Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2-р багийн нутаг Цавт гэх газар нэгдүгээр сарын 11-ний өдөр таван иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон хэрэг гарчээ. Болсон явдалтай холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж, ажлын хэсэг, шуурхай бүлэг томилон ажиллуулж байгаа юм байна. Дээрх хэргийн улмаас хордсон таван иргэний нэг нь нас барсан гэх мэдээллийг албаныхан өглөө. Тодруулбал, нийслэл хотын харьяат, 47 настай, иргэн Т Дашбалбар сумын эмнэлэгт хүргэгдсэн ч анас барсан байна.
Одоогоор нэг иргэний биеийн байдал хүнд байна. Бусад гурвынх нь биеийн байдал харьцангуй сайжирч, хордлогын эмчилгээ хийлгэж байгаа аж. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний яаралтай түргэн тусламжийн багийнхан хордсон иргэдийг Дашбалбар суманд шилжүүлэн эмчилж байгаа бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлэн, эмчилгээг үргэлжлүүлэн хийхээр болжээ.
Урьдчилсан дүгнэлтээр, хордсон иргэдийг техникийн спирт хэрэглэсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (3)