Энэ хоёрдугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн битүү зогсоолд тавигддаг эргүүл, жижүүр, эрүүлжүүлэх, шуурхай албаны автомашинууд үзлэг шалгалт хийжээ.
Энэхүү үзлэг шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2018 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хийж байгаа билээ.
Тус үзлэг шалгалт нь автомашинуудын албаны шуурхай бэлэн байдлыг хангуулах, техникийн бүрэн бүтэн байдал өнгө үзэмж, тусгай дуут дохио, дагалдах хэрэгслүүдийг шалгаж, үүрэг даалгавар өгөх зорилготой юм.
Энэхүү арга хэмжээнд Ашиглалтын гуравдугаар хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батболд, жижүүрийн шалгах механик, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэрэндорж, холбоо, камер, сүлжээ хариуцсан ажилтан, цагдаагийн дэд ахлагч Э.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шалгасан байна.