Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүх хүүрнэх “шинэ үеийн” мастер

2018-3-13
0
ЖИРГЭХ

Засварчин гэхээс илүү эрдэмтэн баймаар төрхтэй энэ эр “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн мастераар ажилладаг. Хөдөлмөрийн намтрын бичээс нь үйлдвэртэйгээ чацуу Рэнцэнгийн Энхтайван хэмээх эв дүй, эрдэм ухаан төгс мастерийн ажлын арга барил, сэтгэлгээ, харилцаа, хандлага нь харин шинэлэг. Засварчидаа урмын үгээр түлхүүрдэж урагштай ажиллуулахаа тэр мэднэ.

 

Цахим ертөнцөөс суралцсан мэдлэгээ ажил дээр туршиж, шавь нартаа түгээх нь нэн түрүүнд. Сайныг дэлгэрүүлэх зөвийн сэтгэлтэй байх нь хамт олон нөхөрсөг, найрсаг, бүтээмж өндөр ажиллах “амьсгал” бүрдүүлдгийг хашир мастер хэн хүнээс илүү мэдэрч ухаарсан нэгэн. Тиймээс ч өнөөдөр залуу үеэсээ суралцан, тэдэндээ үлгэрлэн, авах, өгөхийн хүмүүний эрхэм харилцаанд нэр хүндтэй оршин явна.    

 

Булган аймгийн Тэшиг сумын уугуул Р.Энхтайван 40 жилийн өмнө Налайхын Техник мэргэжлийн сургуулийг дүүргэж жолооч-засварчин мэргэжил эзэмшжээ. Сургууль төгсөхдөө Засгийн газрын авто бааз руу хуваарилагдах саналтай явсан мань эртэй нутгийн ах нь таарч “Дэлхийн уул уурхайн 10 том үйлдвэрийн нэг Эрдэнэтэд байгуулагдаж байна.

 

Тэнд ямар сайхан хот сүндэрлэнэ гэж чи санана. Залуу хүн ирээдүйгээ бодоод тийшээ л яв” гэж зөвлөжээ. Нутагтаа наймдугаар анги төгсөөд, Дарханд арван жилийн сургуульд суралцахаар явах замдаа зууны их бүтээн байгуулалтын эхлэл газар шорооны ажлын явцыг машины цонхоор сониучирхан харж, амралтаараа харихдаа байшин барилгууд ямархан хурдан босч, гэрэл цацарсан зам харгуй салбарлан тавигдаж буйг гайхан бахархаж явсан учир эргэлзсэнгүй.

 

Тэр жилээ Геологи, уул уурхайн яамны томилолт өвөрлөн хэсэг нөхдийн хамт “Эрдэнэт” үйлдвэрт ирж ажил хөдөлмөрийн гараагаа Авто гражаас эхлүүлж байв. Залуу жолооч “ГАЗ-69” маркийн 40-03 дугаартай машин хүлээн авч Техникийн хяналтын албаны үйлчилгээнд явдаг байжээ. Шинэ тэргээ зогсох тоолондоо арчин зүлгэж, эвдрэл гэмтлийн учир шалтгааныг тэр дор нь олж, хүний гар харж цаг алдалгүй өөрөө засварладаг зэрэг нь зөвлөлтийн мэргэжилтнүүдэд ихэд үнэлэгдэнэ. Монгол инженерүүд ч бузгай хүүхэд гэлцэнэ. Удалгүй технологийн үйлчилгээний машин руу шилжиж, белазын жолоочоор дөрвөн жил хэртэй ажиллажээ. Хэдийгээр авдаг цалин, хангамж нь амьдралд хүрэлцээтэй байсан ч залуу хүн мэргэжил мэдлэгийн хувьд өсөн дэвжих ёстой гэсэн үзэл нь түүнийг Польтехникийн дээд сургуулийн босгоор алхуулсан юм.

 

Р.Энхтайван автын инженер-механикжуулагч мэргэжил эзэмшсэн даруйдаа цехдээ шалгагч механикаар томилогдон ажиллалав. Тэрээр машин техникийн бүрэн бүтэн хэзээд бэлэн байдал үйлдвэрийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагаанд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг тухайн цаг үед хамгийн ихээр мэдэрсэн гэх. Аядуу зөөлөн мэт хэрнээ ажил оромдох хэнд ч зарчимч шаардлагыг цөөн үгээр, ном журмын дагуу тавьдаг нь өөрийн эрхгүй эмээх, хүндэтгэх сэтгэл төрүүлдэг гэж журмын нөхөд нь сүрдэнгүй ярьж билээ.

Техник хяналтын албаны орос дарга нутаг буцахдаа Р.Энхтайванд итгэл хүлээлгэн ажлаа өгсөн нь алдаагүй. Албаны ажил улам чанаржиж, хамт олны урам зориг оргилж, амжилт ундарсан он жилүүд үргэлжилж байв. Энэ үед Польтехникийн дээд сургуулийн эчнээ ангийн анд Лхагвасүрэн нь Авто засварын газар-III-ын даргаар томилогдохдоо Р.Энхтайванд нэг баг болж хамтарч ажиллах санал тавьжээ. Ингэснээр 1997 оноос өнөөг хүртэл Техник үйлчилгээ урсгал засварын хэсгийн “бурхан мастер” хэмээн нэрлэгдэн орчин цагийн машин техникийг даган хөгжиж, шинийг эрэлхийлэн ажиллаж байна. Чин журмын нөхрийн хүсэлт түүнд тайвшрал, хөгжих илүү их боломжийг олгосон байж ч мэдэх юм.

Р.Энхтайван он гарсаар давхардсан тоогоор 800 орчим автомашинд техник үйлчилгээ урсгал засвар хийсэн байна. Ингэхдээ засварт орсон машин бүрийг бүртгэж хувийн тэмдэглэл хөтөлж заншжээ. Өөрөөр хэлбэл техникийн үзлэг хийж байхдаа гарах эвдрэлийг урьдчилан мэдэрдэг гэсэн үг. Энэ машин төдөн мот/цаг явсан, техник үйлчилгээнд орох үечлэлийн хугацаа энэ, арав хоногийн дотор ийм эд ангийг солих шаардлагатай гэсэн тооцоолол бүхий тэмдэглэлийг өөртөө хөтөлснөөр эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж, машины насжилтыг уртасгахад нөлөөлөөд зогсохгүй үйлдвэрийн эдийн засгийн хэмнэлтэд тодорхой хувь нэмэр оруулан ажилладгийг компанийн удирдлагууд үнэлдэг. Үүний тод жишээ нь сар шинийн баярын өмнөхөн Р.Энхтайваны 40 жилийн хөдөлмөр зүтгэлийг хамт олон нь мөнхөд дурсан хүндэтгэх үүднээс Эрдэнэ үйлдвэр ХХК-ийн Хүндэт дэвтэрт нэрийг нь сийлсэн  явдал юм.

Тэр аливааг “монголчлох” тун дургүй. Аргацааж байна л гэсэн үг хэмээн бүх эд анги, хөдөлгүүр ном журмын дагуу байх ёстой гэж үзнэ. Тиймдээ ч эднийх хөдөлмөрийн аюулгүй байдлын болон сахилгын ямар нэгэн зөрчилгүй хамт олон. Р.Энхтайван мастертай уулзахаар зорьж очвол тэрээр залуу ажилчиддаа зориулан гарын авлага бичиж суулаа. Үүнийхээ зэрэгцээ сүүлийн үед шинэ гарсан машины задаргаа, эд ангийг танилцуулсан бичлэгийг цахим хуудаснаас татаж шимтэн үзнэ. Түүний шинэ үеийн багш нь “Yuotube”. Эндээс л бүх мэдээлэл, мэдлэг олж авч цаг үеэсээ хоцрохгүй, хэзээд эрэлттэй мастер засварчин байж чаддаг нь бахархалтай.         

М.ОДГЭРЭЛ 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    10 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    30 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    46 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    1 цаг 5 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    1 цаг 12 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    1 цаг 43 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    2 цаг 42 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    3 цаг 51 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    4 цаг 7 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    4 цаг 55 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    5 цаг 42 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    6 цаг 17 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 19 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    16 цаг 34 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    16 цаг 37 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    21 цаг 49 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    22 цаг 55 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    23 цаг 15 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    23 цаг 33 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК