Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэт” үйлдвэрийнхэн орон нутгийн үйлдвэрлэгчидтэй уулзав

2018-3-01
0
ЖИРГЭХ

 

“Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрхзүйн газар, Хангамжийн хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд  орон нутгийн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй саяхан уулзлаа. Уулзалтад  Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 компанийн төлөөлөл оролцлоо. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь үндэсний  компани болсонтой холбогдуулан худалдан авалтын дүрэм журмаа Монгол улсын хуульд нийцүүлэн өөрчилж, нээлттэй, шилэн дансны худалдан авалтын бодлого баримтлан  ажиллаж байгаа аж. Худалдан авалтын шинэчлэгдсэн бодлогоо орон нутгийн үйлдвэрлэгч  компаниудад  танилцуулан, цаашид тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах талаар  санал солилцсон юм.

Үндэсний үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжинэ

Уулзалтын эхэнд  Хууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам Худалдан авалтын нээлттэй, шилэн дансны бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай болон, худалдан авалтын журмыг тайлбарлан таниулав. “Эрдэнэт” үйлдвэр нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэдээ дараах шаардлага тавьж байгаа аж.

Нэгдүгээрт: “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал байх.

Хоёрдугаарт: Чанар стандартын  шаардлага хангасан байх.

Гуравдугаарт: Зах зээлийн үнээр байх.

Дөрөвдүгээрт: Хугацаандаа нийлүүлдэг байх. Эдгээр шаардлагыг хангасан орон нутгийн үйлдвэрлэгчдэд давуу байдал олгохоор худалдан авалтын журамдаа тусгажээ.  

Найдвартай компанитай урт хугацааны гэрээ байгуулна

“Эрдэнэт” үйлдвэр дээрх шаардлага хангасан тогтвортой үйл ажиллагаатай, тууштай хамтран  ажиллах найдвартай компаниуд, мөн оюуны өмч эзэмшдэг, орон нутгийн  аж ахуйн нэгжтэй  урт хугацааны гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөж байгаа аж.

 

 Түүнчлэн үйлдвэрлэгч компаниуд дундын зуучгүйгээр “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах саналаа өгөх эрх нээгдэж байна. Албан хүсэлтээ  Хангамжийн хэлтэст хүргүүлэх аж.  “Манай  үйлдвэр жилд нэг удаа хар, цагаан жагсаалт гаргаж, цагаан жагсаалтад орсон компаниудын удирдлагатай уулзаж,  санал хүсэлтээ солилцох, алдаа оноо байвал засаж залруулан ажиллах юм. Харин бараа бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлээгүй, хариуцлагагүй компаниудыг хар жагсаалтад оруулж дахин хамтран ажиллахгүй” гэж Хууль эрхзүйн газрын дарга мэдэгдсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Худалдан авалтын гэрээг Захирлуудын зөвлөлөөр шийддэг болгосон нь “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилладаг компаниудад ээлтэй шийдвэр болжээ. Худалдан авалтын шинэ журмаар Худалдан авах комисс, Онцгой комиссыг байгуулан ажиллаж эхэлсэн байна.  Тус бүрдээ 20-иод хүний бүрэлдэхүүнтэй эдгээр  комисст  дан ганц дарга нар бус  мэргэжлийн хүмүүс оролцож,  худалдан авах бараа, ажил үйлчилгээг “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй, шаардлагатай эсэхийг тодорхойлдог ажээ. Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний компаниудтай хамтран ажиллах нь   “Эрдэнэт” үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад цаг хугацаа, зардал хэмнэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа  гэж үйлдвэрийн удирдлагууд үзэж байгаа аж. 

 

Худалдан авалтыг нээлттэй, ил тод болгоно

Худалдан авах ажиллагааны  хамгийн түрүүн хийх алхам нь төлөвлөгөө гаргах  аж. Бүх цех нэгжийн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний төлөвлөгөөг холбогдох газар, хэлтэст нэгтгэж, Захирлуудын зөвлөлд оруулан  дэмжигдвэл Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулдаг аж. Батлагдсан төлөвлөгөөг 12-р сарын 15-ны дотор  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яаманд мэдэгдэж, нийтэд нээлттэй зарлах хуулийн заалтыг цаашид хэрэгжүүлэн ажиллана гэж Хууль эрхзүйн газрын дарга ярьсан. Хангамжийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр: “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагаа нээлттэй байж, орон нутгийн үйлдвэрлэгчдэд давуу байдал бий болгосноор  урт хугацааны турш ажилтай, тогтмол орлоготой байхад нь дэм болохыг зорьж байна.  Компани урт хугацаанд оршин тогтнож, олон жил “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллахын тулд та бүхэн хууль, журмын дагуу эрүүл  үйл ажиллагаа явуулаарай. Бид боломжоороо дэмжиж  ажиллана гэв.

“Эрдэнэт” үйлдвэртэй хамтран  ажиллаж байгаадаа баяртай байна

Б.Амгалан: Манай “Оракс” компани 2013 онд байгуулагдаж, туршилт, судалгаа хийсний үндсэн дээр Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн зэс болон молибдений баяжмалын шүүлтүүрийн цамц үйлдвэрлэж, “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. ЗМЗ-ын хайлах зуухнаас гардаг утаа тоос тоосонцрын шүүлтүүрийг 2015 оноос үйлдвэрлэн нийлүүлж байгаа. Орхон аймгийн шилдэг татвар төлөгчөөр хоёр удаа шалгарсан. Орон нутагт үйл ажиллагаа явуулдгийн давуу тал нь  бүтээгдэхүүний нарийн хэмжээ зөрөх тохиолдолд  газар дээр нь тулгалт хийх, богино хугацаанд засаж өөрчлөх боломжтой байдаг. “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

 

Г.Эрдэнэ: “Поли-Этилин” компани хоёрдогч түүхий эдээр бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг 2007 онд байгуулж, анх “Эрдэнэт” үйлдвэрээс реагентын хүхэрт натрийн хаягдал шуудай худалдан авч түүхий эдээ бэлтгэдэг байсан. 2009 оноос  молибдений баяжмалд зориулсан хуванцар поддон үйлдвэрлэж, нийлүүлж байна. Мөн Ил уурхайн инженерүүдтэй хамтран жилийн өмнө тэсэлгээний цооногт тулгуурын  томоохон  туршилт хийсэн. Манайх саяхан оюуны өмчийн  гэрчилгээ авсан. Бусад бүтээгдэхүүнээр хамтран ажиллах санал тавьсан ч өмнөх удирдлагуудаас дэмжлэг аваагүй.  Таны хэлсэнчлэн оюуны өмч эзэмшдэг компанитай шууд худалдан авалт хийх бодлого хэзээнээс хэрэгжих вэ?

Д.Цэрэнбадам:  Оюуны өмч эзэмшдэг л бол давуу эрхтэйгээр шууд гэрээ байгуулна гэсэн үг биш. Худалдан авалтын гол  шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг харгалзана.

 

Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж буйд талархаж байна

Ц.Гүррагчаа: Анд-Энерги хувьцаат компани 2011 онд цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр байгуулагдаж, 2014 онд Монголд анхны ЛЕД  гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Бид гэрлийн үйлдвэр байгуулсан цагаасаа “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах санал гаргасан чдэмжиж байгаагүй. Харин 2017 оноос манай үйлдвэрийг дэмжин гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд шилжсэнээр үнэхээр худалдан авалт нээлттэй, зөв болж буйг харуулж байна. Цаашид  цахилгаан угсралт, автоматжуулалтын чиглэлээр шийдэх асуудлыг  нээлттэй зарлахыг  хүсч байна.

 

Цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна

Д.Одгэрэл: “Нарийн хужиртын гол” компани принтерийн хорны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэт” үйлдвэртэй өмнө хоёр ч удаа хамтран ажилласан. “Эрдэнэт” үйлдвэр принтерийн хороо дахин цэнэглүүлж, ашиглавал энэ зардлыг хоёр дахин бууруулах боломжтой. Цаашдаа энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна.

Д.Цэрэнбадам: “Энэ бол манай үйлдвэрийн хувьд авч хэрэгжүүлэх ёстой чухал ажил байна. Бид жилд олон мянган худалдан авалт хийдэг болохоор бүх зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй байгаа. Таны гаргасан саналыг ажил хэрэг болгоно”гэв.

Ийнхүү орон нутгийн үйлдвэрлэгч компаниуд“Эрдэнэт”  үйлдвэртэй харилцан ашигтай хамтран ажиллах тухай санал бодлоо нээлттэй солилцсоноор  уулзалт өндөрлөв. Үйлдвэрт хэрэгцээтэй, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн,  товлосон хугацаандаа нийлүүлэх хариуцлагатай компанитай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулна гэдгээ “Эрдэнэт”-үйлдвэрийнхэн энэ үеэр илэрхийлэв.

Я.Энхтуяа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.24.185)
    Энэяах вэ өнгөлөн далдлалт шүү дээ. Үнэн хэрэгтээ манай төрд байгаа эрх мэдэлд ойр хүмүүс л эрдэнэтийг саалийн үнээ гэж сайхан нэр өгөөд шуналтай нүдээр тийш ширтэн тэмүүлж шүлсээ савьруулан шахаагаа хийцгээнэ шүү. Одоо цадах болоогүй л юм байхдаа цаад нямдоржтонгууд чинь
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    1 цаг 8 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    2 цаг 38 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    3 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    4 цаг 50 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    5 цаг 4 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    5 цаг 29 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    6 цаг 17 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    6 цаг 37 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    6 цаг 53 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    7 цаг 13 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    7 цаг 19 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    7 цаг 51 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    8 цаг 49 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    9 цаг 58 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    10 цаг 14 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    11 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    11 цаг 49 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    12 цаг 24 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 26 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК