Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг Монголчууд “Хүүхдийн баяр” болгон тэмдэглэдэг.
Хуулийн дагуу зургаадугаар сарын 1-ний Баасан гарагт бүх нийтээр амарч, ирэх долоо хоногт гурван өдөр дараалан амрана. “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ хэмээн хуулинд заасан байдаг юм.
Монгол улс “Хүүхдийн баяр”-ыг 1952 оны 6 сарын 1-ний өдөр тэмдэглэн иржээ. Энэ өдрөөс хойш даруй 65 жилийг ардаа үджээ. Тиймээс жил жилийн хүүхдийн баярын чанар, цар хүрээ улам тэлсээр байна.
Анх 1925 онд Женев хотод болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалт зохиогдож байжээ. Энэхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийт “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг аж.
Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байна. Харин манай улс 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг Монгол улс “Хүүхдийн баярын өдөр” болгож, цаашид тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.
Энэхүү түүхэн хугацаанд 6-р сарын 1-ний өдрийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрчээ.
Сэтгэгдэл (1)