Бразилийн зүүн өмнөд нутгийн Сан-Паулу мужийн Сузану тойргийн дунд сургуульд баярт оролцохоор цугларсан ээжүүд, охид руу гар буу барьсан нэгэн залуу дөхөж очин мөнгө, үнэт эдлэлүүдээ өгөхийг шаардсан байна. Гэмт этгээд охид руу ойртон тэдэнд хүч хэрэглэхийг завдах үеэр тэнд байсан охидын нэгийнх нь ээж гар буу гаргаад гэмт этгээдийг бараг тулгаад бууджээ. Эмэгтэй гурван ч удаа буудаж дээрэмчнийг унагаад хууль сахиулагчдад тушаасан байна. Шархадсан гэмт этгээдийг эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр шархаа даалгүй нас баржээ.
Үйл явдал болох үеэр гэмт этгээдээс өөр хэн нэгэн шархдаж гэмтэж бэртээгүй байна. Энэ сарын 12-нд болсон үйл явдлын бичлэг хнялатын камерт үлдэж, одо хууль сахиулагчид эмэгтэйг асууж, шалгаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)