эзэд байдаг. Тэр утгаараа бид үе үеийн Далай ламын дүрүүдтэй холбоотой. Далай лам хэмээх нэрийг хүртэл монголчууд гуравдугаар дүрд нь хайрласан гэхээр бид өнө эртний, түүхэн номын барилдлагатай улс юм.

 

Энэ дүрийн Далай лам 1979 оноос хойш өнөөг хүртэл найман удаа Монголд морилж, сүсэгтэн олныхоо хүсэл эгээрлийг номын рашаанаар хангаж ирсэн. Энэ айлчлал бол цэвэр номын айлчлал бөгөөд улс төрөөс ангид юм.

 

Номын айлчлалын хүрээнд нэн ховордсон, нарийн надин номуудыг Монголын сүсэгтэн олонд айлдана. Үүнд, Жанлав буюу Богд ламын авшиг, Шар Жигжид бурханы насны авшиг гэсэн хоёр номыг голчлон айлдах юм. Номын айлчлалд нийт номын айлчлал, лам хуврагуудад зориулсан сургаал номлол, залууст зориулсан уулзалт хэсэг байна. Гуравдугаарт, бурханы шашны шинжлэх ухаанлаг байдлаас шалтгаалж дэлхий дахин бурханы шашны өөр өнцгөөс харах болсонтой уялдуулан “Оюун санаагаа амьдруул” нэртэй олон улсын тархи судлал, сэтгэлзүйн чиглэлээр хийдэг хурлын нэг хэсгийг Монголын эрдэмтэн судлаачдын хамт хийнэ.

 

Далай багш маань нас өндөр болж, саяхан 80 насныхаа ойг тэмдэглэснийг та бүхэн мэднэ. Тиймээс бид хөтөлбөрөө нарийн тодорхой гаргаж чадаагүй байна. Учир нь багшийн лагшныг харгалзаж, тухайн хөтөлбөртэй уялдсан байдлаар явах тул бага зэрэг өөрчлөлт орж болзошгүй.

 

Далай ламыг айлчлахтай зэрэгцэн Х Богдыг “гардан тодруулахаар” зэхэж буй тухай мэдээлэл цацагдсан С.Даваапүрэвээс тодруулахад “Энэ удаагийн айлчлалд улс төрийн зорилго болоод дээр дурдагдсан Х Богдыг тодруулах хөтөлбөр байхгүй” гэв. 

 

 

 

 

24tsag.mn 

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (182.160.41.158)
    ХӨТӨЛБӨРТ НЬ БАЙГААГҮЙ ЮМЫГ ЯАГААД ХУДЛАА ШААЧХААД ЯВАВ.
    2016 оны 12 сарын 14 | Хариулах
  • зочин (202.9.43.237)
    манайхан дөчөөс доод насны залуусаа лам болгоно байгаа тэртэй тэргүй ажил хийхгүй байгаа юм чинь ажил хийж байгаа эмэгтэйчүүдээ засал ном энэ тэр хийж гэдсээ тэжээж байг улс төрчидийг бүгдийг нь хамба лам гэдэг цолтой болго ерөнхийлөгчөө богд болгох хэрэгтэй болж байна бусад нь залбирч мөргөөд
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    tmee ner xugarxaar yas xugar gj
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    ene xvn ingeed xoromiin zuur amnaasaa bolood ner nvvree barax gj dee
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    ene xvniig shvtteg awgai nar 1 g bod
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.26.23)
    Энэ Санждорж гэдэг нөхөр лам хүн мөн үү.Ийм балиар адгийн шаарнууд шашины нэр хүндийг унагааж байгаа.Энэ нөхөрт бурханы ямар хатуу цээрлэл байдаг түүнийг хүртээвэл болно.Угаасаа малаас дор хүний оронцог.Яаж хамба хийдэг юм болоо гайхаж байна.Үүнийг шүтдэг хүмүүс яг энэ балайтай адилхан байх лдаа.
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
    • Зочин
      санждорж хятад ах нараас том коко авлаадаа..хүч хөдөлмөрийн үнэлэх бгаа даа.
      2016 оны 11 сарын 22
  • Зочин (202.70.34.115)
    Санждорж чинь хятадын тагнуул тагнуулч гэж дээ бууны нохой байгаа юм. гэсэр сүмээс их хэмжээний бурхан хулгайлсан гэж үүнийг мэдэх лам нар нь ярьдаг юм билгээ
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.29.106)
    Хошин шогийн, муухай адаар ааштай Дэмидбаатар царайлчихаад ....
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (66.181.185.35)
    Ийм шалиг ламыг засчихдаг сайн арга бий шүү дээ.
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.123)
    Sanjdorj psdkaa bolgoomjtoi l baigaarai chi,amniihaa zorgoor soliorch baigaad hohi chin bolno shuu
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.123)
    Bogdiig todruulaad yagaad boldoggui bilee,Dalai lamiin hoid dur mongoloos todrohod yun buruu yum.Teneg malnuud yagaad eserguuceed baigaa yum be
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    shambaliin dain garah n
    2016 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.22.115)
    Далай ламыг 1959 онд энэтхэгчүүд орогнуулснаас болж 1961 онд Хятад-Энэтхэгийн хооронд байлдаан болсон. Далай ламыг хөөж явуулж чаддаггүй, байлгаад байхаар Хятадтай ердийн харилцаанд орж чадахгүйгээс болоод Энэтхэг их хохирч байгаа. Далай ламын орогнолын ЗГ-ыг Монгол руу штлжүүлэхийн тулд тэд элчин сайдаар нэгэн шарын ламыг томилоод 14 жил Улаанбаатарт суулгасан. Одоо Далай ламын дараагийн төрлийг Монголд төрүүлэх гэж бэлдээд байгаа. Иймээс 1990 онд нэгэн тэнэмэлийг Х Богдоор тодруулж Монгол руу явуулсан.
    2016 оны 11 сарын 20 | Хариулах
    • Ургуулан бодвол үнэний ортой дог шүү
      Үнэний ортой дог шүү
      2016 оны 11 сарын 20
  • Зочин (150.129.140.31)
    Энэ Санждорж гэдэг завхай асман луйварчин Хятадаас мөнгө авчихаад ингэж солиорч байгаа юм шүү дээ...
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
    • ЖАНЬ ПАН
      САНЖДОРЖОО ЧИНИЙ ДЭЭРЭЭС ДОЛЛАРААР БОРОО ОРУУЛНАА ХА ХА
      2016 оны 11 сарын 19
  • Зочин (202.9.41.121)
    гандангийнхан лам нарыг ялгаварлаж өөрснөө эрдэм төгөлдөр ариун дээд улс шиг авирлах юм энэ ариун шударга ёс уу чой феодал аа
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.118.123)
    Sanjdorj gegch Beejin xaviigiig xaa tarsan gazartaa nulim esvel nam tsohioroi mongolchuudaa.Muu novsh ter beejinruugee tonil.Buunii nohoi beejin xav zail
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • зочинф (122.201.22.174)
    Зассс...нэг лам ирээл биз яваа л биз. Юунд нь ингэж хаа хамаагүй баагыгын төлөө ингэж уур нервээ барж нэг нэгнээ доромжилж байдаг барамнуудав...хийх юм олдхгүй байгаа бол гарч цас цэвэрлэцгэээ....муусайн моньднууд
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Сүсэгтэн (210.210.227.150)
    Санждоржийн хийдээр үйлчлүүлэхээ больцгооё. Сүсэгтнүүдээ.
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Сүсэгтэн (210.210.227.150)
    Дэлхийн том том философичид, эрдэмтэд энэ хүнтэй ярьж хүндэтгэж байгааг dalailama.mn сайт руу орж уншаад дараа нь үгээ хэлнэ үү. Бүх шашныг хүндэтгэ, мухар сүсэг хэрэггүй, буддын шашин шинжлэх ухааны үүднээс аливаа зүйл ханддаг, шашнаас бусад аргаар энэрэнгүй үзэл нинжин сэтгэлийг хүнд багаас олгоё гэж Дээрхийн гэгээн айлддаг юм.
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Гаагаа (182.160.36.201)
    Харин ч З.Санждорж өөрөө залуу охидыг оролдогоо санаарай. Их шалиг лам шүү дээ, өөрөө бол.... Оюунгэрэлийг санаарай, ламхай минь.
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.29.6)
    Uuriiguu charmai
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    11 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    39 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    1 цаг 12 мин
  • Украины цохилтын улмаас Оросыг Крымтэй холбодог стратегийн гүүрний хэсэг нуржээ
    1 цаг 45 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
    1 цаг 46 мин
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
    2 цаг 18 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ
    2 цаг 26 мин
  • Оросын цэргийн онгоц Сибирьт осолдсоны улмаас зорчиж явсан 19 хүн бүгд амиа алджээ
    2 цаг 28 мин
  • Засгийн газар: Ургац хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэнэ
    2 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    2 цаг 33 мин
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
    2 цаг 36 мин
  • "Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өслөө
    17 цаг 2 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа
    18 цаг 49 мин
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    18 цаг 53 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    19 цаг 2 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    19 цаг 11 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    19 цаг 59 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    20 цаг 4 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    20 цаг 15 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    21 цаг 7 мин
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК