Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Иргэн бүр ажилтай, айл өрх бүр орлоготой байж урагшлан хөгжинө

2018-1-30
0
ЖИРГЭХ

НИТХ-ын дарга С.Амарсайханы “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” төрийн ордонд болсон бизнес форумд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Энэ танхимд хуран цугласан УИХ-ын болон Засгийн газрын эрхэм хүндэт гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, төр засгийн байгууллагуудын болон олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэнд хүргэе.

Улс орны маань эдийн засаг, төсөв санхүү зах зээлийн орчин нөхцөл хүндхэн, айл өрх, ард иргэдийн маань аж амьдрал, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого тийм ч таатай бус байна. Энэ нөхцөл байдлыг арилгахын тулд засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлуудын 100 хоногуудын тайланг тавьсан өдрүүд тохиож байна. Мөн нийслэлчүүд бидний өмнө тулгамдсан шил шилээ даран хүлээж байгаа, гарц шийдлийг гаргах зайлшгүй шаардлагатай олон асуудлуудыг шийдэхийн тулд өнөөдөр бид энд хуран цугласан.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт түншлэл 2018” энэ удаагийн чуулга уулзалт нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай нийгмийн нэн чухал ач холбогдолтой олон төсөл хөтөлбөрүүдийг төрийн бодлого шийдвэрийн хүрээнд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд харилцан үр ашигтай хамтран хэрэгжүүлэх боломж нөхцөлийг эрэлхийлж байгаагаараа өндөр ач холбогдолтой гэж харж байна.

Улс орноо хөгжил дэвшилтэй, иргэн бүр ажилтай, айл өрх бүр орлоготой байж нийтээрээ урагшлан хөгжих нь та бидний эрхэм зорилго, туйлын хүсэл билээ. Энэ нь та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэлээс ихээхэн шалтгаална.

Аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийн үндэс суурь нь төрийн тогтвортой бөгөөд урт хугацааны бодлого. Харин хөдөлгөх хүч нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, тэдний хүчин зүтгэл, хөдөлмөр, оролцооноос шалтгаалдаг гэдгийг бид бүгдээрээ сайн мэдэж байгаа.

НИТХ–аас нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхдээ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийнхээ оролцоог хангаж, шударга өрсөлдөөнд тулгуурласан, зарчимч, бүтээлч, ажил хэрэгч санаачилгыг дэвшүүлж байгаа. Ах ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ бодитойгоор дэмжиж хамтран ажиллах зарчмыг баримталж байна. Цаашид өрхийн үйлдвэрлэгчдээс эхлээд үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн салбарын хөгжлийн бодлогыг бүхэлд нь шинэ төвшинд гаргах, тэднийг илүү ашигтай орлоготой, бүтээлч ажиллаж хөгжих боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж харж байна.

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бид зөвхөн нэр төдий хоосон уриа лоозон, эсвэл хэсэг бүлгийн явцуу эрх ашигт нийцүүлсэн байдлаар гаргадаг буруу жишиг хандлагыг халах зайлшгүй байна. Төрийн оролцоо, улс оронд маань хэрэгцээтэй олон төсөл хөтөлбөрүүдийг төр засгийн байгууллагууд өөрсдөө хийж хэрэгжүүлнэ гэж хөрөнгө мөнгө, хүч тарамдаж ирснийг бид сайн мэднэ. Тэгвэл энэ хандлагыг ч бас таслан зогсоох, буруу жишгийг аль болох халах, зөв голдрил руугаа орох зайлшгүй шаардлага бидний дунд байна.

 

Эдийн засаг, шинжлэх ухааны нарийн тооцоо судалгаатай, сүүлийн үеийн дэвшилтэт өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтын зөв бодлого, шийдлийг бид гарган гарган, хувийн хэвшлээ дэмжин хамтран харилцан үр ашигтай ажиллаж чадвал улс оронд нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар иргэд оршин суугчдынхаа эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх, улс орноо бүс нутагтаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, иргэд нь оюуны чадавхаараа, нийслэл нь хот төлөвлөлтөөрөө, улс нь хөгжлийн бодлогоороо олон улсад танигдсан өрсөлдөх чадварыг бий болгох, улам дээшлүүлэх боломж нөхцөл, нөөц бидэнд хангалттай бий.

Тийм ч учраас НИТХ–аас Нийслэлийн төр захиргааны бүх шатны байгууллагуудад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитойгоор дэмжин хамтран ажиллах үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах зохион байгуулж, идэвхтэй ажиллах болно гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.

Өнөөдөр улс орныхоо хөгжил дэвшлийн Алтан түлхүүрийг атгаж байгаа УИХ, ЗГ-ын гишүүд, хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, цаашлаад эх орны эдийн засаг, нийгмийн хөдөлгөх хүч нь болсон үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, төр захиргааны байгууллагын төлөөлөл энэхүү чуулганд оролцож байгаа.

Өнөөдрийн чуулга уулзалтаас бид шаардлагатай шийдвэрийг гаргах олон ургалч санаануудыг олж томьёолж, тэрхүү санал санаачилга нь төр захиргааны шийдвэрт тусгагдаж, та бид хөгжлийн төлөө нэгдсэн санаа зорилготойгоор урагшлан хөгжих боломжийг төрийн зүгээс ч, хувийн хэвшлийн зүгээс ч бий болгох гарц шийдлийг энэ чуулганаас гаргах боломж бүрдэнэ гэж харж байна.

Эцэст нь хэлэхэд бид жил бүр эдийн засаг хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулна гэдэг нэг асуудал, харин зохион байгуулсан ажлынхаа араас үр дүнг нь гаргах тал дээр илүү идэвх, санаачлагатай, харилцан бие биеийнхээ үйл ажиллагааг дэмжиж, бодитой урт хугацаанд зорьсон зорилгодоо хүрэхүйц байдлаар хэрэгжүүлэх нь хамгийн чухал асуудал учраас цаашдаа энэ тал дээр илүү анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байна.

Ингээд өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ улс орон, Улаанбаатар хотынхоо хөгжлийн гэсэн сэтгэлээр хуран цугласанд дахин талархал илэрхийлж, та бидний нэг зорилго нийтийн хүчээр хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлье.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.187.50)
    Uneheer zov zuitei unen ym yrijee amjilt
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • R (122.201.22.160)
    Ene neg bolovsrolgui yum gazar bolgond ochood l loozon unshaad yavahiin
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • зо (66.181.161.67)
    Ман намын хоосон ьолгойнууд юм хийеээ цүнх баригчидаа
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.120.159)
    Ам ал 2 зөрнө гэдэг шиг ёстой худлаа шаалаа даа. Тэнгэрийн юм ярьж ард иргэдийг самууруулж худлаа шаадгаа л болих хэрэгтэй. Чихэн дээр цэцэг ургуулж толгой дээр цаасан малгай өмсүүлдгээ болих цаг болсон. Худлаа худлаа юм шаагаад амныхаа зоргоор ёстой нэг хуцаж байна аа. 2016 Мега төслүүд ашиглалтанд ороод хөдлөөд эхэлчихсэн байх ёстой байтал одоо болтол таг. Ярьсаар байтал бүрэн эрхийн чинь хугацаа дууслаа.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    4 цаг 18 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    5 цаг 31 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    7 цаг 2 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    7 цаг 18 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    7 цаг 26 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    8 цаг 0 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    8 цаг 16 мин
  • Мэдэгдэл
    8 цаг 16 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    8 цаг 53 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    9 цаг 16 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    9 цаг 41 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    10 цаг 26 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    10 цаг 32 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    10 цаг 45 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    10 цаг 53 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    11 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 14 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    11 цаг 29 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    11 цаг 45 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    11 цаг 48 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК