Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, Онцгой байдлын хэлтэстэй хамтран Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, иргэдэд анхны тусламж үзүүлэх, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш нартай хамтран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд дүүргийн харьяаны сургууль, цэцэрлэгийн багш нарыг хамруулсан "Сургагч багш" бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтанд ерөнхий боловсролын 18 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 27 байгууллагын нийт 45 багш, сурган хүмүүжүүлэгч нар хамрагдаж байна.
Тус сургалтанд хамрагдсан багш, сурган хүмүүжүүлэгчид осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл заах эрх бүхий “Сургагч багш” болох юм.