Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын харилцааныхан 2017 оны ажлаа дүгнэлээ

2018-2-01
0
ЖИРГЭХ

Газрын харилцааны салбарын удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн эхэллээ.  Гурван өдрийн турш үргэлжлэх зөвлөгөөнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны удирдах ажилтнууд оролцож байна.

Зөвлөгөөнийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нээж, 2017 онд салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон ажлуудынхаа үр дүнг танилцууллаа. Тухайлбал,

Улсын хэмжээнд бүх хот, суурин газрын нутаг дэвсгэрийг 1:1000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулан мэдээллийн санг буй болгож, хэрэглээнд гаргахад бэлэн болгосон, нийслэл болон 19 аймгийн төвийн газар дээрх, доорх шугам, сүлжээний мэдээллийн санг буй болгон байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцэд оруулж, хэрэглээнд гаргахад бэлэн болголоо.

Нийгэм, эдийн засгийн 27 салбарын 642 үндсэн үзүүлэлтийн 2532 утга бүхий дэд үзүүлэлтээс бүрдсэн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг дуусган манай байгууллагын геопортал https://geoportal.nsdi.gov.mn сайтаар дамжуулан иргэд олон нийтэд нээлттэй хэрэглүүлэхээр вэб аппликэйшнийг холбож, бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн Засгийн газрын 2017 оны 287 тоот тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-ыг баталсан. Энэхүү журманд улсын тусгай хэрэгцээний газарт тавигдах шаардлагыг тодорхойлж, улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах үйл ажиллагааг алхам бүрээр зааж өгсөн ба газрыг өөр газраар солих буюу нөхөн олговор олгох асуудлыг зохицуулсан байна. Мөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлт гаргасан буюу тухайн газарт үйл ажиллагаа явуулах төрийн захиргааны төв байгууллагад тусгай хэрэгцээний газрын гэрчилгээг олгож, гэрээ байгуулах замаар газрыг хамгаалах, эзэнжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Уг арга зүйг баримтлан тухайн сумын нутаг дэвсгэрийн газар ашиглалт, байгалийн нөөц, нөхцөлийн онцлогийг бүрэн тодорхойлсны үндсэн дээр нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжсэн, иргэд, олон нийтийн оролцоо, тэдний санал санаачилга, орон нутагтаа баялаг бүтээх боломжийг бүрдүүлсэн цогц үйл ажиллагаа бүхий дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах нөхцөл бүрдсэн юм.

Газрын кадастрын мэдээллийн санг улсын хэмжээнд бүрдүүлж, газар зүйн мэдээллийн системийн “Лэнд менежер” програм хангамжийг 21 аймаг, 330 сум, нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт нэвтрүүлэв. Газрын биржийн програм хангамжийг хөгжүүлэн газрын дуудлага худалдааг цахимаар зохион байгуулах, барьцаа, зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, олон нийтэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүллээ. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг амжилттай байгуулж цаашлаад салбарын болон салбар дундын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах ажлыг эхлүүлсэн зэрэг ажлуудыг дурдаж болох юм.

Мөн Зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын сайд биечлэн оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Газар нь байгалийн бүх төрлийн нөөц баялагийн эх сурвалж, орон зайн үүрэг гүйцэтгэдэг баялаг учраас байгалийн аль ч нөөцийг газартай уялдуулан нэгдмэл зарчмаар удирдах асуудал чухал” хэмээн онцолж, энэ онд Барилга, хот байгуулалтын яамны зүгээс салбарын хууль тогтоомжуудыг шинээр болон шинэчлэн боловсруулж Улсын Их хуралд энэ онд өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэлийн Газрын албаны дарга нар нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргатай Үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд зөвлөгөөний үеэр 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж Үр дүнгийн гэрээгээ дүгнэн 2018 оныхоо төлөвлөгөөг хэлэлцэж байна.  2017 оны ажлаараа Өмнөговь аймаг тэргүүлж, Архангай, Хэнтий аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд 2, 3 дугаар байрыг эзэллээ.

Энэ жилээс эхлэн салбарын шилдэг албан хаагчдыг тодруулж байгаа бөгөөд 2017 оны “Шилдэг менежер”-ээр Хэнтий амйгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нар, “Шилдэг мэргэжилтэн”-ээр нийслэлийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Б.Шижир, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн З.Мөнхцэцэг нар, “Шилдэг газрын даамал”-аар Увс аймгийн Ховд сумын газрын даамал Н.Адъяа, Архангай аймгийн Цахир сумын газрын даамал Б.Батсайхан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын газрын даамал Ү.Наранбямба нар шалгарчээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    4 цаг 8 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    5 цаг 21 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    6 цаг 52 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    7 цаг 8 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    7 цаг 16 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    7 цаг 50 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    8 цаг 6 мин
  • Мэдэгдэл
    8 цаг 6 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    8 цаг 43 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    9 цаг 6 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    9 цаг 31 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    10 цаг 15 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    10 цаг 22 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    10 цаг 35 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    10 цаг 43 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    10 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 4 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    11 цаг 19 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    11 цаг 35 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    11 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК