Олон улсын жүдо бөхийн холбооны тэмцээн өчигдөр эхэлж эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц. Цогтбаатар алтан медаль хүртжээ. Энэ өдөр манай 13 бөх хүч үзсэнээс гурав нь медаль хүртэв. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа нар тус тус хүрэл медаль хүртэв.
Ц.Цогтбаатар эхний даваанд Португалийн Хорхе Фернандесийг вазаригаар, хоёрын даваанд Тажикстаны Бехрузи Хожазодаг нэмэлт цагт цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Казахстаны Заншай Смагуловтай барилдаж, 3:54 минутад цэвэр ялсан. Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт АНЭУ-ын Виктор Сквортовыг 3:05 минутад цэвэр ялсан юм. Ингээд аваргын төлөө Армений Фердинанд Карапетянийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар төрийн дууллаа эгшиглүүллээ. Ийнхүү Ц.Цогтбаатар “Гранд слам” ангиллаас анхны алтан медалиа гардаж, чансаагаа 1000 оноогоор ахиулсан байна.