Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

2018-1-23
0
ЖИРГЭХ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар эхлээд хэлэлцсэн юм. Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

5 бүлэг, 26 зүйлтэй энэхүү хуулийн төсөлд зорилтыг илүү нарийвчлан тодорхойлсон байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн тогтоох бөгөөд иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэхээр тусгах, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг суурь зохицуулалтыг тусгасан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг иргэн-нэг бүртгэл” арга хэмжээ тусгагдсаны дагуу өмнөх Засгийн газар төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлсэн. Бүртгэлтэй холбоотой гурван төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг боловсруулах үйл явц үргэлжилж байна. Бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх шаардлага үүссэн ба үүнтэй холбоотойгоор шинэчилсэн найруулгын төслийн хэмжээнд боловсруулсан” гэв.

Хуульд хэрэглэгдэж байгаа зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой болгох, илүү нарийвчлан тодорхойлох зайлшгүй шаардлагын улмаас хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгож оруулсан байна. Мөн улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах шаардлагатай байгаа тул улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт, улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулжээ. Мөн бүртгэлийн мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал болон мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ц.Мөнх-Оргил, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат, Н.Оюундарь нар салбарын сайд болон Ажлын хэсгээс асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлсэн бөгөөд бүртгэлийн системийг цахимжуулах нь эрсдэлтэй гэдгийг тооцож, энэ талаар судлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн төсөл дэх бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэлийн талаар, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцооны талаарх зарим зохицуулалтыг тодруулж байв. Монгол Улс 1996 оноос орон сууцаа бүртгэж эхэлсэн бол үүнээс долоон жилийн дараа газрыг хувьчилж 2003 оноос газрын бүртгэлийг хийж эхэлжээ. Завсарын хугацаа долоон жилээр хэмжигдэхийн зэрэгцээ бүртгэж байсан байгууллагууд өөр программ хэрэглэж байсан байна. Үүний үр дүнд өнөөдөр газар болон газар дээрх обьект тус тусдаа бүртгэлийн сантай болсноос үүдэн газрын болон эд хөрөнгийн харилцаанд бодит бэрхшээлүүд учирч байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлалаа. Тиймд хуулийн төсөлд тусгагдсан зарчмын нэг дэвшил бол газар ба түүн дээрх үл хөдлөх хөрөнгийн асуудлыг бизнесийн хувьд эрсдэлгүй, олон нийтэд салаа утгагүй, бодит мэдээллийг хүргэх зорилго бүхий зохицуулалт болохыг тэрбээр тайлбарлав. Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгож оруулсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд  санал хураалт явуулахад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Улсын Их хурал, Засгийн газраас сүүлийн жилүүдэд төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх нийгмийн бүх салбарыг хамарсан үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой болгох нөхцлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах зорилгоор улсын бүртгэлийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эдгээр бодлого, хөтөлбөр, зорилтын үр дүнд эрх зүйн орчин шинэчлэгдэн, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бий болгож, улмаар програм хангамжийг иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах болсон нь уг хуулийн нэр томьёо, агуулга, зохицуулах хүрээ нь 2009 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөх байдал үүсэх болжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн уг хуулийг өнөөгийн бодит шаардлага болон цаашдын чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, иргэнд чирэгдэлгүй бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг бий болгохоор уг хуулийн хэрэгжилтийн үр дагавар болон холбогдох судалгааг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

6 бүлэг, 30 зүйлтэй хуулийн төсөлд зарчмын шинжтэй асуудлуудыг тусгасан бөгөөд бөгөөд уг төсөлтэй холбогдуулан Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг холбогдох 10 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байлаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед бүртгэлийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцлийг бүрдүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрөл хэлбэрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон тэдгээртэй холбоотой бусад эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулах замаар хууль тогтоомж хоорондын уялдаа холбоог хангах, мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эд хөрөнгө өмчлөх эрхийн баталгааг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүргэлийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.  

Шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн 40 гаруй зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8-д заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараахь өөрчлөлтийг тусгасан аж. 

1.Хуулийн төслөөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хамрах хүрээний хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал  харгалзахгүй бүртгэхээр тусгасан.

2.Монгол Улсад 1997 оноос үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэж эхэлсэн бөгөөд газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс нь салангид бүртгэж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн олон улсын стандартаас зөрж, бүртгэлийн нэгдмэл, үнэн зөв байдал алдагдах үндсэн нөхцөл болж байгаа тул барилга, байгууламжийн эрхийг түүний доорхи болон орчны нэгж талбар газрын эрхэд үндэслэн бүртгэх зохицуулалтыг шинээр тусгалаа.

3.Улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох нөхцөл бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд хандаж цахим бүртгэл хийх тогтолцоог бий болгох заалтуудыг шинээр тусгалаа.

4.Одоогийн хуульд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар "өмчлөх эрх баталгаажна" гэж заасныг хэвээр хадгалж, өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн хүчин төгөлдөр байдал нь улсын бүртгэлд бүртгэснээр баталгаажихаар тусгалаа.

5.Өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдлийг бууруулах нөхцлийг хангахын тулд Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зохицуулалтыг нэмж тусгасан.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар асуулт асууж, тодруулсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад төслийн зүйл, заалтыг нухацтай судалж, ажиллах нь зүйтэй хэмээн санал хэлсэн. Ингээд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив.

Хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахлан ажиллахаар болов

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    4 цаг 46 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    5 цаг 59 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    7 цаг 30 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    7 цаг 46 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    7 цаг 54 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    8 цаг 28 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    8 цаг 44 мин
  • Мэдэгдэл
    8 цаг 44 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    9 цаг 21 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    9 цаг 44 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    10 цаг 9 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    10 цаг 54 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    11 цаг 0 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    11 цаг 13 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    11 цаг 21 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    11 цаг 37 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 42 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    11 цаг 57 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    12 цаг 13 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    12 цаг 16 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК