Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Германчууд Канадыг буулган авч жинхэнэ шуугиан тарив

2018-2-24
0
ЖИРГЭХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Пёнчан-2018” өвлийн ХХIII олимпийг тойрсон хамгийн том сенсацийг Германы эрэгтэй хоккейн шигшээ баг тарьж хоккейн эх орон Канадын шигшээ багийг гурав дахь удаагаа, тэгэхдээ олимпийн тоглолтод анх удаа буулган авч жинхэнэ шуугиан тарьлаа. Хагас шигшээгийн эхний тоглолт ОХУ-Чехийн багуудын хооронд болж хойд хөршийн эрчүүд өөрийн хамгийн эвгүй өрсөлдөгчийн нэг Чехийн багийг 3:0-оор бут ниргэж “Пёнчан-2018”-ын тааруухан эхлэлдээ цэг тавьсан билээ. Тэгвэл хоёр дахь хагас шигшээ тоглолтод хөгшин Европын Германчууд хоккейн эх орон Канадын шигшээ багийг 4:3-аар буулган авч Пёнчаны хоккейн ордон байтугай дэлхий даяар жинхэнэ шуугиан тарив. Ийнхүү ХБНГУ-ын эрэгтэй хоккейн шигшээ баг түүхэндээ анх удаа өвлийн олимпийн аваргын төлөө тоглохоор шалгарч үлдээд байгаа юм. Герман-Канадын шигшээ багуудын тоглолтын эхний үеэс л Германчууд тэргүүллийг авсан бөгөөд Мацек хүний илүүгээ ашиглан эхний гоолыг оруулсан. Улмаар хоёр дугаар үед Плахт, Мауэр, Хагер нарын шайб хаалганд орсноор 4:1-ээр хошуучилсан. Сүүлийн үед Канад нөхөж хоёр шайб хийсэн ч цаг хүрсэнгүй. Ингэснээр финалд ОХУ-Канад биш, ОХУ Германы баг учраа таарч байгаа нь жинхэнэ дуулиан болж байна. “Пёнчан-2018” өвлийн олимпийн хамгийн сонирхолтой төрөл болох эрэгтэйчүүдийн хоккейн аваргын төлөө шалгарч үлдээд байгаа ОХУ-ХБНГУ-ын шигшээ багуудын тоглолтын өмнө “Матч-ТВ”-ын тайлбарлагч Алексей Пешнин ямархуу дүн шинжилгээ хийсэнтэй танилцая.

Тэрээр дүгнэхдээ “Юуны өмнө шувтаргын тоглолт тун хурц дайчин болно гэдгийг хэлье. Учир нь сүүлийн жилүүдэд Германчууд хэнээс ч айдаггүй үнэхээр чадварлаг, байрлал бүрт жигд сайн тоглогчтой баг бүрдүүлж чадсан. Энэ тэмцээн дээр гэхэд л тэд эхлээд Шведийн эсрэг дараа нь Канадын эсрэг хэрхэн тоглож байгааг харахад л тэд үнэхээр ямар ч багийн эсрэг тун дайчин, ялах чин эрмэлзлэлтэй тоглож чаддаг нь харагдсан. Тэд энэ удаа тоглолтын эхнээс хэрхэн санаачлагыг авч Швед, Канадуудыг сандаргаж байсан шигээ л тоглох нь тодорхой. Хамгийн гол нь Германы шигшээ баг хурд маш сайтай, тоглогчид нь аль ч багийнхнаас дутахгүй техниктэй гэдгийг мартаж болохгүй. Учир нь тэд их багаасаа бэлтгэгдсэн харьцангуй залуу тоглогчидтой тул хурдны хувьд ихээхэн давуу байдалтай байна. Миний бодлоор манай шигшээгийн залуучууд Чехийн эсрэг тоглосон тэр л арга барил, тэр хурд, хүчний тоглолтоо үзүүлвэл ялалтын харьцаа 60:40 хувиар ОХУ-ын талд ирнэ гэж бодож байна. Гэхдээ маш чадварлаг, ухаалаг, хурдтай залуу тоглогчдоор багаар бүрдүүлсэн Германы шигшээ баг ОХУ-ын шигшээгийн эсрэг ямар арга барил, тактикаар тоглохоор бэлдэж байгааг одоо таамаглахад хэцүү, боломжгүй шахуу байна. Ямар ч гэсэн 1998 оноос хойш ОХУ-ын шигшээ багт ийм сайхан боломж гаралгүй өнөөдрийг хүрсэн гэдгийг манай залуус дор бүрнээ бодож, гайхалтай тоглолт үзүүлэх байх гэж найдаж байна.

Гэхдээ л манай эсрэг тооцоотой, ухаалаг, хурд хүч сайтай залуусаар эгнээгээ бэхжүүлсэн Германчууд зогсож байгаа гэдгийг хаа хаанаа мартаж болохгүй гэдгийг л эцэст нь хэлэхийг хүсч байна” гэжээ. Ингэхээр Олон улсын олимпийн хорооны хатуу ширүүн эсэргүүцэл, зэмлэлийн дор өөрийн улсын тугийг ч барих эрхгүй "Пёнчан-2018"-д алдар нэрээ мандуулах сүүлчийн боломж ОХУ-ын эрэгтэй хоккейн шигшээ багийн залууст ирж байна. Өмнө нь эмэгтэй уран гулгалтын ганцаарчилсан төрөлд Алина Загитова алт, Евгени Медведева мөнгөн медаль авч ОХУ-ын баг тамирчдын урам зоригийг сэргээж эх орон нэгтнүүдээ баярлуулаад байсан билээ. Харин одоо 1998 оноос хойш аваргын төлөө байтугай медалийн төлөө цөөн тоглосон хокейн шигшээ баг ОХУ-ын нэр төрийг өргөх үү, Германчууд анх удаа олимпийн аварга хэмээх эрхэм алдарыг өргөх нь үү гэдгийг харах л үлдэж байна. 

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.72.240.5)
    сталингарад ялалтаа авсан даа
    2018 оны 02 сарын 26 | Хариулах
  • Бат (103.229.122.137)
    гитлер ялагдаж Сталин ялах байх
    2018 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (24.1.248.86)
    Герман машин орос Уаз-ыг бут ниргэнэ!
    2018 оны 02 сарын 24 | Хариулах
    • Sonnen
      Улаан машин хар машины дээгүүр нь дайраад л гараад явчих биздээ
      2018 оны 02 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    3 цаг 2 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    4 цаг 15 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    5 цаг 46 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    6 цаг 2 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    6 цаг 9 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    6 цаг 44 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    7 цаг 0 мин
  • Мэдэгдэл
    7 цаг 0 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    7 цаг 37 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    8 цаг 0 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    8 цаг 25 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    9 цаг 9 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    9 цаг 16 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    9 цаг 28 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    9 цаг 37 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    9 цаг 53 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 58 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    10 цаг 13 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    10 цаг 29 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    10 цаг 32 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК