Улсын нэгдсэн төв эмнэлэг Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийлээ. Тодруулбал өчигдөр буюу 2018 оны 05 сарын Улсын нэгдсэн төв эмнэлэгт цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс заслыг хийсэн байна. Энэхүү хагалгаа нь тус эмнэлэгт хийгдэж буй анхны зүрх шилжүүлэн суулгах хагалгаа төдийгүй Монгол улсад ч хийгдэж буй анхны тохиолдол юм.
Зүрх шилжүүлэн суулгах хагалгааг АНУ-ын Юта их сургуулийн баг, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран цаашид нийт гурваас дөрвөн хүнд хийхээр төлөвлөж байгаа юм. Юта их сургуулиас ирсэн баг долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зүрхний мэс заслын эмч, мэдээгүйжүүлэлтийн эмч, перфузлогич, бусад албаныхан багтсан байна. Тэд хагас жилийн дотор 25 орчим зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг аж. Нэгдүгээр эмнэлэгт зүрхний мэс засал хийхийн тулд туршилтын мэс заслын лабораторийг тавдугаар сарын 10-нд шинээр байгуулж, гахайд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх зэрэг бэлтгэл ажлуудыг урьдчилан хангажээ.
Сэтгэгдэл (5)