Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шатахуунаар боомилогчдын эсрэг төрийн ерөндөг хэрэгтэй

2018-1-16
0
ЖИРГЭХ

         

 Нефть импортлогчид А-95, 98 төрлийн шатахуунаа литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрлөө. Засгийн газар шатахууны импортод ногдуулах Онцгой албан татварынхаа үнийн дүнг буулгахгүй бол цаашид A-95, 98 төрлийн бензинийг  литр тутмыг нь 1950-1980 төгрөгөөр худалдаална гэдгээ ч хэлэв. Шатахуун импортлогч хэдхэн компани үгсэн хуйвалдаж, зохиомол хомсдол бий болгож, эгэл олныг бухимдуулаад зогсохгүй, өөрсдийн эрх ашгаа улс оронд тулган хүлээлгэдэг ийм жишиг тогтлоо. Үүндээ ч үнэхээр гаршиж байна. Төрөөс үнийг нь тогтоон барьснаас болж, удаа дараа алдагдалтай ажилласаар ирсэн гэж шатахуун импортлогч нар мэдэгдэж байгаа. Үнэндээ ийм хэмжээгээр нэмэхээс аргагүй алдагдалтай ажиллаж байсан юм бол яагаад оны өмнө зарим ШТС 1600 төгрөгөөс бага үнээр бензин зарж байсан хэрэг вэ. Алдагдалтай дээрээ ашиггүй ажиллахыг хэн ч хүсэхгүй. Ер нь бүх ШТС-ууд нэгэн ижил үнээр шатахуун зарна гэдэг өөрөө асуудалтай. Зах зээлийн жамаар юм бол үнийн дүн нь өөр хоорондоо ялгаатай, тэр хэрээрээ өрсөлдөөн бий болгож баймаар. Харин нэг адил үнийн дүнтэй ШТС-уудаар үйлчлүүлэхээр нэг удирдлаган дор байдаг нэрээ сольж бичсэн газар юм шиг санагдаад байдаг юм. Нөгөө талаар арай хямдхан үнээр шатахуунаа түгээж, үйлчлүүлэгчдээ татах гэсэн жижиг компаниудын зах зээлч оролдлогыг “акулууд” нь нам эсэргүүцэж, ”Ийм үнээр зар, эс тэгвэл арчина шүү” гэдэг дарамт байхыг үгүйсгэхгүй. Харин түүнийг нь зохицуулдаг төр алга. Тиймдээ ч тэд эвсэн нийлж, шатахууны боомилолт хийж эхлээд байна.

Үүний эсрэг ерөндөг Монголын төрд байна уу. Өнөөдөр төрд олонх болсон МАН-ын далд санхүүжүүлэгчид нь шатахуун оруулж ирдэг компаниудын дийлэнх нь байдаг гэдгийг хэн хүнгүй л хэлдэг, мэддэг. Тиймдээ ч тэд ингэж оодордог байж мэднэ. Энэ удаагийн увайгүй үйлдлийн дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар А-95, 98 төрлийн нано шатахууныхаа үнийг нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдыг шалгуулахаар прокурорт ханджээ. Ингэснээр тэдэнд  хэрэг үүсгэж, шалгана. Мөн “Шунхлай”, “Сод монгол”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум” гээд нэр бүхий хэд хэдэн компанид тав хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулснаа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн мэдэгдсэн. Нөгөө эх сурвалж болох “Ник” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат “Импортлогчид бид шатахууны литр тутамд 250-300 төгрөгийн алдагдал хүлээж байна. Алдагдлаа бууруулах арга нь шатахууны жижиглэнгийн худалдааны үнээ нэмэх эсвэл Засгийн газар 30-100 хүртэлх мянган төгрөгөөр нэмсэн онцгой албан татварын хэмжээгээ буулгах шаардлагатай” гэжээ.  Харин хомсдоод байгаа АИ-92 шатахууны тухайд “Шатахууны худалдан авалт эрс ихэссэнээс болж агуулахаасаа шуурхай татаж чадахгүйд хүрээд байна. Түүнээс бус нөөцгүй болсон зүйл огт байхгүй” гэсэн байна. Бензиний эргэн тойрон дахь асуудал нэг иймэрхүү. Тэд ОХУ-ын “Роснефть” компаниас нэг тонн шатахууныг 631-668 ам.доллараар худалдан авдаг аж. Гэтэл Оросын нефтийн хамгийн том компани болох “Роснефть” Монголын зах зээлийг сонирхсон хэвээр байна. Одоогоос 10 жилийн өмнө анх Монголд ШТС байгуулах санал тавьж байсан бол, 2011 онд ч дахин тийм санал ирүүлж байсан юм. Энэ удаад “Роснефть”-ийн зүгээс бидэнд борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэсэн байна.  Хөрш маань бидэнд ингэж хандаж байхад манай дотоодын нефть импортлогч “Петровис”, “Сод Монгол” тэргүүтэй компаниуд 256 тэрбум төгрөг өгчихвөл шатахууны үнийг 50 төгрөгөөр л нэмье гэж Засгийн газрыг шантаажилжээ. Ийм л байна. Тэгэхээр монгол төрд ийм шантаажлагчдаас хамгаалах ерөндөг хэрэгтэй байх шиг.

 

Н.Саран

                               

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Irgen (66.181.186.171)
    Tataas tatvar 2 yalgaatai shuu. Tataas bol zasgaas ogdog mongo. Tatvar bol zasgaas avdag mongo. Zasag avdag mongoo nemegduulsnees une nemegdeh geed baigaag helsen baina. Zasagaas mongo guisan yaria ogt alga. Deer bichsen yumaa door n budiluulaad bichih yum. Sanaatai yumuu sanaandgui yumuu
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.141.135)
    Санжийн баяраар толгойлуулсан никийн шар авгайг дарж авахгүй бол монголд хэзээ ч амар тайван авч ирэхгүй. Иймд энэ мафижсан бүтцийг бут цохих хэрэгтэй
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • zochin (124.158.126.197)
    tur medeldee ab
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.26.249)
    ЕСайд үнэ нэмэгдэнэ гэж албан ёсоор УИХ-д мэдээлсэн үүнээс болж үнэ өссөн үүнд хариуцлага тооц огцруул.Ийм болчимгүй үгэнд хариуцлага ярихгүй байгаа нөгөө Нямдорж Авурсайхан Учрал Нямбаатар Авурсайхан Ж.Энхбаяр Оюунэрдэнэ нар шударга бай ичиж амьдардаа.Төр түмнээ гэсэн үүднээс өмнөх ЗГ-г огцруулж байгаа гэсэн биздээ.Харин өөрсдөө төр түмнээ үл ойшоож байгаа юм бишүү.Өмнөх ЗГ ингэсэн бол яаж цөрвөлзөж байгаа бол.Шударга 1 зангаараа байдаа 33 нөхдүүд.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    5 цаг 23 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    6 цаг 36 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    8 цаг 6 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    8 цаг 23 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    8 цаг 30 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    9 цаг 4 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    9 цаг 21 мин
  • Мэдэгдэл
    9 цаг 21 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    9 цаг 58 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    10 цаг 21 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    10 цаг 45 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    11 цаг 30 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    11 цаг 37 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    11 цаг 49 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    11 цаг 57 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    12 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 19 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    12 цаг 34 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    12 цаг 50 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    12 цаг 53 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК