Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ГАБРИЭЛЬ ГАРСИЯ МАРКЕСИЙН СҮҮЛЧИЙН ЗАХИДАЛ

2018-1-13
0
ЖИРГЭХ

 

 

Колумбын их бичгийн хүн Габриель Гарсиа Маркес 1928 онд Аркатаса хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Тэрээр 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Монголын уншигчид "Зуун жилийн ганцаардал" романыг нь Г.Акимын, "Мартагдсан хурандаа" туужийг нь Н.Энхбаярын, "Хурандаад хэн ч бичихгүй" туужийг нь О.Чинбаярын, "Ирендира охины эмгэнэлт түүх" зэрэг богино өгүүллэгүүдтэй нь Э.Ганболдын орчуулгаар тус тус танилцсан билээ. Түүнийг Латин Америкийн шидэт реализмын хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог аж. Их зохиолч Мексик улсын Мехико хотноо амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлж, хүмүүний дотоод ертөнц рүү гүнзгий нэвтэрсэн ер бусын гэрээслэлүүдээ үлдээсэн билээ.  
87 настай Габриэль Гарсия Маркес хорт хавдартай болсноо мэдээд уншигч олонд энэхүү захиаг илгээгээд 18 сарын турш өвчинтэйгөө тэмцсэний эцэст  Колумбийн суут зохиолч Мексик дэх гэртээ 2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд амьсгал хураасан байдаг.  
“Хэрэв зээ бурхан тэнгэр намайг утсан хүүхэлдэй гэдгийг минь хэсэгхэн зуур ч болов мартаад хумсын чинээ амьдрал бэлэглэвэл би бээр бодсон болгоноо өгүүлэхгүй ч урсан гарах үг бүрээ эргэж нэг эргэцүүлэх нь гарцаагүй ээ. Тэгвэл би эд зүйлсийг алт мөнгөөр биш, мөн чанараар нь үнэлэх байсаан. Нүдээ аних хором бүрнээ гэрэлт хорвоог мэдрэх жаран агшнаа алдаж буйгаа ухааран бага унтаж, машид мөрөөдөх байлаа. Өрөөл бусдыг зогсож байхад урагш алхан, унтах зуур нь сэрүүн байх сан. Бусдын яриа хөөрөөг бал бурам амтлах лугаа таашаан сонсох байсаан.
Хэрвээ бурхан тэнгэр надад ганцхан хором амьдрал дахин бэлэглэвээс илүү даруу хувцаслаж, наранд биеэ ээж, дулаан илчинд нь бие сэтгэлээ бүлээцүүлэх байж. Бурхан минь, хэрэв надад зүрх байсан сан бол үзэн ядах сэтгэл бүрнээ мөсөн дээр сийлж үлдээгээд нар мандахыг хүлээх байлаа. Би сарнай цэцгийн өргөсөнд хатгуулж, улаахан дэлбээнийх нь үнсэлтийг мэдрэхийн тулд цэцэгсийг нь нулимсаараа услах байсаан.
Бурхан минь, өчүүхэн надад өдийхөн чинээ амьдрал үлдсэн бол сэтгэлд минь хоргодох тэр л хүмүүстээ хайртай гэх үгсийг өдөр бүр хэлэх байж. Хамгаас эрхэм хүмүүстээ хайраа илчлэн, хайрлан дурлаж амьдрах байсаан. Хөгширсөн хүн дурлах нь үгүй хэмээн төөрч будилах нэгэнд сэтгэлд нь хайр дурлалын гал ноцохоо больсон тэр л мөчид жинхэнэ ёсоор өтөлдгийг ойлгуулах байлаа.
Балчирхан хүүхдүүдэд нисч сур хэмээн даль жигүүр бэлэглэх байсан сан. Он цаг улирч нас явснаас бус, өрөөл бусдад мартагдваас л тэр хүн үнэн хэрэгтээ хөгширсөн болохыг өтөл буурлууддаа ойлгуулах байлаа. Хүмүүс минь, та бүхнээс би асар их зүйлийг сурч авчээ. Үнэндээ хэн хүнгүй аз жаргалыг уулын оргилд буй хэмээн өөд мацах боловч жинхэнэ зол жаргал гээч нь тэрхүү оргилоос уруудахад тосон суудгийг би эдүгээ л ойлгож.
Дөнгөж төрсөн хүүхэд бяцхан гараараа аавынхаа хурууг анх атгаад насан туршаа суллаж тавьдаггүйг өдгөө л ухаарлаа. ҮНЭНДЭЭ ХҮН ГЭДЭГ АМЬТАН БҮДЭРЧ УНАСАН НЭГНЭЭ ТАТАЖ БОСГОХДОО Л ДЭЭРЭЭС НЬ ӨНГИЙН ХАРАХ ЭРХТЭЙ ЮМ БАЙНА.
Та бүхнээс сурч мэдэх зүйл хичнээн ч их юм бэ дээ? Гэвч үнэн хэрэгтээ энэ бүхний хэрэг гарахгүй биз ээ. Учир нь намайг энэ хайрцганд хийх тэр мөчид би гэдэг хүн хэдийнэ талийчихсан байх болно. Сэрж мэдэрснээ эгнэгт хэлж, бодож санаснаа ямагт гүйцэлдүүлж яваарай.
Чамайгаа нойрсож буйг эцсийн удаа харж байгаагаа мэдсэн сэн бол чанга гэгч нь тэврээд, сахиусан тэнгэр нь болъё хэмээн энэрэлт бурхнаас гуйх байлаа. Эргэж ирэхгүйгээр эцсийн удаа гарч буйг чинь мэдсэн сэн бол энгэртээ наан эрхлүүлэн үнсээд илүү ихийг өгөхөөр ахин дуудах байсаан. Хэрэв зээ чамайгаа сүүлчийн удаа сонсож байна гэдгээ мэдэрсэн сэн бол дуу хоолойг чинь хуурцганд бичиж аваад үргэлжид сонсох байж. Чамайгаа сүүлчийн удаа харж байна гэдгээ мэдсэн бол "Чамдаа хайртай. Хайртайг минь мэднэ гэдгийг гадарлаа ч үгүй тэнэг шүү дээ, би" хэмээн хэлэх байсаан.
Амьдрал бидэнд алдаагаа зас гэсэндээ маргаашийн өдрийг өгөө биз ээ. Тэгэвч би алдаж яваад, өнөөдрөөс өөр өдөр надад үлдээгүй бол чамд хичнээн хайртайгаа, хэзээ ч мартахгүйгээ хэлэх байлаа. Хөгшин, залуу хэн бугай ч маргаашийн мандах нарыг харна гэдэгтээ нут итгэж болохгүй дэг ээ.
Энэ өдөр хайртай хүмүүсээ харж буй эцсийн өдөр ч байж болох шүү дээ. Тиймээс аливаа зүйлийг хүлээлгүй, хийх гэснээ өнөөдөр л хий. Маргаашийн өдөртэй золгохгүй баймааж нь, ганцхан ч атугай инээмсэглэж, энгэртээ нааж эрхлүүлэн үнсээгүйнхээ төлөө харуусч, дэндүү завгүй явсан тэр өдрөө хараан зүхэх болно.
Ойр дотны хүмүүсээ ямагт дэмжин тэтгэж, чамд ямар их хэрэгтэйг нь шивнэж, тэднийгээ энхрийлэн хайрлаад, “Намайгаа уучлаарай, чамдаа баярлалаа” гэх үгсийг марталгүй хэлж бай! Энэ бүхнээ сэтгэлдээ тээсээр хальваас нэгээхэн ч хүмүүний сэтгэлд торойн үлдэхгүй шүү дээ. Сэрэл мэдрэхүйгээ хэлж өгүүлэх ухаан билиг хайрла хэмээн бурхан тэнгэрээс сөгдөн гуй! Анд нөхөд чинь чиний хувьд хэдий хэр чухал болохыг энэ л өдөр мэдрүүл! Эс бөгөөс маргаашийн өдөр өчигдрөөс өчүүхэн ч ялгаагүй өнгөрөх болно.
Энэ бүхнээ өнөө өдөртөө гүйцэлдүүлэхгүй байх аваас буй бүхэн утга учраа алдах нь дамжиггүй ээ” гэжээ. Агуу хүний амьдралаасаа олж авсан ухаарал гэдэг бас л агуу байдаг ажээ.

 Д.Түвшин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Men (61.134.96.90)
    hairtai shuu chamdaa.hairtai shuu chamdaa.hairtai shuu chamdaa.hairtai shuu chamdaa.hairtai shuu chamdaa.hairtai shuu chamdaa.hairtai shuu chamdaa
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    5 цаг 31 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    6 цаг 44 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    8 цаг 14 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    8 цаг 31 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    8 цаг 38 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    9 цаг 12 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    9 цаг 29 мин
  • Мэдэгдэл
    9 цаг 29 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    10 цаг 6 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    10 цаг 29 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    10 цаг 53 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    11 цаг 38 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    11 цаг 45 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    11 цаг 57 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    12 цаг 5 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    12 цаг 21 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 27 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    12 цаг 42 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    12 цаг 58 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    13 цаг 1 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК