Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Завхан аймагт өвөлжилт хүндэрч, зарим зам даваа хаагджээ

2018-2-01
0
ЖИРГЭХ

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Завхан аймгийн  Тосонцэнгэл суманд аймагт ажиллаж байна. 
Завхан аймагт 1 дүгээр сард хүйтний эрч эрс чангарч, Тосонцэнгэл, Их-уул Тэлмэн, Отгон, Сонгино, Баянтэс, Тэс,  Цэцэн-Уул сумдын нутгаар 45-53 градус хүрч хүйтэрсэн. Түүнчлэн 2017 оны 10 сарын 01-нээс 1 сарын 30-ыг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд нийт 17-52 удаагийн их, бага хэмжээний хур тунадас орсон. Бүх нутгаар цасан бүрхүүл тогтож цасны дундаж зузаан 5-30 см хүрээд  байна.
Гантай байсан газруудад мал бэлчээрлэх боломжгүй болж, тарга тэвээргээ огцом алдаж, өвс тэжээлийн дутагдалд орж  малын хорогдол ихэсчээ. Явган шуурга байнга болж байгаагаас орон нутгийн зарим зам, даваа хаагдаж хүндрэл үүссэн юм.

Өдрийн цагаар уур манан татаж үзэгдэх орчин хязгаарлагдсанаас иргэд төөрөх, цасанд суух, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн түлш царцаж тусламж хүссэн дуудлагын тоо эрс ихсэж Онцгой байдлын газрын ачаалал нэмэгджээ. Эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл гарч, цахилгааны хязгаарлалтад орсон, халаалт дулаанд түлш нүүрсний зарцуулалт нэмэгдсэн бол Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, сумдын Эрүүл мэнд, ЗДТГ-ын автомашинд эвдрэл гэмтэл гарч, шатахууны зарцуулалт хоёр дахин ихэсчээ. Гэтэл 2 дугаар сард тус аймгийн нутгийн хойд, зүүн хойд, зүүн хэсгээр ахиу тунадас орох, нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм.
Завхан аймгийн хэмжээнд 232 өрхийн 740 хүн отор нүүдлээр яваа бөгөөд 0-5 насны хүүхэд 89, жирэмсэн эх нэг, ахмад настан 17, хөгжлийн бэрхшээлтэй 11 иргэн байгаа аж. Аймгийн хэмжээгээр 24 сумын 115 багт 9100 малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж байгаа бол Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Баянтэс, Асгат, Ургамал, Түдэвтэй сумын 115 өрхийн  249 хүн, 71.7 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын  17 сумын нутагт  отроор өвөлжиж байна. Аймгийн аюулгүйн нөөц болон аймгаас тендэр зарлан бэлтгэсэн 178,5 тонн өвс, 437,5 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгож өнөөдрийн байдлаар  27.5 тонн тэжээл үлдсэн байна. Цагаан зудтай 8 сум, цагаан зудархуу 7 суманд өвс 138 тонн, тэжээл 302.5 тонн хуваарилан олгосны зэрэгцээ өвөлжилт хүндэрч болзошгүй  7  сум 1 аж ахуйн нэгжид  өвс 40 тонн, тэжээл 135.5 тонн хуваарилан олгожээ.
Аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр тус аймагт ажиллаж буй  Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг, УИХ-ын гишүүдээс аймаг, орон нутгийн удирдлага, иргэд  асуулт асууж, хэдэн санал хэллээ.
Тухайлбал, аймаг дахь улсын нөөцийн цэг салбаруудад өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, Тэлмэн, Цагаанхайрхан суманд 2017 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд гарсан зардлыг шийдвэрлэх, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалт бүхий мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх зэрэг хүсэлт тавив.

Аймгийн мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх асуудлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле газар дээр нь шийдвэрлэлээ.Мөн Эрүүл мэндийн яамнаас Яруу, Дөрвөлжин сумдын Эрүүл мэндийн төв, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.
Аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Завхан  аймагт улсын нөөцөөс 850 тонн өвсийг үнэгүй, 1150 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгожээ. Уг өвс тэжээлийг нийтэд нь   тэгшитгэн хуваалгүй зөвхөн  өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилах ажээ. Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг оторт яваа малчид тэр дундаа нярай болон 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг онцгой анхаарч, эмнэлгийн үйлчилгээ хүргэх ёстойг анхааруулав. Мөн отроор яваа малчдаас малын хөлийн татвар, хураамж авч байгааг тухайн орон нутгийн удирдлагатай ярьж, тохиролцож харилцан ашигтайгаар шийдвэрлэх, аль аймаг, сумынх гэдгээс үл хамааран хүнс тэжээл, шаардлагатай эм, түлш, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэх үүрэг өгчээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    4 цаг 8 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    5 цаг 21 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    6 цаг 52 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    7 цаг 8 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    7 цаг 16 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    7 цаг 50 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    8 цаг 6 мин
  • Мэдэгдэл
    8 цаг 6 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    8 цаг 43 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    9 цаг 6 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    9 цаг 31 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    10 цаг 15 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    10 цаг 22 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    10 цаг 35 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    10 цаг 43 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    10 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 4 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    11 цаг 19 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    11 цаг 35 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    11 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК