Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: УИХ-ын дарга М.Энхболд хууль зөрчсөн, зөрчөөгүй

2017-9-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан билээ. Харин хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байгааг мэдэгдсэн юм. Энэ дагуу УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах санал гаргаж, УИХ-ын дарга М.Энхболд батламжилсан талаар бид мэдээлсэн билээ. Харин уг асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр дуусах учиртай. Тиймээс МАН-ын зарим гишүүд намын бүлэг завсарлага авсан нь хууль зөрчсөн гэж үзэж байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл тэдний байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.

 

Д.Эрдэнэбат: Засгийн газрын асуудлыг шийдэж чадахгүй хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчинө

 

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр завсарлага авсан, өгсөн нь хууль зөрчсөн явдал гэдгийг гишүүд өгүүллээ. Энэ талаар,

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Энэ удаагийн ээлжит бус чуулганыг чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцэнэ гэж зарласан. Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэл дотор тагнах чагнах асуудал байхгүй. Тиймээс энэ чуулганаар эл асуудлыг хэлэлцэнэ гэж завсарлага авсан нь буруу. МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авахгүй гэж шийдсэн байсан. Үндсэн хуулинд зааснаар энэ асуудлыг 15 хоногийн хугацаанд шийдэх ёстой. Дэгийн хуульд заасан 14 хоногийн хугацаа өнөөдөр дуусч байна. Өнөөдрөөс хойш чуулганы үйл ажиллагааг тасалдуулбал хууль зөрчсөн асуудал үүснэ.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:  УИХ-ын чуулганы үйл ажиллагаа Үндсэн хуулийг зөрчиж байна. Дэгийн тухай хуульд Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал дүгнэлт гаргасны дараа долоо хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдэх ёстой. Долоо хоногийн хугацаа өнөөдөр дуусгавар болно. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Үүнийгээ санал хураалтаар МАН-ын бүлэг дээр шийдэж, олонхийн саналаар завсарлага авахгүй гэдэг шийдэлд хүрсэн байгаа. Зөвхөн энэ асуудлаар чуулган хуралдаж, өнөөдөртөө багтаж шийдэх ёстой. Өмнөх парламентын үед энэ хугацаанд багтаж шийдэж байгаагүй гэсэн хариулт өгч байна.  Бусдын алдааг давтах шаардлагагүй. Дэгийн тухай хуулийг барьж, өнөөдөртөө багтаж энэ асуудлыг хэлэлцэн шийдэх ёстой.  УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсч байна.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийн шийдвэрээ зөрчсөн  асуудал явж байна.

 

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Өнөөдөр чуулганы хуралдаанаар Засгийн газрын асуудлыг шийдэх ёстой гэж бид харж байсан. Харамсалтай нь олонхын бүлэг өөрийнхөө намын дотоод зөрчлийг төрийн танхимд оруулж ирсэнд бид харамсаж байна. Энэ хуралдаан цаашдаа яаж явах нь ойлгомжгүй байна. Тусгай хяналтын дэд хороогоор хоёр хүний маргааныг хэлэлцэх гэж оруулж ирж байгаа нь хууль бус. Ээлжит бус чуулган зөвхөн хэлэлцэх асуудлаа ярьдаг. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад, шийдвэрээ гаргасан. Үүнийг зөвхөн УИХ-ын нэгдсэн чуулган л хэлэлцэх учиртай. Засгийн газрын асуудал бол тусгай хяналтын болон бусад хороонд үл хамаарах зүйл. Үндсэн хуулинд заасан 15 хоногийн хугацаанд ээлжит бус чуулган Засгийн газрын асуудлыг шийдэж чадахгүй хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчинө.

 

Д.Хаянхярваа: Бид ямар нэг хууль зөрчөөгүй

 

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр завсарлага авсан УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга болон Шадар сайдыг тагнаж , чагнасан асуудлыг Тусгай хяналтын хороогоор хэлэлцэхийг хүссэн Ерөнхий сайд нар завсарлага авсан нь хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг мөн тайлбарлаж байсан. Тэд энэ талаар, 

 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: “Огцруулах асуудлаар бүлэг дотроо ойлголцохыг хичээж чамгүй ажиллаж байна. Ойлголцох байх гэж итгэж байгаа. Бүлэг өчигдөр хоёр ч удаа хуралдах гэж цугласан. Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд хуралд оролцохгүй ээ гээд ороогүй. Ер нь бол завсарлага авна гэдгийг бүлгээр шийдсэн. Засгийн газрыг огцруулах үндсэн гурван шалтгаан өөрөө бодитой мөн үү, биш үү гэдгийг гишүүд өөрсдөө тайлбарлах байх. Ер нь Засгийн газрыг огцруулах асуудал өөрөө хурдасч, нийгмийн анхаарлыг татсан нь гарцаа байхгүй Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлаас үүдэлтэй. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой. Нийгэмд тагнаж чагнасан гэх буруу ойлголт өгч байна.

Улстөрчид өөрсдөө хэн нь хэнийгээ тагнаж чагнаад байгааг ойлгохгүй боллоо. Төрийн тусгай албадад үүрэг өгсөн юм уу, эсвэл өөрсдөө тагнаж чагнасан юм уу гэдгийг ялгаж салгах ёстой. Улстөрчдийг хооронд нь хагаралдуулж байгаа учраас ялгаж салгах нь зөв гэж үзсэн хэрэг. Тиймээс Тусгай хяналтын дэд хороо заавал хэлэлцэх учиртай юм.

Бид хууль зөрчөөгүй. Бүлэг дээр Бага хурлаа чуулганаас өмнө хойно хуралдуулах уу үгүй юу гэдгийг хэлэлцэх байсан. Өчигдөр огцруулах гарын үсэг зурсан гишүүд хуралдаа ирээгүй. Тэр хурлаар шийдсэн. Хуулийн хугацаа маргааш дуусна. Тиймээс хэлэлцэж амжина” гэв.

.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Есдүгээр сарын 1-ний өдөр Тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлыг хэлэлцүүлж, хэн нь энэ асуудалд зөв яриад байгаа эсэхийг шийдэж өгөөч. Нийгэмд ил тод нээлттэй болгож өгөөч гэх асуудлыг мөн тавьсан. Тэгэхээр өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Учир миний хувьд залуу хүн, цаашдаа олон жил улс төрд байна. Ямар нэгэн асуудлаар ийм бохир зүйлд хутгалдаж, цаашдаа улс төрд явахыг хүсэхгүй байна. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь гаргаж, хэний буруу болохыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Энэ хүрээнд өнөөдөр манай бүлгийн зүгээс завсарлага авч байна. Цаашдаа Тусгай хяналтын дэд хороо, Аюулгүй байдал байнгын хороо хуралдаж, энэ асуудлыг эцэслэтэл завсарлага авна гэсэн. Тиймээс байнгын хороо хуралдаж  өгөхийг хүсч байна" гэв.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (203.91.115.39)
    нямдорж хурлын дарга болж эрдэнэтээ элбэгдорж м.энхболд хоёроос аваарай
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (93.219.143.4)
    meht mehendee gegts
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.43.112)
    Хаянхярваад Хонгор сумын иргэд хэн ч биш байсан байна их л дээшээ тэмуулж байна даа
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • Сонс (202.9.43.112)
    Энэ Энхболд. Эрдэнэбат Хаянхярваа нар эруул уу ????? Улаан цайм ундсен хууль зерчсен байж зерчеегуй гээд мэлзээд байх юм .Бусад хумуус та нарын бодсон шиг тэнэг биш шуу
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.87.26)
    2 erliiz. hoorondoo hamaatan geseen .sudlaarai ,eejiin talerdenebat, miy evro standart now
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (112.72.11.107)
    Энхболдын гэрт цугласан хүмүүс үнэхээр гоё тээ
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • Ajiglalt (27.123.214.80)
    Enkhbold hun chanartai hun l de, ter daanch hun tanidaggui hun ni haramsaltai ene huniig nuguu heden hotiin fragts boloh doldoi nar ni unagaj bga ym ter balagjunai, Munkhbayar ...
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • нМАН ыг ьөрөөс зайлуулах цаг ирнэ шүү (49.0.218.227)
    ЭНХБОЛД шиг төр бараадаж тэрбумтан болдог жишгийг устгах цаг болсон. БҮҮ давар, одоо боллоо. Ардууд босно шүү. луйварчид арай даварч байна.
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • зөв монгол (103.9.90.130)
    энэ эрдэнэбат гэгч өөрөө хуулийг мөрддөг хүн мөн үү. 2012-2016 онд АН-гайгчид хуулийг уландаа гишгэсэн дээ.
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    энэ хаянхярваа гэгч хонгорыг хордуулагч бас одоо төр хордуулсаар суух уу. түүний тэр хонгорын гэмт хэргийг нөхөн шалгаж энэ болчимгүй этгээдийг төрөөс хөөх хэрэгтэй жинхэнэ завхруулагч
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хотод ялимгүй цас орох төлөвтэй байна
    16 мин
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    16 цаг 44 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    17 цаг 57 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    19 цаг 28 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    19 цаг 44 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    19 цаг 52 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    20 цаг 26 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    20 цаг 42 мин
  • Мэдэгдэл
    20 цаг 42 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    21 цаг 19 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    21 цаг 42 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    22 цаг 7 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    22 цаг 51 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    22 цаг 58 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    23 цаг 11 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    23 цаг 19 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    23 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 цаг 40 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    23 цаг 55 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    Өчигдөр 09 цаг 11 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК